Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гоо бүсгүйчүүд яагаад нууц албадтай холбогддог вэ?Уншсан55,099

Загас наадуулж байгаад 99 насандаа мөнх бусыг үзүүлэх авьяас тэр болгонд заяагдахгүй. Харин манай нийтлэлийн баатар үүнийг хийж чаджээ.

Загас наадуулж байгаад 99  насандаа мөнх бусыг үзүүлэх авьяас тэр болгонд заяагдахгүй. Харин манай нийтлэлийн баатар үүнийг хийж чаджээ. Куртизан гэсэн франц үг нь ордны шивэгчин эмэгтэйчүүдийг хэлдэг байж. Хожим баячуудаар тэжээгддэг дээд хүрээнийхэн дунд эргэлдсэн хөнгөмсөг эмэгтэйчүүдийг тэгж нэрлэх болжээ. Манайхан дэнгийн эрвээхэй гэж  ч хэлдэг л дээ.

 

Америкчуудын хайртай, Мэрилин Монро маягийн секс символууд яагаад ч юм ямар нэг байдлаар улс төр эсхүл нууц албаныхантай холбогдсон байдаг. Нэрд гарч, секс символ гэгдээд ирэхээрээ хүүхнүүд зүгээр суудаггүй бололтой. Нэг тайлбар байдаг л даа, мэдээж хэрэг алдартай бүсгүйчүүдийг хэн эргүүлэх вэ, хөрөнгө мөнгөтэй баячууд, эсхүл өндөр дээд албан тушаалтнууд гэж.

Холливудын кино од Жа Жа Габорыг тэнгисийн хоёр эрэгт сая сая хүн шүтдэг. Гучаад кинонд тоглосон ч дунд зэргийн жүжигчин байлаа. Харин секс талд нь түүнтэй эн зэрэгцэхээр хүн тэнд байхгүй.  Жа Жа 1,5 мянган баян эрчүүдийг садар самуунд уруу татан загас наадуулан жаргаж ирсэн гэдэг. Шоу бизнесийн мөнхийн гэх нэгэн дээд амжилтын эзэн.  Есөн нөхөртэй, бүгд л толгой дараалан саятнууд байв. Дур тачаалын их хүслэн байнгын бэлгийн амьдралаа Жа Жа эцсийн өдрөө хүртэл барьж ирсэн гэж эмч нар дүгнэсэн. Ийм тачаангуй хатагтай  бүхний шүтээн болдог жам Америкт бий. Үүнийг гол бүтээгчийнх нь нэг Жа Жа өөрөө болно. Гэхдээ сүүлийн үед ил болсон баримтуудаар тэр зүгээр нэг "сексийн бөмбөг" Холливудын од байсангүй, Зөвлөлтийн тагнуулд элссэн нууц ажилтан мэдээлэл дамжуулагч байсан байж тун болзошгүй гэнэ. Мэдээж хэрэг түүний өвөрт орсон 1500 дээд зиндааныхны дундтөрийн чухал албан тушаал хашигчид өч төчнөөнөөрөө байжээ.

ГОО БҮСГҮЙ, НУУЦ  БАЙГУУЛЛАГЫН ТЭМЦЭГЧ БА ЗАХИРАГЧИЙН ХҮҮ

Жа Жа (Шари) Габор Будапешт хотноо 1917 онд төржээ. Амьдралынхаа эцэст “Австри-Унгарын эзэнт улсын сүүлчийн хамжлагат” цолтой болсон байлаа. Габор 1936 онд “Унгарын мисс” тэмцээнд оролцохын тулд паспортаа хуурамчаар засахдаа 19 настай байж. Ийм залуу байсан  ч тэр ариунаараа байж чадсангүй.  Үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн Янош Черманек  гэгчтэй өвөр түрийдээ орж янаг амрагууд болсон байлаа. ҮЭ-ийн зүтгэлтэн Янош Черманекийг нууц байгууллагын коммунист байсныг Габор мэдсэнгүй.  Хожим Янош Черманек Зөвлөлтийн танкуудтай Будапештад орж ирэн нууц байгууллагынхаа Янош Кадар нэрийн дор Унгар улсыг олон жил жолоодсон юм. Гэхдээ ирээдүйд ингэнэ гэдгийг Жа Жа  яаж мэдэх билээ. 

