Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сонины нүүрэнд заларсан монголчуудУншсан5,922

БНМАУ-ын үед төрийн төв хэвлэл Үнэн сонин төдийгүй бусад тогтмол хэвлэлүүд хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлсан хүмүүсийг магтан дуулахад зай талбайгаа харамгүй зориулж байв.

БНМАУ-ын үед төрийн төв хэвлэл Үнэн сонин төдийгүй бусад тогтмол хэвлэлүүд хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлсан хүмүүсийг магтан дуулахад зай талбайгаа харамгүй зориулж байв.

...1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орон болж дэлхийн олон улстай дипломат харилцаа тогтоосон БНМАУ-ын эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжиж, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болсон төдийгүй, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбаруудыг эрчимтэй хөгжүүлж, нийгмийн бүх салбарт бидний элгэн садан эрчтэй хөдөлмөрлөж байлаа... Хүлээгээрэй!

Нуршуу түүх бичихээ түр түдгэлзээд БНМАУ-ын үед ажиллаж, амьдарч байсан та бүхний эрхэм хүмүүс, эмээ өвөө, аав ээж, танилууд тань Үнэн сонины индэрт хэрхэн "заларч" байсныг сэргээн хүргэж байна. Дашрамд дурдахад энд ямар нэгэн соц нийгмийг эргэн санагалзах, хуучин цаг үе рүүгээ буцах санаархал үгүй бөгөөд ердөө л түүхийн гэрч болж үлдсэн гэрэл зургууд, сонины шарласан хуудаснаа хэрхэн үлдсэнийг сонирхуулж байгаа юм. Олон салбарт ажиллаж хөдөлмөрлөж байсан ажилчин залуусын хувьд Үнэн сонины нүүрэнд зураг хөргөө гаргана гэдэг маш том алдар хүндийн илэрхийлэл, бахархал болж байсныг та мэдэх биз.

Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн жимсчин  V, VI, таван жилийн гавшгайч, аймгийн хошой аварга А.Гандиймаа. 20 жил жимсчнээр ажиллахдаа олон залуучуудыг дагалдуудан сургажээ. Жимсчин Гандиймаагийн туршлагыг 30 жимсчин эзэмшээд байна. Тэр энэ жилийнхээ нормыг 150 хувь биелүүлэв.

Гэрэл зураг: П.Раднаасүрэн, 1980.10.01-ний дугаар, Үнэн сонин

Энэ долоон залуу Хэнтий аймгийн Батширээтийн модны үйлдвэрт ажилладаг. Бигэр сумаас хэдэн жилийн өмнө энд ирж ажиллажээ. Тэд одоо үйлдвэрийн тэргүүний ажилчин гэгдэн магтагдаж байгаагийн дотор М.Нарандорж, М.Мөнхжаргал нар ажил үйлсээрээ шалгарч ЗХУ-д зочилсон юм. Эд нар сар бүрийн төлөвлөгөөг 110,7-139,1 хувь биелүүлж явна.

(Зүүн гараас) М.Марууш, М.Мөнхжаргал, Л.Алтанцэцэг, Д.Гандулам, М.Долгормаа, М.Нарандорж, М.Рида нар

Зургийг: Ж.Цэрэнпунцаг, 1980.10.01-ний дугаар, Үнэн сонин

Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн тракторч-комбайнч БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Батсуурь энэ оны ургац хураалтын үед өдөр бүрийнхээ даалгаврыг 200-гаас дээш хувиар биелүүлж, жилийн төлөвлөгөөг ажлын 14 хоногт багтаан гүйцэтгэж бусдаа хошуучилж байв.

Гэрэл зургийг: Ж.Риймэд, Ж.Рагчаа, 1980.10.01-ний дугаар, Үнэн сонин

"Би энэ намрын тариа хураах төлөвлөгөөг 200 хувь биелүүлээд байна. Тэгснээр түрүүчийн дөрвөн жилд есөн жилийн ажил хийсэн амжилтаа ахиулав" гэж Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн тракторч, улсын аварга комбайнч Д.Лхагвасүрэн ярив. 1980.10.01-ний дугаар, Үнэн сонин

Сонин бол залуу үеийнхний хамгийн дотны зөвлөгч мөн.

Гэрэг зургийг: С.Лувсаншагдар, 1980.11.01-ний дугаар, Үнэн сонин

-Дундговь аймгийн тээврийг удирдах газрын жолооч Д.Эмгээ, VI таван жилийн өнгөрсөн хугацаанд долоон жил гаруйн ажил хийсэн амжилтаар хамт олноо манлайлж явна.

