Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

22-р хорооны хэрэг явдал буюу Мана уулыг яагаад дайсанд алдав?Уншсан31,314

Харамсалтай нь Япон ялагдсаны дараа энэ газар нутаг БНХАУ-ын нутаг дэвсгэрт тооцогдох болсон билээ.

Халхын голын дайны түүхэнд хамгийн ээдрээтэй бөгөөд үр дагавартай асуудлын нэг бол Мана уулын төлөө байлдааны ажиллагаа юм. Мөн энэхүү үйл явдалтай холбоотойгоор түүхэнд 22-р хорооны хэрэг явдал гэдэг үйл явдал болсон. Мана уулын тулаан нь Халхын голын дайны төгсгөлд болж өнгөрөхдөө Япон, Манж-Гогийн стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15-хан км зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим, Нөмрөгийн голын зүүн эргийг япончууд хэдийгээр дайнд ялагдсан ч ялагчийн газар нутгаас овжин аргаар тасдаж авсан үр дүнд хүргэсэн юм. Харамсалтай нь Япон ялагдсаны дараа энэ газар нутаг БНХАУ-ын нутаг дэвсгэрт тооцогдох болсон билээ.

 
Мана уулын тулаанаас өмнө юу болов?

 

Халхын голын дайн 1939 оны тавдугаар сарын 11-нд эхлээд есдүгээр сарын 16-нд дууссан гэж тооцогддог. Харин Мана уулын тулаан есдүгээр сарын 12-нд болсон гэж үзвэл Халхын голын дайн албан ёсоор дуусахаас (үнэн хэрэгтээ Зөвлөлт Монголын дайчид наймдугаар сарын турш өрнөсөн ширүүн тулаанаар Квантуны армийг бутцохисон, наймдугаар сарын 31-н гэхэд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдчихсөн байсан) ердөө дөрөв хоногийн өмнө болсон хэрэг явдал байгаа юм.

 

Өмнөх наймдугаар сарын тулааныг товч тодорхойльё. Энэ үеийг Халхын голын дайны шийдвэрлэх гуравдугаар үе гэдэг. Баянцагааны тулалдаанд хүчтэй цохилт амссан япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж байгаад наймдугаар сард хүчээ шилжүүлэн бүлэглэж сүүлчийн хүчтэй давшилтаа хийсэн. Генерал Огису Риплогийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад 182 танктайгаар хүчээ нэгтгэн БНМАУ руу дайрсан юм. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. Агаарт л гэхэд 350 онгоц дайчилжээ. Гурван өдрийн ширүүн тулааны дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд Квантуны армийн давшилтыг зогсоож чадав. Улмаар Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82, 57-р буудлагын дивиз, танкийн 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж татаж амжив. Мөн байлдааны онгоцны тоог 515-д хүргэж, маршал Х.Чойбалсангийн удирдсан 6000 гаруй хүнтэй 4 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс анх удаа илүү гарсан байна. Наймдугаар сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын хүчтэй цохилт өгсний дараа давшилтаа эхлүүлэв. Наймдугаар сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, наймдугаар сарын 28 гэхэд дайсныг бүрэн бут цохив. Наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. Ерөнхийдөө дайны хувь заяа тодорхой болсон ч Монгол Зөвлөлтийн цэргүүд хүний нутагт дайран орсонгүй, БНМАУ-ын нутаг дэвсгэрийг бүрэн чөлөөлөөд  давшилтаа зогсоон харзнах байдалтай болсон байна.

Гэтэл есдүгээр сар гараад идэвхгүй байсан япончууд гэнэт Мана уулын чиглэлээр багагүй хүчээр довтолсон нь дайныг дахин өдөөх гэсэн хэрэг бус ердөө л газар нутаг тасдаж авах гэсэн заль байжээ.

