Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хамаг Монголын Хабул хаанУншсан64,094

Хабул хаан нь Чингис хааны элэнц эцэг бөгөөд Хамаг монголын анхны хаан юм.

Хабул хаан Чингис хааны элэнц эцэг бөгөөд Хамаг Монголын анхны хаан юм. Хабул XI зууны сүүлчээр (1084 он) Тумбинай сэцэний хоёр хөвүүний ахмад нь болон төрсөн гэж Нууц товчоонд дурдсан бол Рашид-Ад-Диний «Судрын чуулган»-д Тумбинай ханы зургаа дахь хөвүүн, түүний бага хатны ууган хүү болон төрсөн гэж өгүүлсэн байдаг. Хабул хаан бол Бодончарын наймдугаар үеийн ач юм. Хабул хаан Монголын түүхэнд их гавъяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байсан бөгөөд Хамаг Монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол Монголчуудын нэгдэл нэн удааширч Их Монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан гэж үздэг. Алунгоогийн тэнгэрийн хөвгүүдээр овоглосон Боржигин овгийг түүхийн тайзанд тэргүүлэх үүрэгтэй өргөн гаргаж, Монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан ясны хаадын удирдлагын дор "Олонхийн Монгол улс" буюу "Хамаг Монгол" улсыг тийнхүү байгуулсан нь Хабул хааны түүхэнд байгуулсан хамгийн том гавъяа мөн юм.

Хабул хаан хар багаасаа Онон мөрний усанд шумбаж, сайн усчин болжээ. Тэрбээр бүтэн хонины мах идэж дуустал усан дор байж чаддаг ажээ. Хамаг Монгол улс Хабул хааны үед хүчирхэгжиж, гадаадад нэр нь алдаршив. Зүрчидийн Алтан улсын элч 1130-аад оны эхээр Хамаг Монголд ирж, Хабулыг нутагтаа айлчлахыг урьсан хааныхаа илгээлтийг гардуулжээ. Тэр үед Зүрчидүүд Сүн улстай дайтаж, Хятадын шар мөрнөөс хойшхи бүх нутгийг эзлээд байжээ. Хабул хаан ч Алтан улсын байдлыг мэдэх эрмэлзэлтэй байсан тул урилгыг хүлээн авав. Алтан улсын хаан Үжимэйд (1075-1135) Хабулын сүр хүч ихтэйг үзэж, ёслол төгөлдөр угтан, хүндэтгэсэн дүр үзүүлж их найр хийжээ. Хабул хаан хоолонд хор хийсэн байх магадгүй гэж сэргийлж, аагим халуунаас сэрүүцэх нэрийдлээр голын усанд шумбан идэж уусэн бүгдийгээ гаргаад дахин Алтан хааны өргөөнд орж ирээд өгсөн бүх хоол унд, архи дарсыг хүртэн сууж байв. Зүрчидүүд сүрлэг том биетэй, ухаалаг царайтай, жавхлан төгс эрийг сонжиж, ямар ч их архи уусан согтохгүй байгааг гайхан “Бурхнаас заяасан ер бусын баатар чийрэг эр юм” гэж гайхан шагшиж байжээ.

Нэг удаа Хабул хаан санамсаргүй согтож, Татаар зэрэг аймгийг Хамаг Монголын эсрэг Алтан улс ил далд өдөөн турхирч байдгийг эгдүүцэж явдгаа хэлж, Алтан улсын хааны сахлыг шувтарчээ.

Тэгэхэд Алтан улсын түшмэлүүд Хабулыг барьж цаазлахыг завдав. Алтан улсын хаан "Энэ болбоос ёсыг алдсан хэрэг. Ял болсон бус" хэмээн хэлтрүүлж, үнэт бэлэг сэлт өгч хүндэт зочны ёсоор буцаажээ.

