Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Лоохууз: Бал дарга Х.Чойбалсангийн баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэнУншсан29,401

Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан.

Л.Батцэнгэл


Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз гуайг амьд сэрүүн ахуйд нэгэн илтгэлийг тэмдэглэж авах хувь тохиосон билээ. Магадгүй түүний сүүлийн яриануудын нэг ч байж мэдэх юм.

Цогт-Очирын Лоохууз 1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил суран, шинэхэн байгуулагдсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй сурал­цан дүүргэжээ. Дөнгөж байгуу­лагдсан МАХН-ын Төв хорооны лекторын товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлөвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн “ивээл”-д сэжигтэн болж эхэлсэн гэдэг. Тиймээс Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилов. Гэвч Лоохууз Говь-Алтай аймгийн намын хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. Намын Төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, “Атар газар” эзэм­ших их хөдөлгөөний анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ.

ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан байдаг. Хүний тархийг нь боож дөрвөн мөчийг нь ажиллуулах коммунист суртлыг эсэргүүц­сэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн шантарш­гүй тэмцэгч маань АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон түүхтэй. Түүнийг саяхан Ардчилсан хүчний Залуучуудын холбоо, Ардчилсан хүчний холбооны дэргэдэх“Хөгжил” клубээс урьж “Ардчилал ба тусгаар тогтнол” сэдвээр лекц уншуулсан юм.

Лоохууз гуай ярианыхаа эхэнд “Би 1923 онд төрсөн хүн. Өнөөдөр ах нь 92 нас хүрчихлээ. Их өндөр нас юм гэнэ ээ. Намын Төв хорооны лектор гэдэг ажлыг маршал Х.Чойбалсангаас аваад, САА-н газруудын даргаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалтай муудалцаж “гологдоод” анх эсэргүүн нэр зүүсэн хүн дээ, би. Улсын удирдагч Х.Чойбалсан аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгох жишээтэй. Тэр үед 13 яамтай байлаа. Сайд нар нь дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс. Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд Увсын дүрвэдүүд, орос эхнэртэй, орос хэлтэй улсыг сайд болгоод тавиад байдаг. Тэнд нь мундаг хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилснээр нь албан тушаалд тавьж байсан. Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг би арьс махаараа мэдэрсэн. Энэ тухайгаа ч их хурал дээр хэлсэн. Цэдэнбал үзэл санааг нь эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн. Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн гаж нэртэй хүн юм. Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хятадын эрлийз гэж хүртэл нүд үзүүрлэх шалтаг болсон. Говь-Алтайн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг ямар юмных нь хятад хүн байхав дээ. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг. Намтар түүх минь ийм илхэн байхад хятад гэж гүтгэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Тэр үед би залуу омголон ч байж. Шатаа л явчихсан. Энд өнөөдөр дөч тавин хүн цугласан байна. Цөөхөн гэж голъё. Намын Төв хорооны лекторын эрхлэгч байхдаа 1000-2500 хүнд лекц уншдаг байлаа” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Ардчилал, тусгаар тогтнол гэсэн хоёр үг бол нэгнээс нь салгахын аргагүй нэг цул ойлголт. Монгол Улс хэзээнээс нааш Төв Азийн цээжин дээр зүрх нь болж цохилж оршин тогтнож ирсэн. Аливаа нэг улс гүрний амыг хардаг улсыг тусгаар тогтносон гэж хэн ч хэлэхгүй. Монголчууд хойшоо Орос, баруун тийш Арабын орнууд, урагш Хятадыг дайлж байсан баатарлаг түүхтэй улс. Сүүлд Хятадын доторхи манжууд засаг төрийг нь булааж аваад Монголыг 200-300 жил дарласан. Манж хятадууд Монголд зээлийн арга мэх хэрэглэж, ард түмний амьдралыг доройтуулсан. Зээлийн арга нь Монголыг эдийн засгийн хувьд туйлдуулан буурай ядуугийн замд улам бүр түлхэж байв. Иймээс Манжийн дарлалыг эсэргүүцсэн Амарсанаа, Чингүнжаваар толгойлуулсан зэвсэгт тэмцлийг та бүхэн мэдэж байгаа. Ард Аюуш есөн эрүү тулгуулж яаж зовсныг дэлгэцийн урлагаас харсан байх. Харийн дарлалын эсрэг тэмцсэн хамгийн том байлдаануудыг Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт явуулж байлаа. Галдан бошигтын хатан Ану Налайхын цаахна байдаг Зуунмодонд байлдаж ялагдсан. Зүүнгарын хаант улсын үлдэгдэл ардууд Архангай аймгийн Өлзийт, Ихтамир сумдад тархаж суурьшсан. Тусгаар тогтнолоо Манжид хоёр зуу гаруй жил алдсан Монголчууд Орос орныг түшиглэж туурга тусгаарлахаар түшиглэсэн нь түүхийн үнэн. Харамсалтай нь хаанаа түлхэж унагасан Ленин, Сталины улаан коммунистууд бидний байдлыг буруугаар ашигласан.

