Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Ромын алдартай 10 гладиаторУншсан45,389

Тэд хангалттай олон ялалт байгуулж чадах юм бол боолоос чөлөөлөгдөн нилээд их бэлэг хүртэж, хэдэн мянган дэмжигчтэй болно. Эртний Ромын тулааны талбарт алдраа дуурсгасан гладиаторуудыг дор танилцуулж байна.

Эртний Ромын эрх чөлөөт иргэд гладиаторуудын тулааныг үзэхээр олон мянгуулаа цугларч тэдний тулаанаас баяр жаргалыг амсдаг байлаа. Тэд хангалттай олон ялалт байгуулж чадах юм бол боолоос чөлөөлөгдөн нилээд их бэлэг хүртэж, хэдэн мянган дэмжигчтэй болно. Эртний Ромын тулааны талбарт алдраа дуурсгасан гладиаторуудыг дор танилцуулж байна.

10. Тетрайтес

1817 онд эртний хот Помпейд хийсэн малтлагын үеэр ханан дээр бичсэн бичээснээс Тетрайтесийн Прудесийг ялсан ялалтын тухай тэмдэглэл олджээ. Тэр тулаандаа өргөн сэлэм, дөрвөлжин бамбай, сүх, гарын шуу болон шилбэний хамгаалалтай тулалддаг байж. Түүний агуу ялалтын тухай хаа холын Франц, Англид хүртэл 12-р зууны сүүл сүртэл дурсагдсаар байсан ажээ.

9 ба 8. Прискус& Верус хоёр

Тэр хоёр өштөн дайсан байсан нь тодорхойгүй ч тэдний сүүлийн тулааны тухай нилээд дэлгэрэнгүй тэмдэглэл үлдсэн байдаг. Дээрхи хоёр гладиаторуудын тулаан НТ1-р зуунд алдарт Флавиан Амфитеатрт болжээ. Тулаан бүтэн цаг үргэлжилж бие биенээ ялж чадаагүй тул илдээ доош буулган бие биедээ хүндэтгэл илэрхийлжээ. Эзэн хаан Титус тэдний мөрөн модон сэлмээр хүрч гладиатороос чөлөөлж байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр гладиатор цэнгэлдэхийг эрх чөлөөтэй иргэний хувиар орхин гарчээ.

7. Спикулус

Спикулус бол НТ 1-р зууны үеийн нэр алдар нь түгсэн гладиатор бөгөөд зугаа цэнгэлд дуртай эзэн хаан Неротой дотно холбоотой байлаа. Спикулус олон ялалтууд байгуулсны улмаас боолоос чөлөөлөгдөж өөрийн ордонтой, боол эзэмшдэг чинээлэг иргэн болжээ. 68 онд төрийн эргэлт гарч эзэн хаан Неро Спикулусыг хайлгахаар хүн явуулсан боловч тэр олдсонгүй. Неро алдартай гладиаторын гарт үхэх бодолтой байжээ.

6. Маркус Аттилиус

Ромд төрсөн боловч Аттилиус гладиаторын сургуульд орж тулаанд дурлах болсон нь өөрийнхөө амьдралд гай удсан хэрэг байв. Анхны тулаандаа эзэн хаан Нерогийн дэмждэг гладиатор Хиларусыг ялж үүнээс хойш 13 удаа ялалт байгуулав. Харин дараа нь Расиус Феликстэй тулалдан ялагджээ. Түүний тухай тэмдэглэлийг 2007 онд ханын бичээснээс илрүүлсэн.

5. Карпофорус

Өмнө дурдсан гладиаторууд бусад гладиаторуудтайгаа тулалдан ялалт байгуулж байсан бол Карпофорус араатныг ялж алдраа дуурсгажээ. Араатантай хийсэн тулаанууд ихэндээ тун богино хугацаанд шийдэгддэг байв. Флавиан Амфитеатрт Карпофорус арслан, бартай ганцаарчлан тулаан хийж ялалт байгуулав. Тэр нэгэн өдрийн дотор нийтдээ хорин зэрлэг араатныг ялж байсан гэдэг. Энэ ялалт нь түүнийг домогт баатар Херкулесийнхтэй харьцуулахад хүргэжээ.

