Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэр нь үл мэдэгдэх офицерУншсан37,634

Нэмж дурдахад ЗСБНХУ-ын эсрэг дайнд Финлянд улс фашист Германыг дэмжиж дайтаж байлаа.

Зөвлөлтийн олзлогдсон тагнуулчийг нөгөө ертөнцөд илгээхийн өмнөх гэрэл зургийг 1942 оны 11-р сард Зүүн Карелийн Рукажарви орчмын ойд авчээ. Финляндын цэргийнхэн ойд олзлогдсон орос тагнуулчийн энэ зургийг уг нь суртал ухуулгын зорилгоор ашиглахаар авсан хэдий ч ямар нэгэн айдасгүй инээж байснаас нь болоод олигтой юманд хэрэглэж чадаагүй аж.

Харин ч эсрэгээрээ орос хүний үхлээс дальдрахгүй эрэлхэг зоригийг сурталчлах зураг болчихсон тул тэгсгээд цэргийн архивт хав дараад өнгөрчээ. Харин 2006 онд Финляндын Батлан Хамгаалах яамнаас уг зургийг дараах тайлбартайгаар ил болгосон юм. "Зөвлөлтийн нэр нь үл мэдэгдэх офицер, 1942 он"

Энэ бол үнэхээр гайхалтай зураг. Нэгэн амьдралын үхэл, амьдралын заагт буй сүүлийн хэдхэн мөч энэ зургуудад буужээ. Тэр цасанд дарагдсан ой модон дунд мөдхөн дуусч, хэн ч түүнийг олохгүй, хайхгүй үүрд үлдэнэ гэдгээ мэдэж байсан. Түүний амьдрал ор тас мартагдана. Үүрэг даалгавраа биелүүлсэн эсэх нь өөрийнхөнд нь үл мэдэгдэнэ. Тагнуулчийн амьдрал, туршлага ингээд төгсгөлдөө иржээ. Тэр инээмсэглэхээс өөр юу хийж чадах байсан гэж? Энэ бол түүний сүүлчийн эсэргүүцэл. Үхэл бид бүгд рүү инээмсэглэдэг, зоригт эр хүний хийж чадах зүйл бол үхлийн өмнө айж хулчийлгүй нүүр бардам инээмсэглэх явдал юм.

Нэмж дурдахад ЗСБНХУ-ын эсрэг дайнд Финлянд улс фашист Германыг дэмжиж дайтаж байлаа. Энэ бол өмнөх Финляндын нутагт өрнөсөн Өвлийн дайн биш, харин Зөвлөлтийн нутаг руу довтолсон дайн байлаа. 1942 оны үеэр финляндууд Ленинградын бүслэлтэд ойрхон байсан ч фронтоос 30 км-ийн зайд, шууд бүслэлтэд оролцож СС-ийн дивизүүдэд туслахаас татгалзжээ.

Финляндын хувьд өмнөх Өвлийн дайнаар хэдийгээр эрэлхэг тулалдсан ч эцэст нь ЗХУ-д газар нутгаасаа алдсан энхийн гэрээ байгуулсан гашуун түүхийнхээ хариуг авах гэж довтолсон байдаг. Гэвч Финляндын санаснаар болоогүй юм, дайны дундаас байдал эсрэгээрээ эргэж ЗХУ ялагч болж, нацистуудыг нутгаасаа хөөн гаргаад зогсохгүй Европыг чөлөөсөн ба Финляндын хувьд Зөвлөлттэй хэр тааруухан нөхцөлөөр гэрээ байгуулж, дайнаас гарсан билээ.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 11 сар 10. 11:31
Зочин

Худлаа. ЗХУ Герман 2-лаа Польш, Финлянд руу зэрэг дайрсан

2019, 11 сар 11. 6:05
Зочин

Сталин гитлер хоёр европыг хуваахаар молотов-риппентропын нууц гэрээ байгууллсны 80 жил энэ оны 8 сард болсон.(хоёр гадаад хэргийн сайдуудын нэрээр нэрэлсэн гэрээ.молотов нь монголд сталины үхсэний дараа элчингээр ажиллаж байсан.түүнийг монголд анх ирхээр манай бялдуучид 120 ийн цагаан хаалга барьж сүйд майд болж байсан)
Энэхүү гэрээний дагуу оросууд Финландруу дайрч бут цохиулсан түүхтэй.

2019, 11 сар 10. 10:57
Зочин

Толгойлогч сайтад нийтлэх юм олдохоо болио юу. Нэг үеэ өнгөрөөсөн архичины тэнэглэлийн бичээсийг нийтэлдэг болжээ.

2019, 11 сар 10. 11:40
Зочинpkxny

vgahgy pejgu dgayg

2019, 11 сар 10. 11:43
ИРГЭД

БАТҮҮЛИЙН ХЭМЖЭЭНИЙ БААТАРЛАГ ҮЙЛС БҮТЭЭЖЭЭ

2019, 11 сар 12. 6:43
Зочин

ta nar shig tsetserxeegvi zorilgotoi yawj zorigtoi vxsen bnadaa xvn svgvvdee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]