-Увс аймгийн малчид мал сүргээ отрын бэлчээрт тарга хүч авахуулж байна. Зураг дээр: Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн хоньчин Д.Пүрэвдаваа

Гэрэл зураг: Д.Цэрэннадмид, Ж.Риймэд, 1980.11.01-ний дугаар, Үнэн сонин

Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын мужааны цех VI таван жилд хийх цонх хаалганы төлөвлөгөөг 90 хоногийн өмнө биелүүлжээ. ЗУРАГ ДЭЭР: Тус цехийн мужаан, VI таван жилийн гавшгайч П.Лувсан, энэ ажилчид таван жилийн үйлдвэрлэлийн нормыг 6 сарын өмнө, энэ оныхыг 100 хоногийн өмнө биелүүлээд байна. М.Жадамбаагийн авсан гэрэл зураг, 1980.11.01-ний дугаар, Үнэн сонин

Ой модны аж үйлдвэрийн Яамны харьяа ан олборын үйлдвэрийнхэн VI таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь долоон сар, 20 хоногийн өмнө биелүүлжээ. ЗУРАГ ДЭЭР: Тус үйлдвэрийн хэсэг гавшгайчид; (зүүн гараас) мастер З.Ширнэн, ажилчин С.Төмөрбаасан, Д.Дэнсмаа, И.Лхагвасүрэн, Б.Лхагважав, О.Цэнгэл,

Д.Цэрэннадмидын авсан гэрэл зураг, 1980.11.02-ны дугаар, Үнэн сонин

Увс аймгийн хүнс-чацарганы үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах даалгаврыг сайн биелүүлж, хэд хэдэн нэрийн бүтээгдэхүүн чанарын тэмдэг авсан юм. ЗУРАГ ДЭЭР: Тус үйлдвэрийн инженер Т.Буянтогтох, зөвлөлтийн мэргэжилтэн Галина Мацуева нар.

Ж.Риймэд, А.Гунан нарын авсан гэрэл зураг, 1980.11.02-ны дугаар, Үнэн сонин

Хатгал хотын авто тээврийн бааз байгуулагдсаар 10 жил болж байна. V таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн энэ баазын тээвэрчид VI таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхээр шамдан ажилллаж байна. Энд саятны төлөө тав, социалист хөдөлмөрийн болон СХ-ийн төлөө 10 бригад, сэхээтний нөхөрлөл нэг ажилладаг бөгөөд түүнд нийт ажилчид нь оролцдог юм. Амжилтаар баян сайчуулын дундаас VI таван жилийн гавшгайч 35 төржээ. Сүхбаатар аймгийн тээвэрчдийн туршлагаар мөсөн замын тээвэрт графикийн арга нэвтрүүлсний дээр БНМАУ-ын хөдөлмөрийн баатар В.Данхарыг урьж үзүүлэх сургууль хийгээд түүний туршлагаар 30 тээвэрчин ажиллаж байна. Тэрчлэн тус баазын 60 тээвэрчин шатахуун хэмнэх, нэргүй саатлыг багасгах үүрэг амлалт авчээ.

ЗУРАГ ДЭЭР: (баруун гараас) Тус баазын тэргүүний тээвэрчин Ү.Дарьсүрэн, Б.Мөнхөө, И.Гончигжав, П.Цамба, Б.Чойжамц нар аяны замд гарахын өмнө ажил төрлөө зөвлөн ярилцаж байгаа нь

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.Лувсанжамц, 1980.11.02-ны дугаар, Үнэн сонин

Увс аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газрынхан Ардын хувьсгалын 60 жилийн ой угтаж систесмийнхээ байгууллагуудыг социалист уралдаанд уриалж тодорхой үүрэг аваад амжилтад хүрч байна. Тус үйлдвэрийнхэн хувьсгалт хэвлэлийн өдөр, “Үнэн” сонины 60 жилийн ой угтсан нэг сарын өндөр бүтээлийн ажил зохиож байна. ЗУРАГ ДЭЭР: Улаангомын ахуйн үйлчилгээний комбинатын тэргүүний ажилчин залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Ц.Бор өөрийн шавь Х.Эрдэнэчимэгийн хамт.

