Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ryanair-ын онгоц ба Белорусийн сөрөгч хүчинУншсан4,469

2021 оны 5-р сарын 23 нд Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан Ryanair компанийн онгоцыг Белорусийн эрх баригчид Минскт буулгаж, сөрөг хүчний нөлөө бүхий сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан хэрэг гарч дэлхий даяар хэсэг шуугилаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

2021 оны 5-р сарын 23 нд Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан Ryanair компанийн онгоцыг Белорусийн эрх баригчид Минскт буулгаж, сөрөг хүчний нөлөө бүхий сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан хэрэг гарч дэлхий даяар хэсэг шуугилаа.

Швейцараас ирсэн мэдээнд Палестины “Хамас” бүлэглэл энэ онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэсэн байсан учир онгоцыг хүчээр буулгаж шалгасан ба энэ явцад эрэн сурвалжилж байсан тэрхүү сэтгүүлч байгааг мэдэж баривчилсан хэмээн Лукашенко мэдэгдсэн байдаг. Энэхүү бусармаг явдлынх нь төлөө Белорусийн эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ авахаа барууны улс орнууд мэдэгдэж, ардчилал хүний эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдлийг бүгд л зэмлэн буруушааж байгаа билээ.

Хоёр талд хоёр өөр нүүр гаргаж ашиг олох гэж олон жил оролдож явсан Лукашенкогийн энэ үйлдлийн тухай манай хэвлэлүүд ч бас цөөнгүй бичсэн ба ийм бузар явдал байж болохгүй тухай, Белорусийн ардчилалд аймшигтай аюул тохиолдож байгаа талаар мундаг үгтэй юмс одоо ч харагдсаар л байна.

Энэ нийтлэлдээ ялихгүй зусар Лукашенкогийн хийсэн хэргийн тухай бичих гэлгүй, Ryanair компанийн онгоцыг буулгасантай адил төстэй хэрэг урьд өмнө нь гарч байсан эсэх талаар энд тэндхийн юмнаас харснаа цуглуулан сонирхуулъя.

2004 он.

ОХУ-ын сангийн сайдын сууж явсан, Москвагаас Барбодос чиглэлд нисэж явсан онгоцыг АНУ –ын эрх баригчид Калифорнид буулгасан ба уг сайдыг эхнэртэй нь цуг олон цагийн турш байцааж байжээ.

2012 он.

Москвагаас Дамаск чиглэлд нисэж явсан ОХУ-ын онгоцыг Туркийн тал хүчээр буулгаж нисэх багийнхныг гавлан баривчилж олон цагийн турш байцааж байгаад эрсэн хайсан зүйлээ олоогүй учир тавьж явуулсан байна.

2013.

Өмнөх хоёр тохиолдолтой харьцуулахад одоо сонирхуулах явдал нь ихээхэн ноцтой зүйл байсан боловч удалгүй чимээ аниргүй болсон түүхтэй.

Боливын ерөнхийлөгчийн онгоцыг (ерөнхийлөгч нь сууж явсан) Австрийн нутаг дээгүүр явах үед нь “нутгийнхан” буухыг шаардаж, хүч хэрэглэнэ хэмээн анхааруулжээ. Уг онгоц Европын бусад улсуудад энэ талаар мэдээлж арга хэмжээ авахыг хүссэн боловч Австритай хил залгаа улсууд бүгд хилээ хааж тухайн онгоцыг өөрийнхөө нутаг дээгүүр явахыг хориглосон байна. Эв санаа нэгтэй гэх үү, эсвэл нэгдсэн нэг удирдлагатай гэх үү?

Сөнөөгч онгоцны бай болж хувирсан энэ онгоц Венад  аргагүйдэн буухад тусгай албаныхан тэр даруй онгоцонд орж нэгжлэг хийж эхэлжээ. Тэдний хэлснээр бол уг онгоцонд АНУ-ын иргэн Эдвард Сноуден байгаа гэсэн мэдээлэл авсан учир ийнхүү хүч хэрэглэсэн гэдэг. Тэрхүү Эдвард Сноуден гээч нөхөр нь АНУ-ын талаар ямар айхтар юм ярьдаг хүн байсныг бүгд  мэдэх учир нэрийг нь дурдахад л хангалттай болов уу. Ямар ч байсан тусгаар улсын ерөнхийлөгчийн онгоцыг хүртэл хүчээр буулгаад нэгжлэг үзлэг хийж болдог бололтой. Хэрвээ тэрхүү онгоцонд Сноуден байсан бол юу болох байсан нь дэндүү ойлгомжтой болов уу...

2016 он

Киевийн шинэ удирдлагуудыг эсэргүүцэгч Армен Мартиросян гээч нөхрийг Украинаас онгоцоор гарч явах үед нь  сөнөөгч онгоцоор сүрдүүлэн байж уг онгоцыг буулгасан ба өнөөх эрийг тэр даруй баривчлан хорьжээ.

2017 он

Каунас хотоос гарсан онгоц Их Британийн тэнгэрт нисэж явах үед уг онгоцонд тэсрэх бөмбөг байгаа гэсэн мэдээ авсан учир тэр даруй буулгаж үзлэг хийсэн байна. Сонирхолтой нь уг онгоц нь өнөөх л Ryanair компанийн онгоц байжээ.