 
Мана уулын тулалдаан

 

Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн командлагч, корпус командлан захирагч Г.К.Жуковын 1939 оны есдүгээр сарын 7-ны 13.00 цагт гаргасан маш нууц 00136 тоот байлдааны тушаалаар VIII дивизийн 22-р морьт хороо (захирагч Р.Бадарч, комиссар Е.Цэдэн-Иш), хүч нэмэгдүүлсэн их бууны батарейг (захирагч Д.Дамдинжав) Мана уулын районд дайсны бүлгийн эсрэг ажиллаж байгаа хошууч Коневын командалсан отрядтай есдүгээр сарын 9-ний шөнө байрлал солихыг үүрэг болгосон ч морьт хорооны удирдлага хугацаа алдаж, мөн сарын 10-ны үдийн үед дайсны нүдний өмнө заасан байрыг эзлэн хориглолтод шилжжээ.

Тодруулбал, морьт 22-р хорооныхон 9-ний шөнөөр тогтсон байрлалд очиж, хориглолтод шилжих байсан ч хугацаа алдаж маргаашийн өдөр дундын алдад л заасан байрлалдаа очжээ. Маргааш нь үүрээр Японы 400 орчим хүнтэй Фуканогийн отряд, 22-р хорооны хориглолтын байрлал руу давшин, хороог ухрааж Нөмрөгийн голын баруун эрэгт шахан гаргажээ. Энэ удаагийн байлдааны үр дүнд хорооны 22 хүн алагдаж, найман хүн шархдан, дөрвөн их буунаас бүрдсэн батарейгаа дайсанд алджээ. Дайсны тал нэг хүн шархадсанаас өөр хохирол үзсэнгүй.

Голын зүүн эргийг дайснаас буцаан авч хариу цохилт хийхээр бэлтгэж байтал есдүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох Японы саналыг зөвшөөрсөн тухай шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн нь энэ аж.

 
Тулалдааны дараах хэрэг явдал

 

Тулалдааны дараа Монголын ардын хувьсгалт цэрэг (МАХЦ)-ийн Ерөнхий зөвлөх Поздняков бүлгийн командлагч Жуковт 22-р хорооны дарга, комиссар, батарейн дарга нарыг эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаа тул Цэргийн шүүхэд шилжүүл гэж цохолт хийснийг МАХЦ-ийн штабын дарга Цэрэн нь Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсанд илгээсэн илтгэлдээ "...эх орноосоо урвасан хорооны удирдлагыг Цэргийн хээрийн шүүхэд шилжүүлэх" саналаа илэрхийлжээ. Маршал Х.Чойбалсан дэвшүүлсэн саналыг зөвшөөрчээ. Хээрийн шүүхээс 22-р хорооны удирдлага Р.Бадарч, Е.Цэдэн-Иш, батарейн дарга Д.Дамдинжав нарт хуулийн дээд хэмжээний ял оноосон байна. Е.Цэдэн-Иш, Д.Дамдинжав нар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газарт амь өршөөх өргөдөл гаргасныг харгалзан үзэж тус бүрт 10 жил хорих ял болгон өөрчилсөн ба Р.Бадарч өргөдөл бичиж, өршөөл хүсээгүй учир Цэргийн хээрийн шүүхийн тогтоолын дагуу ялыг гүйцэтгэжээ.

 
Японы талын илтгэл

 

Мана уулын тулалдааныг Японы түүхч Икухико Хата ийн бичжээ.

