Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Африк тив хоёр хэсэг болж салж байнаУншсан184,322

Олон сая жилийн дараа Африкийн "эвэр" дээр байгаа Этиоп, Сомали улсууд Африк тивээс тасран холдож Энэтхэгийн далай дахь арлууд болно хэмээн судлаачид өмнө нь таамаглаж байсан юм.

Зүүн Африкийн Кени улсад энэ оны  гуравдугаар сард их хэмжээний бороо орж үерлэснээс  болж томоохон хэмжээний газрын хагарал  үүсч, улмаар Африк тив геологийн хувьд  хоёр хэсэг болж салж байгааг нотолсон байна. Энэ  хагарал олон километр үргэлжилж, зарим газарт 20 метр өргөн, 15 метр гүн болж Кенийн  нийслэл Найроби хотыг Нарок хэмээх өөр нэгэн хоттой холбосон хурдны замыг хагалж улам томорсоор байна.

Зургийн тайлбар: Кени улсад гарсан газрын хагарал

 

Олон сая жилийн дараа Африкийн "эвэр" дээр байгаа Этиоп, Сомали улсууд Африк тивээс тасран холдож Энэтхэгийн  далай  дахь  арлууд болно хэмээн судлаачид өмнө нь таамаглаж байсан юм. Тэгвэл үүнийг Кени улс дахь газрын томоохон хагарал шууд баталж байна.

Энэ бүхний бас нэгэн мэдэгдэхүйц нотолгоо бол хойт Адены булангаас Танзани, Зимбабвейн өмнөд хэсэг хүртэл үргэлжлэх ойролцоогоор 3000 км үргэлжлэх Том хагарлын хөндий юм. Энэ хөндийд Сомалийн болон Африкийн тектоник хавтангууд уулздаг ажээ. Хагарлын хөндийн дагуу галт уулын ажиллагаа хүчтэй явагдаж байдаг гэнэ. Энэ хагарлын зүүн салаанд гэнэтийн цууралт гарч ирэн, дагаад галт уулын ажиллагаа ч идэвжиж байгааг судлаачид мэдэж авчээ.

 

Зургийн  тайлбар: Африкийн  эвэр  Кени улсад газар хагарч салж байна. Foto: Earth Google. Data SIO, NOAA, US Navy, NGA, GEBCO

Зургийн тайлбар: Африкийн зүүн талд байгаа Адены булан, Этиоп, Сомали, Кени, Танзани, Зимбабве улсуудын байршил.

Зургийн тайлбар:Танзани улс дахь Том хагаралын хөндий. Foto: Shutterstock

Зургийн  тайлбар: Great rift valley буюу Том хагаралын хөндий. Дээд  талд нь Afar-ын гурвалжин хэмээх цөл.

Ойролцоогоор 138 сая жилийн өмнө дэлхий дээр ийм газрын хагарлаас үүдэлтэйгээр Африк, Америк хоёр тив салж холджээ. Энэ үйл явц маш удаан хугацаанд явагдсан байна.

Зургийн тайлбар: Америк, Африк хоёр тив нийлсэн болон салсан байдал

Зургийн тайлбар: Plate boundary- Хавтангийн хил, Developing Plate boundary - Шинээр үүсч бий болж буй хавтангийн хил, Dome  boundary - Өндөрлөгүүдийн хил. Foto: James Wood and Alex Guth, Michigan Technological University. Basemap: Space Shuttle radar topography image by NASA

Зургийн тайлбар: Салж байгаа хоёр тектоник хавтан, Crust-Царцдас  давхрага,  mantle-Бүтээлэг давхрага

