Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бага балчраасаа авахуулаад монголчууд бүгд хорт хавдраар өвчилж байгаа нь цаагуураа ийм шалтгаантай ажУншсан105,368

Шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, генетикч Ж.Батсуурь гуайн хэвлэлд өгсөн ярилцлагуудаас сонирхолтой хариултуудыг түүвэрлэв

Шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, генетикч Ж.Батсуурь гуайн хэвлэлд өгсөн ярилцлагуудаас сонирхолтой хариултуудыг түүвэрлэв.


 

-Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог.

 -Монголчууд ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүн удмын сандаа цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээжээ. Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг бүтээсэн байдаг.

 -Энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Гэхдээ өөрөөсөө дээш хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ. Тэгээд түүнээс цаашаа мэдэхгүй болчихжээ.

 -Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрч байхгүй болохоор ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй болчихдог юм. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ. Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож, авч явсан юм байна.

 -Энэ тухай хүн төрөлхтний түүхийг бичилцэж байсан тэр том эрдмийн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй, хүчирхэг ард түмэн юм байна гэж бичжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай энэ өв соёлыг сэргээх нь чухал асуудал юм.

-Монгол хүн угийн бичгээ хөтлөхгүй байх, овгоо халах Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй нь мэдээж. Хүн төрөлхтний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн.

 -Нэгэн үе монголчуудыг их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан. Одоо болсон чинь үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ.

 -Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуураа өв соёлыг нь мартагнуулаад өөрөөр нь өөрийг нь устгуулах улс төрийн үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид төсөөлдөг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийн хүнтэйгээ гэр бүл болохыг илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь өв соёлыг мартагнуулсны гай.

 -Аав ээж нь үр хүүхдэдээ “Миний хүү, чи битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчхээрэй дээ” гэж хэлж сургадаг байсан шүү дээ. Гэтэл одоо ойрхноос хараа бараандаа гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголттой болчихжээ. Нөгөөтэйгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Гэхдээ өвөг дээдсийн түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог.

 -Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Гэтэл одоо энэ дөрвөн аймгийг 21 аймаг 331 сум 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд газар нутгийг зөгийний үүр шиг болгоод хуваачихаар ойр нутгийн хэрнээ засаг захиргааны хувьд өөр аймаг, сум болсон залуус хоорондоо танилцаж гэрлэдэг. Энэ нь явсаар байгаад цаагуураа цус ойртолтын аюулыг чимээгүй бий болгож байна.

 -Цус ойртолт гэдэг бол нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд байдаг шиг чимээгүйхэн яваад л байдаг өвөрмөц үзэгдэл. Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчхоод байна. Үүнийг монголчууд дотроо ярих асуудал.

 -Энэ бол нууцын зэрэглэлтэй байх ёстой асуудал. Өнөөдөр манай улсын хүн амын өвчин эсэргүүцэх, үхэл даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд өндөр настай гээд бүх насны хүмүүс өвчилж байна.

 -Нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ.

-Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж өгөн залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг. Ингэхээр шинжлэх ухаан, техникийн гайхамшгийг бүтээх чадвар буурах нь ойлгомжтой.

 -Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоороо авч явах ёстой. Аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос, Монгол ялгаагүй бүгд адилхан шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хамгаалж явах ёстой.

-Манай залуус гадныхантай гэр бүл болох нь ихэссэн. Үүнээс болж өөрийн унаган экологийн орчингүй хүүхдийн тоо ч нэмэгдсэн. Дээр нь хоёр өөр үндэстэн хоорондоо гэрлэж, гарсан эрлийз хүүхэд ухаантай байдаг гэж манайхны ярьдаг нь том эндүүрэл. Гадаадын иргэнтэй гэр бүл болох нь замбараагүй болбол цөөхүүлээ үндэстэн бүр хайлаад алга болно шүү дээ. Тиймээс харийнхантай хэт их ойртож, хэтэрхий олноороо гэр бүл болж болохгүй.

-Социализмын үед нүүдлийн соёл иргэншлийг бөөстэй, хиртэй, өвчин үүсгэдэг, зэрлэг араатан шиг махаа чанаж иддэг гэж элдвээр шүүмжилсэн. Ингэсээр байгаад бидний толгойд өөрсдийн соёлоо адалдаг сэтгэлгээг буулгасан. Энэ бол хүн төрөлхтний улс төрийн эргүүлэг байсан. Ингээд 1990 онтой бид золгосон. Ардчиллын буянаар гайхамшигтай ололт олсон. Монголын төр ямар шийдвэр гаргахаа аль нэг гүрнээс асуухаа больсон. Бие дааж бүх юм аа шийддэг болсон юм.