Ардын хувьсгал ялахад Монгол орон зургаан зуухан мянган хүнтэй, жижиг буурай орон байсан. Зөвлөлт оросуудын хийсэн сайн зүйл бий л дээ. Улаан тарианы буянаар мөхөж сүйрч байна гэж байсан цөөхөн буурай Монгол өнөөдөр гурван сая дахь иргэнээ бүртгэж аваад баярлацгааж байна. Оросуудын дэмжлэгээр Ховд, Нийслэл хүрээнд байсан манж-хятадуудыг хөөж явуулсан нь яах аргагүй сайн хэрэг. Үүнд, Сүхбаатар, Чойбалсан, Богд хаан Жавзандамба, Бодоо, Данзан нарын хувьсгалын удирдагчдын түүхэн гавьяа ч дурдагдана. 1924 онд чөлөөт эдийн засгийн бодлого явуулснаар үндэсний баячууд төрөх боломж, хөрс суурь бүрдсэн. Харин МАХН-ын Төв хорооны гуравдугаар бүгд хурлаас гажуудал үүсч, Коминтернийн улаан хувьсгалын замаар замнах болсон. Социализм бол хийснийхээ хэрээр хэрэгцээгээ хангана гэсэн үг хэмээгчид гарч ирсэн. Ленинийг нас барсны дараа Сталин гэгч ухаалаг боловч маш аюултай хүн түүхийн тавцанд гарч ирснээр Монгол оронд ч дураараа дургигч хэт хувьсгалч большевикүүдийн хууль үйлчилж эхэлсэн. С.Данзанг Шар хадны ууланд буудан хороож, Бодоог егүүтгэснээр Монгол Улс оюун санааны удирдагчидгүй болж, ЗХУ-ыг үг дуугүй дагах болсон. Энэ бол гунигтай зүйл байсан. 1940-өөд онд БНМАУ-ын иргэн бүр тусгаар тогтнолынхоо төлөө гарын үсэг зурж баталгаажуулан БНХАУ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан ч ЗХУ-аас хараат билэгдлийн чанартай бие даасан төдий улс болсон. Тэр үед би хүртэл Баян-Өлгий аймагт томилогдон, 45 хоног нойр хоолгүй шахам мачийн зүтгэж явлаа. Монгол хүн бүр л тэгж зүтгэж байж урд хөршийн дарлалаас ангижирсан.

