Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Содномдорж: Аварга, арслан хоёр харгүй сайхан барилдлааУншсан5,170

Хоёр талын гэрчтэйгээр шинжилгээгээ өгчээ

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөх дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга цолтой барилдсан Э.Оюунболдыг Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд аварга биш арслан цолтой барилдах ёстой хэмээн эсэргүүцсэн билээ.

Улмаар хоёр бөх барилдаан дууссаны дараа хоёул допингийн шинжилгээ өгнө хэмээн тохирсон юм. Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд гурвын даваанд Э.Оюунболдод унасныхаа дараа допингийн шинжилгээ өгөхөө илэрхийлсэн бол Э.Оюунболд дараагийн даваанд унасныхаа дараа шинжилгээ өгөх боломжгүй хэмээн хэсэг маргалдсан ч хоёр талын гэрчтэйгээр шинжилгээгээ өгчээ. Манай улсад допингийн шинжилгээний лаборатори байдаггүй учир БНСУ руу шинжилгээг явуулах юм. 

Улсын арслан Ц.Содномдорж допингийн шинжилгээний тухайд "Бид барилдахын өмнө тохирсон учраас би шинжилгээ өгөхөд бэлэн. Аварга, арслан хоёр харгүй сайхан барилдлаа. Барилдааны явцад миний өвдөг түрүүлж хүрсэн. Би бичлэгээ үзээд, сайн барилдаарай гээд аваргадаа тахим өглөө.

Гурван шатны шүүх Э.Оюунболдын аварга цол хүчингүй болсон гэлээ. С.Мөнхбат аварга ч өөрт нь хэлсэн. Э.Оюунболд Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй би цолоороо барилдана гэсэн. Тийм бол барилдаанаа эхэлье гээд л барилдсан. Би одоо өөрөө шинжилгээ өгнө. Э.Оюунболдыг ч өгөөч гэж уриалмаар байна. Бид эхлэхээсээ шинжилгээ өгнө гэж гар бариад барилдсан.  Тиймээс хоёулаа өгье гэж уриалмаар байна" гэв.

Харин Улсын аварга цолтой барилдсан Э.Оюунболд "Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгч зарлигаа буцаасан бол би аварга цолоороо гарахгүй байж болно. Зарлиг гараагүй учир аварга цолоороо барилдсан. Үндэсний бөхийн холбоо аварга цолоор бүртгэсэн. Эсэргүүцсэн бөхчүүдтэй өөрсдөө ярилцаагүй юм шиг байна. Би бүртгэсэн цолоор нь л барилдсан. Би хэрвээ тав давсан бол тав давсан 16 бөхөд багтаад шинжилгээ өгнө. Мөн допингийн холбоо нэр цохоод надаас авна гэвэл өгнө, харин нэг хүний хатгалгад орж шинжилгээ өгч чадахгүй. Цаасан дээр буусан юм алга байна, цаасан дээр буусан зүйл байвал Содном арслан гаргаад ирнэ биз. Өөр ярих юм алга" гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Түүнчлэн энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Э.Оюунболдод хандаж "Журамд таваас дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авна гэж заасан. Гэхдээ Содном арслан та хоёр гурвын даваанд барилдаж эхлэхийнхээ өмнө өөрсдийн зардлаар шинжилгээ өгье гэж тохирсон. Хэрэв чи шинжилгээ өгөхөөс татгалзвал допинг хэрэглэсэнд тооцогдоно. Ингэвэл, давтан хэрэглээ гээд хаврын хурал дээр болсон шиг асуудал үүснэ. МҮБХ та хэдтэй ямар ч юм ярихгүй. Та бүхэн өөрсдийн зардлаар шинжилгээ өгнө, гурвын давааг сааталгүй явуулъя гэсэн шүү" хэмээв.

Харин Э.Оюунболд үүний хариуд "Би зардал гаргахгүй гэсэн. Ц.Содномдорж уриалж байгаа бол би бас уриалж болно шүү дээ. Энэ бөхчүүдээс бүгдээс нь ав. Тэгш эрхтэй байя. Би шинжилгээ өгөхөөс татгалзаагүй, өгнө. Би хүмүүсийг уриалж байна. Би олон жил хохирлоо. Энэ бүгдийг зарлах болсон. Допингийн шинжилгээ шударга байдаг уу, үгүй юу. Хэдэн сарын хэдэнд Солонгос улс руу очих юм. Хамгийн гол нь би допингийн холбооноос 2019 оны факсыг одоо болтол аваагүй байгаа. Чамаас ийм бодис гарсан гээд л хаясан. Факс ирээгүй учир би шүүхээр явсан" хэмээж байсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]