-Энэ бол агуу үнэ цэнэтэй олдсон эрх чөлөө. Социализмын үед хүний үгээр сааралтуулаад хаясан соёл иргэншилтэйгээ 1990 онд золгонгуутаа, Японы, Америкийн соёл сайхан санагддаг болж билээ. Дэлхийн хөл тавьсан улс бүхний хөндлөнгийн соёл сайхан санагдаж, тэрийг монголчууд тоос сорогч шиг өөртөө шингээж авснаар соёл иргэншлээ улам устгасан. Цаашид байдал энэ чигээр үргэлжилбэл бид монгол генээ улам л алдах гээд байна.

-Үүнд төрийн бодлого хэрэгтэй байгаа. Цаашилбал, Монголын хүн ам дахь цус ойртолт өнөөдөр аймшигтай, үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрчихээд байна. 1992 оноос эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газар шат шатандаа шийдвэр гаргаж ирсэн. Харамсалтай нь анхаарал сул тавьсаар байгаад өдий хүрчихлээ.

-Хүн төрөлхтний генетикийн сургамжууд бий. Хаан угсааны цус, харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийн хүрээндээ үржиж өсөж байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Үүнтэй холбоотойгоор хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг гэж мэргэдийн үг бий.

-Хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас цус ойртолтыг мэддэг болсон. 1900 оноос л хөгжиж эхэлсэн гэсэн үг. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан. Тэр байтугай малын удмын санг хамгаалж эцэг малыг холоос авчирч тавьдаг уламжлалтай шүү дээ.

 -Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж чадна. Хүнийг хазаарлаж барьдаг зүйл чинь уламжлалт соёл шүү дээ. Үүнийгээ дээдэлж байж бид бүтэн Монгол болно.

Сэтгэгдэл 85ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 10 сар 16. 14:03
Зочин

За бараг үнэн байхаа цус ойролтоос болоод үр хүүхдээ хүртэл хүчирхийлдэг болсон байх,мунаг хуял таачаалаа барьж дийлдэггүй , үр хүүхэд, өөрийн төрсөн үр хүүхдээ ялгах ухаангүй адгуусан шинжтэй болсон эрчүүд хүүхнүүд бол цус ойртсоны нэг шинж шдээ хүмүүсээ

2020, 12 сар 27. 23:26
Az

Монгол хүн битгий хэл,мал адгуус ч үр төлөө гишгэдэггүй юмаа,энд нэг их уурлаад бга ямаан омогт...!

2020, 10 сар 15. 9:04
Зочин

Анхны хүн амын тоонд хамрагдсан хүний нэрийг тодруулж хэвлэж нийтийн хүртээл болговол түүнээс уг гарлаа орж авахад дөхөм болохоор байна.

2020, 10 сар 15. 8:32
Зочин

Генетикч хүн гэх ямарч судалгаа тоо баримтгүй юм ярьж байхын одоо хорт хавдарар өвдсөн хүүхэд цус холилдсон боож байна уу. Үүнд итгээд байгаа ээж нар гэртээ суугаад айдаст адтчихсан дандаа бусдаас буруу хайна яана даа.

2020, 10 сар 15. 16:03
Зочин

Юм уншихдаа ойлгож цаад санаа утгыг нь ухаж ойлго.

2019, 8 сар 10. 23:04
Зочин

Sudalgaagaar garchihsan shuu dee hoinoosoo orgorogoo dagaad uragshlaad ireheer tsus oirtolt ihsej bna geed. Hotod lav humuus aimshigiin zadgai yavdaltai unen gaihmaar hoshin zaluu er em manai tanai yalgaj salgah yum yu ch baihgui gants shil yum huvaaj uugaad l honi yamaa niilj bgaa yum shig yum boldiim bna lee. Yaj oodtei bhav zailuul aytai tohitoi hun olj suuna gedeg hetsuu bolson doo.

2019, 8 сар 8. 21:55
Зочин

Mundag doktor shuu

2019, 8 сар 8. 12:53
Зочин

гаднаас монголд суурьшаад байгаа хятад солонгос ветьнам гээд үндсэн хүн амаас нь даваад байгаа асуудлаа яаралтай шийдэх ёстой байх аа

2019, 8 сар 7. 20:03
Зочин

Цус ойртолт гамшиг болсон нь үнэн шүү.