Монгол Улсад өнгөрөгч хорьдугаар зуунд хоёр том дайн болсон гэдэг. Ачир дээрээ Дорнодын Баянтүмэнд айлын жорлон дээр Японы ганц бөмбөг унасныг эс тооцвол тийм ч сүртэй тулалдаагүй байдаг. Гэхдээ бид бас ЗХУ-ын армитай мөр зэрэгцэн Хятадын газар нутгийг Японы милитарист өнгөлзөгчдөөс чөлөөлсөн түүхтэй. Ер нь энэ дэлхий даяар цэрэг зэвсгийг хязгаарлах хэрэгтэй. Дэлхийн гуравдугаар дайн эхэлбэл хүн төрөлхтөн бүрмөсөн сүйрнэ. Манай тусгаар тогтнол 1990 он хүртэл ЗХУ-ын мэдэлд хуурамч тусгаар тогтнол байсныг би дээр хэлсэн. Ардчилсан үзэлтэй залуус жагсаал цуглаан хийж эхлэхэд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Батмөнх бууж өгсөн. Тэгэхээс ч яахав. Дэлхий дээр цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн улс манайхаас өөр байхгүй. Ардчилсан хувьсгал Монгол оронд ялсан ч одоо хүртэл үргэлжилж л байна. Энэ шинэ үзлийг хэрэгжүүлэхэд хуучин үзэл их саад хийлээ. Хорь гучин жил саад боллоо. Бүр нүдээрээ харж байна. Хэрэгтэй юмыг хэрэгжүүлэхгүй, саад болдог. Энэ дотор бохир булай, нийгмийн амьдралд байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэх, эрх мэдэлтэй байх, өөрсдийгөө магтуулах, эрх мэдлийг хүчээр авч хэрэгжүүлэхийн төлөөх муу үзэл нэлээн удаан хугацаанд хэрэгжлээ. Энэ бол ардчиллыг урагш явуулахгүй саад хийсэн. Одоо ард түмэн хоног хоногоор үүнийг ойлгож байна. Тэгэхээр цаашид саад бэрхшээл багатайгаар нийгэм урагшаа явах байх. Монголын ард түмнийг коммунизмын үзэл эдийн засаг, улс төрийн талаар, хамгийн гол нь оюун санааны талаар хоцрогдсон бусдын заавраар явж байдаг махан хэлтэй, хоёр хөлтэй мал маягтай болгосон. Энэ бол хамгийн аюултай нүгэл. Ардчилал үүнээс чөлөөлж эрх чөлөөтэй болгож өгсөн. Манай ардчилагчид айван тайван, шүүмжилсэн бүхэнд бууж өгч яваа. Ардчилагчид төр барих хугацаанд хоёр гурван Засгийн газраа огцруулж байсан. Цаашид ч хуучин засаг төрийг мөрөөдөгсөд урьдын дэглэмээ тогтоохыг үгүйсгэх аргагүй. Барууны мундаг улстөрчид манай ардчиллаар бахархдаг юм шүү. Бид жинхэнэ биеэ даасан тусгаар тогтнолыг 1990 онд л байгуулсан.

Тусгаар тогтнолоо жинхэнэ олж авснаар бид шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Ардчилал гэдэг шударга ёс. Шударга ёсонд хуучинсаг үзэлтнүүд туйлын дургүй. Шударга ёсыг амьдрал хөрсөнд буулгамаар байна. Хулгай хийж баяжилгүй, луйвар хийж олон түмнээ хууралгүй амьдарч, хүн хүнээ хайрлах учиртай. Тэгж байж ардчилал бүрэн утгаараа ялна. Бид ардчиллаа, тусгаар тогтнолоо хэнд ч зүгээр өгмөөргүй байна. Үүний төлөө хүн бүр шударгаар аж төрж, эвтэй найртай, эрдэм боловсролыг дээдэлдэг, хөдөлмөрч баймаар байна. Шударга бус зүйл улс төрд орохоор будлиан үүснэ. Шударга ёсны төлөө үхсэн ч багадна. Хоосон зүйлд итгэлээ өгнө гэдэг аюултай. Үнэний төлөө үхэх ч багадна. Би гурван дээд сургууль төгссөн хүн. 1956 онд аймгийн намын хорооны дарга байхдаа Ю.Цэдэнбал даргыг шүүмжилсэн. Тэрнээс болж хавчлагад орсон. Тэгээд надад атар газар эзэмших даалгавар өгч ажиллуулсан. Улсын даалгаврыг биелүүлэхийн төлөө нойр хоолгүй ажилласан. Тэр үед үзэл санаа нэгтэй Монголын сэхээтнүүд болох Төмөр-Очир, Цэнд гээд том улсуудыг ажлаас нь халж эхэлсэн. Би ажлаа өгөөд өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлнэ гээд хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар сургуульд явсан. Улмаар 1964 онд сургуулиа арай төгсөөгүй байхдаа Намын Төв хорооны бүгд хурлаар ирж Ю.Цэдэнбалыг ул үндэстэй, нэлээн сайн шүүмжилсэн. Тэрүүгээр далим хийж, намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Нямбуу, Сурмаажав бид гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” гэж худлаа дэвэргээд нам төрийн удирдлагаас зайлуулж, малчин, хоньчин, үхэрчин болгож байлаа.

