Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"...Индианаполис хэмээх мундаг крейсер байлаа"Уншсан25,643

Гэхдээ тэд энэ цөмийн бөмбөгний анхны хохирогчид байсангүй. Анхны хохирогчид нь ...

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1945 оны 8 сарын 6 болон 9-нд японы Хиросима, Нагасаки хотуудад хаясан цөмийн бөмбөгнөөс болж 120-200 мянга гаруй хүн тэр даруй ү хэж, дараа нь цацрагийн хордлого, гэмтэл, өвчин, хорт хавдраар бүр ч олон хүн амь насаа алд сан билээ. Гэхдээ тэд энэ цөмийн бөмбөгний анхны хохирогчид байсангүй. Анхны хохирогчид нь ...

АНУ-ын тэнгисийн цэргийн бахархал болсон Индианаполис хэмээх мундаг крейсер байлаа. 1932 онд үйлдвэрлэгдсэн, асар том хэмжээний, 1000 давсан усан цэрэгтэй, хүчирхэг зэвсэглэлтэй ...гээд тухайн цаг үедээ хамгийн орчин үеийн, хамгийн шилдэг хөлгийн нэг байлаа.

Дэлхийн 2-р дайны Номхон далайн хэсэгт болсон олон том тулалдуунадад оролцож ялалт байгуулж байхдаа ямарваа нэг том гэмтэл аваагүй гэдэг. Гэвч 1945 оноос Япончууд амиа золиослогч-камиказе (нисгэгч болон торпед залагч) нарыг ихээр ашиглах болсноос хойш байдал өөрчлөгдөж эхэлсэн ба Индианаполис нэгэн удаагийн камиказе дайралтад өртөж 9 усан цэргээ алд сан явдал болжээ. Урд хэсэгтээ гэмтэл авсан энэ хөлөг онгоц засварт байх явцад Европт дайн дуусаж, ЗХУ нь Японтой хийх дайнд АНУ-тай хамтран оролцох болсон гэдэг нь ил болж, Индинаполисийн усан цэргүүд нь удалгүй дайн дуусах нь, дахиж ү хэлтэй нүүр тулахгүй байсаар хамаг хэрэг шийдэгдэх нь хэмээн бодож байжээ.

Хөлгийн засвар дуусаж байх үед багийн гишүүд шинэ байлдааны даалгавар авлаа. Энэ нь маш нууц нэгэн ачааг, нэрийг нь нууцалсан нэгэн газарт, яг болзсон цаг хугацаанд ямар ч аюулгүйгээр хүргэж өгөх явдал байж. Хаашаа, хэнд, юу хүргэж өгөх ёстой тухайд хөлгийн дарга ч  мэдсэнгүй. Далайд гарахад бэлдэж байх үед хоёр нууцлаг нөхөр, жижигхэн хайрцагтай юмнууд тэвэрсээр хөлөгт нь орж суусныг бодоход нөгөө нууц ачаа нь бололтой.

Далайд гараад явж байх үед энэ хоёр нөхөр өрөөнөөсөө ч гарахгүй, хүн амьтантай ч уулзалдахгүй байсан учир хөлгийн дарга багийнхандаа “ энэ хоёр бактериологийн зэвсэг авч явж байгаа байх. Энэ дэрээ тулах юм гэж бодсонгүй” хэмээн ярьж байсан гэдэг. Удалгүй Тиниан арал руу зүглэх тушаал аван яаралгүй явсаар уг арал дээр ирэхэд нөгөө хоёр нөхөр бүр ч илүү нууцлаг байдалтайгаар хөлгөөс буусан байна. Ачаагаа аваад явсан нь ойлгомжтой. Тэр ачаа нь дараа нь Хиросима, Нагасаки хотод хаях цөмийн бөмбөгний хамгийн чухал эд анги байсан юм гэнэ лээ.

Индианаполис хөлгийн дарга нь “айм шигт бактериологийн зэвсэгтэй нөхдүүдээс саллаа, дайны хамгийн сүүлийн том даалгавраа биелүүллээ” хэмээн баярлан байсан боловч үнэндээ энэ хөлгийн эм гэнэлт явдал дөнгөж эхэлж байлаа.

Индианаполис нь Тинианы дараа Гуам, Филиппиний Лейте зэрэг арлууд хүрэх даалгавар авсан бөгөөд дайны идэвхтэй бүсээс холдож яваа, гол даалгавраа биелүүлсэн зэргээс болж багийнхан бүгд л сэтгэл амарсан, сонор сэрэмжээ сулруулсан тэр цаг үе. Дайны цагийн нэг хууль болсон шумбагч онгоцноос хамгаалах маневр хийхээ бүр больж зүгээр л аялагч онгоц шиг шув шулуухан явж байсан гэдэг.

Сүүлчийн маршрут

Тухайн бүсэд Японы шумбагч онгоц байгаа тухай мэдээ ирэлгүй 10 гаруй хонож байсан нь угаасаа санаа амарсан нөхдүүдийг бүр ч тайвшруулсан биз.

Гэтэл Японы “I-58” шумбагч энэ бүсэд байсан төдийгүй бүр Индинаполисийг олж мэдээд араас нь дагаж байжээ. Матицура Хасимото ахмадтай “I-58” шумбагчийн зэв сэглэлд энгийн болон Кайтэн хэмээх торпед байсан бөгөөд ялгаа нь Кайтен-ийг хүн дотор нь сууж удирддаг байсан явдал юм. Өөрөөр хэлбэл усанд шумбагч камиказе.