2019, 8 сар 7. 6:44
Зочин

Төв архивт судалгаа хийж одоо байгаа настангуудаас сурвалжилбал ерөнхийдөө төв чигээ олж чадна гэж багш маань 2012 онд ярьж байсан. Жил ирэх тусам хөгшид маань яваад тодруулах аргагүй л болох гээд байдаг дорвитой ажил хийгээсэй!!!!!!!!!!!

2020, 8 сар 15. 15:57
Зочин

Нарийвчлан судлах шаардлагатай болоод байна аа

2019, 7 сар 11. 23:16
Зочин

Сонирхолтой байна

2019, 2 сар 14. 21:22
ойдааЗочин

Уг нь Батсуурь доктор зөв зүйл хэлж байна.Гэтэл ургийн бичиг бичдэг хүнийг УИХ-ын гишүүдээс ч жирийн биднээс ч эрээд олохгүй.Тэхээр гэр бүл болж байгаа хоёр ДНК-ийн шинжилгээ хийлгэчих нь бичиг хөтлөнө гэснээс амар юм биш үү.Ядаж л резус фактор зэрэг нь ч гараад ирэх боломжтой.Тэгээд гэр бүлийн баталгааг нь өгөх хэрэгтэй.

2020, 8 сар 15. 15:58
Зочин

Таны зөв өө зарим оронд ийм болсоон

2019, 7 сар 9. 15:05
Зочин

DNK shinjilgeenees omno hvvhedtei boltson bndoo odogin zaluus...hvvhed n owdongvvt shinjilge ogch medeed bgn bishvv..aimar.odo ene olon etseggvi..etseg n hayad ywsan. eswel ger bvlees gaduurh hariltsaanaas torson hvvhdvvd aimarda..hvvhdvvd n hoorondoo suuhiig hezee ch vgvisgeh argagvi vnen terdee

2019, 2 сар 23. 8:34
Зочин

urag turluu muuhan meddeg bidend DNK shinjilgee l amar da...gerlehiin umnu hiilgedeg bolgodog ch um u...udam turluu tsever ariun bailgah n boduushtai zuil sh de...

2019, 2 сар 23. 8:34
Зочин

urag turluu muuhan meddeg bidend DNK shinjilgee l amar da...gerlehiin umnu hiilgedeg bolgodog ch um u...udam turluu tsever ariun bailgah n boduushtai zuil sh de...

2019, 2 сар 23. 8:34
Зочин

urag turluu muuhan meddeg bidend DNK shinjilgee l amar da...gerlehiin umnu hiilgedeg bolgodog ch um u...udam turluu tsever ariun bailgah n boduushtai zuil sh de...

2019, 2 сар 21. 18:16
Зочин

Зөв

2018, 10 сар 8. 11:25
Зочин

Ямар ч том эрдэмтэн, мэдлэгтэн байсан судалгаа шинжилгээгүй, тоо баримт, нотолгоогүй юм бичиж болохгүй. Дандаа л таамаг бичих юм манай эрдэмтэд, профессорууд, Цус ойртолт ихсээд байгааг яг яаж мэдээд байгаан, хэдэн хүүхэд цус ойртолтын улмаас гажиг төрсийн, хэдэн оноос хойш ийм хүүхдийн тоо хэдэн хувиар нэмэгдсийн, яг цус ойртолтоос болсоныг нь яаж нотолсон юм, гээд шинжлэх ухаанч байдлаар ярьж байж хүмүүс итгэнэ, арга хэмжээ авна. Нэг иймэрхүү ямар ч боловсролгүй хүн хүртэл амныхаа зоргоор ярьж чадахаар юм бичихээсээ ичих хэрэгтэй. Миний хувьд олж уншсанааар гадаадын хөгжилтэй орнуудад цус ойртолт гэдэг ойлголт байдаггүй юм байна лэ. Цус ойртсоноос болж эмгэг хүүхэд төрөх магадлал нь цус ойртоогүй хүмүүс суугаад эмгэг төрөх магадлалтай адилхан байна гэж судалж нотолсон юм байна. Иймээс ихэнх орнуудад хуултайраа 1-р үеийн үеэлүүд болон бусад холын үеэлүүдийг гэрлэхийг зөвшөөрдөг юм байна лэ. Гэхдээ хар ухаанаар бодохоор хүн төрөлхтөн, хот тосгон, овог, бүлэг чинь цөөн хэдэн хүмүүс хоорондоо сууж байж л анх үржиж өссөн байлгүй дэ. Хэрвээ цус ойртолтоос болж хүний хөгжил цогсож, мөхдөг бол хүн гэдэг амьтан анхнаасаа тэгээд л өсөж үржих боломжгүйгээр мөхчихсөн байх байсан байлгүй дэ.

