Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын кино урлагт амилсан түүхэн хүмүүсУншсан30,537

Талын Монголын түүхэн хүмүүсийн дүрийг хэн хэн гэдэг жүжигчид дэлгэцэнд буулгасныг эргэн санацгаая.

"Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь" гээд Ленин багш нэгэнт тодорхойлчихсон учир социализм байгуулахаар нийгэм журамд давшин орсон монголчууд кино урлагийг гайхалтай хөгжүүлж чадсан юм. Чингэхдээ алтан, мөнгөн үеийнхэн гэж олон түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан олон жүжигчид ард түмнийхээ дундаас авьяас билгээрээ тодорч дэлгэцэнд дүрээ мөнхлөн үлдээсэн. Талын Монголын түүхэн хүмүүсийн дүрийг хэн хэн гэдэг жүжигчид дэлгэцэнд буулгасныг эргэн санацгаая.


Цогт тайж (1945 он)

 

М.Лувсанжамц, М.Болд, Юрий Тарич нар найруулагчаар нь ажилласан "Цогт тайж" кино 1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр, 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр тус тус шалгарсан гайхалтай бүээл. Кинонд Ар халхын Гэрсэнз жалайр хунтайжийн ач, Баарай хошуучийн хүү  Цогт хунтайжийн амьдрал, үйл хэргийг харуулдаг. Цогт тайжийн дүрийг Ардын жүжигчин Ц.Цэгмид бүтээсэн билээ.

 
Гүүш Төрбайх 

Сүүлийн үед монголчууд "Дээд  монголчууд"-аа ярьж бичиж, тэдэн рүүгээ зочилж, нэвтрүүлэг хийдэг болсон. Тэгвэл дээд монголчуудыг  үндэслэгч  Хошуудын Гүүш Төрбайх хаан соц нийгмийн үед дэлгэцнээ амилсан Цогт тайж кинонд. Төвөдүүдийн хатгалгаар Халхын Цогт хунтайж улааны шашны талд, Дөрвөн Ойрдын Хошуудын Төрбайх шарын шашны талд тулалдаж, монголчууд нэг нэгнийхээ цусыг урсгасан гашуун түүх бий. Харин энэ түүх Цогт тайж кинонд амилахад Гүүш Төрбайхын дүрд алдарт жүжигчин Ч.Цэвээн (Шороотын Цэвээн) гуай тоглосон юм.  

 
Сүхбаатар (1968 он)

 

Монголын кино урлагт Цэвэлийн Дашнамжил хэмээх сайхан жүжигчин заяаж, энэ жүжигчний төрхөөр бид жанжин Сүхбаатараа дэлгэцнээс мэддэг болсон билээ. Ц.Дашнамжил "Өглөө", "Тэмцэл" уран сайхны хоёр ангит кино болон "Тунгалаг Тамир", "Ичээнд нь", "Солонгын таван өнгө", "Намрын халуун өдрүүд" уран сайхны кинонд Д.Сүхбаатарын дүрийг бүтээжээ.

 
Богд хаан (1968)

 

Жүжигчин Ц.Дашнамжилаар Д.Сүхбаатар жанжнаа дэлгэцнээс хардаг бол Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн дүрээр Богд Жавзандамба хутагтыг бид төсөөлдөг. Н.Цэгмид гуай Өглөө, Тэмцэл, Хатанбаатар зэрэг кинонуудад Богд хааны дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол,  найруулагчдад сонголтгүйгээр бүтээж чадсан аж.

 
Манлайбаатар Дамдинсүрэн (1981 он)

 

"Хатанбаатар" кинод Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, монголчууд манжийн дарлалаас чөлөөлөгдөж, Богд хаант Монгол Улсаа байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан баргын Манлай ван Дамдинсүрэнгийн дүрийг "тултал" амилуулж  чадсан жүжигчин бол өнөөх "Ибирай тайш" АЖ П.Цэрэндагва гуай. Гамингийн шоронд босоогоороо үхэж байгаа Дамдинсүрэнг та  санаж байгаа биз ээ.

 
Хатанбаатар Магсаржав (1981 он)

 

Соц нийгмийн үед хийгдсэн цөөн хэдэн түүхэн сэдэвт, томоохон кинонуудын нэг бол АЖ Г.Жигжидсүрэн найруулагчийн "Хатанбаатар" кино. Энэ кинонд Магсаржавын дүрд найруулагч, УГЗ Л.Эрдэнэбулган гуай "их хувь заяа"-гаар тоглосон юм. Дашрамд сонирхуулахад Хатанбаатар С.Магсаржав Богд хаанд бараалхан Оросоос туслажм хүссэн хувьсгалчдын бичигт тамга даруулдаг хэсгийг тухайн үеийн нам төрийн бодлогоор бус зохиолч С.Удвал гуайн санаагаар кинонд оруулсан гэнэ. Энэ тухай Г.Жигжидсүрэн найруулагч ярихдаа "С.Удвал гуайн бодлого. Намын бодлого биш шүү. Мань хүн өөрөө Хатанбаатарын тухай роман биччихсэн, Магсаржавтай нэг нутгийн хүн. Амьдад нь аягүй бол уулзаж байсан ч байж магад" хэмээн ярьсан нь бий.   