...

Энэ болон бусад төстэй олон явдлын дараа барууны улс орнууд ямарваа нэгэн шүүмжлэл гаргалгүй таг чимээгүй болсон байдаг ба хориг арга хэмжээний тухай ганц ч томоохон улс төрч дуугараагүй гэдэг.  Гэхдээ ямар ч байсан Боливын ерөнхийлөгчийн онгоцыг хүчээр буулгаж нэгжсэн явдалдаа ерөнхийлөгч Моралесаас уучлал гуйсан байна.

Харин онгоцоо хүчээр буулгуулж, хохирогч болсон улс орнууд болон агаарын тээврийн компаниуд нь эсэргүүцэл бичиж шүүх цагдаа болсон ч ямарваа нэг үр дүнд хүрээгүй билээ.

2021 оны 5-р сарын 23 ны үйл явдал болж, өөдгүй муухай аргаар баригдсан сөрөг хүчний сэтгүүлч Протаскевич нь ард түмэн, “ухаант ерөнхийлөгч” Лукашенко нараас уучлал гуйн, Белорусын сөрөг хүчин гээч нь ямар муухай юм байдаг тухай ам алдан ярьж байх яг тэр цаг үед буюу 5-р сарын 31 ний өдөр Дублинаас Краков чиглэн нисэж явсан онгоцонд тэсрэх бөмбөг байгаа гэсэн мэдээл ирж уг онгоцыг Берлин хотод буулгажээ. Ирландаас ирсэн уг мэдээг шалгахын тулд Берлины хүчний байгууллагууд онгоцыг шалган нэгжиж үзсэн ч Минскт буулгасан онгоцтой адил юм гарсангүй. Азаар ч юм уу...Германтай тэрсэлдэж байдаг ямар нэг хүн уг онгоцонд байсангүй нь яамай.

Хамгийн сонирхолтой нь энэ онгоц нь өнөөх л Ryanair компанийн онгоц байсан юм. Бодвол Минскт онгоц хүчээр буулгасан хэргийн эзэн Лукашенкогийн гар хөлүүдийн хийсэн ажил биз. Ямар ч байсан Берлинд буулгасан энэ онгоцны тухай барууны хэвлэл мэдээлэл ёстой дуугарсан төдий болоод л өнгөрлөө.

Лукашенко гээч эр нь болж өгвөл Орос болон Белорусь улсуудыг нэгтгэх, тэр үед ерөнхийлөгч нь болох санаатай нэлээдгүй үзэж явсан эр бөгөөд (эсвэл ийм сайхан яриагаар Оросуудаас мөнгө саах нэг сайхан аргатай гэж болох байх) энэ нь бүтэхээ байх үед барууны улс орнуудыг даган давхиж, ардчиллын үнэт зүйлсийг шүтэн биширдэг гэдгээ нотлон хэсэг сүйд болж байсан хүн. Барууныхан ч иймэрхүү нөхдүүдийг хөөргөж байж нам дардаг аргатай хойно (Каддафи, Саддам Хусейн, Милошевич...) нэг л өдөр улс оронд нь хүчтэй жагсаал цуглаан болж мань эрийг суудлаас нь аваад хаях шахсан нь хэдхэн сарын өмнө болсон явдал.

Энэ муу муухайн туйл болсон Лукашенко мэтийн дарангуйлагч нар л сөрөг хүчнийхээ төлөөлөгчийг ийм бузар аргаар баривчилдаг гэж сүүлийн үед ярьж бичиж байгаа нь үнэн л байх. Харин урьд өмнө болсон явдлуудыг харж байхад тэрхүү өөдгүй муу муухайг хийдэг дарангуйлагч нь ганцхан Лукашенко төдий биш бололтой гэж л бодогдоод байх юм.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 6 сар 25. 5:43
Чалчаа саарал нэртэй орос нохойн гөлөг

Чалчаа Саарал нэртэй оросын шэээс зүгээр байгаарай. Орост хайртай юм бол тэр Оростоо очоод наад хэдэн хогнуудаа бичээрэй писдаа минь. Монголд чам мэтийн их мэдэгч орос гөлөг хэрэггүй. Ингээд элдэв долоон оросын пропаганда бичсээр байвал лав надаас сайнаа үзэхгүй шүү писдаа нохойн гөлөг. Чалчаа саарал нэртэй гөлөг царайлсан нэрний ард нуугдаж чадахгүй шүү зөвлөлтийн цэргийн орхидос шэээсэээ. Чиний ээж бол оросуудын зугаагаа гаргах янхан байсан биз.

2021, 6 сар 28. 13:26
mongolhvv

chi harin hurliiz garaltai hvn bnaa. ugaasai manaid hujaa garaltai 0.1 say hvn bgaa ni hend todorhoi ch dee. iim hvmvvs svvliin ved aguu ardchilsan vzelten bolj togloh durtai bolj orosuudiig vzen ydaj mongoliin zaluu veiig horduulij baih boljee..iim hogiin hurliiz nobshuud daanch mongoliin ard tvmeniig diilehgui l dee tarhiig ugaaj..

2021, 8 сар 21. 22:52
mongolhvv гэгдэх зөвлөлтийн орхидос шэээс

Чи муу зөвлөлтийн цэргийн орхидос шэээс зайл

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]