2019, 8 сар 10. 10:40
Зочин

Еврейчүүдийн үржилийг судлах хэрэгтэй байна. Тэдний ах дүүс үеэлүүд хоорондоо суудаг гэж их яригдах юм тэгээд яагаад дэлхийг удирдаад байна даа.

2019, 8 сар 8. 6:13
Зочиншоого

Монгол гени гэнээ. Бас тийм ойлголт байна уу. Хайгаад хайгаад нэтээс олсонгүй.

2019, 7 сар 9. 17:19
Сэлэнгэ

Яг үнэн. Цээжний пангаар ярихаа болих хэрэгтэй. Энэ нь нэг талаас нийгмийг айдаст автуулж, нөгөө талаас үнэхээр ийм асуудал байгаа бол арга хэмжээ авах, шийдвэрлэх боломжийг хааж байна.

2018, 10 сар 9. 6:54
Зочин

Чи харин цус ойртсон тэнэг бндаа.

2019, 2 сар 13. 13:28
Эсэргуу

Энэ олон давжаа эргуу дуракуудыг харахад бух юм ойлгомжтой

2019, 2 сар 21. 20:39
Зочин

за тэр давжаа бол идэж ууж байгаа зүйл амьдралын нөгцөлөөс шалтгаалж хүний өндөр янз бүр байдаг энд цус ойртолт хамаагүй

2019, 2 сар 21. 21:33
Зочин

өнгөрсөн зун хөдөө явахад манай хамаатны 4-5 үеийн хүүхдүүд хоорондоо суусан байсан, ийм тохиолдол бүх амгийн бүх суманд байдаг. нэг хамаатныдаа ороод зурагтай жааз үзэхэд айлын эхнэр нөхрийн тал гээд л манай хамаатны бас нэг салаа байх жишнээний.

2018, 9 сар 5. 18:27
Зочин

ТИЙМ БАЙХ МАГАДЛАЛ БИЙ ГЭХДЭЭ ОРЧИН ҮЕД ХЭДХЭН ЦӨӨХӨН МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ ГАДНЫХАНТАЙ УУСГАХ БОДЛОГО ЯВУУЛАХ ЗОРИЛГООР ИЙМ АСУУДАЛ ЯРЬЖ БАЙВАЛ ТЭРНИЙГ Ч БАС ҮГҮЙСГЭХГҮЙ ЕР НЬ МОНГОЛ УЛС БОЛ ЗАЛУУЧУУДЫН ОРОН ЦУС ОЙРТОЛТООС СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ УРГЫН БИЧИГ ГЭДГИЙГ ХӨТӨЛДӨГ БАЙСАН ОДОО Ч ЗАРИМ НЬ ХӨТЛӨЖ БАЙГАА БАЙХ ЕР НЬ ХҮН ӨӨРӨӨС Л ИХ ШАЛТГААЛАНА ӨӨРИЙНХӨӨ ТҮҮХИЙГ МЭДЭЭД СЭРГИЙЛЖ ЧАДВАЛ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ХАРИН ГАДНЫ ХҮНТЭЙ УРАГ БОЛЖ ЦУСАА ЦЭВЭРЛЭХ НЭРИЙДЛЭЭР МОНГОЛ УЛСЫГ МОНГОЛ ХҮНИЙГ ДЭЛХИЙГЭЭС ҮГҮЙ ХИЙНЭ ГЭВЭЛ ТЭР БОДЛОГО БИЕЛЭХГҮЙ САНСНЫ ГАРЗ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.

2018, 8 сар 26. 13:52
АХ

Монголчууд дээр доргүй л удам судраа мэдэж байсан шүү. Удам судар гэдэг чинь ургийн бичгээ хэлж байсан хэрэг. Эмэгтэйчүүд ч их үүрэгтэй байсан байх. Эрдын дуунд "Арван хошуу дамжуулаад Адуучин залууд өгөөсэй, Хорин хошуу дамжуулаад Хоньчин залууд өгөөсэй" гэж байдаг. Энэ чинь нэг юм хэлээд байгаа шүү дээ. Есөн үеээ мэдэх чинь тийм ч хэцүү юм биш. Ах нь одоо 70 гаруй настай, хөгшин аав, аав, би өөрөө, хөвүүд, ач, гучаа гээд 6 үеээ мэдэж байна. Хөгшин аавынаа аавыг сонссон. Тэгж үзвэл 7 үе болно. Ер нь хүн 70 орчим насандаа 6 үеэ үзэж мэдэх л юм байна. Үүнийгээ ургийн бичиг болгож л үлдээх ёстой юм байна. Тийм үү.