4. Криксус

Криксус бол Галл гаралтай хүн бөгөөд олон ялалтыг авсан боловч өөрийн эзэн, гладиаторын сургуулийн багштай таарамжгүй болжээ. Ингээд тэр сургуулиас зугтаж босогч боолуудтай нэгдэн Ромын Сенатын томоохон цэргийн хүчтэй тулалдсан боловч ялагдав. Бослогын дараа Криксус болон түүний хүмүүс хуваагдан явж өмнөд Италийн газар нутгийг сүйтгэв. Ромын цэргийн маневр удаан байсан нь тэдэнд зугтаж гарах цаг гаргасан байлаа. Ромын легионууд Криксусыг хүмүүсээс өш хонзонгоо авахаас нь өмнө даржээ.

3. Фламма

Фламма бол Сириэс ирсэн боол бөгөөд гучин дөрвөн удаагийн тулаанаас хорин нэгд нь ялалт байгуулж , есөн тулаанд нь тэнцэн, дөрөвт нь ялагдал хүлээжээ. Фламма дөрвөн удаа рудис хүлээн авч байсан.

Рудис гэдэг нь гладиаторт өгч байгаа боолоос чөлөөлөн Ромын жирийн иргэнээр амьдрах эрхийн бичиг байв. Гэсэн ч Фламма энэ бүгдээс татгалзан үргэлжлүүлэн тулалдсаар байгаад гучин насандаа нас баржээ.

2. Коммодус

Хоакин Фениксийн тоглосон 2000 оны Гладиатор кинонд Коммодус Гладиаторуудын тулааныг шимтэн үздэг эзэн хааны дүрээр гардаг. Коммодус өөрийгөө дэлхийн хамгийн чухал гайхалтай хүн гэж үздэг байлаа. Тэр өөрийгөө ирвэсийн арьс нөмөрч төрсөн домогт баатар Херкулус гэж боддог байжээ.

Коммодус модон сэлэмтэй гладиаторууд болон бэртсэн араатан амьтадтай тулалдаж байсан нь Ромын иргэдийн дэмжлэгийг хүлээгээгүй байна. 

Заримдаа тэр Ромын жирийн иргэдийг цэнгэлдэхэд оруулж тулалдуулдаг байсан бөгөөд тулаанд зориулж маш их хөрөнгө зарцуулдаг байжээ. Коммодус 192 онд гладиаторуудын адилаар амфитеатрын тойрогт тулаан хийж байхдаа алагдсан гэж үздэг.

1. Спартак
 

Түүхэн дэх хамгийн алдартай гладиатор бол Трасийн цэрэг байгаад олзлогдон ирж боол болгон худалдагдсан Спартак юм. Капуагийн Лентулус Батиутус түүний нөөц чадварыг үнэлж үзээд түүнийг гладиатор болгохоор шийджээ. 73 онд Спартак өөрийнхөө далан дагагч нарын хамт Криксусын хамтаар Батиатусын эсрэг бослого гаргажээ. Тэд өөрийн эзнээ алаад ойролцоох Везувий уул руу зугтан гарав. Тэд энэ явцдаа олон боолуудыг чөлөөлөн өөрсдийнхөө хүчийг нэмж байлаа. 72 оны өвөл гладиаторууд шинээр хүч авах оролдлого гарган 70000 гаруй боолуудыг өөртөө элсүүлэв. Ром легионыг Спартакыг даруулахаар явуулсан боловч тулааны маш арвин туршлагатай тэдэнд ялагдал хүлээв. 71 онд Марк Лицин Крассус сайн бэлтгэлтэй 50000 цэрэг дайчлан түүнийг даруулжээ. Крассус Спартакыг өмнөд Италид урхинд оруулан тулааны үеэр Спартакыг алжээ. Түүний 6000 дагагч нарыг бүгдийг алан биесийг нь эгнүүлэн Капуагаас Ром хүртэл дэвсжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 1 сар 9. 12:29
Одгийв

Спартакын ялагдал босогчид эв нэгдэлгүй, нэгэн удирдлагад орохгүй хагаралтай байсанд оршино!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]