"...Наймдугаар сарын дундуур Хандгайт хүртэл төмөр зам тавихаар төлөвлөж байсан Квантуны арми, байр зүйн зураг авалтыг хамгаалах зорилгоор харуулын тусгай гуравдугаар отрядаас Фуканогийн батальоныг үүрэг өгч томилсон байна. Наймдугаар сарын 26-нд батальон Санцзюе /Мана/ уулын зүг хөдөлж хүрэлцэн ирэхдээ Зөвлөлт-Монголын ангиуд уг уулыг хэдийн эзэлснийг илрүүлээд атакласан байна. Бага зэрэг харилцан буудалцсаны дараа дайсныг Халхын голын баруун эрэгт хөөн гаргажээ. Батальон ууланд үлдэж лагериа дэлгэн байрлуулах ажилд орсон боловч есдүгээр сарын 3-нд Зөвлөлт-Монголын хэдэн зуун цэрэг Халхын голыг гатлан танкаар дэмжүүлэн атакад орсон байна. Үүний дараа хориглолт хэдэн өдөр үргэлжилж, ялангуяа 9-ний өдөр нөгөө талын эргээс ширүүн гал нээж хэдэн мянган буудлага үйлдсэн боловч Фуканогийн батальон тогтвортой барьсаар байлаа. Тэр үед 33-р эскадрилийн 95 хэлбэрийн сөнөөгч онгоцууд дайсантай агаарт байлдаж, тулалдаан өсөн өргөжих хандлагатай болж байв. Үүний хамт шинэ хүч ирсээр байлаa. 1-р дивизийн Тадын холимог бригад, 1-р явган хороон дээр суурилсан Готогийн тусгай отряд 9-р сарын 5-нд Халуун Аршаанд бууж улмаар Xандгайтад ирсний дараа 9-р сарын 8-нд Фуканогийн батальоны зүүн жигүүрт байр эзэлсэн байна. Түүнээс гадна харуулын 15-р тусгай батальон хоёр өдрийн өмнө ирж 4 дүгээр салаа нь 1035 тоот өндөрлөгт байрлажээ. Энэ бүх анги, салбаруудыг удирдахын тулд харуулын 3-р тусгай отрядын командлагч генарал Миядзава тэргүүн байранд очжээ. Энэ нутагт цаг агаар маш их тогтворгүй, удахгүй өвөл болохыг сануулсан өдрүүд болж байв. Наймны өдөр агаарын хэм +28—7 хэм хүртэл хэлбэлзэж байсан бол 12-нд 10—4 хэм хүртэл буурч, бороо шөнөдөө цас болон хувирч байлаа. Сөрөх атак хийхийг бодож байсан хурандаа генерал Миядзава 10-ны өдөр заасан байрыг эзлэхийг бүх анги, салбаруудад тушаасан. Фуканогийн батальон Санцзюе ууланд хамгийн баруун гарт, цааш баруунаас зүүн тийш Куросакийн салаа, Готогийн тусгай отрядын 1, 2-р батальонууд байрласан байна. Монголчууд Мана гэж нэрлэдэг ууланд байсан дайсны хүч барагцаалбал 2 явган салаа, 4 их буу байв. 11-ний өглөөнөөс улам хүйтэрч, байлдааны талбарт цас бударч байлаа. Фуканогийн батальон байрлалаасаа гарч гарч өглөөний 7 цагт дайралтад оржээ. Дэмжигч их буунууд / 9 их буу/ Мана уулан дээр галаа хуралдуулж, цэргүүд дайсны байрлалд дайран орсон. Газар сайгүй барьцалдан ноцолдож, цэргүүд холилдон хутгалдаж, цас бужигнасан агаарт хараал зүхэл, хашгиралдаан тархаж байв. Батальоны мэдээлэлд «цэргүүд... Халх /Мана/ ууланд дайсныг шийдвэртэй бут цохив. 11 цаг 25 минут гэжээ. Зөвлөлт-Монголын цэрэг хээрийн их буу 4, хүнд пулемёт 8, буудлагын хөнгөн зэвсэг 80 гаруй, хэдэн арван морио орхиж Халхын голын цаана ухран, мөрдөн хөөхөөс сэрэмжлэхийн тулд гүүрийг эвдэлжээ.

Энэ нь тушаалгүйгээр ухарсан тухай хэргийг сөхөж тавьсан Монголын армийн тэмдэглэлтэй бүхэлдээ тохирч байна. Фуканогийн батальоны хохирол 400-гаас нийтдээ алагдсан 3, шархадсан 7 байжээ. Зүүн талаас давшсан Куросакын салаа 6 хүнээ алуулжээ. Дайсныг түргэн ухрахад хүргэсэн энэ хоёр салбарын амжилттай тулалдааны дүнд Готогийн тусгай отряд (их бууны суманд нэг хун алагдсан) байлдаанд ороогүй бололтой. Үүний дараа Зөвлөлт- Монголын хүч анхны байрандаа буцан хэд хоногийн дараа гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурагджээ..