1135 онд Алтан улсын хаан ширээнд Хи Цзун өргөмжлөгдсөнөөс эхлэн Алтан улс Хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг эрмэлзэж Хушаху жанжнаар удирдуулсан их цэргийг Монгол нутаг руу илгээжээ. Хушаху бол Хятадын Сүн улсыг буулган авч, их ялалт байгуулсан жанжин бөгөөд Хамаг Монголын эсрэг их цэргээ толгойлон хөдөлж тулалдсан байна. Зүрчид, Монголчуудын хооронд бүтэн 5 жил үргэлжилсэн энэ дайнд Хабул хааны эрэлхэг зориг, авхаалж самбаа, жанжны ур чадвар, ихэд товойн гарсныг хэлэх юун. Зүрчидийн Алтан улс тухайн үед Төв Азийн хамгийн хүчирхэг улс болж байсан агаад Зүрчидийн цэрэг тоогоор олон, түүний дээр өмнөд Хятадад олон жил тулалдаж дайны дадлага туршлагаар илүү байсан зэрэг олон зүйлээр давуутай байсан боловч Хабул хааны удирдсан Монголчууд тэр их тулалдаанд ялж гарсан юм.

Jin dynasty нь Зүрчидийн Алтан улс болой

Хушаху Хамаг Монголын эсрэг 5 жил орчим тулалдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зүрчидүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж бага хүчээр илүү амжилтад хүрэхийг зорьж байв. Хабул довтлон ирсэн зүрчидийн их цэргийг газар мэдэхгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахаж оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгай ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаа сульдааж, сэтгэл санааг нь үхүүлж байлаа.

Хушахугийн цэрэг Монголын уудам тал, Хэнтий нурууны бартаат уулс дунд хүн малаа сульдаан ядрааж, хоол хүнсээ дууссаны улмаас аргагүйн эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан Хамаг Монголын гавшгай эрчүүд гэнэт уухайлан довтлон цохиж Хайлан уулын орчим 1139 онд бүрмөсөн сөнөөжээ. Хабул хаан тэр цагаас эхлэн Алтан улсыг өөрийн гол дайснаа гэж үзэж цэрэг, зэвсэг хуралдуулан сургуулилж, Алтан улстай дайтаж эхлэв.

Энэ дайны цаг үеэс л Монгол хүний мах цусанд зүрчид хүмүүст дургүй болж, үзэн ядах хорсох сэтгэлтэй болж дайснаа хэмээн эгнэгт үзэх болсон нь олон жилийн дараа Чингис хааны үед тод илэрсэн байдаг. Зүрчидүүд ч хятадуудаас илүү хойд зүгийн нүүдэлчдийг аюултай хэмээн үзэж ихэс хаадыг нь хорлох, ихээр тамлан хөнөөх зэргээр хонзогнож, дайсагнаж ирсэн байдаг.

Алтан улс тухайн үед Хятадын Сүн улстай шийдвэрлэх тулалдаан хийж байсан тул Хабулын довтолгооныг сөрөн зогсож чадалгүй хойд хил орчмынхоо 27 цайз, боомтыг алдсан ажээ. 1141 онд Алтан улс, Сүн улс хоёрын дайн дуусаж, Сүн улс бууж өгснөөр Алтан улс Монголчуудын эсрэг бүх хүчээрээ дайтах боломжтой болов. Гэвч Хабул хаан ч цагийг дэмий үрсэнгүй. Тэрбээр өөрийн цэрэг зэвсгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алтан улсын цэргийн дотор бослого гаргасны улмаас цаазлуулсан Зүрчидийн томоохон ноён Далань хэмээгчийн хүүтэй холбоо тогтоож түүний албат иргэдийг Алтан улсын эсрэг тэмцэлд ашиглах болов.

Энэ бүх үйл явдал нь Хабулын хүчийг улам нэмэгдүүлэв. 1147 онд Хамаг Монгол, Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр Зүрчидийн Сипинь голоос хойшхи 27 цайзыг Хамаг Монголд шилжүүлэн өгөх, Алтан улс Хамаг Монголд жил бүр үхэр, хонь, амуугаар алба төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэргэм шагнасан боловч тэрбээр эрс няцааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэргэмтэй, хэргэмгүй язгуурын Монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Мөн Алтан хааны эчнээ хорт бодлогыг тэрбээр мэдэж байсан тул ван хэргэм шагнасныг эрс шийдвэртэй няцаасан хариу өгчээ. 1147 оны гэрээгээр Алтан улс арга буюу их буулт хийсэн нь Хамаг Монголын сүр хүчин ихэд дээшилж хүчирхэг Алтан улстай эн зэрэгцэхүйц болж ирснийг харуулж байна.

