Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хаант Оросын эмэгтэйчүүдийн батальонУншсан49,537

Энэ жишгээр Мария Бочкарева ч алдартай болж саяхан оросууд түүний тухай кино хийсэн байдаг.

Дэлхийн 1-р дайны төгсгөл рүү оросууд сэтгэл санаагаар гундуухан байлаа. Эцэс төгсгөлгүй хувьсгал, өлсгөлөн, аль хэдийнэ шавхагдсан зэвсэг, хэрэгсэл, сумны нөөц тэднийг айлгаж байв. Гэтэл тааруухан намтартай ч, эрэлхэг зоригтой Мария Бочкарёва гэх эмэгтэй гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөв. Тэрээр дан эмэгтэйчүүдээс бүрдсэн шуурхай цохилт өгөх анги байгуулах санаачлага гарган “дээрээс” зөвшөөрөл авч чаджээ.

Мариягийн хоёр дахь нөхөр агсан дээрэмчин эрийн өгсөн хочоор «Яшка» хэмээн фронтод алдаршсан Бочкарева хэсэгтээ л Оросын Жанна Д Арк болж хувирав. Түүний удирдсан эмэгтэйчүүдийн батальон байлдааны төдийгүй, үзэл суртлын талын даалгавар гүйцэтгэж байв. Тэд эрчүүдэд урам зориг өгөх (нөгөө өнцгөөс харвал ичээх) зорилготой байлаа.

Бочкарёвагийн батальонд нэгдэхээр олон ч орос эмэгтэй зориглож байсан гэдэг. Гэхдээ «Яшка» зорилго нэгт бүсгүйчүүддээ ямар ч атаманаас дутахгүйгээр нударган боов амсуулж, хатуужил, тэвчээр суулгадаг, фронтын хүнд бэрх тулааныг ямар ч эмэгтэй хүн давж гарахад бэрх тул эмэгтэйчүүдийн батальон хороо болж өргөжиж чадаагүй нь мэдээж. Гэхдээ тэвчээр гарган давж чадсан нь үнэхээр сайн тулалдаж хожим нь Октябрийн хувьсгалын үеэр Петрогардад Өвлийн Ордныг хамгаалж байсан юм. Бочкарёва бол Оросын анхны эмэгтэй офицер-поручик цолтон. Гэвч харамсалтай нь 1920 онд улаантнууд иргэний дайны үеэр түүнийг хөнөөсөн юм. Эх орныхоо төлөө амь хайргүй тулалдаж асан эрэлхэг эмэгтэйг “ажилчин-тариачны заналт дайсан” хэмээн буудан хороосон аж.

Зөвлөлт засаг нуран унаснаар түүхийн олон баримт, сэдвүүдийг өөр өнцгөөс харах болж ялангуяа Хаант Оросын үеийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүдээ эсэргүү дайсан гэхээ больж харин ч эсрэгээр нь алдаршуулан магтдаг болсон. Энэ жишгээр Мария Бочкарева ч алдартай болж саяхан оросууд түүний тухай кино хийсэн байдаг. Ингээд Мария Бочкарева ба Хаант Оросын эмэгтэйчүүдийн үхлийн батальоны зургуудыг, түүний хойноос 2015 онд найруулагч Дмитрий Мешиевийн бүтээсэн "Батальон"  киноны зургуудыг та бүхэндээ сонирхуулья. 

Мария Бочкарева
Английн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эммелин Панкхёрсттай хамт


Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 8 сар 5. 16:01
Зочин

Дөлгөөн дон дээр эд нар хальт дурдагддаг. Гавшгай хүүхнүүд гэдэг хочтой эмэгтэйчүүдийн батальон

2019, 9 сар 16. 13:15
Зочин

Их адилхан хүнийг тоглуулжээ. Цаг хугацаа үнэний шалгуур юм даа. Эцэст нь эх орон хамгаас чухал юм.

2019, 9 сар 13. 13:14
Зочин

Бат-Отгонтой ямар адилхан юм бэ?

2018, 2 сар 11. 0:29
Зочин

Уншилгүйгээр шууд зурагнуудыг нь үзвэл эрчүүд л гэж бодохоор юм байна

2018, 8 сар 6. 20:38
Зочин

Хэхэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]