Монголын морин цэргийн байлдааны санаа сэтгэл доогуур, тэд шууд зугтахад хүрсэнд гол шалтгаан байгаа болов уу. Тэрчлэн хязгаартай үзэгдэх нөхцөлд, нөгөө эргээс буудаж байсан их бууны галд ороогүй нь сайн юм. Хэлэлцээр тогтоохын даваан дээр болсон хоёр давшилт нь дүндээ Японы талд ашигтайгаар эргэжээ. Есдүгээр сарын 15-нд Москвад гарын үсэг зурсан Зөвлөлт-Японы хэлэлцээрт хоёр талын цэрэг 15-ны өдрийн 13 цагт эзэлж байгаа байран дээрээ үлдэх ёстойг заасан байна. Хилийг газар орон дээр эцэслэн тогтоох ажлыг Япон, Манжуур, ЗСБНХУ, Монголын мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс гүйцэтгэсэн юм. Хандгайт, Халуун Аршааны районд хилийн шугамыг Япон-Манжуурын талын шаардлагаар, ЗХУ, Монголын шаардаж байснаас өөрөөр Халхын голд ойрхон (Санцзюе уульн районд Халхын голын дагуу) тогтоожээ. Энэ бол Монгол одоо хүртэл алдагдсан гэж нотолж байгаа тэр 500 кв.км газар юм. Дүн нь тийм их биш боловч хилийн шугам үндсэндээ эвлэрэл тогтоох үед цэрэг байсан байрлалаар тогтоогдсон нь баримт мөн. Байлдаан дуусангуут чулуучны дадлагатай, хорооны захирагч генерал Миядзаки хилийн энгийн багана босгосон байна.

Халх гол: Түүхэн үнэний эрэлд. УБ.,1993 он. 106-109-р хуудас.

 
22-р хорооныхон давуу хүчтэй дайсантай амь хайргүй тулалдсан

 

Хилийн цэргийн генерал, түүхч, доктор Б.Цэдэн-Ишийн бичсэнээр Мана уулын тулалдааны үр дүнд Нөмрөгийн голын чанадад 62700 га нутаг, түүний дотор Мана уул хилийн гадна үлдсэн ба өнөөдөр энэ нутаг Хятадын нутаг болсон байна. Ж.Гомбожав даргатай Улс төрийн хэлмэгдүүлэлтийг Цагаатгах улсын комиссоос 1993 онд нэр бүхий хүмүүсийг эх орноосоо урваагүй “харин хүч давуу дайсны эсрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайрлалгүй, эрэлхэг зориг гаргаж, тэмцэж явжээ” гэж дүгнэлт гарган цагаатгуулсан байна.

Дээрх Японы талын тухайн цаг үеийн байлдааны илтгэлээс харсан ч монголчууд ердөө 2 салаа цэрэг, 4 их буутай л байсан нь харагдана. Харин япончууд ямар их хүч тэнд хуралдуулж, генерал цолтой офицероор тэр хүчээ удирдуулж дайралт хийсэн нь харагдаж байгаа юм.

Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө есдүгээр сарын 12-нд зориуд тийш довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ. Яг ийм аргыг япончууд Хасан нуурын мөргөлдөөнд ашигласан. Тухайлбал бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хийсэнтэй төстэй алхам.

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 7 сар 5. 18:59
Эх оронч

Энд нэг нууц зүйл хэлэхэд байлдаан болж байхад орос япон хоёр Москвад үргэлж уулзалдаж байсан байгаа юм. Түүнийгээ ч монголын талаас тас нууж байсан байдаг. 15-ны өдөр байлдагч хоёр тал буюу орос , япон хоёр байлдааны ажиллагааг 16-ны өдрийн 14 цагаас зогсооно гэж Москвад тохиролцсон юм. Түүнийгээ Монголын талд мэдэгдээгүй байж байгаад 16-ны өдөр гэнэт мэдэгдсэн юм. Ингээд л Мана уул болон Халхын халуун рашаан гэж 34 төрлийн халуун рашаантай маш үзэсгэлэнтэй гэзэр хилийн гадна үлдсэн юм. Уг нь Халхын голд энэ хоёр тулах гээгүй байсан юм шүү дээ. Манжуур болон Забайкальск орчим болох тулалдааныг оросууд Халхын гол руу шилжүүлэн зөөвөрлөсөн юм. Ингээд нутгаа дайны талбар болгон түрээслүүлсэн Монгол хохирч, Орос хожсон юм. 1939 оны Халхын голын дайн бол Монголыг хамгаалсан гэлдэг худал ухуулгаар өнөө хүртэл толгой угаасаар байгаад орос өөртөө оноо авчихаж байгаа юм. Үүнд нь гэнэ монголчууд хууртагдаад биднийг хамгаалсан орос ах гэдэг үг эндээс гарсан. Гэтэл цаад санаа нь өөрөө л хожиж байвал энэ жижиг могол яахащ нь падлийгүй байсан байдаг. Зэвүүн зальтай байгаа биз? Тэр муухай санааныхаа үр дүн Мана уулын асуудлыг монгол цэргүүд дээр тохоод өөрсдөө цэвэр үлдсэн юм.

