ЗХУ-ын хоёр удаагийн баатар, маршал Иван Степанович Коневын амьдрал, Монгол Улстай салшгүй холбоотой байдаг. Тэрээр 1938 онд Монгол дахь Зөвлөлтийн цэргийг командалж, дэлхий ll дайн эхлэхээс өмнө Монголд алба хааж байсан юм. Түүний гавъяаг Монголын төр өндрөөр үнэлж 1977 онд БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ. И.С.Коневын аав, ээж ардын хувьсгалаас өмнө Монгол нутагт амьдардаг орос хүмүүс байсан агаад Монголд генерал Бакич, Барон Унгерн, хурандаа Кайгордов нарын цагаантны цэргүүд нэвтрэн орж, үймээн самуун эхэлсэнээр нутаг буцсан байдаг.
Энэхүү их үймээн самууны үеэр холын аян даахааргүй нялх хүүгээ эцэг, эх нь сайхан сэтгэлт Монгол хүмүүст үрчлүүлэхээс өөр арга байсангүй. Ингэж орос, эцэг эхээс төрсөн, орос хүү Монгол малчин ардын гэрт өсөж, Монгол хэлээр аав аа, ээж ээ гэж хэлд орсон байна. Сайхан сэтгэлт Монгол аав ээж хоёр нь мал малын захтай чинээлэг хүмүүс байсан тул хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж хүн болгосон нь ирээдүйн нэрт жанжин, маршал И.С.Коневын төрсөн дүү байлаа.
Хожим маршал Конев “...төрсөн дүүгээ заавал олоорой...” гэсэн эцэг, эхийн захиасыг биелүүлэхээр тэр үеийн нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбалд хандсанаар нэрт жанжны төрсөн дүү олдож, Москвад очиж, маршал ахтайгаа уулзсан байдаг. Нэгэнт Монгол хүн болж төлөвшсөн жанжны дүү Москвад нэг л дасахгүй байсан төдийгүй, төрсөн нутгаа санах болсноор буцаж, өссөн төрсөн Монгол нутагтаа үлдсэн байдаг.
1941 оны зун Витебскийн дэргэд 19-р армийн командлагчаар дайныг эхэлж, Смоленскийн чиглэлд дайсныг тогтоон барьж чадсан Конев 1941 оны намар Баруун фронтын командлагчаар томилогдов. Гэвч баруун фронт, Гитлерийн генералуудын боловсруулсан “Тайфун” буюу “Хар салхи” ажиллагааны үр дүнд 1941 оны 10 дугаар сарын 2-ноос 13-ны хооронд Вязьмагийн дэргэд нөөцийн фронтын хамт бүслэлтэд орж хоёр фронтын цэрэг хоёул бут цохиулснаар фронт командлагч, дэслэгч генерал И.С.Конев цэргийн шүүхээс буудан авах ялаар шийтгүүлэх нь тодорхой болоод байлаа.
Вязьмагийн сүйрлээр оросын 600 мянга илүү цэрэг олзлогдон, 85 мянган цэрэг бүслэлтээс гарч чадсан нь хожим тодорхой болсон юм. Вязьмад зөвлөлтийн хоёр фронтын цэргийг бүслэн бут цохисоны дараа германы цэргийн бүлэглэлийн командлагч генерал-фельдмаршал фон Бок “...Москва орох зам нээгдлээ. Бид ялалтын парадаа Москвагийн улаан талбайд хийх болно...” хэмээн Гитлерт илтгэж байжээ.
Вязьмагийн сүйрлийн яг энэ үед Ленинградын фронтоос дуудагдан ирсэн Баруун фронтын шинэ командлагч Жуков үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, “...Конев бололцоотой бүх арга хэмжээг авчээ. Түүний бүслэгдсэн ангиуд дайсныг тогтоон барьснаар цаг хожиж, ямар ч хамгаалалтгүй, нээлттэй шахуу байсан Можайск-Волоколамскийн чиглэлд Москваг хамгаалах хүч хэрэгсэлийг хуримтлуулах бололцоо олдлоо. Түүнийг миний орлогчоор үлдээж өгнө үү...” хэмээн И.В.Сталинд хандсанаар Орос орон цэргийн жанжнаа амьд авч үлдэж чадсан юм.