Ж.Риймэд, А.Гунан нарын авсан гэрэл зураг, 1980.11.04-ний дугаар, Үнэн сонин

Дорноговь аймгйин төв Сайншанд хотын 20-р цэцэрлэгийнхэн орчиндоо цэцгийн мандал суулгаж мод тарьж, хүүхдийн тоглоом хийж, хүүхдээ цэвэр цэмцгэр байдалд сурган хүмүүжүүлж байна. Эндхийн багш Ч.Батчимэг ЗХУ-ын Сосновка тосгоны цэцэрлэгийн туршлагыг ажилдаа нэвтрүүлж ажилласан нь үр дүнтэй болжээ. Эхний зураг дээр: Эрхлэгч Ж.Ичинхорлоо, хүмүүжүүлэгч багш Ч.Батчимэг. Дараагийн зураг дээр:  (Зүүн гараас) Тэргүүний хүмүүжүүлэгч багш Г.Хандсүрэн

Ц.Дамдинжав, Я.Санжайжав нарын авсан гэрэл зураг, 1980.11.04-ний дугаар, Үнэн сонин

Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн савхин гутлын үйлдвэрийн 131-ийн гүйцэтгэх тасгийн ажилчин Н.Түмэнжаргал V, VI таван жилийн гавшгайч, МХЗЭ-ийн Төв Хорооны “Залуу гавшгайч” алтан медальтай тэргүүний ажилчин юм. Тэр сар бүрийн үйлдвэрлэлийн нормыг 130-аас дээш хувь биелүүлж байна.

М.Лхагвасүрэнгийн авсан гэрэл зураг, 1980.11.04-ний дугаар, Үнэн сонин

Өмнөговь аймгийн “Говийн мэдээ” сонины социалист хөдөлмөрийн хэвлэх үйлдвэрийн хэвлэгч Б.Эрэдэнэбилэг эзэмшсэн мөшиныхаа хүч чадлыг дүүрэн ашиглаж, сар, улирлын төлөвлөгөөг 115.8-121.2 хувь биелүүлж байна. Тэд Дорнод аймагт болсон илгээлтийн эзэн ажилчин, залуучуудын чуулга уулзалтад шалгаран оролцов.

Гэрэл зургийг: П.Төмөрбаатар, Х.Жигмэдцэрэн, 1980.11.05-ны дугаар, Үнэн сонин

МАХН-ын XYII их хурлын төлөөлөгч аймгийн удаа дараагийн аварга, барилгын нэгдсэн тооцоотой бригадын дарга Х.Халамжавын бригадынхан Баян-Өлгий аймгийн төвд гурав дарь 10 жилийн сургуулийн бригадыг амжилттай барьж байна. 1980.11.05-ны дугаар, Үнэн сонин

Дорноговь аймгийн төв Сайншанд хотын найман жилийн дунд сургуулийн захирал Ж.Самданшарав, хичээлийн эрхлэгч, Г.Долгоржав нар сурагчдад эдийн засгийн мэдлэг, хүмүүжил олгохыг онцлон анхаарч байна. Тэд сурагчдыг хувцсаа тааруулан товч, бүч бүрэн, цэвэр өмсч занших, дэвтэр, үзэг, бэх, сурах бичгээ ариг гамтай хэрэглэх, сурах бичгийг хоорондоо тооцоотой шилжүүлэх, урагдсаныг сэлбэж ашиглах, аж ахуйч ажиллагааг бага балчраасаа хэвшүүлэх арга барилд сургаж байна. Багш ажилчид ахлах, аймгийн сурагчдад тусгай хөтөлбөрөөр эдийн засгийн мэргэжилтнээр хичээл заалгаж байна. Эндхийн анги бүр эд хогшлоо нүдлэн хамгаалж, үйлдвэрлэхэд нь орсон зардал, хэрэглэх хугацааг тооцоолон ажиллаж байгаа юм.

ЗУРАГ ДЭЭР: Хичээлийн эрхлэгч Г.Долгоржав, захирал Ж.Самданшарав нар ажлаа зөвлөж байна.

Гэрэл зургийг: Ц.Дамдинжав, Я.Санжайжав, 1980.11.06-ны дугаар, Үнэн сонин

Октярбрийн социалист их хувьсгалын 63 жилийн ой угтсан өндөр бүтээлийн үеэр Улаанбаатар хотын барилгын трестийн бригадын дарга БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутат Ж.Ишгэнхүү, Зөвлөлтийн барилгын хоёрдугаар трестийн угсралтын хэлтсийн дарга, интернационал бригадын ахлагч А.И.Зайцев нар өндөр амжилт гаргасанд нөхөд нь баяр хүргэж байна.