2020, 4 сар 11. 8:59
ЗочинИргэн

Хамгийн гол нь яагаад цагаасаа хоцров л гэдэг байна л даа? Үүнийг тодруулах ёстой байх?

2021, 5 сар 5. 22:47
Зочин

Цас бороо ороод зам явж болохгүй хоцорсон. Хуягт салаа нь тулалдаанд оролцож чадалгүй хоцорсон. Дайсанд бүслэгдэж цэргээ алдахаас сэргийлж ухарсан байдаг. 9 сарын 15 -нд Москвад болсон хэлэлцээгээр тохирох зүйлийг Бадарч мэдээгүй . Халх голын дайнд нэгэнт ялсан байсан тул цэргийн амийг хий алдахаас сэргийлэн ухарсан байх. Гэвч командлагч Жуковын тушаалаар буудуулсан.

2020, 3 сар 11. 11:38
Зочин

мана уулан дээрээс японы цэрэгийн байгууламжууд алгандээр тавьсан юм шиг харагддаг учираас .............

2019, 1 сар 10. 14:34
Зочин

НИЙТ АЛДСАН ГАЗАР НУТАГ ЧИНЬ 70 МЯНГА ГАРУЙ ГА
ШҮҮ ДЭЭ . ЖУКОВ ЖАНЖНЫ НУУЦ ТУШААЛД НЭМЭЛТ
ХҮЧ ГАРГАЖ ХАМГААЛ ГЭСНИЙГ Х ЧОЙБАЛСАН БИЕЛҮҮЛЭЛГҮЙ ХУГАЦАА АЛДСАНААС БОЛСОН ГЭДЭГ .
ДАЙНЫ ДАРАА МОСКВАД БОЛСОН ЦУВРАЛ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ҮЕЭР ЭРГҮҮЛЭН АВАХ БУЮУ
ДАРАА ЖИЧИД ХЭЛЭЛЦЭНЭ ХЭМЭЭН ҮЛДЭЭЖ
БОЛОХ БАЙСАН ЧИГ МАНЖ -- ХЯТАД УГСААНЫ Х . ЧОЙБАЛСАН ЗОРИУД ХЯТАДАД ҮЛДЭЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ
ХОЁР ДАХЬ УДААГАА ЭХ ОРНООСОО УРАВСАН ТҮҮХТЭЙ .

2019, 9 сар 8. 22:10
Зочин

ягдаа монголчууд муу маршлаж шѳнѳ эзлэх мана уулыг үд ѳнгѳрч байхад дайсаны нүдэн дээр эзлэсэнээс монголчуудыг бэлэн галын цэг болгож бараг устгаж ухраасан. урвасан гэж цаазласан дайны хуулиар зѳв.мѳн хил тогтоох гарын үсэг москва зурна гэдэгийг япон москваагаас дайны фронт руу мэдэгдэж гал зогсоосон цагт хил хаана байхаар тогтооно урагш давшиж илүү газар эзлэснээс аршаант соёолз уул нѳмѳрѳгийн голын хэсэгүүл япон талд үлдснээс одоо ч ялсан атдаа газраа авч чадаагүй..энэ монголчуудын бастурагшгүй туршлагагүй ньгай.одоо бодвол хийлийг японтой тогтоосоноос 1945 ,1949 онд бий болсон хятад улстай тогтоосон хил биш учраас хятадтай хил тогтоосон 1965оны үед мана уул гм тээ эргүүлж авахиуг нь боломж бсан л бх ёстой.чадаагүй тэр цагт хятадад японтой тохирсон ёсоор ѳгѳѳд одоо хоосон яриад сууж бнаа

