Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япон цэргийн эмсийн хүрээлэнУншсан134,555

Генералын илтгэлийг харахад “эзэн хааны цэргүүдийг элдэв бэлгийн замын өвчин авахгүй байгаасай” гэсэн хүсэл бодол л харагдаж байх шиг. Янз бүрийн арьс өнгөний өвчин авах аюулгүй бол охинд бүсгүйчүүдийг хүчиндээд байх нь буруу зүйл биш гэсэн юм шиг л санагдана.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.  

 “Улаан армийн удирдлагуудын тушаалаар Зөвлөлтийн 4000 гаруй цэргийг Германы нутагт хээрийн шүүхэд шилжүүлж байжээ” нийтлэлдээ Зөвлөлтийн цэргүүд Германы нутагт орсон үеийн нэгэн эвгүй сэдвийн тухай бичсэн бол энэ удаа Японы армийн цэргүүд Хятад, Солонгос болон бусад зүүн өмнөд Азийн орнуудын бүсгүйчүүдтэй хэрхэн харилцаж байсан тухай сонирхуулъя.

1932 он. Манж Го-гийн газар нутагт байгаа япон цэргүүд нутгийн охид хүүхнүүдийг хүчирхийлж, энэ тухай 223 гомдлыг тус бүс нутаг дахь Японы цэргийн томоохон тушаалтан Ясужи Окамура гээч генерал хүлээн авчээ. Тэрээр эдгээр гомдлыг нягтлан үзээд иймэрхүү асуудал гаргахгүй байх гарц олсноо дээд удирдлагууддаа илтгэсэн ба түүнийхээр бол япон цэргүүдийг тайвшруулан, зугаацуулах үүрэгтэй эмсийн хүрээлэн байгуулбал яруу алдарт япон цэргүүд нь “Биологийн шаардлагаас болж ийм хэрэг хийж, элдэв арьс өнгөний өвчин авахгүй сайн талтай” гэдэгт онцгой ач холбогдол өгсөн байна.

Генералын илтгэлийг харахад “Эзэн хааны цэргүүдийг элдэв бэлгийн замын өвчин авахгүй байгаасай” гэсэн хүсэл бодол л харагдаж байх шиг. Янз бүрийн арьс өнгөний өвчин авах аюулгүй бол охид бүсгүйчүүдийг дээрэлхээд байх нь буруу зүйл биш гэсэн юм шиг л санагдана.

Генералын энэ санал биеллээ олж, цэргүүдэд зориулсан анхны эмсийн хүрээлэнг Шанхай хотод 1932 онд байгуулсан ба тэнд дан япон бүсгүйчүүд ажиллаж эхэлсэн байна. Эдгээр бүсгүйчүүд сайн дураар, эрүүл мэндийн нарийн хяналт дор ажиллах ба дайчин армийнхаа цэрэг офицеруудыг тайтгаруулан зугаацуулахын тулд эцэхийг мэдэхгүй зүтгэж эхэлжээ. Хятадтай хийх дайн өргөжих хэрээр цэрэг эрсийн тоо ч өсөж, өнөө цөөхөн бүсгүйчүүд ажлаа дийлэхээ болилоо. Энэ асуудлыг шийдэхийн тулд эзлэгдсэн нутаг орны охид бүсгүйчүүдээс сайн дураар ажиллах бүсгүйчүүд хайж олон цуглуулан эмсийн хүрээлэнгийн тоог нэмсээр. Удалгүй Хятад, Солонгос охид хүүхнүүдийг “цалин сайтай тусгай ангийн сувилагч” болгоно гэж хууран мэхлэх замаар, яваандаа хүчээр энэ хүрээлэндээ авчирч ажиллуулдаг болжээ.