2019, 8 сар 9. 8:20
Зочин

Өөрөөсөө дээш 7 үе шүү дээ. Та холион бантан яриад байна. Ийм байхад ирээдүй яах уу.

2019, 8 сар 9. 21:46
Зочин

ene uwuu 2 l ue e medej bndaa yanaa yana

2018, 9 сар 4. 9:06
Зочин

тийм шүү

2018, 9 сар 5. 8:31
Зочин

Шинжлэх ухаанлаг, шинэлэг юм алга.

2019, 2 сар 18. 20:17
зочинЗочин

Тэр чиний яриад үгүйлээд байгаа ШУ гэдгийг чинь бидний өвөг дээдэс аль хэдий нээгээд хэрэглээд ирсэн юм бишүү? Харин чи түүний оронд орчин үед анагаах ухаан хөгжиж буй эрин цагийн хүн юм бол ДНК- н шинжилгээ юмуу генийн, эсвэл биологийн гэсэн бол арай дээр байхсан болвуу.

2019, 8 сар 9. 8:25
Ард

Монголд хаана ДНХ ийн шинжилгээ хийдэг вэ? Ийм шинжилгээ хийж чаддаг юм бол манайх чинь хөгжиж байгаа юм байна шүү.

2020, 8 сар 15. 16:28
irgen

shuuh emneleg.

2018, 8 сар 26. 11:51
Зочин

Хүмүүсийн бичсэнийг уншихаар гарцаагүй цус нь ойртсон нь мэдрэгдэж байна.Энд санал бодлоо ирүүлэх боломжгүй тэр хэсэг бүр хэцүүдсэн байгаа даа

2018, 8 сар 25. 2:24
Зочunshigchин

hutsaj ogchee. mongoliig odoo ch delhiin hemjeend tooj avch yzdeggyi. evropiin hyn amiin 3-nii 1-ees ilyy hyniig ustgasan zahal ovchniig taraasan, hyn durstei aluurchin araatan gej odoo ch yaridag. ter tahal ovchnii nyang teesen evropchuud amerikiig neehdee ovchnoo haldaaj indianuudiin 85 huvi ni yhsen gej medeeldeg. hudal huurmag, hulgai luivar geh metiin muu muuhai um byhmee hyydelchid gej nerledeg. jisheelbel tyreesiin bairnii holsoo hugatsaand ni toloogyi hyniig nyydelchin gej heldeg. oorsdiigoo byy huur. bohir zavaan hudal huurmag hahuul, bogs dolooltiin sistemee ustgaj chadaagyi uls oodloh yy

2018, 9 сар 10. 11:49
т

Та сэтгэгдлээ криллээр бичнэ үү

2018, 9 сар 5. 11:14
Зочин

chi jinhneesee tsus oirtson bn ur udmaa uldeej bolohgui ugui bol debiluud olshroh bolno

2018, 9 сар 4. 9:10
Бат-Эрдэнэ

Тайван бай. Цус ойртсон хүний тод шинж юм бүхнийг эсэргүүцэгч, ямаа омогтой зантай болсон байдаг. Аливааг зөв өнцөгөөс харах чадваргүй болсоны дээр өөрийн бие дээр хариуцлага хүлээх чадваргүй. Бүхий л асуудлыг бусдын бие дээр тохож, өөрөө цэвэр үлдэх гэсэн мунхаг сэтгэхүйтэй болсон байдаг.
Бид бодож явахад л болох асуудлыг бичсэн байна шүү дээ.
Нэгийг бодож хоёрыг тунгаа залуу минь.

2019, 2 сар 10. 3:49
Зочин

Tsus oirtoogui ee, bid tsoohon mongolchuud ch gsn arai tiim boloogui, hamgiin gol anhaarah zuil bol gadaadaas importoor orj irj delguuriin languug duurgeeg baigaa hool huns geh boon hor bolson hogon hunsnii buteedehuun l Mongoliig mini sonooj, honoono shu!!! Bitgii tsus oirtolt gej munhruulaad bai!!!

