Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Польшийг чөлөөлсөн тухай Жуковын рапортыг ил болгожээУншсан30,872

Хачирхалтай нь энэ үед Зөвлөлтийн цэргийг Варшав хотыг чөлөөлөхөд ороход Крайовын арми болон гадаад дахь (Их Британи дахь) Польшийн засгийн газар эсэргүүцэж байжээ.

Москва дахь Оросын түүхийн нийгэмлэгийн ажлын хэсгийн хуралдаанд Польшийг 1945 оны нэгдүгээр сард нацистын Германаас чөлөөлсөн тухай баримт бичгийг анх удаа танилцуулжээ. РИА Новости агентлаг энэ тухай анхлан мэдээлсэн байна. Энэ нь Белорусын Нэгдүгээр фронтын командлагч Георгий Жуковаас Иосиф Сталины нэр дээр явуулсан рапорт юм. Жуков рапортдаа Польшийн нутаг дахь Германы хүчнийг бутцохиж, “германчуудад таван жил хагас  нухлагдсан” энэ улсын хүн амыг чөлөөлөх тухай тушаалыг биелүүлсэн тухайгаа  илтгэжээ.

 

Польшуудыг хүйс тэмтэрч, дэд бүтцийг устгах фашистуудын томоохон төлөвлөгөөг тасалдуулсан тухайгаа нэрт жанжин рапортдоо бас онцолсон байна. “Польшийн чөлөөлөгдсөн томхон хотуудад мөн оны нэгдүгээр сарын 14-н гэхэд ажиллаж байсан бүх үйлдвэрийг бүхий л тоног төхөөрөмж, нөөц түүхий эдийнх нь хамт бүрэн авч үлдлээ” гэж командлагч илтгэжээ.

Хачирхалтай нь энэ үед Зөвлөлтийн цэргийг Варшав хотыг чөлөөлөхөд ороход Крайовын арми болон гадаад дахь (Их Британи дахь) Польшийн засгийн газар эсэргүүцэж байжээ. Тэд 1944 онд нацистуудын эсрэг бослого Польшид гаргасан ч энэ бослого дарагдсан бөгөөд бослогод оролцсон, сэжиглэгдсэн хүмүүсийг нацистууд бөөнөөр нь цаазалсан харгис гэсгээн цээрлүүлэлтэд өртсөн юм. Крайовын армийн энэ бослогыг Улаан арми дэмжээгүй, зориуд цаг алдсан хэмээн Их Британи дахь Польшийн засгийн газар үзэж оросуудад таагүй хандсан бөгөөд сүүлд нь үүнийг өрнөдийн түүхчид улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд польшуудад туслахаас Сталин зориуд, санаатайгаар зайлсхийсэн хэрэг хэмээн дүгнэж байсан юм. Харин Оросын түүхчид польшуудын энэ бослогыг муу зохион байгуулсан бөгөөд босогчдод туслах бодит боломж ЗСБНХУ-д байгаагүй хэмээн тайлбарладаг байна.

Гэхдээ Польшийг чөлөөлөхөд Улаан армийн 600 мянга гаруй цэрэг, офицер амь насаа алдсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Польшид амь үрэгдсэн улаан цэргүүдийн дурсгалд зориулсан олон зуун хөшөө босгосон. Гэвч сүүлийн жилүүдэд Польшийн эрх баригчид  тус оронд коммунизмын суртал нэвтрүүлгийг хориглох тухай хуулийн хүрээнд олон арван хөшөөг буулгаад байгаа юм.

Германы Гуравдугаар рейх Польшийн нутгийг 1939 онны есдүгээр сараас (цэргийн ажиллагаа явуулснаар мөн энэ сард БН Польш Улсын зүүн мужуудыг  ЗСБНХУ-д нэгтгэсэн юм) 1945 оны нэгдүгээр сар хүртэл эзэгнэж байсан. Энэ жилүүдэд нийтдээ Польшийн зургаан сая гаруй иргэн амь үрэгдсэнээс олонхи нь еврейчүүд байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]