 
Батмөнх даян хаан (1988 он)

 

1988 онд дэлгэцнээ гарсан, найруулагч Б.Балжиннямын бүтээл "Мандухай Сэцэн хатан" хэмээх гайхамшигтай кинонд Батмөнх даян хааны дүрийг гавьяат жүжигчин Ж.Сүххуяг амилуулсан. Эзэрхэг, хүчирхэг явснаа дотоодын хагарлын улмаас бууран доройтож эхэлсэн монголчууд Батмөнх даян хаан, Мандухай Сэцэн хатны үед нэгдэн нягтарч, Мин улсыг цохиж явсан түүхтэй.  

 
Мандухай сэцэн хатан (1988 он)

 

"Мандухай Сэцэн хатан" киноны гол дүрийг ардын жүжигчин Н.Сувд гайхамшигтайгаар бүтээж, ард түмнийхээ сэтгэлд Сэцэн хатныхаа дүрийг мөнхөлж чадсан.  

 
Ибирай тайш (1988 он)

 

Ардын жүжигчин П.Цэрэндагва Ибирай тайш хэмээх түүхэн хүний дүрийг "Мандухай Сэцэн хатан" кинонд сэтгэлд хоногштол бүтээсэн билээ. Сонирхолтой нь киноны зохиолын дагуух Ибирай тайш, Монголын түүхэнд бичигдсэн бодит Ибирай тайшийн үйл хэрэг ихээхэн зөрүүтэй байдаг. Хэдийгээр Монголын түүхэнд төдийлөн товойх их хүн биш боловч чадварлаг жүжигчний амилуулсан дүрээр Ибирай тайшийг монголчууд сайн "таних" болсон билээ.

Исмэйл тайш

 

Түүхэнд Мандухай хатан, Батмөнх даян хаан нар улс орныхоо тархай бутархай байдлыг эцэс болгож, их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулахдаа юуны өмнө Ойрадыг довтлон Тасбүрд гэдэг газар бутцохин эрхэндээ оруулсан байдаг. Үүнийхээ дараа 1480-аад оны эхээр ихээхэн эрх мэдэл бүхий Бэгэрсэн тайш, Исмэйл тайш нарыг бутцохисон хэмээн түүхэнд бичигдэж үлджээ. Тэгвэл "Мандухай Сэцэн хатан" кинонд энэхүү Исмэйл тайшийн дүрийг гаргасан бөгөөд эх түүхээс нь нэлээн зөрүүтэйгээр кино зохиолд тусгасан. Исмэйл тайшийн дүрд Ардын жүжигчин Б.Дамчаа агсан сэтгэлд хоногштол бүтээж чаджээ.

 
Чингис хаан (1992 он)

 

Чингисийн алтан ургийн Батмөнх хаан, түүний үр хойчис Цогт хунтайжийг дэлгэцэнд амьдруулсан монголчууд Эзэн богд Чингис хааныхаа тухай киног бүтээх нь дамжиггүй байв.  Ингээд Мандухай сэцэн хатан кино дэлгэцэнд гарснаас дөрвөн жилийн дараа мөн л авьяаслаг найруулагч Б.Балжиннямын найруулгаар "Мөнх тэнгэрийн хүчин дор" хэмээх кино үзэгчдийн хүртээл болсон юм.

 

Кинонд Чингис хааны дүрийг Ардын жүжигчин А.Энхтайван бүтээсэн. А.Энхайван гуай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерэн оны хоёрдугаар сарын 19 буюу цагаан морин жилийн шинийн нэгэнд анх Чингис хааны дүрд тоглохоо мэдэж байлаа. Дуурийн театрынхан чинь шинийн нэгэнд театр дээрээ уулзаж ахма­дууддаа золгодог уламжлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу ши­нийн нэгний өглөө гэртээ шинэл­чихээд театртаа очоод "Гоцлол дуучин А.Энхтайвандаа эзэн Богд Чингэс хааныхаа түүхэн дүрийг Монголын кино урлагт анх бүтээх болсонд баяр хүргэе" гэсэн бичиг үүдний самбар дээр дурайтал байж байдаг юм.