Өвөрхангай аймгийн Сант суманд туслах малчин хийж байгаад хүүхэд сургуульд ороод Хархорин суманд бригадын тоо бүртгэгчээр ажилласан. Энэ үед намайг “Баяжлаа, хориотой үйлдвэр явуулсан, дамын наймаа хийсэн” гэж гэмт хэрэгтэн болгож шоронд хийсэн. 1976 онд шоронд орж, арваад жил явсан. Би шоронгоос гарахдаа 700-800 ширхэг бөгж хийж гарч ирээд тус бүрийг нь 34 төгрөгөөр зарж амьжиргаа болгож байсан. Шоронд байхдаа би маш олон мэргэжилтэй болсон хүн шүү. Түүний дараагаар нутаг заалтад мөн гурван жил боллоо. Тэгээд дараа нь хэлмэгдлийн амьсгаа буураагүй. Гэмтэн маягтай үзэгдэж явлаа. Түүнээс хойш 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал ялсан. Энэ ялалт биднийг аварч, цагаатгаж, гэм зэмгүй хүн болгож, үнэн мөнийг олгож өгсөн түүхтэй. Тэр үед хүн болж төрсөн учраас хатуу нийгмийг үзлээ. Би эс үзсэн ч өөр хүн үзэх л ёстой хувь тавилан байлаа. Надад тохиолдсон гээд гомдоод байх юм алга. Би шударга биш нийгмийн үзэгдэлтэй халз тэмцсэн. Тэр шударга биш зүйлийн аяыг нь дагаагүй, бурууг нь буруу, зөвийг нь зөв гэж өөрийнхөө ойлголтоор халз тулж тэмцсэн. Энэ тэмцэл л амьдрах арга ухаанд намайг сургасан. Амьдралд гүнзгий оруулж өгсөн. Юманд дандаа сөрөг тал гэж бий. Хэчнээн муу муухай юм байлаа ч гэсэн түүнийг сөргөж ажилласан учраас надад амьдрах ухаан суулгасан. Үүнд нь баяртай явдаг. Иймээс хүн амьдралд тулгарч байгаа яльгүй бэрхшээлийн өмнө битгий бууж өг. Сөрж бай гэж хэлье дээ. Дэлхий дээр өчнөөн олон улс үндэстэн бий. Эдгээрээс ухаантай ард түмэн ердөө хоёрхон байна. Үүний нэг нь еврей, нөгөөх нь Монгол. Монгол хүн дэлхийн халуун, хүйтэн аль ч бүсэд амьдарч чаддаг нь эцэг өвгөдөөс заяасан дөрвөн цагийн улиралт энэ сайхан Монгол орны маань онцлог юм. Аливаа гадаад хэлийг сурлаа гэхэд ямар ч аялгагүй сурдаг гоц авьяас чадвар, ой тогтоолтын гайхамшиг Монгол хүнд л заяасан байдаг” гэснээр Ц.Лоохууз гуай илтгэлээ өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 22. 21:18
Зочин

Хятад юм бишүү

2021, 2 сар 15. 9:04
Mongol huu

Choibalsangiin ued ene hed mongoloo orosiin negen buged nairamdah ulasad uguh gd guij yvsan ym bnlee ene hun odo bol medeh hun barag bhagui gd burhangui gazariin bumba galzuurana gedegel boloj bha shiv

2021, 2 сар 15. 17:48
Зочинзочин

Лоохууз одоо өвгөр ч зөнөх тийшээ болжээ. Ер нь бол Бал даргатай л зөрсөн тэр зөрүү нь монгол хятад хоёрын харилцааны асуудал байсан лоо бол өөрөө урд зүгрүү их анхаарч байсан . Тэр үеийн бүгд хурлаар Бал даргыг авч хаяаад оронд нь очих хүмүүс гээд олон хүнийг томилход бэлэн байсан гэдэг. Харин одоо энэ хүний үгийг урдаа бариад хоолоо олж идэх гэсэн нөхдүүд гарах гээд байгаа нь харамсалтай....