Хабул хааны дотооддоо гүйцэтгэсэн гол гавъяа бол улсыг байгуулсан, ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигины угсаа залгамжлалыг бий болгосон явдал юм. Хабул хааныг зарим түүхийн номонд "шинэчлэгч хаан", "олноор хэлэлцэх ардчилалыг тогтоогч" гэх мэтээр бичсэн нь түүний хуралдайн журмыг тогтоож, хааныг сонгуулиар гаргадаг болсныг хэлсэн байна.

Ийнхүү XI зууны тэртээ Хабул хаан язгуурын Монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, цаашдаа Хамаг Монголыг тойруулан Татар, Мэргид, Хэрэйд, Найман зэрэг Монголын бусад аймаг, ханлиг улсыг нэгтгэж, Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Хабул хааны үндэслэсэн Хамаг Монгол улсад Хүннүгээс уламжилсан Монголчуудын төрийн гал голомт, сүр сүлд, бэлгэ тэмдэг нь бүгд байсан юм. Хүннү, Сүмбэ, Нирун улсын дараа язгуурын Монголчуудын төр ёсны уламжлалыг сэргээн түүхийн тавцанд нь дахин гаргаснаараа Хабул хаан Монголын хаадын дотор хүндтэй байр эзэлдэг билээ.

Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг Монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран Хамаг Монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг Монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн "цэргийн сэргийлэх холбоо" гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг Монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад Монгол ханлиг аймгуудтай "харь дайсны аюулын эсрэг" гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг Монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ.

Сэтгэгдэл 29ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 6. 8:31
ЗочинNymaa

Ihes noyodoos abhuulaad irged ardaa hurtel eb eyetei ybaj chadsan Ter l uyedee mongolchuud 1sanaa 1zorilgotoi bj delhiig emhelj baisan tuuhtei ard tumen yum.. bid odoo Ch gesen erh medel, ed horongo, alban tushaal, shunal husel, mansuu sarhadaas hol bj Mongol hun Mongol hunee oilgoj hundeldeg, oilgoltsoj chaddag Ter l uyes shine ih tuuh ehelne.. Mongolchuud chadna..

2020, 2 сар 4. 22:43
Зочин

Энэ мэт түүхийг илтэд гуйвуулуж уран сэтгэмжээр зохион бичсэн бичвэр манай түүхийг төөрөгдүүлсээр байна. Хабул хааны нутаг нь нийтлэлийн зураг дээр Монголын зүүн хойд, Жингийн чанх хойд талын ямар ч тэмдэглэгээгүй хэсэг юм. Энэ нутаг анх Хүн гүрний зүүн нутгийн хэсэг, Сянби, Жужаны үед төр захиргаагүй дор бүрнээ захирагчтай олон овогдын нутаг, Түрэг төрийн зүүн хязгаар, Түрэг төр 50 жил Танд ороход Тангийн захиргаанд, Түрэг төр дахин сэргэхэд Түрэг төрийн зүүн хязгаар, Түрэг төр бөхөж Уйгур төр үүсэхэд төрийн мэдлээс тасарч зүүн өмнө хөрш Хятан буюу Киданы мэдэлд, Хятан дотроосоо Зүрчинд идэгдэж Зүрчиний Алтан улс үүсч бий болох хүртэл нийт 230 орчим жил Хятан (Хятад-Кидан) төрд хамаарч байсан нутаг юм. Зүрчидүүд Хятан төрийг унагахаар гол гол том аймгуудаа ээлж дараалан эзлэн олон жил дайтаж байх явцад хойд хязгаар олон Шивэйг захирах төр үгүй болсоноор тус бүс нутаг Хятаны захиргаанаас гарч, дотроосоо Монгу Шивэй нь бусад бүх Шивэйгээ нэгтгэн удирдсанаар Монгол нэрт аймаг анх энд үүсчээ. Зүрчиний ван Агудай Алтан улсаа анх үүсгэж байх ван цолтой байхдаа хойд нутгийн ахлагч Хабул хааныг урин зоог барьсан байдаг ба тэр зоогийн үеэр Хабул хан хорлогдохоос ихэд эмээж, сандарч мэгдэхдээ Абудайг сахалдсан, Абудай алс хэтээ бодож Хабулыг цаазалж шийтгэлгүй өнгөрсөн байдаг. Монгол аймаг нь бусдын халдлагаас хамгаалахад бие биедээ туслалж түшилцэх үүднээс бусад аймгуудтай холбоо тогтоосноор Хамаг Монгол гэх аймгийн холбоо үүсгэсэн байна. Шинээр үүссэн Алтан улс хойд нутгийг хянаж захирах эсвэл Уйгурын хойчис тарж бутарсан олон аймагтай дайтахаас илүүтэй урд талынхаа хүчирхэг Сүн улстын аюуд нөлөө илүүтэй тул Сүн улстай дайтаж, хураан авахыг зорилгоо болгосон байна. Монгол аймгийн ахлагчийн 4 дэх үе Тэмүжин Уйгурын хойчис Ван хаанаас хаан орыг залгамжилж, Уйгурын хойчис бүгдийг шинэ төрд эмхэтгэн хурааснаар Монгол хааны шинэ төр үүсч бий болсон. Ингэж Хүннү үндэстэний хойчис Монгол хаант төртэй, Монгол гэдэг нэртэй болсон. Бид Хүн үндэстэн, монгол төртөн.