Хамгийн хачирхалтай нь Африкт болж байгаа энэ үзэгдэл ойролцоогоор 30 сая жилийн өмнө эхэлсэн ба  энэ салж байгаа тектоник хавтан жил болгон 2,5-5см-ээр өмнө зүг рүү Зимбабве рүү хөдөлдөг аж. Газар хагарч цуурч байгаа асар том хөндийн өмнө хэсэгт галт уулын болон сейсмик ажиллагаа хязгаарлагдмал байдаг бол хойт талд эсрэгээрээ галт уул идэвхтэй, чулуулаг бүрхсэн байдаг. Магадгүй галт уулын идэвхжил эрдэмтдийн тооцоолсноос ч хурдан тивийг хагалж хувааж болох юм. Харин газрын хагарлын дундуур далайн ус түрэн орж ирэх үед бүх зүйл дуусах бөгөөд салалт бүрэн гүйцэд болж эх газрын хэмжээ багасч, томоохон арлуудын тоо нэмэгдэх нь дамжиггүй. Үүнийг газрын түүхийн олон сая жилийн хэмжээсээр авч үзэх хэрэгтэй ч бид үүнд гэрч болж чадахгүй л болов уу.

Газар хагарч цуурах үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлая. Дэлхийн  литосфер (царцдас давхрага болон  бүтэээлэг  давхрагын  дээд  талын хэсгээс  бүтсэн) хагарсан олон тектоник хавтангаас бүрдсэн байдаг. Эдгээр хавтангууд тогтворгүй,  янз бүрийн хурдтайгаар хайлмаг  астеносфере дээгүүр “гулсан” хөдөлж байдаг. Эдгээр хавтангууд хөдөлж, зарим хавтан нь хагарч шинэ хавтангуудыг үүсгэж байдаг. Энэ хөдөлгөөнийг газар хөдлөлт болон галт уулын оргилоон дагалдаж байдаг. Үүний жишээ нь Кени  улсад   явагдаж байгаа энэ үзэгдэл юм.

Зүүн хойт Африкийн Улаан тэнгистэй хиллэдэг Afar-ын гурвалжин хэмээх элсэн цөлд 2005, 2006 онд  газар хөдөлж, галт уулын магма царцдас давхрагыг нэвтэлж, оргилон гарснаар цөлийн хөрсөнд олон зуун ан цавыг үүсгэж хөрс 100 метрээр суужээ. Геологич, геофизикчид үүнийг өөрсдийн нүдээр харцгаажээ. Улаан тэнгис үерлэж энэ газар нутгийг удахгүй эзэлж авах цаг хугацаа ч ойрхон байгаа гэнэ. Улмаар Улаан тэнгисийг асар том болгож үүсэх шинэ далай Африкийг хоёр хэсэгт хуваах  гэнэ.

Дахиад нэг тайлбар. Afar-ын гурвалжин хэмээх энэ  цөл нь Этиоп, Эритриа, Жибути гэсэн гурван улсын нутагт оршдог. Энд Африк, Араб, Сомалийн гэсэн гурван тектоник хавтан уулзаж байдаг.  Хоёр хавтан салахад газрын хөрс  доош сууж Улаан тэнгис болон Адены булангийн усанд зай гаргаж өгдөг. Арван сая жилийн  дотор  Зүүн Африкийн хагаралын хөндий Улаан тэнгис шиг том болж Африк тив өөрийн эврээсээ салах ажээ гэж геофизикчид тооцоолж байна.

Зургийн тайлбар: Afar-ын гурвалжин

Судлаач,  орчуулагч  Урианхан Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 10 сар 13. 19:11
Зочин

Hyatadiin koloni

2021, 1 сар 5. 14:46
Зочин

Хамгийн урт гол Нил мөрөн урсгал өөр зүг руу урсах нээ

2020, 8 сар 16. 22:04
Зочин

Ийм юм уншаад толгойд нь ийм бодол орж л байдаг!!!!! Эргүү мал

2019, 10 сар 13. 18:20
Зочин

2018, 5 сар 27. 2:59
S.GBGoogle-р нэвтэрсэн

Баярлалаа, сонирхолтой нийтлэл байнаа.

2018, 8 сар 25. 15:39
Зочин

Сонирхолтой хэрэгтэй мэдээлэл оруулсан байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]