Энэ мөчөөс КОНЕВ жанжны алдрын зам эхэлсэн гэж болно. Тэр цагаас хойш Конев үргэлж фронт командлагчийн өндөр албан тушаалыг хашсан бөгөөд Калинины фронт Баруун хойд фронт, Талын фронт, Украйны 2-р фронт, Украйны 1-р фронтыг командлан Берлинд орсон юм.
1941 оны Москвагийн төлөө тулалдаанаар хурандаа генерал болсон Конев, Курскийн тулалдааны дараа армийн генерал болов. Тэрээр дайсны бүлэглэлийг Корсунь-Шевченковскийн дэргэд 1944 оны 1-р сарын 24 нд бүслэн бут цохисноор 1944 оны 2-р сард түүнд ЗХУ-ын маршал цол олгосон юм.
Сталиныг нас нөхцсөний дараа Зөвлөлтийн бүх удирдлагыг аймшиг бүрхэв. Молотов, Каганович, Маленков бүгд дагжин чичирч, Берия хэзээ Сталины суудлыг эзлэн хөөрхий тэдний хувь тавиланг шийдэх бол гэж хүлээж суусан гэхэд болно. Никита Сергеевич Хрущев ч гэсэн айж байсан бөгөөд харин тэр бусдыгаа бодвол шуурхай хөдөлж, бүхнийг зохион байгуулж байлаа.
Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотоос бусад бүх хүчний байгууллагууд хэрэг дээрээ Бериягийн хяналтад байв. Одоо яаж Берияг баривчлах вэ? Тэр үед Хрущевын толгойд Сталины ялагдашгүй маршалуудыг ашиглах санаа төржээ. Маршал Г.К.Жуков Берияг баривчлах операцийг биечлэн удирдаж, түүнийг гардан баривчилж, цэргийн комендатад хорьсон бол, Берияг шүүх хурлыг ЗХУ-ын маршал И.С.Конев даргалан түүнд ялын дээд хэмжээ оногдуулж байв.
Ийнхүү Зөвлөлтийн шинэ удирдлага хэлмэгдүүлэлтийг анх удаа буруутган гурван маршал дахин тэргүүн эгнээнд гарч ирсэн нь ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Г.К.Жуков, Польшийн үндэсний батлан хамгаалах яамны сайд ЗХУ-ын болон Польш Улсын маршал К.К.Рокоссовский, Варшавын гэрээний орнуудын цэргийн нэгдсэн хүчний командлагч ЗХУ-ын маршал Иван Степанович Конев нар байлаа.
Генералиссимус И.В.Сталины хүндэтгэдэг гурван маршалын хувь заяатай холбоотой бас нэгэн сонирхолтой түүх гэвэл 1955 онд НАТО-гийн цэргийн эвсэлийн эсрэг социалист орнуудын цэргийн эвсэл байгуулах Варшавын гэрээнд ЗХУ-ын маршал Г.К.Жуков, ЗХУ-ын болон Польшийн цэргийн маршал К.К.Рокоссовский нар гарын үсэг зурж байсан бол, 1956 онд Варшавын гэрээний орнуудын цэргийн эвслийн нэгдсэн хүчний командлагчаар ЗХУ-ын маршал И.С.Конев томилогдож байв.
Эх орны дайнаас хойш 10 жил өнгөрсөн ч гэлээ энэ гурван маршал цэргийн жанжны хувьд европын байлдааны ажиллагааны талбарт хүчний тэнцвэртэй байдлыг хангахад тэргүүлэх үүрэгтэй оролцсон хэвээр байсныг энэ түүх гэрчилнэ.
Орчуулагч, судлаач М.БАЯРМАГНАЙ
Гайхалтай түүх байна. Баярлалаа????
Эрхэм хүн Баярмагнай таны энэ нийтлэлийг 70-аас дээш настай бидний үеийн настангууд төдийгүй фашизмийг эсэргүүцэгч хүн төрлөхтөнд давтагдашгүй түүхэн гавъяа байгуулсан дэлхийн түүхэнд мөнхөрсөн гавятхүмүүн хэмээн дурсаж явдаг билээ. Өвгөн би бээр түүний дурдатгалыг уншиж биширч явдаг болно.Танд сайн сайхныг хүсье.