2021, 1 сар 1. 10:09
Ок

Дургүйцэж сахалдана гэхээс айж сахалдана гэж юу байдгийн их мэдэгч мэдэхгүй юмаа бүү бур

2020, 9 сар 18. 13:59
Зочин

Адилхан шахуу л түүх байна

2020, 9 сар 16. 10:59
Зочин

Уйгарууд христийн шашин шүтдэг байжээ.

2020, 9 сар 16. 10:52
Зочин

Та өөрөө нэг мөр түүхийг нэг тийш бологоод өгөөч,хэн дуртайн түүх бичдэг болж мэдэж байгаан мөнгө нэхэж ч байх шиг,энэ2 алин үнэн бүү мэд 2 уулаал ортой юм шиг санагдана.

2020, 3 сар 15. 0:58
Ts.ariunbolor

End sudlaachiin bichsen Talaar barimttai boluu gej bodoj bn tsaashdaa setgegdel bicvel ekh survaljtai bichuul sudlaachid maani xeregtei gej bodkhiimaa sorry ......

2019, 1 сар 22. 15:55
Зочин

Chingis khaganii negtgesen aimguud barag bvgd ter nereeree Kazakhstand bga shv. Bi ochij bsn, anh medeed ih gaihaj bilee... Kazakhuud bol manj hyatadiin bolon tuvdiin shashnii nuluund oroogvi vldsen Altan ordiin Mongolchuud shvv! Kazakh gedeg ner ni svvld 1465 onii vil yavdal.

2020, 9 сар 16. 16:56
Зочин

Kazakhuud bol kipchakuud buyu indo-iran garaltai humuus diilenh ni, hun amiin tsuun heseg ni naiman kerei owgiin turegjsen Mongolchuud buyu Altan ord bolon Tsagaadain ulsiin uldegdel Mongolchuud yum. Gehdee medeej tedgeer humuus Mongol gedgee huleen zuwshuurduggui. harin ch naiman hereiduud bol tureguud gej zutegdeg. Daanch Y hromsom ni tedniig C3 buyu Mongol gedgiig ni batlaad ugchihsun gehdee l Mongol bish gej zutgene. Esergeeree Chingis khaaniig kazakh gj zutgedeg sonirholtoi humuus,

2020, 9 сар 18. 13:57
Зочин

Мэдээж ш дээ Монгол нь миарчихсан байгаа юм чинь.

2019, 5 сар 30. 16:09
Зочин

bitgi hudla hutsad bai muu kazak

2018, 5 сар 30. 20:52
Зочин

Энэ нэг юм хасаг юмуу, хужаагийн эрлийз юмуу, энэ нэг хачин юмаа энд тэнд байнга бичиж байх юм. Бодвол үүнийхээ шанд мөнгө авдаг биз.