2021, 1 сар 11. 14:10
Зочин

энд одоо талцаад юу гэх вэ гол зүйлийг нь олж хараач одоо нутаг усаараа танил талаа өөрийгөө тойрон хүрээлүүлдэг энэ байдал одоо ч үргэлжилж байна үүни йг л бйахгүй болгох хэрэгтэй чадалтай мэдлэгтэй боловсролтой нь дэвшиж явдаг бол манай улс хурдан хөгжих болно доо

2021, 10 сар 20. 18:42
Зочин

Hunii ugnees heregteig avaad heregguig hayaad amidrald heregjuuleh chadvargui l boltsgooson bn. Hun l yariad bhiin ter ni hyatad bn uu oros bn uu odoo ungursun asuudal shdee gol ni ene yarij bgaa zarchim bodlogiig ni oilgoh heregtei shdee.

2020, 12 сар 22. 13:16
Зочин

Үнэхээр ухаантай хүн бсан бол Баянтүмэнд айлын жорлон дээр бөмбөг унасаныг эс тооцвол сүртэй дайн болоогүй гэж юу гэж хэлэхэвдээ.

2021, 10 сар 23. 12:39
ЗочинХужаа

Тийм шүү. Энэ хүн дайн байлдаан гэдгийг мэдэхгүй шүү дээ. Даан ч энэ хүнийг ингэж донгосч бх үед нь Дандар баатар бхгүй бж. Байсан бол сэлэм гялс толгой бөндгөс гэдэг нь болох бсан даа

2021, 1 сар 19. 17:02
Зочин

Яг үнэн. Энэ үгээрээ Хятад гэдэгээ батлав. Хятадууд Монголын амжилт, сайн сайхан бүхнийг үгүйсгэж байдаг юм.

2020, 11 сар 30. 18:31
Зочин

Хятадуудыг монголд олноор нь оруулж ирэх их хүсэлтэй хүн байсан. Түүнээсээ болж ажлаасаа халагдаж хөдөө хөөгдөж байсан гэж хууччуудын дурсамжинд байдаг. Түүнээсээ болж Цэдэнбал даргыг үздэггүй гэж ойгосон шүү.гэж

2021, 1 сар 19. 17:04
Зочин

Тэр үнэн. Олон хөгшчүүлийн амнаас сонсож байсан. Бал дарга Хятадуудыг хөөж гаргасанд их хорсож явдаг хүн гэсэн.

2020, 12 сар 20. 7:26
Loohuuz

Orsuud Tsedenbaliig duulgavartai , gariin dor gej tavisan, tsag ni bolood ezed ni avaad yavsan. Tsedenval Moscow yu genev ug duugai tuluulj ajillasan.

2020, 10 сар 22. 9:46
Зочин

Loohuuz loohuuz l gehii mongol ulsad yamar gaviya baiguulsan hun bolohoor ni suid boldii? Bidnii eej aav emee ovoo Tsedenbal guai ooroo ch, ehner ni ch bugd l yalgaagui haluund halj huitend ni horch, aldahdaa aldaj, onohdoo onoj yavj baij Mongol ulsiig odii zeregtei bolgoj ardchilaltai zolguulaa biz dee. Ene hun gantsaaraa l zovoo yu? Ajil hiij baihdaa odoogiin hellegeer bagaar togloj chadaagui l biz, ajlaa hiij chadaagui gologdoo l biz, odoo bur haa saigui bolson ingelee geed nasan turshdaa uilan duulj baigaa hen bna? Soliotoi teneg ovgon ajilsag tolgoi saitai humuusiig harin ch sain devshuulj baisan tsag ter uyed. Odoo ch tiim humuus amidralaaraa yalgarch baina iim humuusiin nuruun deer uls oron yavj irsen yavj ch baina yavah ch bolno.