Миний олж мэдсэнээр И.В.Сталин Г.К.Жуков,К.К.Рокоссовский. И.Конев нарын ялалтыг сонсоод "Энэ Монголчууд ч алах юмаа. Юу ч даалгасан даваад л гарах юм" гэж дуу алдсан гэдэг юм. Эд гуравуулаа Монголд алба хаасан хүмүүс
Оросын фронт удирдсан шилдэг гурван маршалл гурвуулаа монголтой холбоотой. Конев багадаа монголд амьдарч байсан, дүүгээ монголд өргүүлсэн, хожим мөн монголд ажиллаж байсан, Жуков - Халх голын дайныг удирдсан, Рокоссовский - Хувьсгалын үед монголд цагаантнуудтай байлдаж, бүр өөрөө цагааны цэргийн нэг офицерыг морьтой, сэлэмтэй дуэльд дуудаж ялж байсан тухай орос эх сурвалжаас уншсан. Жуков, Конев нарыг мэддэг бол Рокоссовскийн монголд байлдаж байсныг мэддэггүй. Уг нь бас л мундаг маршал даа.
Энэ гурван маршлын хүчээр оросууд фашистуудыг дарж чадсан гэж үзэж болно... Монголд олж авсан туршлагууд маш их хэрэг болж магадгүй мөнх хөх тэнгэрт ивээгдсэнч байж мэднэ...
Рокосовскитйэй ярих юм байхгүй ч дээ .Жуков Конев 2-оос хамаагүй ахмад хүн гэж боддог
Бүгд дэлхийн 1- дайнд дараа нь иргэний дайнд улаан армийн эгнээнд байлдаж явсан дайчин дарга нар юм аа.
Жуков Конев 2 Халхын голд тулалдаж байсан. Халхын голын дайны төгсөл үеэр Мана уулын районд Коневын танкууд 22-р морин хороотой хамт яагаад давшиж болоогүй юм бол...тэгсэн бол Мана уул Монголын нутагт үлдэх байсан болов уу?
Дээд удирдлагаас нь дайнаа зогсоож буц гэсэн шийдвэр ирсэжн учир эзэлсэн мана уулаа орхиод буцсан байдаг, Тэгээд Бадарч даргатай хороо буруудаж Бадарч нь буудуулж төгссөн гашуунг үнэн бий
Энэ Конев жанжны дүүг Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат нэгэн гэр бүл 1920 өөд оны үед өргөж авсан юм билээ.Тэр айл хожим нь нэг хүүтэй болж тэр хүү нь Соном гэдэг хүн 1980 аад он хүртэл амьдарч байсан одоо хүүхдүүд нь Увс.болон Улаанбаатарт амьдарч байгаа.Том хүү нь Лийлаа гэж Увс аймгийн хөгжимт драмын театрт бүжигчин байсан 70 орчим насны хүн байгаа.Ах (Сономын)Володяг багаас нь нутгийн аялгаар Валууж гэж нэршиж Улаанбаатарт нэгэн бараа баазад ажиллаж лав л1970 аад оны сүүл хүртэл а мьдарсан. Үүнийг бичигч миний бие 1974-75 оны үед Гэлэг начингийн хүү Даваасамбуу начингийн хуриман дээр нэгэн монгол дээлтэй Орос хүн цэвэр дөрвөд аялгаар яриад байхаар нь гайхаад хүмүүсээс асуухад манай нутгийн Соном гуайн ах Валууз гэдэг хүн гэж хэлж байсан урьд нь энэ хүний тухай хүүхэд байхдаа сонсож байсан тул ойлгосон юм .Тэгэхдээ ах дүү гэрийнхэн нь сургалж байсныг сонсож байсан ч тухайн үедээ Конев жанжины дүү гэдгийг мэдээгүй хожимоо сонсож билээ. Балууз гэдэг энэ хүн 1 хүүтэй байсан тэр хүү нь нилээд эрт өнгөрсөн гэж дуулсан гэр бүл хүүхэдтэй байсан эсэхийг ах дүү нар нь буюу Соном ын хүүхдүүд мэдэх учиртай.