Гэрэл зургийг: Д.Эрдэнэ-Очир, 1980.11.06-ны дугаар, Үнэн сонин

Улсын хэвлэлийн комбинатад олон жил үр бүтээл, үлгэр дууриалтай ажилллаж байгаа ахмадууд олон бий. Ахмад коммунист А.Дашванзад тус үйлдвэрт 31 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд машин техникийг эвдрэл, согоггүй байлгахад мэдлэг авьяасаа байнга зориулдгаараа хамт олондоо хүндлэгдэж байна.

Гэрэл зургийг: Д.Цэрэннадмид, 1980.11.27-ны дугаар, Үнэн сонин

VI таван жилийн төлөвлөгөөт ажлаа хугацаанаас өмнө давуулан биелүүлж VII таван жилийн ажлын гараагаа эхэлсэн тэргүүний сайчууд Улсын материал техникийн хангамжийн хорооны авто машин механизмын баазад олон бий. Зураг дээр: (Зүүн гараас) VI таван жилийн гавшгайч жолооч Л.Сүхбаатар, Ж.Бэгз, Н.Баасанжав нар

Гэрэл зургийг: Б.Лувсанжамц, 1980.11.06-ны дугаар, Үнэн сонин

Өндөрхаан хотын ахуйн үйлчилгээний комбинатын ажилчин Л.Баасанхүү энэ оын төлөвлөгөөг 9 сард 112,6 хувь биелүүлж, VI таван жилийн төлөвлөгөөг 19 мянган төгрөгийн бүтээгдэхүүнээр давуулсан байна.

Гэрэл зургийг: Ж.Цэрэнпунцаг, 1980.11.28-ны дугаар, Үнэн сонин

Зураг дээр: (баруун гараас) Улаанбаатар хотын барилгын трестийн аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын дарга Д.Дармаа, тус бригадын тэргүүний ажилчин Г.Цогоо нар

Гэрэл зургийг Ч.Цэрэндорж, 1980.11.30-ны дугаар, Үнэн сонин

Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн хамт олон VI таван жилийн өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа нам засагтаа репортлаад МАХН-ын XVIII их хурал, Монгол ардын хувьсгалын 60 жилийн ой угтсан социлалист уралдаанд шаргуу үүрэг амлалт аваад ажиллаж байна.

Зураг дээр: Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн харьяа савхин эдлэлин нэгдүгээр үйлдвэрийн ажилчин, VI таван жилийн гавшгайч Д.Цэрмээ, Д.Банзай нар.

Гэрэл зургийг: М.Лхагвасүрэн, 1980.11.30-ны дугаар, Үнэн сонин

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн тэмээчин, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний малчин залуу” алтан медальт Г.Чулуунбазарын суурийнхан энэ жилийн үйлдвэрлэлийн даалгавраа бүрэн биелүүлжээ. Зураг дээр: тэмээчин Г.Чулуунбазар

Гэрэл зургийг: П.Төмөрбаатар, 1980.12.02-ны дугаар, Үнэн сонин

Төв аймгийн Баянчандмань дахь аж ахуй үйлчилгээний төвийн оёдолчин V, VI таван жилийн гавшгайч, МАХН-ын гишүүн, халамжлан хүмүүжүүлэгч Л.Должинсүрэн таван жилийн өнгөрсөн хугацаанд 12 жилийн ажил хийжээ. Тэр нь 10 гаруй хүнийг оёдол, эсгүүрийн нарийн мэргэжилд сургасан байна. Зураг дээр: (баруун гараас) Л.Должинсүрэн, залуу оёдолчин С.Байгалмаа, эсгүүрчин Д.Бямбажав, оёдолчин Д.Норсоо нар.

Гэрэл зургийг: Ж.Баярсайхан, 1980.12.02-ны дугаар, Үнэн сонин

5 жилийн тооцоотой үүргээ хугацаанаасаа өмнө биелүүлсэн сайчууд Сүхбаатар аймгийн аль ч үйлдвэр, аж ахуйн газарт олон байна. Эхний зураг: 5 жилд 11 жилийн ажил хийсэн ахуй үйлчилгээний комбинатын эсгүүрчин Ж.Дугар

Дараагийн зурагт: мөн хугацаанд 10 жил гаруйн ажил хийсэн тус комбинатын тэргүүний оёдолчин С.Сампил, 1980.12.03-ны дугаар, Үнэн сонин

Авто тээврийн 5-р баазын жолооч Х.Амармэнд таван жилийн тээврийн үүргийг жил зургаан сард биелүүлж, салбарын хэмжээнд VI таван жилийн ууган гавшгайч болжээ. 5 жилд 12 жилийн ажил хийсэн энэ залуу одоо сантны бригад байгуулан ахлагчаар нь ажиллаж байна. Зурагт: (баруун гараас) Х.Амармэнд, Д.Ёндонжамц, Б.Бавуухүү, Ч.Сүрэн, Л.Төмөрбаатар, С.Баасанжав нар.