1945 оны 7-р сарын 29 ны 23 цагт Японы шумбагч онгоц ганцаараа яваа Америкийн хөлөг рүү 6 торпед харвалаа. Хөлөг хоорондын зай 4 миль байсан ба торпед харваснаас хойш 1 минут 10 секундийн дараа дэлбэрэлт болсон нь байгаа оносон гэсэн үг.

I-58 ч байдгаараа эргэн зугтахдаа, ямар онгоцыг оносон, ямар гэмтэл учруулсан, хичнээн хэмжээний хохирол учруулсан зэргээ тогтоох гэж ч бодоогүй нь Америкчуудын хариу цохилтоос зайлсхийн яарсан нь тэр. Гэтэл Америкчууд хариу өгөх байтугай байдалд орсон байжээ.

2 торпед хөлгийг оноход хөдөлгүүрийн хэсэгт байсан 300 гаруй усан цэрэг тэр даруй алагдаж, онгоц ч усанд удаан тогтох ямар ч боломжгүй хэмжээний гэмтэл авсан байв. Хөлгийн дарга Чарльз Батлер Маквей нь цэргүүдээ хөлгийг орхин гарахыг тушаасан ба дэл бэрэлт болсноос хойш ердөө 12 минутын дараа Америкийн тэнгисийн цэргийн нэгэн бахархал болсон хөлөг далайн ёроол руу явжээ.

Амьд үлдсэн 900 гаруй цэрэг офицерууд нь тухайн бүсийн далайн ус дулаахан, цөөнгүй хэмжээний завь буулгаж амжсан зэрэгтээ найдаж байсан ба хөлөг живэхээс өмнө SOS дохио явуулж амжсан учир хэдхэн цагийн дараа ойр яваа хөлөг онгоцнууд ирж аварна гэж итгэж байлаа. Сүүлд тодорхой болсноор Америкийн гурван станц энэ мэдээг нь хүлээж авсан боловч дайсны заль мэх байж болзошгүй гэж тоогоогүй байна. Угаасаа Тиниан арал дээр чухал ачаа буулгаж хэргээ бүтээсэн Индианполисийг Америкийн тэнгисийн цэргийнхэн бүр мартсан байжээ.

Задгай далайн усанд удахгүй тусламж ирнэ гэж хүлээж байсан 900 гаруй цэргүүд бүтэн гурван өдрийн турш амьд үлдэх гэж тэмцэлдсэн бөгөөд цэвэр усгүйгээс болж зарим нэг нь хүч чадалгүй болон жи вж байхад өөр нэг нь ай дас, аврагдах боломж алга болж гэсэн бодлоосоо болж сол иорч гал зуурч байв. Гэхдээ энэ бүхэн жижиг зүйл байлаа.

Энэ орчинд аварга загас их бий. Далайн усанд хэдэн зуугаараа хөвөн байгаа тэр олон хүнийг олсон аварга загаснууд хөөрхий усан цэргүүдийг ээлж дараалан дайрч, т а с ч и н идэж байлаа. Завинаас зүүгдэн байгаа найз нөхөд нь энд тэндгүй о рилон жи вж, та сарч сал сан эд эрхтэн нь усны хөвөөнд гарч ирэн, эргэн тойрны ус тэр чигээрээ ц у с а н улаан болж байгааг харж байсан бусад нь ямархуу байдалд байсныг төсөөлөхөд ч хэцүү болов уу. Ганц нэг удаагийн явдал биш гурван өдрийн турш ийм юм болсон гэдгийг санаарай.

8-р сарын 2 нд Америкийн эргүүлийн онгоц далайд олон арван хүмүүс байгааг илрүүлж,тэд Америкийн далбаа харуулж байгааг фото хальсанд буулгаж авсны дараа л гидро-онгоц болон аврах хөлөг онгоцыг явуулсан байна.

Хохирогчид

Далайн усанд амьдаараа унасан 900 гаруй цэргээс 321 нь л амьд мэнд үлдсэн байсан ба 5 нь аврах хөлгийн тавцан дээр гарсан хойноо амь тавьж байсан гэдэг. Амь ү р э г д с э н цөөхөн хүний ц о г ц о с олж гаргаж авахад тэд бараг бүгдээрээ аварга загасны шүдний оромтой байжээ.

Индианаполисыг сөнөөсөн Японы шумбагчийн ахмад Матицура Хасмото нь дайны дараа олон жил худалдааны хөлөг онгоцны ахмад байгаад тэтгэвэрт гарсан хойноо өөрийн амьдралын тухай ном бичсэн бол Америкийн ахмад олон ч шалгалт шүүлгээр орж гэмтэн ч болж, цагаатгагдаж ч нэг явсаар 4 жилийн дараа тэтгэвэрт гаран олноос зайдуухан амьдрах болсон гэдэг. Энэ хүнийг ү хэн ү х т э л нь Индинаполисийн амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэн нь хар ааж, ерөөсөн захиа явуулж зо воосоор 1968 онд насан өөд болжээ.

Цөмийн бөмбөг гэдэг айм шигт зэвсгийн хамгийн анхны хохирогчид нь чухамдаа Индинаполисийн тэр олон амь ү р э г дс  э н цэрэг эрс байсан билээ хэмээн ярьдаг юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]