Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

“Иргэн хүн (хятад) монгол хүнтэй гэрлэхийг хориглосон Богд хааны зарлигУншсан20,170

...Дээд зарлиг буулгасан нь монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар хятад хүн лүгээ ураг барилцан холбож богтолж үүрд болохгүй болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хянаваас...

Олхунуд Б.Даваасүрэн

Хятад буюу Дундад Иргэн улсын зүгээс Монголын тусгаар тогтнолыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тийм нөхцөлд Хятадын эрх баригчид Монголчуудыг өөртөө татахын тулд хятад эрчүүдийг Монгол охид хүүхнүүдтэй гэр бүл болохыг дэмжиж байв. Энэ нь алсдаа Монголчууд хятадад уусахад ч хүрч болзошгүй байдлыг бий болгож байсан юм.

 

Зарлигийг сийрүүлбээс:

“Бүгд Ерөнхийлөн Захирах Яамнаас Монгол ван, гүнгүүд хятад лугаа ураг барилцан холбож үүрд үл болох учир буулгасан Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж явуулъя хэмээн ирсэн хэрэг.

Илгээх бичиг. Бүгд Ерөнхийлөн Захирах Яамны бичиг.

Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа илгээв. Үүрд журамлан дагаж шийтгүүлэхийг явуулах учир:

Эдүгээ манай Бүгд Ерөнхийлөн Захирах Яаманд

Дээд зарлиг буулгасан нь Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар хятад хүн лүгээ ураг барилцан холбож богтолж үүрд болохгүй болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хянаваас, ер Монгол хууль бичигт Монгол, иргэн харилцан ураг барихыг цаазалсан зүйл бий боловч өдөр удаж хааяа ёсыг цалгардах, хэлхээг самууруулах нь буйн тул одоогийн буулгасан Дээд зарлиг хуучин хуулийг журамлан дагаж, хичээнгүйлэн дагаж шийтгүүлбээс зохих, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжин нарт тушаан явуулаад бичиг хүрмэгц уг буулгасан зарлигийг бүрнээ хичээнгүйлэн дагаж уламжлан харъяат захирсан олон газраа зарлан тушааж үүрд журамлан дагаж шийтгүүлсүгэй. Ийнхүү цаазалсныг хааяа зөрчигсөд буй аваас сааргүй.

Дээд зарлигийг зөрчсөн хүнд нэгэн зүйлийг дагуулан ял хэлэлцэх явдлыг сайтар ухуулан тушаасугай. Үүнийг басхүү Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа явуулаад байцаан үзүүлсүгэй. Үүний тул илгээв”.

Олноо өргөгдсөний гуравдугаар он таван сарын арван дөрвөн (1913.06.17)

Ийнхүү Богд хаантан 1913 оны 6-дугаар сарын 17-нд Монгол хүн, хятад хүн хоорондоо ураг барихыг үүрд цаазлах хэмээсэн зарлиг буулгажээ. Энэ зарлигийг ажиглахад Монгол хүн, хятадаас бусад гадаадын ямар ч улсын харъяат нартай гэр бүл болохыг огт хориглосонгүй. Зөвхөн хятад хүнтэй ураг холбохыг хориглон онцлон анхааруулсан байна. Учир нь энэ зүйлийн үрээр Монголчууд хятад үндэстэнд уусахаас сэргийлж өгсөн нь лавтай билээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 19. 2:39
Zochin1

Ene zarligiig odoo huuli bolgomoor bna hyatadtai suucan hvvhdvvd n gj baahan hujaa sanaatai yumnuud mongol hvntei suugaal hurlizjaal vrjeel bdg bidniig dotroos n idej bna

2019, 9 сар 10. 15:11
Зочин

Эрт үеэс ийм хууль цааз байсныг манай төрийн хүмүүс умартлаа гэжүү.Хичнээн ардчлал хүний эрх байлаа ч эх орон,үндэс угсаагаа хамгаалсан ийм үндэсний аюулгүй байдлын төлөө төр ажиллах ёстой.Эс бол төрийн албан хаагч тангаргаасаа няцсан хэрэг мөн.

2019, 8 сар 12. 16:46
Зочин

ene hyyli tsaaziig odoo sergeemeer uym bna daa

2019, 8 сар 11. 12:27
Зочин

Наадуул чинь Монгол авгайтай Хятадууд байна

2019, 8 сар 11. 15:34
Зочинf

Ymarta ene huil tsaatsiig shine tsagiin huilan hurdan oruulj hiatadtai suusan hvniig 24 tsagiin dotor nutgaasaa zailuulah n zuwuu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]