Гэрэл зургийг: Б.Лувсанжамц, 1980.12.03-ны дугаар, Үнэн сонин

Зурагт: Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн тэргүүний үхэрчин Д.Магван

Гэрэл зургийг: Д.Гүррагчаа, 1980.12.03-ны дугаар, Үнэн сонин

Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонины хэвлэх үйлдвэрийнхэн VI таван жилийн төлөвлөгөөг олон сарын өмнө биелүүлж, шинэ 5 жилийн ажилд түүнээс дутуугүй амжилт гаргахын тулд  эрчимтэй бэлтгэж байна.

Зурагт: Тус сонины тэргүүний хэвлэгч, намын гишүүн Б.Үржинбадам,

Гэрэл зургийг: Ц.Чиваажиж

Дорнод аймгийн “Дөл” сонины хэвлэх үйлдвэрийнхэн VI таван жилийн төлөвлөгөөг 3 сарын өмнө биелүүлжээ. Тэдний дотор олон ажилчин VI таван жилийн гавшгайч болсон байна.

Зурагт: (Зүүн гараас) VI таван жилийн гавшгайч хэвлэгч Р.Янжмаа, Н.Тэрбиш, өрөгч С.Өнөр нар

Гэрэл зургийг: Ш.Долгор, Д.Сэнэднасал, 1980.12.03-ны дугаар, Үнэн сонин

Зурагт: 1981 оны жилийн төлөвлөгөөг Ардын хувьсгалын 60 жилийн ойн өмнө биелүүлэхээр социалист уралдаанд шахуу тооцоотой үүрэг амлалт аваад ажиллаж байгаа Улаанбаатар хотын ногооны комбинатын шилэн хүлэмжийн нэгдүгээр бригадын намын гишүүн Ё.Содномбалжир ахлагчтай салааны хамт олон

Гэрэл зургийг: Б.Лувсанжамц, 1980.12.03-ны дугаар, Үнэн сонин

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нэгдлийн хоньчин, Хөдөлмөрийн баатар Б.Ажваа отроор мал таргалуулах ажлын нэртэй мастер юм. Энэ таван жилд аймгийнхаа нэгдэл дундын отрын экспедицийн зөвлөгчөөр ажиллаж хамт олонд ажлынхаа арга туршлагыг эзэмшүүлэн аж ахуйдаа үлэмж орлого оруулжээ.

Гэрэл зургийг: П.Раднаасүрэн, 1980.12.04-ний дугаар, Үнэн сонин

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Иргэний агаарын тээврийг удардах газрын хамт олон МАХН-ын XVIII их хурал, Ардын хувьсгалын 60 жилийн ой угтаж, нислэг тээвэр, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх нислэгийн аюулгүй байдлыг бүх талаар хангах, ирэх оныг осол зөричлгүй он болгох зорилттой ажиллаж байна. VI таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө давуулж биелүүүлсэн байгууллага хамт олны дотор Өмнөгвь, Хөвсгөл, Сүхбаатар, Говь-Алтай, Увс аймгийн нисэх онгоцны буудал, аво бааз, болон агаарын техникийн бааз зэрэг газар орно.

Эхний зурагт: Сүхбаатар аймгийн нийсэх онгоцны буудлын АН2 нисэх онгоцны дарга, VI таван жилийн гавшгайч Ч.Боюу, хоёрдугаар нисгэгч Х.Жамсран, техникч Д.Лхагвасүрэн нар.

Дундах зурагт: Нисэх отрядын тээврийн эскадрилийн АН.24 нисэх онгоцны дарга VI таван жилийн гавшгайч Д.Насан

Сүүлийн зурагт: Нисэх онгоцны үйлчилгээний ЗИЛ-130 машины жолооч гавшгайч Д.Ноост

Гэрэл зургийг: М.Дашбалбар, 1980.12.04-ний дугаар, Үнэн сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]