Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкт гарсан уурхайчдын бослогоУншсан6,310

Дэлхийн 1-р дайны үеийн асар их нүүрсний хэрэгцээг хангахаар байгуулагдсан эдгээр уурхайнуудад мянга мянган хүн ажиллаж байсан бөгөөд дайнаас хойш нүүрсний хэрэглээ улам бүр багаснаас шалтгаалан ажилчдын цалин хөлс хасагдаж, хөдөлмөрийн нөхцөл байдал хүндэрч ирсэн байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

1920-иод оны эхэн үед АНУ-ын Виржини мужийн Минго гүнлигийн нутаг дэвсгэрт 75 нүүрсний ил уурхай ажиллаж байлаа. Дэлхийн 1-р дайны үеийн асар их нүүрсний хэрэгцээг хангахаар байгуулагдсан эдгээр уурхайнуудад мянга мянган хүн ажиллаж байсан бөгөөд дайнаас хойш нүүрсний хэрэглээ улам бүр багаснаас шалтгаалан ажилчдын цалин хөлс хасагдаж, хөдөлмөрийн нөхцөл байдал хүндэрч ирсэн байна. Олон мянган хүн ажилгүй болсны дараа энд тэнд үйлдвэрчний эвлэл байгуулагдан, ядуучуудын эгнээнд шилжиж байгаа уурхайчид тайван болон тайван бус аргаар уурхайн эздийг эсэргүүцэх нь ширүүсэж, эзэд ч арга хэмжээ авч эхэлжээ. Тэдгээр уурхайн эздийн нэг нь “Болдуин-Фелтс” хэмээх детектив компанийг хөлсөлж, уурхайчдын элдэв зан аашийг зөөлрүүлж өгөхийг хүссэн байна.

1920 оны 5-р сарын 19-нд Мэтуон хэмээх уурхайчдын жижиг хотын вокзал дээр 12 зэвсэгтэй хүн буусан нь өнөөх детектив агентлагийнхан байлаа. “Болдуин-Фелтс”-ийн эзэн Том Фелтс нь өөрийн гараар эдгээр залуусыг сонгон авч явуулсан ба энэ бүлгийг түүний дүү Альберт Фелтс толгойлж байв.

Альберт Фелтс Сэтоунд ирэнгүүтээ ажилдаа орж хамгийн түрүүнд хотын дарга Кэбл Тестемантай уулзаад “Уурхайчдад ухаан суулгахын тулд хотын гудамжинд пулемёт суурилуулах хэрэгтэй” гэж хэлжээ. Хотын дарга ч үүнийг эрс эсэргүүцэн хоёр эр   м у у д а л ц а ж    б а р и л ц а ж  авах дээрээ тулсан бололтой.

Нэгэнт хотын дарга хөдөлж өгөхгүй юм бол өөрсдөө учраа олно гэж шийдсэн детективүүд уурхайн эздийн эсрэг идэвхтэй тэмцэгч уурхайчдын, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн гэр оронд нь шууд давхин очиж эд хөрөнгийг нь г а р г а ж ш и д э н орон байрнаас нь хөөж тууж бужигнуулж өгсөн байна. Буу зэвсэгтэй шийдсэн байрын 13-ын өөдөөс эсэргүүцэх хүн олдсонгүй.

Тэр өдрийн оройдоо детективүүд нэгэн ресторанд хоол идэж “Сүйдтэй юм бололгүй, ажлаа амархан амжууллаа” гэлцэн сууж байгаад гарах үед нь хотын дарга, шерифтэйгээ хүлээн зогсож байлаа.

Шериф нь тэдгээр детективүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн, хүний эд хөрөнгөнд халдсаных нь төлөө баривчилж байна гэж мэдүүлээд араасаа дагаад яв гэхэд нөгөө хэд нь ч өөрсдийн эрхийн бичгээ гаргаж ирлээ. Шериф, хотын дарга хоёр тэрхүү бичгийг нь харах ч үгүйгээр “Наадах чинь хүчингүй болсон” гээд үл тоож. Детективүүд ч тэр даруй буу шийдмээ гаргаж ирсэн ба 13 хүний өөдөөс хоёр хүн, тэр тусмаа зэвсэггүй хүмүүс яаж ч чадахгүй гэж тооцжээ.

Хотын дарга, шериф хоёр харин ийм юм болж болохыг урьдаас тооцоолсон байсан ба тэр хавийн олон байрны наана цаана 100 гаруй зэвсэглэсэн хүмүүсийг байрлуулжээ. Удалгүй буун дуу гарч, дагаад энд тэндгүй буудалцаж,  о р и л ж   х а ш х и р с а н,   ё о л с о н  дуу хадаж эхэлсэн гэдэг. Чухам хэн эхэлж буудсаныг тогтоож чадаагүй ба буудалцааны дараа хоёр уурхайчин, 6 детектив а л а г д с а н ба хотын мэр хүнд ш а  р  х  д а ж, шериф эрүүл саруул үлдсэн байна.

