Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Англиас Европын хамгийн том үлэг гүрвэлийн яс олджээУншсан6,226

Хойд хоёр хөл дээрээ явдаг, толгой нь матрынх шиг хэлбэртэй энэ үлэг гүрвэл нь спинозаврын нэг төрөл аж.

Английн өмнөд эргээс холгүй орших Уайт арлаас Европын түүхэн дэх хамгийн том махчин үлэг гүрвэлийн үлдэгдэл олдсон талаар  эрдэмтэд мэдээлжээ.

Соутхемптоны их сургуулийн палеонтологичид 125 сая жилийн өмнө амьдарч байсан 32 фут (10 метр) урттай үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийг илрүүлжээ.

Хойд хоёр хөл дээрээ явдаг, толгой нь матрынх шиг хэлбэртэй энэ үлэг гүрвэл нь спинозаврын нэг төрөл аж.

Судалгааг удирдан явуулсан докторант Крис Баркер “Энэхүү үлэг гүрвэлийг 10 метр урт, хэдэн тонн жинтэй асар том амьтан байсан гэж үзэж байгаа. Олдсон зарим ясны хэсгүүдээс харахад энэ нь Европоос олдсон хамгийн том махчин үлэг гүрвэлүүдийн нэг, магадгүй хамгийн том нь ч байж магадгүй юм” гэжээ.

Уг үлэг гүрвэл нь далайн усны түвшин нэмэгдэж байх цаг үед амьдарч байсан тул хуурай газарт ангуучлахаас гадна матар хэлбэрийн толгойнхоо тусламжтайгаар уснаас хоол хүнсээ барьдаг байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

Судалгааны  багийн эрдэмтэн Даррен Нейш "Одоогоор ясны зарим хэсгүүд л олдсон тул бид үүнд шинжлэх ухааны албан ёсны нэр өгөөгүй байна. Цаг хугацаа өнгөрөхөд бусад хэсгүүд нь олдоно гэж найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]