Сайхан түүх байна. БАЯРЛАЛАА
Конев жанжны терсен дvv нь манайд vлдсэн гэхээр Конев багадаа ээж аавтайгаа цуг нутаг буцсан байж таарах гээд байна даа. Бас манай Монголд терсен ч байж мэдэх л юм байна.
Коневын намтар, түүний тухайд би олж сонсоогүй сонин түүхийг мэдлээ баярлалаа
Увсын Бөхмөрөнгийн Болоож гэдэг орос хүүгийн тухай тууж 1980-аад оны дундуур гарсаныг уншсан. Зохиолчийг нь мартсан байна. Тэр номонд Конев Өвөр байгалийн цэргийн тойргийн командлагч байхдаа Халхын голын дайны дараа Болоожийн орос эхийг дагуулан ирж уулзсан тухай байдаг.
Болоож нь Володя гэсэн нэрийг монголчуудын өөриймшүүлсэн дуудлага юм билээ.
Сүүлд гарсан нэг орос номоос Берия г баривчлах асуудлыг нөлөө бүхий нэг маршалтай ярьсан боловч тэр маршал эсэргүүцсэн тул маршал Жуковт санал тавьж зөвшөөрсөний үндсэн дээр баривчлах ажиллагааг удирдуулсан. Гэхдээ яагаад ч юм Жуковт зэвсэг өгөөгүй гэдэг. Тэгээд түүнийг Жуков нь Бериятай тухайн үед дотно найз нар байсан гэдэг. Харин тэр татгалзсан маршалыг Василевский байсан байх гэж таамагласан байдаг
Коневийн дүү увсад малчин хийж байсаныг төв хорооныхон олоод яаж малчинбайлгахав гээд генерал цол өгөөд Москва явуулсан гэдэг.эргээд ирхэд нь манайхан алтангадасаар шагнаад хороо хорины даргын мест өгсөн гэж сонсжийсон.
1970-1980 onii ued Mah kombinatiin 2-60 aild oros tsaraitai durved uvuu baidag baisaan Koneviin hamaatan gej sonsson. Altan bugj geed ene tuhai nom hurtel baidag daa. Jaahan ayalgatai yaridag hugshin bj bilee. Huuni bid naraas nileed ah bj bilee
оросын алдарт жанжин жуков конев нар халх голд тулалдаж байсан мөн рокосовский 1926- 1928 онд монголыг 1-р морьт дивизын сургагч бас 1921 онд монголд ирж байсан юм билээ борон унгернийг баривчилсан
Үнэхээр агуу. Кардашёвийн Роккосовкий романыг уншвал мэдэрнэ.эр хүний унших ном доо.
Ter nomiig olj unshih yumsan
Оросын домогт 3 маршалын 2 нь Халхын голоос тодорсон байна. Халхын гол Орос үндэстний нэгэн үеийн сэргэн мандал, ялалтын үүд хаалга нь байжээ. Эзэн Чингисийн нутагт байгуулсан ялалт нь Оросуудын хийморь сүлдийг бадраажээ. Шинэ зууны шинэ Оросууд Монголыг дорд үзэж, түүхээ нулимах юм бол сүлд нь доройтож, мөхлөө дуудна даа.
Tiim shuu...unen unen...
zov yum bichjee
ГОЁ ХЭЛСЭН БАЙНА. ОРОС ОРНЫГ АГУУ ДАЙНААС АВАРЧ ЧАДСАН 3 МАРШАЛ МОНГОЛ НУТГААС ГАВЬЯАТ ҮЙЛС ЦЭРГИЙН АГУУ ЖАНЖИН БОЛОХ ТҮҮХЭЭ ЭХЭЛЖ БАЙСАН НЬ ГАЙХАЛТАЙ ТОХИОЛДОЛ ЮМ.
ingeed elii balai yum ereecheed baidag alkaash bolson yumnuud ih boljee
yaanaa, cham shig hun mongold 3 baihad l ene uls suirne ee. Chi er n jum ch bitgij bich, ju ch bitgij yari. Teneg hun teneg ee medehgui bh chin hamgijn hetsuu jum.