2021, 1 сар 19. 17:05
Зочин

Ямарч гавьяагүй Хятад угсааны хүн шүү дээ.

2020, 12 сар 1. 9:55
Зочин batvvl

Vnen shv

2020, 10 сар 22. 21:03
Зочин

Танай увсаак Цээбээгээс чинь хамаагүй хүн шиг эрүүл толгойтой. Танай шүтэн биширдэг Цээбээ чинь хөдөөний уулын бэлээс гэнэт барууны хотод очоод тархи, бие эс нь бүр солиорчихсон арчаагүй хүн байсан. Хятадуудыг хөөж гаргасан, монгол улсын төлөө ч гэх шиг. Москва юу гэнэ, тэрийг зүгээр л дамжуулж гарын үсэг зурдаг байсан бичээч хүн шүү дээ. Сүүлийн жилүүдэд учиргүй цээбээ цээбээ бүр үхэх нь ээ эргүү халхууд. Орос новшинцорууд хулчгар халхуудын эсрэг хэнийг томилохоо сайн мэднэ дээ аргагүй.

2021, 10 сар 23. 23:01
Зочин

lalar min chini hajuud mongold ym khiisen khun bal darga chi bol shees dolooson gulug

2021, 2 сар 14. 12:59
Зочин

Яаг үнэн шд. Цээдкагийн төрсөн бууц нь ххүртэл одоо оросын нутагт байдаг. Оросыг даган баясагч өөрийн толгойгүй увсчин хүн шд цээдка чинь

2021, 1 сар 19. 17:07
Зочин

Хужаагийн шээс минь амаа тат. Хөгшин хужаа Лоохуузынхаа араас тонил.

2020, 10 сар 22. 13:21
Зочин

бууны нохой цбал хэлмэгдүүлээгүй байсан бол Лоохууз гуай мэтийн эх оронч, шударга сэхээтнүүд улс орноо зөв замаар авч явах байсан бхаа, буруу зам гэдгийг нь харин хэлмэгдсэн хүмүүс эрт ойлгож байсан нь гайхалтай шүү, горбачёв гэдэг хүн буруу замаа гэдгийг дэлхийд 90 он болж байж л хүлээн зөвшөөрөв шив... тэгэхэд зарим тэнэгүүд балын зөв байсааан л гээд бхийн хаана гацчихсан хүмүүс вэ

2020, 10 сар 26. 16:28
Зочин

Томчуудтай адил гүнзгий боловсроогүй, ганц дээд сургууль дүүргэсэн болохоор сайн мэдэхгүй юм даа. Дэлхий дээрх улс үндэстэн дотор хоёрхон ухаантай ард түмэн бий гэх юм. Энэ үгнээс нь харвал бусад яриа нь ч иймэрхүү "юм" байж мэдэх юм гэж бодогдлоо.

2020, 12 сар 1. 22:13
Зочин

За мэдэхгүй, юмны учир мэдэх настайчуудын ярих нь олон сургууль төгссөн гэх хирнээ мэдлг муутай албан тушаалд их дуртай, одоогийнхоор бол хорин байсан болохоор нь Бал дарга нэг их тоодоггүй байсан гэцгээх юм билээ.

2021, 1 сар 19. 17:13
Зочин

Тэр үнээн. Монголыг оросоос холдуулж хятадчилах зорилготой Хятад угсааны хүн байсан гэдэг. Бал дарга сайн дарсан тулдаа зорилго нь биелээгүйд хорсож явдаг хүн. Хужаануудыг Цэдэнбал дарна хөөж гаргасанд их дургүй байсан гэдэг бөгөөд тэр үеэс шүүмжилж ил далд их явуулга хийсэн хүн гэдэг.

2021, 2 сар 14. 13:00
Зочин

Цээдка чинь харин дөрөвд биш турк хүн байсан юм блээ. увсын хөгшчүүл ч яридаг юм билээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]