Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Жалайруудтай холбоотой эртний домгийн тухай К.Д'Оссоны номонд ийнхүү бичжээУншсан43,098

Ам дамжсан яриагаар бол Чингис хааныг төрөхөөс хоёр мянган жилийн өмнө монголчууд Татаарын бусад овог, аймгуудад ялагдан хүйс тэмтрүүлсэн байна.

Бичиг үсгийн боловсролгүй байсан Монголчууд өвөг дээдсийнхээ нэр ус, овог аймгуудад нь хамаарах түүхэн баримт сэлтийг бие биедээ амаар дамжуулдаг байжээ.

Ам дамжсан яриагаар бол Чингис хааныг төрөхөөс хоёр мянган жилийн өмнө Монголчууд Татаарын бусад овог, аймгуудад ялагдан хүйс тэмтрүүлсэн байна. Ердөө хоёрхон эрэгтэй, хоёр эмэгтэй хүн Эргүнэ хун (Erguene-Coun) хэмээх хадан хясаа цохио ихтэй уулархаг газарт нуугдаж байж амьд үлджээ. Үржил шимээр арвин баялаг хөрстэй энэ газар оронд Тэгуз (Tegouz), Киян (Kiyan) нэрт хоёр хүний үр удам маш хурдан үржиж төлжсөөр сүүлдээ өөр өөр отог омгууд болон салсан аж.

Дээш дүүлэн цойлсон шовх шовх оройтой хадан хясаа цохиогоор хүрээлэгдсэн тэдний газар нутаг дэндүү давчуу болох болсон учир яваандаа тэд эндээс яаж гарах талаараа хэлэлцэх болсон аж. Энэ хавийн нэг уулнаас төмрийн хүдэр олборлодог байсан гэдэг.

 

 Тэр газарт асар их хэмжээний мод овоолж далан хөөргөөр үлээлгэн үлэмж гал түлснээр төмрийн хүдэр хайлж энэ хүмүүс тэндээсээ гарахуйц зам нээгджээ. Энэ явдлын тухай Монголчууд, Чингис хааны алтан ургийнхан байнга санаж их ёслол үйлддэг байсан байна. Жил болгоны эхний өдрийн урд шөнө төмрийг давтан, тэнгэр бурхандаа тахил өргөж мөргөн залбирах болсон аж. Монголчуудын үүсэл гарлыг ингэж тайлбарлах явдал байдаг бөгөөд Монгол гэдэг үг нь эгэл жирийн, сул дорой гэсэн үг юмсанж.

VIII зууны дунд үеэр Эргүнэ хунгаас гарч ирэн Хэрлэн, Онон, Туул голын эрэг хөвөөгөөр суурьшсан хэд хэдэн овог аймгийн дунд Бөртэ чоно хэмээгдэгч байсан бөгөөд түүний найм дахь үе болох Добу баян нас барахдаа Горлас (Courlasse) аймгаас гаралтай залуу гэргий Алун гуагаа бэлбэсрүүлэн үлдээжээ.

Тэд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хэмээх хоёр хөвүүнтэй (Belguéteï, Bégonteï) байсан бөгөөд нөхөр нь нас барснаас хойш хэдэн жилийн дараа Алун гуа жирэмсэн болсон байна. Добу баяны төрөл садангийн хүмүүс түүнийг муушаан зэмлэх болсонд Алун гуа тэдэнд ийн тайлбарлажээ: “шөнө болгон гэрийн тооноор нэгэн гэрэл орж ирэн цагаан үст залуухан эрийн дүрд хувилж байна гэж хэдэнтээ зүүдлэх болсон”, энэ гэрлээс тэрээр жирэмсэлж Буха хатаги (Boucoun Catagui), Бухату салжи (Bouskin Saldji), Бодончар (Boudantchar) гурван хөвүүнийг төрүүллээ гэсэн ажээ.

Тэрхүү Бодончар нь Чингис хааны найм дахь үеийн дээд өвөг байсан бөгөөд тэдний амьдрал есдүгээр зуунд хамаарна. Энэ ах дүү гурвын өч төчнөөн удам угсаанаас Нирун гэдэг Монгол угсаатны өөр нэг салбар үүссэн бөгөөд тэдний үүсэл гарлын цэвэр ариун байдлыг цохон тэмдэглэн ийнхүү хавирганыхан гэж нэрлэжээ. Рашидын өгүүлснээр, тэд эгэл жирийн Монголчуудтай харьцуулахад хавчтай харьцуулсан сувд, модтой нь харьцуулсан жимс мэт ажээ. Персийн түүхч цааш нь нэмж бичихдээ, хэдийгээр тэд олуулаа боловч арабуудын нэгэн адил удам судар, угсаа гаралдаа ихэд санаа тавьж, удам гарлынхаа талаар үр хүүхдүүддээ заан мэдүүлдэг байсны үр дүнд аймаг нэг бүрийн үүсэл гарал тодорхой байсан юм.

