Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн тагнуулын бүлэг “Кембрижийн тав”-ынхан архидалтаар америкчуудыг алмайруулсан байжээУншсан32,833

Блант ч өөрөө Бержес эргэн ирвэл нууцалсан бусад зүйлс нь ч илчлэгдэнэ гэсэн айдастай байж. Хожим тэр 1964 онд Зөвлөлтийн тагнуулд элссэн болохоо бүрнээр хүлээсэн байдаг.

ЗХУ-ын талд ажилласан туршуулын хамгийн том сүлжээ болох Английн таван иргэний тагнуулын ажиллагаа түүхэнд “Кембрижийн тав” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн билээ. 1930-аад оны дунд үеэр ЗХУ-ын Гадаад тагнуулын албаны Их Британи дахь ажилчдын элсүүлсэн туршуулуудын бүлгийг ийнхүү нэрийдсэн юм. Энэ бүлэгт Ким Филби, Доналд Маклейн, Гай Бержес, Энтони Блант, Жон Кернкросс нар багтжээ.

Ким Филби нь Британийн нууц албанд ажиллаж байсан бол Доналд Маклейн, Гай Бержес нар Английн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ дамжуулж байсан юм. Дөрөв дэх гишүүн язгууртан гаралтай Энтони Блант дайны үеэр Британийн тагнуулын албанд алба хааж байгаад дараа нь хэсэг хугацаанд Эзэн хааны ордонд зөвлөхөөр ажиллаж байв. Тав дахь гишүүн Жон Кернкросс дайны үеэр нууц мэдээлэл тайлж уншдаг албанд ажиллаж байсан юм. 1951 онд баривчлагдахаасаа айгаад илчлэгдсэн Доналд Маклин, Гай Бержесс нар ЗХУ-д зугтан гарсан билээ. 1963 онд Ким Филби мөн л ЗХУ руу зугтсан аж. Харин Энтони Блант, Жон Кернкросс нар ЗХУ руу зугтахаас эрс татгалзжээ. Тэд Британийн Сөрөх тагнуулын албанд үнэнээ хүлээсэн мэдүүлэг өгснөөр аврагдсан гэж үздэг юм.

Дональд Маклейн ба Гай Бержес

Тэгвэл 1930-50-иад онуудад Зөвлөлтийн талд ажиллаж байсан, зууны хамгийн их дуулиант тагнуулчдын бүлгийн гишүүдийн хоёр нь их сургууль төгссөн архичид, сэтгэл санааны хувьд онц тогтворгүй хүмүүс байсанд АНУ-ын эрх баригчид гайхан алмайрсан байжээ. Британийн Форин-офис яагаад тэднийг ажилд авсан шалтгааныг Вашигтон олж чадаагүй гэдэг.

 

Энэ бүгд нь Британийн үндэсний архивын ил болгосон материалаас тодорхой болжээ. Энд яригдаж байгаа Гай Бержес, Дональд Маклейн хоёрыг “Кембрижийн тав”-ын бусад гишүүдийн нэг адил 1930-аад онуудад  Кембрижийн их сургуулийн оюутнууд байхад нь Зөвлөлтийн тагнуулчид элсүүлсэн байжээ. Их сургуулиа дүүргээд тэд Британийн Гадаад харилцааны яам, МИ-5 мөн ердийнхөөр МИ-6 гэж нэрлэгдэж байсан Английн Нууц тагнуулын алба SIS зэрэгт амжилттай шургалж чаджээ.

Дональд Маклейн гэхэд л Форин офисын Америкийн салбарын шеф байлаа. Маклейн, Бержес хоёр илчлэгдэхээсээ өмнө 1951 онд Зөвлөлтөд зугтан гарсны дараа  Америкийн Төрийн Департамент Британийн эрх баригчдын боловсон хүчнээ шалгаруулж авах чадварт нь эргэлзэж эхэлсэн байна. Вашингтон тэр үед өөрсдийн албан газрууддаа эмх журам тогтоохыг Лондоноос шаардсан байдаг.

Илт тод болгосон баримтаас:

“Кембрижийн тав”-ын нэг Зөвлөлтийн тагнуул Энтони Блант нь Британийн МИ-5 тагнуулын албаны тушаалаар Орос руу Гай Бержест захидал бичин түүнийг эргэн ирэхгүй байхыг шаргуугаар гуйсан байв. Хачирхалтай хэрэг.

