Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Дайсны өвөрт орсон эмэгтэйчүүд" кампанит ажиллагааУншсан164,951

Дэлхийн II дайнд Европ тив бүхэлдээ шахуу нацистын Германд эзлэгдсэн. Эзлэгдсэн орнуудын иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг нацистууд амьдын тамд унагаж байснаас дайны дараа ч олон эмэгтэйчүүдийн шаналал зовлон арилсангүй.

Дэлхийн II дайнд Европ тив бүхэлдээ шахуу нацистын Германд эзлэгдсэн. Эзлэгдсэн орнуудын иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг нацистууд амьдын тамд унагаж байснаас дайны дараа ч олон эмэгтэйчүүдийн шаналал зовлон арилсангүй.

 

"L'йpuration sauvage" буюу дайсны өвөрт орсон эмэгтэйчүүд гэж нэрлэгдсэн кампанит ажиллагааны үеэр 30 орчим мянган эмэгтэйг немцүүдтэй холбоотой байсан хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилсон түүх бий. Энэ явдал Францад эхэлж Европын олон оронд тархсан юм. Тэдгээр хүүхнүүдийг “үндэсний шившиг” хэмээн нэрлэж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, иргэний бүх эрхийг нь хасахын зэрэгцээ үсийг нь хусч, нүүр бие  дээр нь хас тэмдэг зурж, тамгалдаг байжээ. Зарим хүмүүс иймэрхүү маягаар хувийн өс хонзонгоо авч байсан бол ялангуяа их идэвхтэй оролцогчид өөрсдөө булаан эзлэгчдэд ажиллаж байснаа хаацайлж, олны анхаарлыг өөр зүгт чиглүүлж амиа хоохойлохыг санаархаж байсан ч гэдэг.

 

Тэр үеийн нэгэн гэрч “Бидний хажуугаар арав гаруй эмэгтэйчүүдийг суулгасан ачааны машин олны доромжлон хашгирах, хараан зүхэх, шүгэлдэх дуун дор явж өнгөрсөн. Тэдгээр эмэгтэйчүүдийн үс, гэзгийг нь хуссан байсан. Бүгд ичгүүр, айдаст автан толгойгоо даран бөхийсөн байлаа” гэж ярьжээ. Олон тооны зураг, бичлэг ч үүнийг баталж байгаа юм. Бүсгүйчүүдийг зүгээр л буудаж орхих тохиолдол ч гарч байсны дээр олон эмэгтэйчүүд энэ бүхнийг тэсэж чадалгүй амиа хорлож байв.

Бас нэг хэцүү зүйл байсан нь тэдгээр хүүхнүүдээс төрсөн хүүхдүүд. Дайсны үр удам болж төрсөн тэдэн шиг гадуурхагдаж, шоовдорлогдсон иргэд байсангүй. Тэднийг “Эзлэлтийн үеийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв. Францад бараг 200 мянган ийм хүүхэд төрсөн бөгөөд харин францчууд бусад улсыг бодвол арай зөөлөн хандаж, герман нэр авах, герман хэл сурахыг нь л хориглож байжээ. Гэхдээ л хүүхэд томчуудгүй доромжлон гадуурхах явдал гаргаж байсан нь мэдээж. Тэдний олонхи нь эхчүүддээ хаягдаж, хүүхэд асрах газар өсчээ. Зохиолч Сомерсет Моэмийн 1944 онд бичсэн "Бууж өгөөгүй эмэгтэй" зохиолын гол баатар герман цэргээс олсон хүүхдээ хөнөөж байгаа тухай гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд иймэрхүү явдал олноор гарч байжээ.