Бодончарын ач хүү Мэнэн тудун (Makha Toudan) эхнэр Монулунаас төрсөн долоон хөвүүнээ орхин залуугаараа шахам өөд болжээ. Тэдгээр хөвүүдийн зургаа нь эхийнхээ нэгэн адил бусдад хорлогдов. Хэрлэн мөрний хөвөөнд оршин сууж байсан Жалайр аймгийнхан Жин улсын цэргийн довтолгоонд өртөн ихэд хядуулжээ.

Жалайрын 70 өрх айл дайсны илд сэлэмнээс зугтан Монулуны нутагт очиж, өлсөхийн эрхэнд морьдоо сургаж байсан нуга газрын нь үндсийг малтаж эхэлсэн байна. Монулун энэ хэсэг газрын тэв тэгшхэн гадаргууг сүйтгэж байгаа жалайрууд руу уурсан очиж хэдэн хүнийг нь шархдуулж орхижээ.

 Жалайрууд үүнд нь өсөрхөн Монулуны адуун сүргийг хөөж одсонд хөвгүүд нь хуяг дуулгаа ч өмсөж үл амжин араас нь нэхсэн байна. Санаа нь зовсон Монулун хөвгүүдийн хуяг дуулгыг араас нь аваачиж өгөхийг бэрүүддээ захисан ч тэд хэдийн хожимдсон байлаа.

Хөвгүүдийг нь алсан жалайрууд Монулуныг өөрийг нь ч гэсэн алж, энэ гэр бүлээс зөвхөн ач хүү Хайду нь овоолоостой гишүү дотор нуугдсаны ачаар амьд үлджээ. Мөн Баргу нутгийн хүүхэнтэй гэрлэж тэнд амьдран суух болсон долдугаар хүү Начин нь хядлагад өртсөнгүй.

 Начин ээж, дүү нарынхаа тухай сонсоод тэдний амьдарч байсан нутагт яаран ирвэл хэдэн хөгшид эмгэдийн дунд бяцхан Хайду байсан аж. Ойр дотныхоо хүмүүсийн өшөөг авч, хулгайлагдсан эд хөрөнгөө олж авахыг тэрээр хүссэн ч унаа морь байсангүй.

 Аз болоход, хулгайд алдсан адуун сүргээс нь ганц хул морь гэдрэг гүйж ирсэн байсанд Начин түүнийг унан жалайрууд руу давхисан аж. Тэрээр замдаа хоёр анчинтай тааралдсан агаад тэр хоёр хоёулаа гар дээрээ шонхор шувуу суулгачихсан ойр ойрхон явж байжээ. Дүү нарын нь шонхорууд мөн болохыг Начин таньсан байна.

 Начин тэр хоёрын арай залуу дээр нь очиж сүргээ зүүн тийш хөөж яваа хээр азарга тааралдсан эсэхийг асуухад тэр хөвүүн хараагүй хэмээгээд өөрийн нь ирсэн тэр газарт нугас, галуу элбэг эсэхийг хариу лавлажээ. Байгаа, элбэг байна гэсэн хариултыг Начин түүнд өгөөд зааж өгье хэмээн дагуулж явж байснаа замын эрэгцэг дээр хутгаар бүлж алан морь, шонхор хоёрыг нь түүний биеээс уяж орхиод нөгөө хүн рүү нь тайван очив гэнэ.

Мөнөөх л хээр азаргатай адуугаа асуухад цаадах нь эхний хүнийг хүүгээ хэмээгээд яагаад нэг газартаа удаан хэвтээд байгааг өөдөөс асуужээ. Хамраас нь цус гоожсон байна лээ гэж Начин хариулаад эв таарангуут нөгөө анчныг алж орхив. Жаахан цаашилбал хөндийд хэдэн зуун адуу идээшилж байх бөгөөд хоёр хөвүүн чулуугаар наадаж байгаа харагджээ. Жаахан дээшлэн арай өндөрлөг газарт очиж ойр хавийг сайтар нягталбал хэн ч байсангүй, тэрээр нөгөөх хоёр хөвүүн лүү довтлон алж орхиод адуун сүргийг тууж, хоёр гар дээрээ хоёр шонхроо суулгасаар Монулуны нутагт буцаж очив. Хайду болон хөгшдийг аван Баргу руугаа буцжээ.