Бержесийн эх хүүгээ эх орноосоо урвасан болохыг хэвлэлүүдээс мэдэж авсан гэдэг. Баримтуудаас харахад “Кембрижийн тавын” илчлэлтийг бас нэг гишүүн нь болох сэтгүүлч Ким Филби хурдасгасан бололтой. Тэрээр Форин-офист оросууд бас нэг эх сурвалжтай гэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаад МИ-5-ынханд сэжиглэгдсэн гэнэ.

Бүх зүйлийг тодорхой болгосныхоо дараа МИ-5 Ким Филбид хандан Британийн талд ажиллах Зөвлөлтийн тагнуулчдыг элсүүлэхэд туслахыг тулгасан байна. Ингэхдээ оросуудад худалдагдсан олон британи тагнуулчдыг МИ-5 хэдийнээс илчилж, анхааралтай ажиглаж байгаа гэж сэм дуулгажээ. Харин Филби улсынхаа талд ажиллахыг хүссэнгүй Зөвлөлт гүрний талд үнэнч хүн байж. Тэр дээд зэргийн эрсдэлтэй байдлаас өөрийн илчлэгдсэн тухай болон МИ-5-ын тавьсан саналын талаар холбоочиндоо дамжуулж Кремль рүү хамгийн түрүүнд мэдээлэл өгсөн байна.

Гай Бержес

Кремль барьц алдав. Их Британийн иргэд болох тагнуулуудынхаа ачаар зөвхөн энэ улсын нууц мэдээллийг олж аваад зогсохгүй хамгийн том дайсан этгээд болох АНУ-ын британичуудад итгэж өгсөн бүхий л мэдээллийг хамар дороос нь шахам авдаг байжээ. Гэтэл МИ-5 цөөнгүй тагнуулуудыг нь илчилчихээд ажиглаж байсан гэнэ шүү.

Архидалт ба орголт

Америкт байхдаа Гай Бержес, Дональд Маклейн ч архаг архичид болсныг архивын материалд өгүүлсэн байв. “Тав”-ын бүх гишүүд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Кембрижд сайн боловсрол эзэмшсэн. Маклейн нэгэн удаа ихээр согтож танилууддаа өөрийгөө коммунист гэсэнд хэн ч итгээгүй тухай МИ-5-ын тагнуулчид мэдэж чаджээ. Аминд халтай ийм мэдээллээ архинаас өгчихдөг тагнуулч гэж байх уу. Англичууд эргэлзэж эхлэв. Үнэхээр архинд толгойгоо мэдүүлсэн нөхөр үү, дээд зэргийн тоглолт бүхий мэргэшсэн тагнуулч уу. Бержес ч ялгаа байхгүй согтуудаа хоёр британи тагнуулчийг Зөвлөлтийн талд ажилладаг гээд нэрийг нь илчилж орхив. Шалгатал үнэн байх нь тэр.

Маклейн илчлэгдэхийн даваанд ирсэн, Бержес согтуугаар машин жолоодож яваад буруутай нь тогтоогдон  балраад ирэх үед тэд Москва руу зугтсан байв.

Вашингтон дахь Британийн ЭСЯ 1951 оны зургадугаар сард Лондонд захидал илгээн хоёр дипломат нь сураггүй болсонд АНУ-ын Төрийн департамент, ТТГ  нэлээдгүй түгшиж буйг  өгүүлсэн байв.

"Байнгын архидалт,  сэтгэл санааны тогтворгүй байдал, бэлгийн замбараагүй амтдрал зэргийн хүний сул талуудын илэрхийлэл нь аюулгүй байдалд хор хөнөөлтэй учир ийм зүйлд автсан ажилтнуудыг үг дуугүй халах хэрэгтэй гэж Төрийн департамент үзэж байна” гэж тэр цахилгаанд  өгүүлсэн байв.

Британийн Үндэсний архивын ажилтан Ричард Данлийн хэлснээр, эдгээр ил болгосон материалууд нь Британийн ГХЯ өөрсдийн туршуулуудын  цочирдмоор урвалтыг хэрхэн хүлээн авсныг  ойлгоход тус дэмтэй гэнэ.

"Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Британийн түүхэнд үүнийг хамгийн дуулиантай хэрэг гэж болох юм" хэмээн Данли хэлсэн байдаг. Энэ цахилгаанд  Бержес, Маклейн хоёр алга болсонд Төрийн департамент  хэрхэн хандсаныг өгүүлсэн байгаа. МИ-5-ын тагнуулч “Бержес дууссан архичин. Гибалтарт цөөхөн цагийн дотор тийм их хэмжээний хатуу архи хэрэглэдэг хүнийг би хараагүй” гэж ярьсан байдаг.

Гэрээ санасан уйтгарлал уу?