Тэдний жаргал нь 1936 онд Янош баривчлагдаж, Жа Жагийн “Унгарын мисс” цолыг хурааснаар төгсөв. Хайртыгаа дагаад шоронгийн хаалга татахгүйн тулд  Габор тэр үеийн Унгарын захирагчийн хүү Иштван  Хортийн хүүд өөрийгөө “тушаажээ”. Иштван түүнийг Балатон нуурын ойролцоох өргөөндөө бүтэн жилийн турш орогнуулан “секс тоглоом” болгосон байлаа.  Эцэст нь тэр 10 мянган доллар атгуулаад алтан үст амрагаа улс орноосоо хөөж орхижээ. Энэ түүхээс Жа Жа өөртөө нэгэн дүгнэлт хийж авсан нь эрчүүдэд өөрийгөө тийм бага мөнгөөр өгөхгүй гэсэн шийдвэр байжээ.

АМЕРИКИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН НЬ

Атлантын цаана очсон Габор Америкт  хамгийн сайн хийж чаддаг зүйлээ л хийж эхлэв. Тэр нь баячуудаар угжуулах. Эхний хохирогч нь Турк саятан Бурхан Асаф Бельге байв. Турк үүргээ гүйцэтгэж, түүний тээврийн зардлыг даасны дараа тэрээр түүнээс салав. Зүгээр ч салаагүй. Нөхрийгөө “хоослоод өгчээ.  Турк саятны хөрөнгө мөнгө татраад ирэх цагт, Жа Жа  зочид буудлын ван, өнөөгийн Пэрис Хилтоны өвөө Конрад Хилтонд сээтэн хаяв.

Хилтон ч “алтан үстэд” ухаан алдаж, танилцаад сар болоод л түүнтэй гэрлэхээр болов.  “Үсний хавчаарт” нь сар бүр 100 мянган доллар зарж байлаа. Гэтэл Габор үрэлгэн нэгэн байсан ба тэр мөнгө нь сар ч хүрэлгүй дуусна. Нөхөр нь байнга  гадагш ажлаар явдаг нь Габорт хэрэг болжээ. Ингээд л нөхрийнхөө түншүүдийн мөнгийг сааж эхэлжээ. Түүнийг үзэж жаргасан эрчүүд Жа Жа “үүнийгээ” завсарлагагүйгээр  бүтэн хоног  хийж чадах учир зарлагдсан мөнгөндөө харамсдаггүй байсан гэж  ярьцгаана.

Энэ үед үргүй гэж оношлогдсон байсан Габор жирэмсэлжээ. Хэдийгээр тэр хүүхдийн эцгийг нэрлэж чадахгүй байсан ч Конрадад түүний хүүхэд гэж итгүүлж чадсан байв. Машид их баярласан саятан насаа эцэслэтэл хүүхдэд нь асрамжийн мөнгө төлөхөөр болсоноо амлав. Охин Франческа нь хожим алдар нэртэй жүжигчин болж чадаагүй ч “эцгээсээ” жил бүр гурван сая доллар авч байлаа. Шинэ ивээгч олох хэрэг тулаад ирэх цагт хатагтай Жа Жа Хилтон хуучин нөхөр Конрадыгаа дээд зэргээр “саажээ”. Тэр өгөөмөр сэтгэлтэн аргагүйн эрхэнд “Энэ чинь эмэгтэй биш, харин  жинхэнэ тоос сорогч!” гэж дуу алдаад салсан гэдэг.