Удалгүй улс даяар энэ талаар шуугиж, шүүх хурал болохын өмнөхөн хотын дарга ш а р х а а д а а с а н г ү й.

Ингээд Америк даяар энэ явдлын тухай маргалдаж, детективүүдийг хамгаалсан, эсэргүүцсэн хүмүүс муудалцан байсан үед шүүх хурал эхэллээ. Шүүх хуралд оролцохоор шүүхийн байранд ирсэн шериф болон түүний туслах нарыг өнөөх “Болдуин-Фелтс” агентлагийн хөлсөлсөн 4 хүн б у у д а ж   а л с а н ба дараа нь шүүхийн байрны хоосон хана руу хэд хэдэн буудсан нь өөрсдийгөө хамгаалан гал нээсэн болгох ул мөрөө үлдээж байгаа хэрэг байж.

Шериф 4 удаа б у у д у у л ж үхсэн бол шерифийн туслах хоёр б у у д у у л с н ы дараа газар унасан үед толгой руу нь дахин б у у д а ж х о р о о с о н  нь мэдэгдэж бүр ч олны зэвүүцлийг хүргэлээ.

600 гаруй уурхайчид тэр даруй лагерь байгуулан зэвсэглэж эхлэхэд өөр бусад газраас уурхайчид хүч нэмэхээр зохион байгуулалтад орж, нийтдээ 10000 орчим хүмүүс уурхайн эзэд, засаг төрийн эсрэг бослого гаргалаа. Ганц нэг пулемёт, хэдэн мянган винтов, ангийн буугаар зэвсэглэсэн энэ бослого АНУ-ын түүхэнд, иргэний дайнаас хойших хамгийн том бослого хөдөлгөөнд тооцогдсон юм.

Босогчид Логан хот орж, тэнд баригдсан 100 гаруй уурхайчдаа авахаар хөдлөхөд мужийн цагдаа нар сандран босогчдын замд хориглолт байгуулан, пулемётоор хүч нэмсэн учир босогчид ой мод бүхий уулаар дамжин хот хүрэхээр шийдсэн байна. Мужийн захирагч яаралтай төвд хандан хүн хүч, зэр зэвсэг шаардлаа.

Мужийн захирагч нэмэлт хүч иртэл уурхайчдыг барьж байхын тулд нисэх хүчин хэрэглэхээр шийдсэн боловч төвөөс үүнийг нь хориглож, зөвхөн тагнуулын нислэг хийхийг нь зөвшөөрсөн байна. Гэсэн ч захирагч зөрүүд зан гарган, “албаны онгоцоор болдоггүй юм бол” гээд хувийн хэдэн онгоц хөлсөлж авчээ. Уурхайчдыг заавал зогсоох ёстой гэж шийдсэн энэ хүн дээрх онгоцуудаар уурхайчдыг бөмбөгдөхийг тушаасны дараа гурван онгоц агаарт гарч “дайснаа” бөмбөгдөж эхэлсэн байна. Харин тэд нь байгаа олигтой онож чадаагүй учраас уурхайчид ганц ч хүнээ алдсангүй. Гэхдээ л тэдэнд энэ нь том сургамж болсон байна. Энд тэнд цэрэг цагдаатай тулгарах уурхайчид бушуухан ганц нэг буу тавиад зугтах ба өөд өөдөөсөө тулан байлдах гэж юм бараг болсонгүй.

Удалгүй федералууд (цэргийн анги нэгтгэл) ирсэн сургаар уурхайчид бүр ч хулчийлаа. Бараг л тэр даруй шахам 1000 гаруй босогчид бууж өгсөн бол олонх нь зүгээр л зугтан зайлжээ. Бууж өгсөн нөхдийг шүүхээр оруулан янз бүрийн я л өгснөөс хамгийн өндөр я л авсан нь 5 жил хоригдох болсон гэдэг.

Федералууд босогчдыг хайж байгаа нь

Энэ бүх бослого хөдөлгөөний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо одоо хүртэл маргаантай ба зарим нь 20, өөр нэг нь 100 давсан хүн а м и а  а л д с а н гэх бол албан ёсны мэдээгээр нийт 16 хүн, үүнээс 12 нь уурхайчид байсан гэнэ лээ. Хэдэн өдөр үргэлжилсэн, олон мянган хүн оролцсон бослогын үеэр ийм цөөхөн хүн ү р э г д  с э н нь босогчид ой модон дотор байсан, хэн хэн нь эсрэг талаа харалгүй дуу шуутайхан хий сум тавьсаар байсантай холбон тайлбарладаг юм байна.

Ямар ч байсан Блэр уулын ойролцоо Америкийн засаг захиргаа ард түмнийхээ эсрэг анх удаа агаарын нисэх хүчин хэрэглэсэн бөгөөд дараа нь ийм явдал нэг бус удаа болсон билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]