2018, 9 сар 17. 10:33
Зочин

Санал нэгдэж байна...

2018, 8 сар 25. 17:39
Зочинзочин

Монголчуудад тустай мэдээлэл тавигдахаар баахан урд хойд зүгийн п из да нууд орж ирээд хараа ж зүхээд бичсэн юмыг нь үгүйсгэж хашгиралдаад байх болжээ.х у ж аагийн голдуу хор лох ангийнхан ажиллаж байна.та нар монгол ХҮНИЙГ дутуу мэддэг юм баына.монголчууд шиг зөрүүд хүмүүс ховор.та нарын үгийг авах хүн нэг ч байхгүй .бүгд зөрүүд зан нь хөдлөөд угийн бичгээ хөтлөж байгаашд ахахахаха

2018, 8 сар 26. 12:02
Зочин

Яг үнэн

2018, 8 сар 25. 17:20
Зочинзочин

Өмх ий амалсан хятад орсын тагнуулууд хирээ мэдэхгүй у лих юмаа.чи муу монголчуудыг цус ойртохоос сэргийлэх засах хэрэггүй гээд ул иад байгаа юмуу жин гэр ээ

2018, 8 сар 25. 10:19
Зочин

CHI UURUU harin hutsaj bn cham shig sogtuu novshuud harin nileen bii bolj huuli gargaj iimerhuu medreluudiig ustgah heregtei

2018, 8 сар 24. 21:39
Зочин

Уг нь их сүрхий эрдэмтэн гэж дуулсан. Гэхдээ энд баахан туйлширч. Эсвэл тус сайт хамаг шүлсийг түүж нь овоолоод тавьчихаж. Нөгөөх л улиг болсон тэнгэр үзэл, Чингисизм. Цусаар тээглэ, энэнээс нэг ангижирч нүд анихсан. Үр хойчис маань ийм бохир үзлээр оюунаа бүү хиртүүлэг. Бид зүгээр л нэг байдаг ердийн хомосапиенсууд гэдгийг нийт монголчууд ойлгоход дахиад бүтэн зуун хэрэгтэй юү?

2019, 7 сар 10. 10:30
Монгол

чи лав Монгол биш байхаа, эртхэн зайлсан нь дээр шүү дэмий хуцаад яахнав

2018, 8 сар 25. 17:23
Зочинзочин

За чи битгий сол иор .гэмтэй халтай юм юу биччээв.чи битгий унш чө тгөр минь

2018, 8 сар 25. 11:50
Зочин

?

2018, 8 сар 24. 21:08
Зочин

Туйлшраад байх шиг. Шинэ санаа огт алга. Хорь гучин жилийн өмнө үүнийг ярьж эхэлсэн. одоо хэвээрээ. Генетикийн шинжлэх ухаанд өөрчлөлт их гарсан байхад ямар ч баримтгүй худлаа монгол цус бохирдоод байна гэх юм.

2019, 7 сар 10. 10:31
Монгол

Чи лав Монгол биш байх, цус ойртсон урвагч минь

2018, 8 сар 25. 17:24
Зочинзочин

Му у хөнжлөө үүрсэн жан овогтууд дүүэн бна.тагнуулынхан эд нарыг хөө

2018, 8 сар 24. 19:08
Зочин

Батсуурь гуай бол Монголын төлөө цохилох зүрхтэй түүндээ бас итгэлтэй хүн. Энэ хүн бол Монголын төлөө үнэнийг хэлдэг ойлгуулдаг мундаг эрдэмтэн хүн шүү. Энэ талаар үе үеийн ерөнхийлөгчид бодсон билүү асуудал двшүүлж ингэж түгшсэн бил уу. Үгүй л болов уу. Энэ асуудлыг ганцхан Батсуурь гуай л дэвшүүлдэг санаа зовнидог. Сануулсаар байхад нь бид тоохгүй өдий хүрлээ шүү дээ. Хүн аливаа асуудлыг өөрт нь тулгармагц л нээрээ тийм байна гэж бодох жишээтэй. Энэ бол монгол хүний гэм биш зан. Бүр генд нь байдаг. Нэг нь овоо юм хэлж ойлгуулах гэхээр мушгидаг гаж зан бидэнд цусанд байнаа. Бид өвгөн эрдэмтний анхааруулгыг зүгээр ч биш их л бодох ёстой цаг нь болсон шүү. Би бээр төрийн төлөө оготно юм даа.

