Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайсныхаа төлөө дайны шугамдУншсан15,041

19, 20-р зууны үед, Наполеоны дайнаас хойш л Европын цөөн хэдэн хүчирхэг гүрэн дэлхийн бодлогыг атгах болов.

19, 20-р зууны үед, Наполеоны дайнаас хойш л Европын цөөн хэдэн хүчирхэг гүрэн дэлхийн бодлогыг атгах болов. Дэлхийн бодлого ч гэж, тэрхүү гүрнүүд бүх хүн төрөлхтөн, улс үндэстнүүдийг эзлэн түрэмгийлж, эрх нөлөөгөө тогтоохоор бүс нутаг бүрт, тив бүрт эзэмшлээ уралдан (ард түмнүүдийг эзлэн түрэмгийлж) байгуулж байв. Хэмжээлшгүй хүчирхэг гүрнүүдийн эрх баригчид дэлхийг бүхэлд нь колоничлохыг эрмэлзэж байв. Гэвч Их Британи, Прусс буюу Герман, Франц, Хаант Орос, Австри-Унгарын эзэнт улс, шинэ тулгар АНУ зэрэг нь 19-20 дугаар зууны зааг дээр 30-50 сая хүн амтай, хэчнээн цэрэг зэвсгийн чадал их, аж үйлдвэржилт, технологийн давуу талтай байсан ч дэлхийг хуваан эзлэхэд, бусад улс орнуудыг хоорондоо тулалдан, өрсөлдөн эрхшээлдээ оруулахад тэдний хүчин чадал, хүн ам, цэргийн албан хаагчдын тоо хүрэлцэхгүй байв. Тиймээс эзлэн түрэмгийлж авсан бусад тивийн уугуул иргэд, өөр сүсэг бишрэлтэй, шашин өөр иргэдийн оролцоогүйгээр энэ зорилгоо биелүүлэх боломжгүй байлаа. 

Тиймээс дээр дурдсан гүрнүүд өөрсдийн нөлөөндөө оруулсан, колоничилсон Ази, Африк, Австрали, Өмнөд Америк тивүүдээс олон улс үндэстний, олон ястны сая сая иргэдийг боолчлон татаж, эрчүүдийг нь зэвсэгт хүчиндээ хүчээр дайчлан татаж, бууны аман дор фронтын тэргүүн шугамд илгээж, эмэгтэйчүүд хүүхэд, хөгшдийг үйлдвэр, заводод боолын хөдөлмөр эрхлүүлж, ажиллах хүчний дутагдлыг нөхөж байв. Тэгж байж л Европын эзэнт гүрнүүд сая, сая бие бүрэлдэхүүнтэй нүсэр том армиудыг дайн тулаанд оролцуулж байлаа.

Дэлхийн 1 дүгээр дайнд л гэхэд Австрали тивээс цэрэгт татагдсан иргэдээс 61 мянга нь дайны талбарт орхигдсон бол Канадаас 56 мянга байв. Харин энэ тоо Энэтхэгийн хувьд 64 мянга, Өмнөд Африкаас 7 мянга, Их Британийн бусад колони орнуудын цэрэгт татагдсан 200 илүү мянга нь дайны талбарт үүрд үлдсэн тоо бий. Энэ тоон дээр Германы колони орнууд, Францын колони орнуудын цэрэгт татагдаж Дэлхийн 1 дүгээр дайны галд амь үрэгдсэн тоо мөн л иймэрхүү хэмжээтэй нэмэгдэнэ. Гималайн нурууны Балбын вант улсаас хүртэл 20 мянган цэрэг дайнд татагдан орж Их Британийн төлөө амиа өргөсөн байх аж.

Эндээс Европын болон бусад тивийн улс орнуудын зэвсэгт хүчний түүх, түншлэлийн урт удаан хуудас эхэлсэн ч гэж үздэг. Ингэж хэлэхийн учир нь их гүрнүүдийн армид цэрэг эрсээ илгээсэн улс орнууд эргээд дайнаас эсэн мэнд ирсэн эрчүүдийнхээ нөлөөгөөр өөрсдийн цэрэг, армиа ч шинэчилж, европжуулж байв.

Жишээ дурдахад Азийн зарим арми Европын хүчний гадна хэлбэрийг хуулбарлаж, явган цэргийн анги, морин цэрэг, их бууны ангиудыг барууны хэв маягийн дүрэмт хувцастай болгосон хэдий ч цэргийн номнол, зохион байгуулалт, тактикийн хувьд төдийлөн хувиргаж, эн зэрэгцэхгүй байв. Үүний үр дүнд тэд дайнд ихэвчлэн ялагдаж байв. Жишээлбэл, Азийн арай томоохон улс, үндэстнүүд болох Хятад, Перс, Османы эзэнт гүрнүүд Европын арми шиг дүр төрхтэй байсан боловч дайны талбарт ихээхэн хэмжээний хохирол амсаж, ялагдаж байсан.

Дэлхийн 2 дугаар дайнд ч мөн л адил Ази, Африкийн орнуудын сая сая иргэд өөрийн эх орныхоо төлөө бус, эзлэн түрэмгийлэгчийнхээ төлөө үйлчилж, тэдний дайсны өөдөөс тулалдаж байв.

1945 оноос хойш л үндсэрхэг үзэл болон бусад либералист үзэл суртал хөгжсөнөөр эзлэгдсэн орны цэргийн хүчийг өөрийн талд ашиглах явдал өөрчлөгдсөн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]