Эзлэлтийн үеийн хүүхдүүдийн “Хил хязгааргүй зүрх” хэмээх 300 гаруй гишүүдтэй Франц–Германы ассоциацийг үндэслэгч “Нийгэм бидний эрхийг боогдуулж байсан тул бид энэ ассоциацийг байгуулсан юм. Дэлхийн II дайны үед франко–герман гаралтай болж төрсөн нь бидний буруу биш. Бид өөрсдийнхөө эцэг эхийг хайж олох, бие биедээ туслах, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалан авч үлдэх зорилгоор нэгдсэн юм. Урьд нь энэ бол хориотой сэдэв байлаа” хэмээн өгүүлжээ. Өнөө үед Германд франц эмэгтэйгээс төрсөн герман цэргийн хүүхэд германы харьяат болохыг зөвшөөрсөн хууль байдаг.

Норвегид 15 мянга орчим эмэгтэйчүүд хүнд хүчир ажилд зүтгэхээр шийтгүүлж, тэднээс төрсөн бүх хүүхдүүдийг засгийн газраас “оюуны хомсдолтой” хэмээн зарлаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээж 60-аад оныг хүртэл тэнд нь хорьж байжээ.

Тэднийг “нацистын удам”, “сэтгэцийн эмгэгтэй" хэмээн нэрлэж, төрөл бүрийн эмнэлгийн туршилтад оруулдаг байсан тухай хожим нь Норвегийн “Дайны үеийн хүүхдүүдийн Холбоо”-ноос мэдэгдсэн байна. 2005 онд л Норвегийн парламент эдгээр гэм зэмгүй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж, 3000 еврог нөхөн төлбөр болгон өгчээ.




Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 12. 21:30
Ж.Мягмарсүрэн

Манайд ч гэсэн илүү их аймшигтай 1921 онд цагаантны монгол цэргийн захирагч Баяр гүн Улаанхадны тулалдааны үeэр хятад цэргүүдийг дагаж явсан 100 гаруй охид бүсгүйчүүдийг хэвлийдээ гамингийн зулбасага олсон байж магад гэж үзээд өршөөлгүй хороосон юм гэдэг.100 эхийн умай гэдэг газар байдаг юм гэсэн.

2022, 1 сар 24. 22:27
ЗочинД. ГАНБОЛД

Эх орон, ард түмэн эхчүүд эмэгтэйчүүдээ хамгаалж чадалгүй дайсанд дийлдсэн эрчүүдийн л гол буруу байх ёстой доо.

2021, 9 сар 11. 22:16
Зочин

Аль ч улсын аль ч нийгмийн үед эмэгтэйчүүд бусдын төлөө амьдрал аа гарздаж чаддаг. Эх орон үр хүүхэд хань ижил төрөл садангийнхаа төлөө золиослогддог.

2021, 9 сар 12. 1:44
Зочин

ali ch ulsad ali ch niigemd er em gej yridgaa odoo bolimoor bgamaa erusu

2021, 9 сар 13. 13:11
Зочин

ярихаас аргагүй нөхцөл байдалд ярих л хэрэгтэй. тийм л юм бол аль ч нийгэм, аль ч үед яагаад эр эмгүй зовж болдоггүй юм. бэртэгчин зантай эрчүүд л ийм дорой бодолтой байдаг байх.

2021, 9 сар 11. 8:03
Зочин

хар хужаагийн шээс зөндөө байгаа шдээ өмхий бузаруудыг хорвоо даах болов уу очиж очиж хужаа шдээ

2021, 2 сар 12. 17:18
Монгол

Монгол хүүхнүүд бол тоохгүй аягүй бол бөгсөө гаргаал ханд хаяад явндаа..одоо гадаад хүнтэй суусан монгол хүүхнүүдийг бүгдийг нь ингэмээр бга юм..

2021, 4 сар 22. 17:20
Зочин

Чи дайн үзсэн үү....тэнэг юм бичдэг амьтан бэ? Хүчиндэж байсан нь эрэгтэйчүүд....дараа нь шүүж байгаа нь эрэгтэйчүүд.....хамгаалж чадахгүй байж....

2021, 9 сар 13. 22:56
Зочин

Яг үнэн эрчүүдийн арчаагүйгээ л эмэгтэйчүүд хохирч байна.

