Украинд хугацаат цэргийн алба хаагчдыг илгээснээ ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Харамсалтай нь Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хугацаат цэргийн алба хаагч байгаа тухай хэд хэдэн баримтыг бид илрүүллээ” гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг ажиллагаанд зөвхөн гэрээт цэргийн алба хаагчдыг оролцуулж байгааг хэлж байсан юм.
Конашенков өчигдөр хэлэхдээ, Украин дахь хугацаат цэргийн алба хаагчдын ихэнхийг буцаан татаж дууссан тухай мэдээлжээ. Мөн тэрбээр мөргөлдөөний үеэр хугацаат цэргийн албан хаагчид хохирол амсаж, зарим цэргийн албан хаагчид Украины цэргүүдэд олзлогдсоныг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Russia today