ХОЛЛИВУДЫН ЦӨМРӨЛТ, КОММУНИСТУУДЫН ӨГӨӨШ

Жа Жа 30 Америкийн дээдчүүлийн хүрээнд орсон байсан ч улам ихийг хүсчээ. Ээлжит нөхөр амжилтаар дүүрэн продюссер Жорж Сандерсийн буянаар тэр Холливудад цөмрөн орж чадлаа. Тэр инээдтэй, унгар аялагатай ч гайхалтай хөөрхөн хүүхэн байж. Тэр гоо үзэмжийн хувьд гайхуулах зүйл ихтэй тул нүд баясгахын төлөө хэдэн центээ хайрладаггүй америкчуудын таашаалд нийцэж, нэг үгээр хамгийн тааруу киног ч аваад л гарна.

Сүүлд ил болсон баримтуудаар энэ үед түүнийг нууц байгууллагууд анзаарч эхэлсэн байдаг. Унгарын жолоодогч, коммунистын залуу насны хүүхэн Америкт од болж байна гээд л. Ингээд Янош Черманекийн хүмүүс яаж ийгээд Америкт Жа Жатай холбоо тогтоожээ. Энэ харилцааг Зөвлөлтийн тагнуулчид нууц гараар тэтгэж, дэмжиж байлаа. Жа Жа ч үүнд дуртай байж, их мөнгөний төлөө ямар ч нөлөө бүхий албан тушаалтныг "онхолдуулахад бэлэн" гэдгээ баталжээ.

Урьдчилаад хэлэхэд кино нь түүний хувьд гуравт байсан юм. Нэн түрүүнд баян эрчүүд, басхүү нууц албаныханд мэдээлэл өгдөг ажил нь.

Ингэсээр цөөнгүй он жилүүд өнгөрч, Жа Жа ч ТТГ-ын сөрөг тагнуулчдын хамар дороос хамгийн чухал мэдээллүүдийг коммунистуудад өгдөг байж. Хүйтэн дайны жилүүдэд ЗХУ, АНУ-ын хоорондын тагнуулын албадын үйл ажиллагаа дээд цэгтээ хүрч идэвхжсэн, тэр хэрээрээ нууц албаныханд маш их хөрөнгийг хаяж байсан тул Жа Жад тааламжтай байв.

Эцэст нь Жа Жагийн насны нар хэвийж, Орос Америкийн харилцаа ч дулаарч, коммунистууд түүнээс зайгаа барьж эхэлсэн байна. Өөрийн сүүлчийн кинонуудад нэлээдгүй өндөр настай тэр өөрийн дүрд гарч ирдэг байсан нь америкчууд ихээхэн таалагддаг байжээ. Баян эрчүүдийг “авлагч” Эмбер Херд гэхэд л Габорын “Ухаантай эмэгтэйд эрэгтэйчүүд асуудал биш харин түүний асуудлыг шийдэх хэрэгсэл юм” эсвэл  “Эмэгтэй хүн тэнэгүүдэд таалагдахаар их ухаантай, ухаантнуудыг уяруулахаар их тэнэгдүү байх ёстой” гэсэн  онч үгийг нь давтах дуртай байв. Эцэст нь, “Би бол төрөлхийн гэрийн эзэгтэй. Эр хүнийг үлдээх бүрт надад гэр орон нь үлддэг!”  түүний гол онч үг болж.

Хамгийн сүүлчийн нөхөр, немц ноён фон Анхальттай тэрээр 15 жил амьдарсан нь энэ эмэгтэйн хувьд гайхмаар тогтвортой үзэгдэл байлаа. Тэрээр 100 насны ойтойгоо учрах мөрөөдөлтэй байсан ба  үүнийхээ төлөө 5 сая доллараар даатгуулсан байжээ. Гэхдээ томоотой байх нь “сүүлчийн хөнгөмсөг бүсгүйн” хувьд биелшгүй эд байсан юм. Эцсийнхээ гэрээслэлд 99 настай Жа Жа эмнэлгийн тасагтаа нөхөртэйгөө загас наадуулахыг хүссэн байдаг. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 17-нд  сүүлчийн удаа загас наадуулсны дараа нас баржээ.

Ээ дээ энэ хүүхнүүд үү.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]