Хайдуг эрийн цээнд хүрмэгц Начин ноён болон Баргу нутгийн ард олон түүнийг удирдагчаараа сонгож, шинэ удирдагч Хайду жалаируудын эсрэг мордон ялж, эрхшээлдээ оруулсан байна. Тэрээр Хар хөл (Kara heul) хэмээх голын хөвөөнд өргөөлөн суух болсноор янз бүрийн овог аймгийн өрх айлууд түүнийг даган суурьшиж, Хайдугийн харьяат нарын тоо улам бүр өсөн нэмэгдэх болжээ.

Эх сурвалж: К.Д'Оссоны “Монголчуудын түүх”

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 19. 10:28
Зочин

Buur ehleheesee l 1 yumiig todorhoi bolgoyo! Dobu mergeniig ongorsnii daraa Alungoogoos garsan 3 huu bol Malik bayudiin huuhduud gedgiig odoo manaihan huleen zovshooroh tsag ni bolsoon. Aliin bolgon "toonoor orj irsen tsagaan gerel"d itgej yavah vee heduulee. Ter uyeiin humuus bas chig gej onoogiin bidniig bodohod eos surtahuuntai baisiim baih, nohor baihgui baihad ene olon odoo henii huuhduud ve gej asuudiim baigaa biz hadam ni, mani hun ch tegshiij 1 yum xelsiim baigaa biz nuuree hamgaalah gej, odoo iim yum yarival barag maniusiin huuhduud ineed doog hiih biz ta mini! Daraa ni Mongoliin gol bolj neg goltoi l holbootoi ug baih harin Mon ni?

2019, 11 сар 26. 16:46
Зочин

гоё ч биш ёөрөн муухай

2019, 10 сар 29. 14:09
Зочин

Сайн байцгаана уу. Намай У Одонгоо гэдэг. Би түүх соёлын талаар судалдаг. Нэг хэсгийг нь л уншаад их юм ойлгосон. Дахиж их юм бичээрэй

2018, 3 сар 13. 19:33
Зочин

Чингисээс ядаж 2000 жилийн өмнө гэж байдаг. Гэтэл нийтийн тооллын 8-р зууныг ярих. 200 жилийн өмнө байлгүй дээ. За яаж ч тайлбарлалаа гэсэн Монголчуудын дээд өвөг 9-р зуун хавьцаа Хятан хүчирхэгжиж байх үед хойд хил хавиар нь нутагладаг тарвагачин, анчин хүмүүс байсан. Тэд чухам тэндэхийн уугуул байгуул байв уу эсвэл тэр Эргүнэдээ цус холилдон суугаад тархахаас өөр аргагүй болж тэсч үлдэхийн төлөө газар орны хишиг өгөөж горьдон явсаар говийн 2 талд гаран нутагладаг байсан байж ч болох юм. Юутай ч энэ үед амьдарч асан тэр тарвагачин гөрөөчин хүмүүсийг урьдын хүчирхэгжиж асан Хүннү нарын хойчис гэж үзэх үндэс тун бага. Харин тэр Хятан нар хүчирхэгжих үед тэдэнтэй харилцах завшаан мөнөөхөн анчин омогт эерэгээр нөлөөлж тэд Хятаны хойд хилийг сахих үүрэг хүлээж бас ч үгүй шан харамж, зэрэг цол хүртэх хувь тохиосон байж болно. Энэ байдал нь талын нүүдэлчдийн дотор өрсөлдөөнийг бий болгож тэд урьдын адил "Хуучин хүү"-гийн жишгээр амьдрахаа больж суурин иргэншилд тэтгэгдэн соёлжих хөдөлгөөн өрнүүлснээр цэрэг зэвсгийн хувьд ч бэхжиж отог омгууд нэгдэн аймгийн зохион байгуулалттай болсон байж мэднэ. Тэд цэрэглэн Хятаны хойд хил хавьцаа эмх цэгцийг бий болгож хойд хилийн дагуух нүүдэлчдийг дэг журам, нэгдсэн захиргаанд оруулж чадсанаар улам хүчирхэгжиж ханлигийн хэмжээнд өсөн томорч улмаар нүүдэлчин аймгийн холбооны шинжтэй эвслийг бий болгосон хэрэг байх. Үүндээ Байгалиас Говь, Алтайгаас Солонгосын хойг хүртэлх өргөн уудам нутаг дээр нүүдэллэн амьдрагч отог омгуудад нөлөөгөө тогтоож эхэлсэн болов уу. Гэвч энэ бол улс үндэстэн гэж үзэх аргагүй аймгуудын эвсэл холбоо юм. Тухайн овог аймгууд энэ эвсэлд орсон ч дур, ороогүй ч дур. Ямар ч байсан иймэрхүү байдлаар лавтай 200 орчим жил явсан байхыг үгүйсгэхгүй. Яваандаа тэд ивээгч, хилийг нь сахин хамгаалагч Хятан нарын итгэлийг эвдэн улс гүрэн, хөрөнгө зоорь луу нь өнгөлзөх болсон нь нүүдэлчдийн төрөлх зэрлэг араншин бас өсөн хөгжих нийгмийн хууль юм. Ингээд тэд өмнөд хөрш рүүгээ уулгалан довтолж эд баялаг, охид хүүхнүүдийг олзлон,