2018, 8 сар 25. 11:23
Зочин

Үнэн шүү. Монголчууд орон нутагт сум сумандаа суудаг бол хотод хамар хашаа, гудамжаараа сууж байна шүү дээ. Тэгээд хүүхэд зулбах, тахир дутуу төрөх, саажих гээд маш хүнд хүнд өвчин тусч байна шүү дээ

2018, 8 сар 24. 20:08
Зочин

Хэтэрхий туйлширч байна. Монголчууд бүгд дээшээ 9 үеэ мэддэг байсан гэдэг нь худлаа. Тайж язгууртнууд буюу Алтан ургийнхан л ургийн бичиг хөтөлнө. Түүнээс биш зарц боолууд яаж ургийн бичиг хөтлөх юм бэ. Тэд чинь өнөө маргаашийнхаа хоолыг бодно. Тэгээд эрчүүд нь лам болоод, бутач хүүхдүүд олширов. Лам нар зун хөдөөлөөд баахан бутач хүүхэд тарьчихаад явчихна.

2020, 10 сар 16. 12:10
Агваанлувсанбалдандожсамбууням

Байгаа байгаа. Тэр ч байтугай 27 үеэ түүхийн, архивын баримтаар мэдэж байгаа хүн байна гэсэн шүү. Баримтыг нь үзэх юмсан.

2019, 8 сар 10. 10:44
Зочин

Зөвхөн үнэнийг цөөн үгээр бичсэн байна.

2019, 7 сар 10. 10:33
Монгол

урвагч минь чи л харин цус ойртсон мал байна чам шиг юмнууд л гай болдог юм

2018, 8 сар 25. 17:26
Зочинзочин

Бүгд ургийн бичгээ хөтлөх ёстой.м уу ёнхороо

2018, 8 сар 25. 11:22
Зочин

Үгүй ерөө. Харин нь харц ардууд нь өөрийн өвөг дээдсээ мэддэг, овгоо хүртэл тээж явсан хүмүүс байдаг. Ялангуяа баруун аймгуудын хүмүүсийн овгийг сонсоорой ёс сонин сонин овогтой. Тэгэхд өөрсдийгөө Чингис хааны алтан ургийн хүмүүс гэх хүмүүс бүгд Боржигон ккккк

2018, 8 сар 24. 20:44
Зочин

чамд өвөө байсан уу................

2018, 6 сар 30. 14:37
Зочин

эрдэмтэний ярианд алдаатай тайлбар байна хүмүүс эрдэмтэний яриаг үнэн гэж ойлгоод бас алдаад байдаг .

2019, 7 сар 10. 10:34
Монгол

битгий хуц малаа

2018, 6 сар 25. 16:58
Зочин

улаан оросууд Чингис хааны алтан ургийн ноёдуудыг устгахын тулд Монголчуудад удамын бичгээ хөтлөхгүй байхыг тулгасан юм улаан оросууд ганцхан Монголд биш Узбекстан Казахтсан Татарстан Крым Буриад Халиамгт байсан Чингис хаанаас гаралтай ноёдуудыг устгах гэж бас адилхан тулгасан

2018, 8 сар 25. 2:29
Зочunshigchин

archaagyi shaar, adgiin bool baisan uchir busdad doromjluulsan gedgee uhaaraagyi u. chadaltai baigaad busdiig zahirahiig chini hen bai gesen be. chadaagyi bol hohi chini. chingesiin udmiig tyvd manj hyatad oros bish 1 negiigee yzej chaddaggyi mongol maluud gadaad daisantaigaa niilj ustgasan. mongoliin tyyh bol urvagchdiin tyyh. heden zuunii tursh manj tyvd oros hyatadiin bogs dolooj baigaa

2018, 6 сар 22. 11:17
Зочин

америкийг яахав багшаа, араатан болсон юмгүй л харагдах юм

2018, 8 сар 25. 8:47
Зочинооо

америк цагаачдын эх орон цус холилдотолоо өдий бас олуулаа

2018, 8 сар 25. 7:16
ЗочинБатсайхан

Америкт саяхан Чикаго хотод хоорондоо буудалцаж аймаар юм болоо биз дээ Байнга аллага хүчирхийлэл болж байдаг газар. Юун ардчилал эрх чөлөө

2018, 8 сар 24. 20:45
Зочин

муур багш л байхгүй юу

2018, 6 сар 24. 22:01
Зочин

Amerikiig chi medehuu.Ah ng amerikt 18 jil bolj baij l eostoi novshiin gazar gedgiig ng oilgoj harj ehelj baina daa.

