Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зохиол “Гарьд магнай" киноны Далайцэрэнгийн дүрээр олны танил болсон Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн арслан Даваагийн Батдоржийн талаар өгүүлье.
Д.Батдорж Булган аймгийн Сайхан суманд төрж, Эрдэнэтэд өссөн хүүхэд ажээ. Тэнд байх хугацаандаа хивсний үйлдвэрт ажиллаж байгаад 10-р ангиа төгссөн 18 настай залуу цэргийн албанд татагдаж, Сүхбаатар аймгийн цэргийн ангид хуваарилагдсан байна. Д.Батдорж нь эхнэртэйгээ цэрэгт явахаас өмнө танилцжээ. Түүний эхнэрийг В.Батдэлгэр гэдэг бөгөөд эмч мэргэжилтэй бүсгүй юм. Тэд хоёр сайхан хүүхэдтэй ажээ.
Далайцэрэн
“Гарьд магнай” кинонд эр бяр тэгширсэн Монгол эрийн дүрийг бүтээж бидний дунд мөнхөрсөн хүн Д.Батдорж билээ. Зон олны сэтгэлээс гарахгүй болтол тоглосон энэ хүнийг Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар харцага нарын дундаас сонгосон гэдэг.
Тэрээр 1982 онд цэрэгт ирээд Алдар спорт хороонд хувиарлагдан жүдо бөхийн бэлтгэл хийдэг байж. Тэр үед “Гарьд магнай” киноны жүжигчдын сонгон шалгаруулалт болж, 70 орчим залуусыг бүртгэсэн гэдэг. Тэдэн дунд шинэ цэрэг, энгийн ард, оюутан сурагч гээд маш олон хүн байжээ. Гэтэл хоёрдугаар шатны шалгаруулалтад дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Өвөрхангайн талийгаач Б.Эрдэнэбат заан, улсын харцага М.Дармаабазар тэр дөрөв үлдэж түүнийг сонгож авсан байна. Ингээд л кино зураг авалтад орж эхэлжээ. Түүнийг сонгож авсан шалтгаан нь бусдаасаа жин ихтэй, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн үе байжээ. Харин Далайцэрэнгийн дууг одоогийн Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Бат-Өлзий оруулсан түүхтэй аж.
Довчингийн дүр
Мөн тэрээр “Ард Аюуш” кинонд тоглоод амжсан нэгэн юм. Уг кинонд Ард Аюушийг дагаж явдаг заруу хүү Довчингийн дүрийг бүтээсэн. Цэрэгт байх хугацаандаа ард түмний хайртай киноны гол дүр бүтээнэ гэдэг ховор хувь тавилан бизээ. Учир нь цэргийн алба хаах гэж очоод тамирчин, жүжигчин болсон. Өмнө нь “Гарьд Магнай”-д тоглочихсон Д.Батдоржид циркэд жүжигчнээр ажиллах санал ч ирсэн гэдэг.
Эх сурвалж: Зааг.мн