2019, 5 сар 28. 7:06
эрхэт

битгий мал мин

2018, 1 сар 20. 21:42
Зочин

Хэзээ нэгэн цагт Монголчууд бид Өвөр монголоо хятадаас авчаад Монголын их хаадын цогцолбор байгуулах юмсан. Дээдсийн өргөө ч гэдэг юм уу Монгол хүн бүр орж үзээд бахархаад гарахаар тийм том бүтээн байгуулалат хийвэл. хамгийн эхэнд нь Хүн гүрэний Модун шанью тухай тэгээл Хабул хан бартан баатар Есүхэй Чингис хаан түүний хан хөвүүд гэх мэт.

2017, 12 сар 20. 4:39
Зочин

Tuvded burhan bolson bgaa shy mongoliin baylag

2017, 9 сар 9. 18:37
Зочин

hutsdag hiyatad ve chi

2017, 9 сар 7. 20:58
juicy jey

jinhene merit based ers shinechilegch saihan haan baijee

2017, 3 сар 5. 18:23
Зочин

Hevlel medeelel,yalanguya tuuhiin barimtuudad itgeh argagui huuchin shine,hudal unen alaglasan hajuugaar ni medemhiiregch ongotshon medlegtei humuus yu durtaigaa niiteldeg bolson tsag yumaa.Tanai site sonirholtoi gagtshuu undestei sain medeenuud tavidag gedegt naidnam.

2016, 12 сар 9. 14:08
Зочин

sogtood sahliig n unen esehiig shalgaj dugtarsan n unen.margaash n eruuldee uuniigee medeed sem zugtaasan bdag. altan ulsiin haand yaaraltai ajil garaad salah yos hiij amjsangui uhaanii ug uldeegeed arilaad ugsun bdag.margaash n ugaasaa altan ulsiin olon saiduud haanii sahald hursen tanhaig tsaazlah sanalaa haandaa gargah gj bsan

2017, 9 сар 6. 12:23
Зочин

Hajuud n baisan yum shig hutsaj yumaa

2017, 2 сар 1. 0:24
Өлзий

Хабул хаан Алтан улсын хааны сахлыг шувтарсан нь согтноос болоогүй харин та нараас айхгүй адилхан хүчтэй гэж харуулахыг зорьсон дипломат арга юм. Ер нь монголчууд согтуу хүний дүрээр ийм эсэргүүцэл үзүүлдэг аргатай байсан юм. Хожим Гэндэн ийм аргыгСталинд хэрэглэж бас дипломат аргаар эсэргүүцэн гансыг хугалсан юм. Даанч дээр үеийн дипломат арга коммунистууд дундад зуунаас дор ёс суртахуунтйа тул Гэндэнг ард олонтой нь яргалсан юм.

2016, 12 сар 9. 14:14
Зочин

yer n manai uvug deedes ih uuj sogtuurch hereg tuvug taridag gen odoo ch bidend bn duu. alun gua ch gsen, neleen yavdaltai ch baisan bj bolno.nuhruu uhsenii daraa 3 huuhed gargachaad yu yu geed bulterlee dee. esuhei baatar olon honog arhidaj bgaad hamgiin suuld neg ails uuj bgaad gunzgii hordlogo bolj kom bolood uhsen ch yum biluu, gai bolj ter ail n tatar baagiigiinh ch bsan yum biluu..tuuhiin uneniig hen 100huvi unen gj medeh bilee

2017, 9 сар 6. 14:11
Зочин

Chi muu amnii zorgoor buu chalch...

2016, 10 сар 14. 17:24
Зочин

Энийг хэн гэдэг хүн бичсэн бэ?

2017, 3 сар 5. 16:29
Зочин

Eniig hujaagiin uldegdel bichsen baihoo

2016, 10 сар 13. 19:26
Зочин

Zurchid töv azi bish zuun azid baysan.

2016, 10 сар 13. 23:12
Зочин

Харин тийм л байна, газрын зурган дээр нь яг л харуулсан байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]