2020, 5 сар 28. 10:21
AJ

Дайнд ялагдаж хүүхэд бүсгүйчүүдээ хамгаалж чадаагүй байж дараа нь өөрсдөө бусдын тусламжтай амьд үлдчихээд арга ядсан хүүхнүүдээ буруутгаж шийтгэж байдаг арчаагүй малнууд юм даа

2022, 1 сар 24. 22:33
ЗочинД. ГАНБОЛД

ЯГ ЗӨВ ДЭМЖИЖ БНА. ДАЙСНААС ЭДНИЙГЭЭ ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ ЭРЧҮҮД НЬ ГОЛ БУРУУТНУУД МӨН.

2021, 1 сар 18. 21:15
Зочин

Харин тийм яг тэгж бодлоо

2020, 5 сар 3. 1:40
Зочин

Хөөрхий хүүхнүүд

2020, 1 сар 7. 14:38
Мѳѳгий

Орос буюу ЗХУ улсад ийм балай завхарал болж байгаагүй.Германчуудад хамгийн түрүүнд бууж ѳгсѳн олигтой эсэргүүцэн тулалдаж чадахгүй арчаагүй дорой эрчүүдтэй франц Итали Чех Норвеги гэх зэрэг гожуур эрчүүдтэй улсууд дайны дараа сул дорой эмэгтэйчүүдэд арслан барс луугаа хандсан байдаг.Тийм мундаг байсан бол Оросууд шиг Германы эсрэг байлдах нь яасан юм

2022, 3 сар 25. 19:37
Зочин

зөв ёстой гоё хэлсэн шүү үнэхээр л тийм юм тэдгээр орнуудад л болсон байдаг юм

2021, 9 сар 11. 21:31
Зочин

ҮНЭН

2021, 9 сар 11. 14:55
Зочин

Тийм ш дээ

2021, 2 сар 6. 12:10
Зочин

Оросод хамгийн их байсан эзлэгдсэн нутгийн иргэдийг бүгдийг Сталины тушаалаар урвагч гэж үзэж байсан Гёрманчуудтай яваагүйг нь шүү явсаныг нь бол бүр илүү бүгд л Сибирийн цөллөг шорон манайд Төмөр зам бариж байсан хоригдлууд ч бүгд эзлэгдсэн хотын иргэд байсан 505ынхан гэдэг чинь тэр Власовын армийнхан бол 20хон мянга байсан хэдэн сая иргэдээ мөн олзонд байгсдыг бүгдийг урвагч гэж тооцох зарлиг бүр дайны эхэнд гарсан

2019, 11 сар 9. 21:04
Зочин 5

Дэлхийн бүх эрчүүд адилхан байх юм. Монголд ч гэсэн эрчүүд амьдралаа сайн сайхан аваад явах чадалгүй, өөрийн үр хүүхдээ халамжлах, эцэг эхээ өргөн хүндлэх, тэжээх сэтгэлгүйн улмаас л охид бүсгүйчүүд зохисгүй амьдралд хөл тавьдаг юм биш үү... яагаад гэвэл ихэнх газар эмэгтэй хүнийг ажилд авдаггүй, авсан газар нь бэлгийн дарамт учруулж байж цалинг нь хэвийн өгдөг, шаардлагыг нь биелүүлбэл цалинг нь нэмдэг гэх мэт асуудлууд байдаг. Үүнийг нь эрчүүд нь мэдээгүй үедээ сайхан их цалинтай гээд л баясаад идэлцээд л амьдардаг хирнээ мэдэхээрээ бузар заваанаар нь дуудаад хүний хүнээс ч илүү доромжилж гутаах нь элбэг байдаг шүү дээ.... Амьдралд нугаларахгүй идэх хоол, өмсөх хувцастай байж, ээж аав, ах эгч дүү нартаа илүүчлэх мөнгөтэй байх гэж л эмэгтэйчүүд ийм зам сонгодог гэж бодож байна.

