Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөрөө өөрийгөө тагнасан урвагчУншсан12,572

1985 онд Ханссен нь дахин Зөвлөлтийн нууц ажилтнуудтай холбогдон мэдээлэл зарахаар тохирсон ба энэ удаа тэрээр өөрийгөө хэн болохыг Оросуудад таниулахгүйгээр ажиллахаар шийдсэн байна.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1978 онд Роберт Ханссен хэмээх эрийг Холбооны мөрдөх товчоонд ажилд авчээ. Орос хэлтэй, химич, санхүүгийн мэргэжилтэй энэ эрийг уг хотод байрлах гадаадын олон дипломатуудын тухай мэдээлэл цуглуулахад ашиглахаар шийдсэн ба тэрхүү дипломатчийн ихэнх нь тагнуулууд байлаа. Орос хэлтэй эрийн хувьд КГБ болон ГРУ-ийн нууц ажилтнуудыг тагнаж чагнаж эхэлсэн байна.

1979 онд тэрээр харин ч эсрэгээрээ оросуудтай нууцаар уулзаж, Америкийн нууц мэдээлэл өгөх, шанд нь их хэмжээний мөнгө авахаар тохирч, өөрийгөө хэрэгтэй хүн гэдгийг батлахын тулд Америкийн талд ажиллаж байсан Поляков гээч Зөвлөлтийн генералыг барьж өгчээ. Энэ мэтээр багагүй мэдээлэл дамжуулж, овоо ч мөнгө авсан ба үргэлж дутагдаж гачигдаж байсан санхүүгийн асуудал ч болоод явчих нь тэр.

Тэгсэн эхнэр нь нөхрөө гэв гэнэт мөнгө төгрөг ихтэй болсныг анзаарч, энэ тухай шууд тулган асуухад Ханссен Зөвлөлтийн талд мэдээлэл зарж байгаагаа хэллээ. Бурхан шашинд жигтэйхэн сүжиг бишрэлтэй эхнэр нь үүнийг сонсоод бушуухан нүглээ наманчилж, буруу зүйл хийхээ зогсоохоо шаардсаны дагуу Ханссен ихээхэн хэмжээний өргөл барьц сүмд хандивлаж (оросуудаас авсан мөнгө) ЗХУ-тай харилцаагаа тасалсан гэдэг.

Энэ мэт байдлаар хэдэн жил өнгөрчээ. 1980 оны эхэн үеэр Ханссен Вашингтон дахь Холбооны мөрдөх товчооны ажилтан болж дэвшсэн ба цуг ажилладаг ажилтан, дарга нартаа нэр ихээхэн нэр хүнд олж байлаа. Тухайн үед америкчууд чагнах сонсох мундаг нууц төхөөрөмжтэй болж, үүнийг үр дүнтэй ашиглахад хамгийн их таарах хүн бол Роберт Ханссен гэж үзлээ. Нэг ёсондоо Зөвлөлтийн талд ажиллаж байсан, ажиллаж байгаа Америк урвагчдыг олох ажлыг энэ хүн хариуцлаа гэсэн үг.

1985 онд Ханссен дахин Зөвлөлтийн нууц ажилтнуудтай холбогдон мэдээлэл зарахаар тохирсон ба энэ удаа тэрээр өөрийгөө хэн болохыг оросуудад таниулахгүйгээр ажиллахаар шийдсэн байна.

1991 онд ЗХУ бутран задарч хуучин КГБ-ийн ажилтнууд Зөвлөлтийн олон нууц бичиг баримтыг зарж байсан тэр үе бол Ханссены хувьд хамгийн хэцүү цаг байсан гэдэг. Нэг л өдөр ТТГ, ХМТ-ны ажилтнууд өөрийг нь баривчлахаар орж ирэх байхдаа гэж айж байсан бөгөөд ингэх үндэс ч байсан юм. Учир нь КГБ-ийн нэг хуучин ажилтан урвагч америкчуудын тухай материалыг долоон сая доллараар зарсан ба энд Ханссены тухай мэдээлэл байсан гэдэг. Аз болж түүний жинхэнэ нэр ус байсангүй. Гэхдээ л ТТГ Ханссеныг сэжиглэж эхлээд байжээ.