Өөрийн охин, эгч дүү нь япон цэргүүдийн зугаа гаргадаг хүүхэн болсныг мэдсэн ээж, эгч дүү нар нь түүнийгээ гаргаж авахаар очиход “оронд нь өөрөө ажиллах юм бол гаргана” гэсэн юм хэлнэ. Аргаа барсан тэд нь “ажиллаж” эхлэх ба удалгүй нөгөө гэртээ очсон байх ёстой гэрийнхэн нь өөртэй нь цуг япон цэргүүдийг зугаацуулсаар байгааг мэдэх нь ердийн явдал. Ингэж сайн дураар ажиллуулж эхэлсэн “хүрээлэн” удалгүй хүчээр цуглуулсан хүүхнүүдийн хорих байр болжээ.

11-50 хүртэлх насны эмэгтэйчүүд энд хоригдох ба 12 настай охин анх энд ирснийхээ эхний өдөр 20 гаруй япон цэрэгт үйлчилсэн тухайгаа ярьсан байдаг нь өдрийн хуваарьт хэмжээнд байсан гэсэн үг юм байх. Дайн ид ширүүсч байх үед хүүхнүүдийн ачаалал өдөрт 50 цэрэгт хүрч байжээ.

Асар олон цэргүүдийн шунал тачаалыг дарахын тулд эхлээд нэг цэрэг нэг бүсгүйтэй 30 минут хүртэл байхыг зөвшөөрч байсан бол энэ нь аажмаар багассаар сүүлдээ 10 минут болж. Нэг цэрэг ”тайвшран, зугаацсаны” дараа залгуулаад нөгөө цэрэг орж ирнэ. Энэ мэт байдлаар өдөрт 20-30 хүн!

Ийм нөхцөлд ажиллаж байсан бүсгүйчүүд яаж амьдарч байсан нөхцөлийн тухайд олон юм хэлэх хэрэггүй буюу тэд ажлын байрандаа л (нэг том байранд даавуу унжуулан тусгаарлаж олон тасалгаа болгосон) амьдрах ба ариун цэврийн хэрэгслийн хувьд ганц түмпэн устай. Өөр юу ч байхгүй. Худал үгэнд хууртагдаж (сувилагч, оёдолчин, тогооч болно гэж бодож ирсэн), хүчээр хөөгдөж ирсэн олон эмэгтэйчүүд, тэр тусмаа нялх жаахан охид олноор амиа хорлож байсан нь ойлгомжтой. Дээр нь жирэмсэн болох, янз бүрийн өвчин олох, зэрлэг амьтдын гарын шүүс болох гээд тэдний зовлон дуусахгүй. Олигтой ажиллах чадалгүй болсон хүүхнүүдийг зүйл дуусгах аймшигтай муухай үйлдлүүд зөндөө.

Эмч нар нь гэж мэдлэг чадвар султай нөхөд байх бөгөөд заримдаа нөгөө цэргүүдээсээ дор аашлах ба бүсгүйчүүд жирэмсэн болсон юм уу ямар нэг өвчин туссан бол “606-р эм” гээчийг өгнө. Найрлагад нь хүнцэл орсон энэ эм нь үр зулбуулах үйлчилгээтэй бөгөөд олон хэрэглэсэн тохиолдолд дахиж жирэмслэхгүй болгох ба амь насанд ч аюултай эд байлаа.

Энэ бүхний хажуугаар нутгийн бизнесменүүд бас сүүтгэнэж эхэллээ. Тэд өөрсдийн гэсэн охид хүүхнүүд олж цуглуулан япон цэргүүдэд үйлчлэх зөвшөөрөл авах ба хэдий чинээ олон хүүхэнтэй байна төдий чинээ баяжих учир ямар ч аргаар хамаагүй аятайхан хүүхэн  цуглуулахын тулд юу ч хийхээс буцахгүй. Мундаг бизнес сэтгэлгээ гэж энэ.

Хамгийн аймшигтай нь олон тооны “эмсийн хүрээлэн” ажиллаж байсан ч цэргүүдийн үйлдэх хүчингийн хэрэг огт буусангүй. Учир нь жирийн цэрэг эр эмсийн хүрээлэнд орж, “тайвшрахын” тулд 5 иень төлөх бол офицерууд хөнгөлөлттэй үнээр буюу 2 иень төлнө. Ядуу цэргүүд тэр болгон төлөх мөнгө байхгүй болохоор таарсан хаалга болгоныг эвдэн орж дураар аашлах нь зөндөө. Энэ талаар ямар нэг тоо баримт, бүртгэл гэж байхгүй ба зөвхөн Нанжин хотыг тэр чигээр нь хүчирхийлсэн хэрэг явдал олон юм хэлж өгөх биз ээ.