2019, 8 сар 13. 13:04
Зочин

өөрсдөө хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй байж, хүчинд автсан хүүхнүүддээ тэгж хандаад байхдаа яахав дээ. хүүхдүүдэд ч буруу байхгүй ш дээ. ямар манай монголын хүүхнүү шиг дуртайдаа гүйж очиж байгаа биш

2019, 8 сар 18. 20:42
Зочин

200% санал нэг бна

2019, 7 сар 28. 10:24
Зочин

Өөрсдөө хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй байж

2019, 6 сар 14. 9:08
Зочин

Эрчүүд нь хамгаалж чадаагүй байж эмэгтэйчүүдэд буруу өгөх бол тэнэглэл.

2018, 9 сар 23. 2:37
Зочин

alaagui ni l yamai da

2018, 3 сар 29. 10:50
хүн

адилхан л фашист юм шивдээ

2018, 3 сар 29. 7:21
эмэгтэйг хайрла

Солонгосууд шиг байлдаа, оросууд шиг байлдаж чадаагүй байж, өөдгүй шаарнууд юмдаа

2018, 3 сар 4. 4:34
Тэнэг банди

Өөрсдөө бууж өгчөөд амьдрах аргагүй болсон бүсгүйчүүддээ дээрэнгүй хандах нь дорой үзэл

2018, 3 сар 28. 16:54
Зочин

тээххх эмэгтэйчүүдээ хамгаалж чадаагүй алдчихаад дараа нь ингэх гэж

2018, 5 сар 21. 9:09
Зочин

Дайн болж байна. Сул дорой эмэгтэйчүүдээ хамгаалах нь байтугай Франц улс хамгийн түрүүнд бууж өгсөн улс шүү дээ! Норвеги ч ялгаагүй. Одооны манай янхан хүүхнүүд биш идэх хоол ар гэрээ тэжээх амь гарах янз бүрийн л асуудал байсан байж таараа! Дуртайдаа герман цэрэгрүү очсон нь цөөхөн байх! Хужаа ороод ирвэл дагаад гүйх манай хүүхнүүд олон гарна шүү. Одоо вьетнам хужаа корё руу яаж гүйж байгаа билээ! Бодох л хэрэгтэй

2019, 8 сар 17. 8:08
Зочин

Манай монгол эмэгтэйчүүдийн зарим нэг хормойн донтонгууд Эрээн бүр цаашлаад олон газар биеэ үнэлдэг гэх яриа аль хир бодитой вэ. Хэрэв үнэн бол монгол эмэгтэйн тэр ариун нандин чанарыг нэр хүндийг гутааж байгаа хэрэг тул төр анхааралдаа авч нэг бол тэднийг хуу хамж авч ирж хариуцлага хүлээлгэх эсвэл монгол улсын иргэншлээс хасаж хөөн зайлуулж дахин монгол газар дээр гишгэх эрхгүй болгох хэрэгтэй

2019, 8 сар 10. 22:08
Зочин

Үнэн шүү. Хүчинд автаж амьд үлдсэн нь хохь гэсэн шиг ингэж хандаж бодохгүй ээ. Тэгээд ч хүүхэд ер нь эцэг эхээ сонгож төрдөг билүү.

2021, 9 сар 12. 21:31
Ж.Мягмарсүрэн

Энэ тохиолдрлд гepман цэргүүд тэднийг хүчиндээгүй

2018, 3 сар 28. 16:27
Зочинsss

harin bucaagaad jinhene nacist zan gargjee , örövdmöör yum

2018, 11 сар 18. 15:31
Зочин

өрөвдмөөр юм харгислал хүүхдүүдийн буруу гэж байхгүй

2019, 8 сар 16. 15:58
TOMOOочин

ЭРЧҮҮД НЬ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ АМИА БОДОЖ ЗУГТАЦГААЖ БАЙСАН БАЙЖ ХЭДЭН ЭМЭГТЭЙ ЁСТОЙ Л БӨӨСӨНД ХУТГА ГЭГЧ БОЛЖДЭЭ ХОГЫН ЭРЧҮҮД

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]