"Тэд зугтахаасаа өмнө хоёул дуулиан тарьсан. Орчин цагийн ойлголтоор бол нэлээдгүй өндөр тушаалтнууд Гибралтараар яван МИ-5, МИ-6 албадын талаар ярин оросын туршуулуудыг нэрлэсэн бол тэр даруйдаа л халагдах ёстой байсан. Тагнуулын албад хоёр архичинг ажиглаж л байтал тэд гэнэт хамар дороос нь шахам сураггүй алга болсон ба удалгүй Зөвлөлтөд байгаа нь тодорхой болжээ.

Үүнийг Америк, Английн тагнуулын албаыдн хайхрамжгүй, хэт өөртөө итгэлтэй байдал болон Зөвлөлтийн тагнуулын байгууллагын овжин шийдэмгий ажиллагаа гэж тайлбарладаг. Зарим судлаачид "Тав"-ын хоёр архичинг үнэн хэрэгтээ чадварлаг жүжигчид байсан бөгөөд илчлэгдсэнээ мэдмэгц тохиромжтой цагийг хүлээж хэт задгай байдал гарган, архинд толгойгоо мэдүүлсэн мэт жүжиглэсэн гэж үздэг. Үгүй бол яана гэж, тэр их хараа хяналт дороос зохиолын баатар Жеймс Бонд 007 шиг оргон гарна гэдэг бүтэшгүй хэрэг. 

Хэрвээ энэ таамаглал үнэн бол Бержес, Маклейн нар хамгийн зөв тактикийг сонгосон болох нь.  Хэдэн жилийн дараа Бержес, Маклейн хоёр Зөвлөлт байгаа нь тодорхой болсон юм.

Гэхдээ л нэг зүйл судлаачдыг эргэлзүүлдэг. Хуурамч архичид маань Зөвлөлтөд очоод жинхэнээсээ архинаас салалгүй байсаар нас барцгаасан гэдэг. Жишээ нь Бержес  эхтэйгээ захидлаар харилцаж байлаа. Тэрээр захидалдаа Москвагаас холгүй амьдарч, шинэ амьдралаа магтаж байв. Харин Британи, Америкийн тагнуулын албад захидлуудад дүн шинжилгээ хийж "Бержес гэрээ санасан, сэтгэл санааны дарамттай, архи их уун ховорхон удаа эрүүл байгаа" хэмээн тодорхойлсон аж.

Тийм бол Бержес эцсээ хүртэл гаргасан шийдвэртээ эргэлзэж байсан бололтой.

Энтони Блант

Харин энэ үед гэрээ санасан Бержес эргэн ирэх вий гэсэн түгшүүр Энтони Блантад байлаа. "Кембрижийн тав"-ын нэг болох Энтони Блант МИ-5-д "бууж өгөөд" тэдний даалгавараар Бержест захидал бичин эргэн ирэхгүй байхыг зөвлөсөн байдаг. Бержесийг англичууд эргэж ирэхийг хүсээгүй бололтой.

Блант ч өөрөө Бержес эргэн ирвэл нууцалсан бусад зүйлс нь ч илчлэгдэнэ гэсэн айдастай байж. Хожим тэр 1964 онд Зөвлөлтийн тагнуулд элссэн болохоо бүрнээр хүлээсэн байдаг. Харин Гай Бержес, Дональд Маклейн  ч эх орондоо эргэн очоогүй. Бержес архинд нэг мөр ороод 1963 онд 52 насандаа нас баржээ. Маклейн түүнээс хамаагүй хожуу 1983 онд мөнх бусыг үзүүлсэн байдаг.

"Кембрижийн тав" бусад гишүүдийн хувь тавилан хэрхсэн бэ?

"Тав"-аас Бержес, Маклейн хоёр зугтаж, Энтони Блант англичуудад элссэн. Харин бүлгийн ахлагч алдарт тагнуулч Ким Филби 1963 онд Бержесийг таалал төгссөнийн дараахан Зөвлөлт рүү мөн зугтсан байдаг. Ингээд дараа жил нь удирдагчгүй болсон Энтони Блант бүх үнэнээ өчсөн гэдэг. Тэгвэл тав дахь гишүүн Жон Кернкросст юу тохиолдсон бэ?

Зөвлөлтөд Ким Филбиг алдаршуулж түүнд зориулсан марк хүртэл гаргав

Хамгийн үл анзаарагдам жирийн иргэн байж, хамгийн үр дүнтэй тагнуулын мэдээллийг дамжуулж байсан Жон Кернкросс ч Сөрөх тагнуулын албаны хараанд өртөж эхлэв. Английн МИ-5 тагнуулын алба Германы туршуулуудыг мөрдөж байсан хэдий ч дайны дараагаар дотооддоо буй өөрсдийн тагнуулчдыг илчлэх ажлыг эрчимжүүлсэн байдаг.