1932 оноос 1945 он хүртэл нийт 400 гаруй ийм хүрээлэн байгуулсан гэх ба энэ нь зөвхөн Японы цэргийн мэдэлд байсан хүрээлэнгийн тоо бололтой. Мөн Япончуудын тооцоогоор 20 000 эмэгтэй ийм хүрээлэнд сайн дураар ажиллаж, цалин мөнгө авч байсан гэх бол Хятад болон Солонгосын тооцоогоор хамгийн багадаа хагас сая эмэгтэйчүүд ийм хүрээлэнгийн золиос болсон ба эдгээр хагас сая эмэгтэйчүүдийн ¼ нь эсэн мэнд үлдэж бусад нь амиа хорлосон, өвчнөөр үхсэн, алуулсан, галзуурч солиорчээ. Дайны төгсгөл үед ялагдан сүйрч байсан Японы арми өөрийн гэмт үйлдлээ нуухын тулд эмсийн хүрээлэнг эмэгтэйчүүдтэй нь цуг шатааж, дэлбэлж байсан тухай яриа зүүн өмнөд Азийн улс орноор зөндөө.

Японы армийн энэ бузар явдал одоо (зөвхөн армийг хэлж байгаа бөгөөд Японы эзэн хааны нийт зэвсэгт хүчнийг хэлж байгаа хэрэг биш гэдгийг энд дарж уншаарай) Япон, Хятад, хоёр Солонгос болон бусад улсуудын хоорондох геополитикийн нэгэн тоглоом болж хувирсан бөгөөд (бас 400 гаруй нидерланд хүүхэн ийм газар хоригдож байсан гэдэг) улс орон дотроо ч энэ сэдвээр алив ашиг олох гэсэн явдал сонгууль болгоны өмнө гардаг гэхэд болно.

Япон улс энэ явдлыг 1990-ээд оны үед хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан боловч 2007 оны үед үүнээсээ татгалзаж байсан, 2015 онд дахиад хүлээн зөвшөөрч, “хохирогсдод нөхөн төлбөр төлнө” гэх юм амласан боловч хийсэн юм байхгүй гэнэ. Өмнөд Солонгосын үе үеийн Ерөнхийлөгч нар энэ сэдвээр дотооддоо баахан бужигнуулах ба нэг нь Японтой энэ талаар тохиролцоонд хүрлээ гэхэд дараагийн Ерөнхийлөгч тэр тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй гээд бүх юм дахиад эхэлнэ. Хятадад бас хэсэг хугацаа болоод л энэ явдлын тухай бөөн шуугиан гаран хашхиралдаж гуаглан жагсаж бөөн юм болно. Энэ бүх улс төрийн болон бусад төрлийн явуулга болсоор байх хооронд цөөхөн үлдсэн жинхэнэ хохирогч нар нь улам бүр хорогдон дуусаж байгаа бололтой.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 8 сар 9. 23:09
Зочин

Арай л хэтэрсэн юм биш үү? үнэн үү? нэг хүүхэн тавин японд шаалгана гэдэг бол үнэхээр аймаар ал мал нь бүүр аймшиг болжийноо.Хагссан цэргүүд бол маш хүчтэй мунагтаж дээрээс нь буухгүй тамлаж өгч байгаашт бүүр сүүлдээ хэт мунаг нь хөдлөхөөрөө анусыг нь дэлбэлээд хөөрхий эмэгтэйчүүд анусаараа цус алдаж үхэж байсан гэсэн аймаар юмаа ай яа яа тавин цэрэг нэг хүүхнийг ээ бурхаан

2022, 2 сар 12. 9:03
Зочинбаясаа

Аймаар дайны хажуугаар дажин гэдэг л энэ байхдаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]