2018, 6 сар 22. 20:47
Зочин

tegeed ameriktaa yavaach

2018, 6 сар 21. 19:32
Зочин

Бурхан ухаантай эрдэмтэн мэргэдийнхээ үгийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш эртхэн ажил хэрэг болгож байсан сан бол одоо ийм юм ярьж суухгүй байсан сан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ийм эрдэмтэн мэргэдийг оруулдаг зөвлөдөг баймаар байна.Эрдэмтэн мэргэдийн оюун санаа, эрдэм мэдлэг тэгэвэрт гарахгүй шүү дээ. Гэр бүл салалт түүний уршгаар удмын садан төрлөө мэдэхгүй байх явдал газар авах болсон. Хэдэн жилийн дараа төрсөн ах дүү гэрлэдэг гэрлэх гэж байгаа эмгэнэл тун ойрхон иржээ. Их эрдэмтний үгийг ажил хэрэг болгоосой энэ үйл хэргийг эрхэмлэх цохилохзүрхтэй бүхэнд уриалъя.

2018, 9 сар 10. 21:33
Зочин

Зөв ойлгосонд баярлалаа. Нээрээ анхаарах цаг аль эрт өнгөрсөн байх аа даа. Одоо бүр хятдуудтай суугаад эхэллээ шүү дээ....

2018, 8 сар 25. 11:25
Зочин

зөв

2018, 6 сар 21. 20:35
Зочин

TENEG PZDA MINI UDAHGUI 10 JILIIN DARAA IHEN NI ULAANBAATARIN HARIYALALTAI BOLNOSHDE HUSSEN HUSEEGUI

2018, 6 сар 22. 8:57
ЗочинDorjoo

Ardachlaliin ued ali ch ulsaas haraat bish bolson gene uu bitgii solior 28--jiliin umnu hucherheg baisan Mongol uls odoo yaj suirch baigaag hardaggui ymar teneg erdemten be chi

2018, 8 сар 25. 10:23
Зочин

chi mun hutsvaa 28 jiliin umnu orosuudiin bugsiig dolooj amidarch baisan yam cham shig urvagchid ni ugaadsiig ni idej baisan bh

2018, 8 сар 25. 7:30
ЗочинБатсайхан

Мал минь 28 жилийн өмнө хэлэх гэсэн үгээ хэлж болохгүй намын эсрэг үг хэллээ гээд хавчин дарамталж ажлаас нь халдаг байсныг чи мэдэх үү. Оросууд Монголын төрийг удирддаг МАХН ын улс төрийн товчоо тэрийг нь биелүүлдэг. Эх оронч нэг нь юм хэлвэл намын эсрэг үзэлтэн гээд хөдөө орон нутагт цөлж байсныг мэдэх үү юуны чинь хүчирхэг байсан бэ

2018, 6 сар 21. 19:28
Зочин

Үүнийг шийдэх ганц л арга бн. Нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн мэргэд төрд дуулгавал сонсож магадгүй юм. Овгийн шинэчлэл оройтоогүй дээр хийх хэрэгтэй байна. "Ургийн овгоо сэргээе, сэргээж хэрэглэцгээе" гэж гууглээр хайгаад үзээрэй.

2018, 6 сар 21. 16:25
Narantsetseg GalsandambaFacebook-р нэвтэрсэн

Олон хүн уншиж ухаараасай, өөр сайтууд дээр ийм тулгамдсан асуудлыг тавьж байх нь зүйтэй.

2018, 6 сар 21. 20:45
МөөжигЗочин

Зөв зөв үнэхээр тийм болж байгаа Ямар муухай хэлдэг юм бэ Тэр дээрх хүн зөв юм хэлэхээр тусгаж авахын оронд дандаа өөдөөс буруу юм ярьдаг энэ хүмүүсийг яанаа

2018, 6 сар 21. 20:47
Зочин Мөөжиг

Зөв зүйлийг өөртөө болон өрөөлд дамжуулахын оронд дандаа ингэж байдаг Муу юм бол хүмүүс хуйлраад л амаа олохгүй явцгааж байдаг Энэ бол бас л нэг ухамсарын доройтол

2018, 6 сар 24. 22:08
Зочин

Mongoliin barag tal ng gadnii tagnuul horlon suitgegch boltson yum bishuu.arai gej neg Mongol turiin terguuntei boltson zolbin jingeruud boorlood salahgui baigaa bizdee.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]