2019, 11 сар 16. 14:00
Зочин

Уйгурын "Угс наме" гэдэг номонд бичсэнээр бол Моодун хаан 6 хүүтэй, ууган хүүгийн нэрийг Күн хаан гэсэн бөгөөд онго шүтээн нь "Цагаан шонхор" байдаг гэж өгүүлсэн байдаг. Ер нь Хүннүгийн хаадын 2 овгын 1нь Киан, Куян гэж нэрлэгддэг тухай мэдээлэл байдаг. Эргүнэ хунгийн домогт бичигдсэнээр эдгээр хүмүүс дайсандаа ялагдаж хүйс тэмтрүүлэхийн даваан дээр уулын хавцалд нуугдаж хэдэн зууныг өнгөрөөж байж үржиж олшрон гарч ирсэн тухай байдаг. Миний бодлоор бол Хаадын угсаа хүчээ аван дахиж улсаа байгуулах хүртлээ 1000 жил орчим хугацаанд зах хязгаар нутгаар амьдарч байжээ.

2018, 3 сар 13. 19:48
Зочин

хүч чадал, зэрэг жинсээ нэмэхийн хэрээр энэ эвсэл, аймгийн холбоонд нэгдэх сонирхолтой отог омгууд нэмэгдсээр тус холбоог 11-р зууны эцэс гэхэд хүчирхэг ханлигуудын нэгдэл маягтай болгож чадав. Энэ үед ч гэсэн холбооноос гадуур төвийг сахих боломжтой ч энэ нь эвсэлд голлох үүрэгтэй ханлигуудын хүчирхэгжих сонирхлоор хязгаарлагдан мөнөөхөн голлогч ханлигуудын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн дээрх бүх газар орныг хамрах болов. Голлох аймаг улс гэж байхгүй хүч тэнцвэртэй, заавал нэгдэж байж иргэншсэн улсыг сөрөн зогсох хүч болдог нүүдэлчдийн төгс бус зохион байгуулалт дээр иргэншсэн улсын зүгээс явуулах бодлого, хатгаас ч бас багагүй хувь нэмэртэй байсныг үгүйсгэх аргагүй. Энэ байдал Тэмүжинийг мэндлэх хүртэл хадгалагдсаар байсан. Олон аймгууд нэгдэж их аян дайныг хийнэ, олзоо хуваана, дараагийн аян хүртэл тархан суларна. Гэх мэт. Гэвч нүүдэлчдийн энэ таалалт байдал нь хөрөнгө чинээ нэмэгдэхийн хэрээр өсөн нэмэгдэх ашиг сонирхлын зөрчлийн улмаас удаан хадгалагдаагүй. Тэд өөр хоорондоо амь өрөн туладах болов. Тасралтгүй үргэлжлэх дажин самуун Тэмүжинг эрийн цээнд хүрэх үед хэнээгээ алдсан байсан. Гэвч үүнийг засан залруулж хүчний тэнцвэрийг хадгалах нүүдэлчдийн өөрсдийнх нь бодлого зохицуулалт үл үзэгдэгч гарын зарчмаар ажилласаар байж. Чухам энэ хүч л Тэмүжин гэх ханлигаа алдсан зайгуул сурвалжит эрийг дахин улс төрийн тавцанд буцаан авчрах гол нөхцөл болж өгсөн юм. Түүнээс бидний төсөөлдөгчлөн Чингис богд, бурхан, хувилгаан, төгс хүн байгаагүй. Харин тэр их хүчний нягтрал, өсөн хөгжилтийг удирдах менежментийн ухаан, суу залийг Тэмүжин олж авсан нь эргэлзээгүй. Мэдээж тэр гэнэт л сэхээрч, гэгээрээгүй байлгүй дээ. Эсвэл хувилгаан шидээр амжуулаагүй биз. Аливаа мах цусанд заяасан хар тэргүүтний жишгээ түүний туулж өнгөрүүлсэн ээдрээт амьдрал, зовж зүдэж явсан байдал, хатуу хөтүүг туулахдаа сурсан тэвчээр, нөхрийг таних ухаан, мундахгүй их практик дадлагаасаа л тэр энэ бүхнээ олсон байх. Хамгийн гол зүйл бол мөнөөх үл үзэгдэгч гарын нөлөө. Түүнийг хүрээлэгчид. Найз нөхөд.