2021, 5 сар 5. 22:57
Зочин

Шөнө цас бороо холилдон орж хурдан очиж Мана уулыг шөнө авч чадаагүй.Япон олон цэрэгтэй дайрахад цэргийн амийг хий үрэхээс сэргийлж ухарсан. Нэгэнт Халх голд ялалт хийсэн байсан тул давуу хүчтэй дайсантай тулж цэргээ алдасны оронд дараа хүч нэмэгдүүлэн дайран хөөнө гэж тооцсон байх. Гэтэл Москвагийн 9 сарын 15-ны хэлээлцээний тохироог Бадарч мэдээгүй байсан. Жуков тушаал биелүүлээгүй гэж Бадарчийг буудах тушаал өгсөн.

2019, 1 сар 14. 13:32
Зочин

Сайхан мал уу үгүй юу

2018, 8 сар 30. 10:14
Зочиахмадн

Харамсалтай л үйл явпал даа Одоо энэ дайныг зхлуус мэдэхгзй байна энэбол аюул шүү дээ Хувхай самурай нар яажямах заль гаргасныг ирээдүй хойч үё мэдэхгүй өнгөрч байна ятэд дайнаар эзлэж чадаагүй газар нутгаа одоо эзлэж баына даа Энэ дайнаы дурсамж хэдэн цэргийн түүхчийн л яр анаас хэтрэхээ байжээ

2018, 3 сар 30. 21:04
Зочин

Цэдэн-Иш гуай, захирагчийнхаа хэлснээр (бараг тушаалаар) бодит үнэнийг хэлэхийн тулд өршөөл хүссэн гэж сонсож байсан. Захирагч нь тухайн нөхцөл, бодит хүчин чадалдаа тохирсон шийдвэр гаргасан учраас үүнээс дотогш газруудаа алдалгүй үлдэж чадсан гэмээр байна.

2018, 2 сар 24. 11:32
Зочин

dtufuyf

2018, 3 сар 30. 12:18
Зочин

22-р хороооноос амьд үлдэгсэдийг шоронд хийсэн. Харамсалтай

2019, 9 сар 8. 22:15
Зочин

маш зѳв.дайманы үед тушаал биелүүлээгүй цэрэгийг цаазаар авдаг.урагшгүйтэж мана уул алдсан.одоо тайван цагийн нүдээр боломжгүй бсан гэдэг.тэнэглэл..одоо хар .зѳв бол мана уул хятадад бх уу

2018, 2 сар 23. 20:50
Зочин

түүхээ мэддэг эрдэмтэн мэргэд, улсаа гэсэн сэтгэлтэй төр засаг байдаг бол энэ газар нутгаа авахын төлөө холбогдох олон улсын шүүх энэ тэрд хүсэлт гаргах хэрэгтэй л юм байнадаа, даанч тийм төр алгадаа, мөнгөний төлөө л төрд гарах юмдаа хөөрхий, эртний сайхан түүхтэй хайран ч монгол орон минь, халаг халаг

2018, 3 сар 15. 19:20
Зочин

Хүн болгон тань шиг хоосон харамсан шогшироод зүгээр суугаад байвал Мана уул байтугай улс орон чинь хятадынх болж магадгүй болоод байна шүү. Төрийн толгойд байгаа хэдэн луйварчид чинь эхнээс зараад эхэлсэн. Тэгэхдээ бүр газар нутгаа захаас нь биш голоос нь шүү.

2019, 7 сар 31. 19:18
Зочинсодов

Маршал Чойбалсан Мана уулаа алдаж байгааг мэдэх сөхөөгүй байжээ Учир нь анхны 7н нэг Догсомыгоо комдив Малжийн хамт баривчлаад Чита хотруу илгээж орос дарга нартай архидаад хөлчүүрхэж дараачийн дайсан болгож зугаагаа гаргах хүн хайсан шиг явсан гэдэг ЦЭРЭГТ хамгаалалтад нь ажиллаж байсан хүний дурсамж байдаг

2018, 3 сар 27. 18:30
Зочин bi

2020 ond MANANg-n hugshin tugtsuguudiig bugdiig solij zaluusiig IH hurald gargah heregtei hedii boltol heden uhnand darluulj suuh yum be

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]