Жон Кернкросс

Анх түүнийг 1951 оны есдүгээр сард саатуулж мэдүүлэг авсан байдаг. ЗХУ-ын талд 15 жилийн туршид ажиллахдаа “Мольер”, “Навч”, “Карел” нэртэй ажиллаж байсан Жон Кернкросс туршлагатай тагнуулч болсон нь мэдээж. Түүнийг шалгаад онцын зүйл илрүүлээгүй боловч оргон зайлсан Бержесийн орон гэрт нэгжлэг хийх үеэрээ нууц мэдээлэл агуулсан зарим нэг захидлыг илрүүлсэн байна. Гэтэл эдгээр захидлыг бичсэн хүний бичгийн хэв Кернкроссынх байж магадгүй гэсэн сэжиглэл төржээ. Харин Жон эдгээр бичиг баримт ямар ч нууц агуулаагүй гэдгийг баталж чадсан юм. Эдгээр нь зөвхөн төрийн албан хаагчид хоорондоо солилцож байсан тэмдэглэлүүд болохыг тэрбээр өгүүлэв. Тэгээд ч уг захидлууд аль 1939 онд бичигдсэн гэдгийг Кернкросс “санажээ”. Ингэснээр тэр ял сонсоогүй хэдий ч төрийн албанаас халагдсан байна.

Ингээд Жон нууцлаг амьдрах болов. Зөвлөлтийн тагнуулчид түүнийг эрж хайсан боловч амжилт олсонгүй. Тэр хаачсан нь тодорхой болсонгүй. Гэсэн ч Зөвлөлтийн тагнуулын алба түүнийг яаж ийгээд олсон байна. Түүнтэй цаашид харьцахгүй байх шийдвэрийг төвөөс гаргав. Бүрмөсөн. Түүнд хоёр жил амьдрахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө өгчээ. Тэрбээр сүүлчийн уулзалт дээр ямар нэг алдаа гаргаагүй гэдгээ мэдэгджээ. Түүний хувь заяа цаашид хэрхсэн нь тодорхойгүй. Домогт тагнуулч Филби 1963 онд Бейрутээс зугтсаны дараа Кернкроссыг дахиад л англичууд шалгаж эхэлсэн байна. Түүнийг шүүсэнгүй. Кернкросс Францад очиж суурьшаад Провансад нам гүмхэн амьдрав. Гэтэл 1981 онд төмөр хатагтай гэгддэг Ерөнхий сайд Маргарет Тэтчер гэнэт парламент дээр үг хэлэхдээ Кернкроссыг Зөвлөлтийн туршуул байсан гэдгийг зарлаж орхив. Парламентын танхимд илчлэгдсэн Жонд юу тохиолдсон нь одоо болтол нууц хэвээр боловч түүнийг 1995 онд таалал төгссөн хэмээн албан ёсны намтарт нь бичжээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 2. 21:44
Зочин

Iim orchuulgatai yum unshih gej tsagaa aldaj baital buhel buten 1 hel surchih yum baina.

2018, 5 сар 31. 14:19
Зочин

Энэ google translate-ийн орчуулга уу эсвэл галзуу хүний бичсэн зүйл үү

2018, 5 сар 27. 16:47
Зочин

ким филби бол удам дамжсан язгууртаны хүүхэд . аав нь 20 жил саудын араөыг үндэслэгч сауд хааны гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан хүн . ким филби английн гадаад тагнуулын газрын орлогч дарга, ану , английн хамтарсан тагнуулын бүлгийн английн хэсгийн дарга, ану д суух элчин сайд хийж байсан маш өндөр түвшиний тагнуулч хүн.

2018, 5 сар 31. 14:20
Зочин

Зочин
Тэр байтугай АНУ-ын ТТГ дөнгөж зохион байгуулагдаж байхад интелленжес сэрвисээс АНУ-д зөвөлгөө өгөх гэж уригдан очиж байсан гэдэг дээ. Мундаг байгаа биз. Ер нь Лаврентий Павловчи-ийн гараар орсон Зөвлөлтийн гадаад тагнуулын алба маш өндөр түвшинд байсан юм шүү. Үүнийг Генерал Судаплатов гуай Зөвлөлтийн атомын бөмбөгний хагасыг тагнуулчид нь хийсэн гэж бичсэн байдаг юм.

2020, 11 сар 20. 17:05
Зочин. Ка

Тагн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]