2018, 3 сар 13. 19:56
Зочин

Нэгдэж нягтран, нэг захиргаанд орж санаа амар амь зуух мөрөөсөл болсон олон түмэн. Энэ их хүч, өөрийнх нь суу заль л түүнийг ертөнцийн агуу хаан, улсын эзэн болгосон хэрэг. Би монголын түүхийн эрт үед хамрах ээдрээ нугачааг иймэрхүү логикийн үүднээс л хардаг. Ерөөсөө эшлэх баримт, үндэс байхгүй үед бид шинжлэх ухааны арга, логик уялдаагаар хөөхөөс өөр аргагүй. Дэлхийн түүхчид, аливаа шинжлэх ухааны салбарынхны баримталдаг зарчим ийм л байдаг. Би түүхч хүн биш боловч системтэй сургалтын үр дүн, дэвшилтэт үзэлтнүүдийн нөлөөгөөр иймэрхүү шинжлэх ухаанч дадалтай болсон ба үүнийхээ хүрээнд ертөнцийг харах ба аливааг тунгаах гэж оролддог. Энэ зарчмын үүднээс харвал монголын түүхийн судалгаа, түүхчид бол зүгээр л цаг үеийн салхинд тархиа угаалгасан бодгалиуд шиг л санагддаг. Бүр одоо цагийн түүхчид ч энэ эргүүлэгнээс гараагүй л байна. Магадгүй 30 жилийн дараа шал өөр парадигм ноёрхож хүмүүс бид харьцангуй эрүүл сэтгэдэг болох ч юм билүү. Бүхний хаан цаг хугацаа л аливааг эцэст нь зохицуулдаг юм шив дээ. Тэр болтол ч юмуу ер нь энэ нийгэм маань дэвшлилтэт шатанд хүртэл хэдүүлээ ядаж оршин тогтнож байхсан.

2018, 1 сар 25. 21:54
Болдоо

ямар новш н бичээ вэ 2 эрэгтэй 2 эмэгтэй үлдэх юм бол цур ойртсоноор болж дүүрэн зомби гарч ирдийм бгаздэ 2 үлдсэн юм шүү : Нохос, Барулас тэгтэл энд горласс ч гэж байх шиг

2018, 3 сар 6. 16:42
Зочинd

harin tiiimee gehdee Gorlos gej aimag bsiin bnlee haha

2017, 10 сар 19. 20:08
sn huu

za bayarlalaa

2018, 1 сар 5. 21:11
Зочинааа

Гэнгис хаанаас өмнө 2000 жилийн өмнө ердөө нэг эр нэг эм болтлоо хүйс тэмтрүүлээд тэгээд тэр хоёр нь хойшоогоо ойд зугатан очиж хийх ажилгүй харин эр эмийн ажил зогсоо зайгүй хийсээр байгаад монголчууд олширсон юм биздээ. Бараг үнэн байхаа, хоёрхон хүнээс үржинэ гэдэг чинь цус ойртоно гэсэн үг. Ингээд л өнөөгийн бидний цус ойртсон мулгуу, бүдүүлэг, новшийн, хөгийн монголчууд үүссэн юм биздээ.