юу гэнэ ээ, жинхэнэ лаларын луууууухааааааааан минь монголоос зайлаарай
Чамайг шиг юм юу ч чадахгүй байж бусдыг үгүйсгэдэг нуснууд дайн болоход хамгийн түрүүнд урвасан юм
За чи битгий дэмийрээд бай одоо болно тэнэг дагз аа
Т1
Уул нь үнэн үг хэлсэн юм биш үү, юун дагз гэж дээ
Сайхан мэдээлэл байна зарим хүмүүс түүхээ бай хүни мэдэж бичсэн зүйлийг бүү буруутга өөрсдөө юу ч мэдхээ байж байгаагаа ойлго САРМАГЧИН НИЙГЭМ РҮҮ ЯВЖ БАЙГАА ШҮҮ
1921 онд баруун Монголд суурьшсан орос гэр бүлийнхэн дайны хөлөөс зугатахдаа нялх хүүгээ Монгол айлд өргүүлээд явсан болон тэр Болоож хүүг дараа нь Халхын голын дайны үед Маршал Коневын хамаатан болохыг мэдэж уулзсан тухай туужийг уншсан. Тэр баримтад туужид Коневын төрсөн дүү гэж бичээгүй харин хамаатан гэж бичсэн байсан санагдана.
зүгээр л маршал өгөв гэж үү.
goln duugiinhn talaar yuch bichihgui bolhoor utga alga Konev janjinii tuhai ih unshsandaa duugiinh namtar zuraguugn tavibal goe baisiim
Монголын болон дэлхийн хувь заяанд шийдвэрлэх гавьяа байгуулсан алдарт жанжингуудын тухай бичих нь чухал. Харин ч Халхын голд байгуулсан ялалтыг товчхон бичжээ.
aa ene muu chin jukovt ih ataarhaj yavsiin gene lee
Конев харин Жуковт атаархаж байсан гэж уншсан юм байна
Hamt baisn ym burnaa bas ha ha ha chamd bas ataarhaj baisn ym gesn shuu malaa. hun durstei mal zugeer ch ym geed neg ih sanaa aldsan ym gene lee. medeelliig zugeer unshij sur
Хийснийг нь үнэлж, амийг нь аварч алдарт хүргэсэн хүнд Конев атаархах хүн биш дээ
chi konevt ataarhaj yvsan uu
Цагааны генерал Бакычийн үймээний жил монголд суурьшсан Коневийн гэр бүл орос руу дүрвэхдээ өлгийтэй бяцхан хүүгээ Увсын малчин ардынд орхин явахдаа дараа уулзахын бэлгэдэл болгон бөгжөө өлгййнд хийж үлдээсэн байдаг Монгол айлд өсч торнисон Болоож хүү ( Володья) эрийн цээнд хүрч хожим Халхын голын тулаанд оролцсон Тэр үед Конев сурагласаар олж уулзсан бөгөөд зүүсэн бөгжөөр нь танисан гэнэлээЭнэ тухай өгүүлсэн тууж 1980 аад онд уншиж байсан бөлгөө
Hoorhii saihan setgeltei humuus baij orgoj avsan aav eej 2 ni. Hunii huuhed, zus buruu hel yaria oor ene ter gej adlaagui eruul saruul hair halamjaar dutaalgui saihan osgoson bolohoor yas mahnii tasarhai ah duu humuusiinhee hajuud bayan tansag amidrahaasaa tatgalzan butsaj nutag ruugaa temuulj hoorhii! Odoo tsagt yun hunii huuhed harah manatai ooriinhoo ochnoon huuhduudee har nyalhaar ni toroitol ni hayad zugatdag aav eej nertei araatnaas door amitdiin hajuud zugeer uneheer baatruud!
Ter Boloojiin tuhai tuujiig olj guitseejnunshih heregtei bn. Balius huu gej nerleed bsannda.
ALTAN BUGJ gj tuuj bsan
saihan tuuh bn
marshal koneviin tursun duu ni tolgoitod olon jil horoon darga hiisen.1960 aad ond tursun axtaigaa uulxaj moskvad ochood irsen tuhai mongol orosiin setguulchidiin bichsen barimtat niitlel bii.unuudur sonin deer todorhoi garch baisan
Mundag Darga
тэгээд төрсөн дүүгийнх ь талаар тодорхой юу ч бичээгүй бна ш дээ судлаачаа ч хат даа