Би эхлээд итгэ­сэнгүй. Манайхан надаар дамшиг­лаж байна даа гэж бодлоо. Үүд­нийхээ жижүүрээс хэн ийм зарлал гаргасныг асуулаа. "Мэдэхгүй ээ, захиргаанаас байлгүй дээ. Баяр хүргэе" гэдэг юм. Өрөөндөө ортол манай хэд баяр хүргээд тэвэрч үнсээд сүйд. Удалгүй театрын удирдлагууд баяр хүргээд ахмад настнууддаа золгох биш Чингэс хаандаа золгоё. Эзэн хаанаараа бахархах ийм нэг сайхан цаг ирдэг юм байна гээд хөгшин залуугүй надад золгож баяр хүргэж байлаа" хэмээн дурссан байдаг.

 

Хасар (1992 он)

 

Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Чингисийн дүү Хасарын дүрийг авьяаслагаар бүтээж чадсанаар түүнд аав ээжээс хайрласан алдартай нь хамт насан туршид дуудуулах нэрийг өгсөн юм. "Хасар Жагаа".

 
Жамуха (1992 он)

 

"Мөнх тэнгэрийн хүчин дор" киноноос хойш монголчууд Чингис хааныхаа тухай киног ганц, нэгээр хийсээр байгаа. Гэхдээ Монголын кино урлагт сөрөг дүрийн мастер хэмээн нэрлэгддэг гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд бүтээснээс өөр хэн нэг жүжигчний Жамухын дүр танд нэг л санаанд буухгүй байгаа биз. Алдарт Цагааны Цэгмид аав нь Цогт хунтайжийн дүрийг бүтээсэн бол хүү Ц.Төмөрбаатар нь Ю.Цэдэнбал, Жамуха гээд л цөөнгүй түүхэн хүмүүсийн дүрийг дэлгэцнээ амилуулсан байна.

 
Өэлүн эх (1992 он)

 

Нэгэнтээ Мандухай Сэцэн хатны дүрээр үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн Н.Сувд "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Өэлүн эхийн дүрд тоглож цаглашгүй авьяастайгаа батлан харуулсан юм.

Ийнхүү энэ жагсаалт уртаар үргэлжилнэ. Дурдвал "Мандухай сэцэн хатан" киноноос Хорчины Өнөболд ван, Мандуул хаан, Алагчигуудын Сатай сайд, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноноос Хэрэйдийн Тоорил  хан, Найманы Хүгсэү Сабраг баатар, Боорчи, Зэв, Мухулай, Шихихутаг, "Говь Хянганд тулалдсан нь" киноноос Ю.Цэдэнбал, "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноноос Х.Чойбалсангийн дүрийг харж болох. Энэ мэтээр уртаар үргэлжлэх Монголын кино урлагт амилсан түүхэн хүмүүсийг дурдаж болох юм.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 9 сар 22. 10:24
Pan Mongolia

гүүш төгбайхын дүрд цэвээн гуай тоголсон баймаар юм. зурган дээрхи гомбосүрэн гуайн тоголсон дүрийн зураг бол гүүш төрбайхын шадар түшмэлийн дүрийн зураг.

2018, 5 сар 21. 22:01
Зочин

Бид Жамуха гэж бичиж дадсан учраас "Жамуха" гэж бичдэг байх. Гэхдээ жинхэн нэр нь Гүр Хаан ЖамУухай буюу Жамыг Уухайлагч гэсэн үг юм билээ.

2020, 8 сар 13. 17:27
Зочинбйс

Жамуух гээд дадчихвал болох болов уу. Богино эгшиг хэрэглэсэн нэрээ нэг мөр цэгцэлбэл яасын.

2019, 8 сар 2. 12:57
Зочин

BITGII HUDLAA SHAA

2018, 5 сар 2. 10:16
ЗочинJJJ

OD GEJ EDNIIG HELNE. ODOOGIIN OD GEJ YU BH VE ANUSNII USNUUD

2018, 2 сар 22. 15:16
Одхүү

Гүүш хааны дүрийг Гомбосүрэн гуай биш алдарт Шороотын буюу Ч.Цэвээн гуай бүтээсэн юмаа. Харин Гомбосүрэн гуайн энэ дүр бол Ахай дайчин баатрын дүр юм.

2018, 1 сар 16. 13:54
Зочин

edgeers nadad bol jagaa gin toglolt hoshin shogin jujigchin shig sanagdad baidgin durdee orj chadagui

2019, 8 сар 6. 17:02
Зочин

bitgi shaa

2019, 4 сар 3. 22:30
Зочин

юу ч мэдэхгүй өөлөгч вэ.харин ч хамгийн гайхалтайгаар дүрээ бүтээж чадсан жинхэнэ жүжигчин хүн шүү

2018, 4 сар 24. 17:00
Зочин

yul yarij bnda'

2017, 11 сар 28. 3:50
Зочин

Сайхан кинонууд,сайхан жүжигчид

2017, 11 сар 23. 21:07
Зочинмонгол

Ардын жүжигчин Цэндээхүү гэдэг агуу хүн байсан юм шүү

2017, 11 сар 24. 21:15
Зочин

bugd avyaslag oduud

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]