2020, 4 сар 19. 11:17
Зочин

чи юун хуцнам муу хужаа новш чин

2019, 8 сар 2. 21:20
Зочин

Чи битгий эх орныг ѳвѳг дээдсийн минь түүхийг бүү доромжил чам шиг гѳлѳг ийм юм хэлэх эрхтэй билүү аан эргүү тэнэг минь монголчууд чиний хэлснээр байсан бол лалар минь дэлхийг эзэлжийм агуу соёл бүтээж мѳхѳж усталгүй доройтсон ч сэргэж мандаж чадсан амьсгаа минь бизда чинь юу юу гэнэ ээ гѳлѳг чинь

2017, 7 сар 7. 20:37
Худал

Юу гэж хуцах нь энэ вэ ? "Монголчуудын үүсэл гарлыг ингэж тайлбарлах явдал байдаг бөгөөд монгол гэдэг үг нь эгэл жирийн, сул дорой гэсэн үг юмсанж." гэнэ үү? ОССОН новш чинь

2018, 10 сар 22. 21:40
ална шүү

монгол гэдгийг өмнө нь мунгол гэдэнг байсан тэр нь хонгор гэнэн, сул дорой гэсэн үг өөр 40 гаруй хувирал байгаа

2018, 7 сар 20. 15:24
Монгоп

Хятад хүн бичээд л Манайхаан итгээд л гүй мөн сонин үзэгдпээ

2017, 12 сар 30. 15:12
Зочин

Харин тийм ээ

2017, 10 сар 19. 20:09
sn huu

alii shu uuruuu iim yum bichij chadah yum uu ?? mal chine

2018, 1 сар 25. 21:56
Болдоо

ххах сайн хүү минь түүхээ сайн уншиж томоо эр болоорой ойдоо төөрсөн сармагчин минь

2017, 10 сар 13. 10:16
njnmng

Монгол гэдэг нь Мөнх-Гал гэсэн үгийн хувирсан дуудлага юм шүү. Эргүнэ хунгийн домогтой холбогдож байгаа биз, манайхаан

2017, 12 сар 30. 15:11
Зочин

Харин тийм ээ

2017, 8 сар 12. 8:30
Зочин

бодончир мунхагийн бодончир ни боржигон овог болсон.мунхаг ни мунхагууд/мунхагуул/ буюу мунхгул,монгол болсон гэвэл чи яах вэ?

2017, 6 сар 16. 15:22
Зочин

MONGOL GEDEG ENE 6 USGEES BURDSEN UGIIG GUTAAJ BIDNIIG DARAH GEJ MUNCH IH AJILLAGAA YBAGDAJ BN DAA

2017, 4 сар 14. 9:47
Зочин

энэ казах хуцажээ энэ зүйлийг олонд бүү түгээ ирээдүйд аюул заналхийлж байна

2017, 9 сар 29. 17:50
Зочин

Энэ казак хүн биш франц бил үү голланд хүн. энэ ном нь 1830-аад онд Амстердамм хотод хэвлэгдэж байсан

2017, 3 сар 15. 17:54
Зочин

Монголчуудын түүх гэгч XIII зуун хүртэл эхнэр хүүхэд, эд хөрөнгөө булаацалдан бие биенээ алж хядах, XIII зуунаас хойш төр засгаа булаацалдан алалцсан тухай л байх юм даа. Одоогийн манай төр ч дээрдэх юм алга. Төр засаг, эх орныхоо баялагийг л булаацалдсан хүмүүс ... өөр ч бас бус юм

2018, 12 сар 13. 10:20
Рэнцэнтавхай

Дэлхийн бүх түүх ийм ! Чи ичээд бга бол нөгөө тийшээ урагшаа хойшоо тонилж болмуй!!

2017, 3 сар 13. 13:58
Зочин

Бичиг үсэггүй басйан гэж хэн чамд мөөрөв?

2017, 2 сар 11. 11:06
Зочин

90-ээд онд Хүнхэр гээд нэртэй санагдаж байна нэг ангитай кино гардаг байсан. Тэр киноны үйл явдал энэ дээр гарч байх шиг байна.

2017, 1 сар 19. 2:55
muujii

Utga, aguilga, on tsag daraallin huvid yamarrrrrrrr ch avtsaldaa alga...

2017, 1 сар 2. 14:15
Зочин

oilgosongui

2016, 12 сар 30. 14:59
Зочинцуэ

бичиг үсэггүй байсан ч гэх шиг

2016, 12 сар 28. 16:20
Зочин

Нөгөө турк, казакуудын захиалгаар бичсэн юм биз дээ.

2017, 1 сар 2. 11:12
Зочиn Irgen

er n kazakiin tyyh gej sonin l tyyh baidag baihdaa naiman merged hereid geed l

2018, 1 сар 25. 21:58
Болдоо

казакууд бол нутаг усгүй газар ус хайсан өлбийсөн юмнууд л богдын зөвшөөрлөөр урианхайн газар дээр амьдрах болсон Казахстанууд шүү дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]