Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээУншсан942

Энэ уулзалтаар талууд дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон байна.

Пүрэв гарагт буюу өчигдөр Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болжээ. Энэ уулзалтаар талууд дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон байна. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский талууд хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк тохиролцсон цорын ганц асуудал бол хүмүүнлэгийн коридор хэмээн онцолжээ.

Гэхдээ талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлжээ. Ойрын хугацаанд талууд коридор зохион байгуулах тусгай холбооны сувгуудаа тодорхойлж, логистикийн журмыг боловсруулах юм. Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]