Урвагч эр дахиад л оросуудтай харилцахаа байж, ажил төрөлдөө идэвхийлэн, урвагчдын тухай олон янзын баримт материалд дүгнэлт шинжилгээ хийдэг, илрүүлдэг болж мандаж эхлэх нь тэр. Бүр удалгүй Зөвлөлтийн талд ажиллаж байсан нэр нь үл мэдэгдэх нэгэн урвагчийг олох ажлыг мань эрд шууд хариуцуулсан байна. Тэр урвагч нь өөрөө байлаа. Одоо өөрөө өөрийгөө хайдаг ажилтай болж нэг тайван амьсгаа авах боломжтой болжээ. Гэхдээ удаан тэссэнгүй.

1999 онд Ханссен дахиад л оросуудтай холбоо тогтоож өнөөх мөнгөний ажлаа хийж эхэллээ. Одоо бүх л зүйл өөрийнх нь хяналт дор байгаа гэж итгэсэн энэ эр насныхаа мөнгийг олж авахаар нэлээд эрчтэй ажиллаж байсан гэдэг. Харин ТТГ болон ХМТ мань эрийг нууцаар хянахаа огт зогсоогоогүй төдийгүй, бүр албаар өөрөө өөрийгөө хайх ажил дээр тавьж туршиж байжээ. Гэхдээ л Робертыг яг үйлдэл дээр нь барьж чадахгүй, яг таг нотлох баримт олж чадалгүй нэлээд удсан байна.

Ханссены ажиллах зарчим их энгийн боловч маш найдвартай. Тэрээр оросуудад өөрийнхөө хэн болохыг илчлээгүй ч тогтсон нэг газарт тэмдэг тавьж, нууц баримт авч болох сар өдрийг мэдээлэх ба оросууд тэр мэдээллийг аваад бас нэг өөр газарт бэлэн мөнгө хийнэ. Ханссен тэрхүү мөнгийг авахдаа хэнд ч мэдэгдэхгүй байхаа мэдэлгүй яахав.

2001 оны 2-р сарын 12-ны өдөр Виржинийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн буйдхан газар очсон Ханссеныг барьж авсан ба энэ хүн ямар нэг зүйлийг гүүрний дор байх жижиг нүхэнд хийж байхад нь энэ явдал болжээ. Тэр нуусан юм нь оросуудад дамжуулах гэж байсан маш чухал нууц баримт бичгүүд байв. Удаан хайсан тагнуулыг америкчууд ингэж барьж авсан ба энэ хүнд цаазын ял оноох нь тодорхой байсан гэдэг. Гэсэн ч Ханссен хэргээ хүлээж, оросуудад нийт 15 удаагийн оролдлогоор мэдээлэл дамжуулсан, үүнийхээ төлөө 600 мянган долларыг бэлэн болон үнэт эдлэл хэлбэрээр, 800 мянган долларыг Оросын банк дахь дансанд хийлгэж авсан зэргээ хэлж, Оросын тусгай албатай холбоотой өөрийнхөө бүх л мэдэх зүйлийг бүгдийг нь дэлгэсэн тул америкчууд урвагчаа бүх насаар нь хорихоор болсон юм гэнэ лээ.

Энэ урвагчийг шүүх үеэр өмгөөлөгч нь их л идэвх зүтгэлтэй ажилласан гэдэг ба “Ард үлдэх зургаан хүүхдийнх нь хувь заяа, гэмээ ухаарсан хүний үнэн сэтгэлийн үг, цаашдаа тусгай албадын ажилд тус болох арвин туршлагатай” гэх мэтийн зүйлсийг зогсоо зайгүй ярьсаар ялыг өөрчлүүлж чадсан гэнэ. Үнэндээ тусгай албадтай хийсэн тохиролцооны дагуу л энэ хүн цаазаас мултарч бүх насаараа хоригдох болсон билээ.

Энэ явдлын тухай “Breach” хэмээх 2007 онд хийсэн кино бий.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 14. 0:38
Зочиннэргүй

ок

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]