Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эцсээ хүртэл итгэ, тэмц!Уншсан54,672

Курт Рихтер хэмээх биологич гэрийн (орон байрны харх) болон зэрлэг харх хэд хэдийг цуглуулан авчирч туршилтдаа ашиглахаар шийджээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1950-аад оны үед Харвардын биологичид нэгэн сонирхолтой туршилт хийж, хүн амьтны зорьсон зүйлдээ хүрэх гэж зүтгэх тэр эрч хүч гээч нь ямар шалтгаанаар бий болдгийг судлах гэж оролдсон байна.

Тухайн үед амьд амьтныг тамлан зовоосон тухай яриа хөөрөө бараг гардаггүй байсан цаг учир эрдэмтэд маань хэдэн хархыг хайр найргүй ашиглан байж энэ туршилтыг хийсэн юм шүү гэдгийг эхлээд нэг хэлэх нь зөв болов уу. Орчин цагт бол ийм туршилт хийсэн хүмүүс бараг шоронд орох биз.

Ингээд туршилтын тухай.

Курт Рихтер хэмээх биологич гэрийн (орон байрны харх) болон зэрлэг харх хэд хэдийг цуглуулан авчирч  туршилтдаа ашиглахаар шийджээ.

Хувингийн талаар ус хийгээд дээрээс нь хархаа хийхэд муугүй сэлдэг энэ амьтад маань тун ч удалгүй байв. Хархнууд дунджаар 15 минут хэртэй тэмцэлдэж, чадал хүч шавхагдан дуусч байсан ба гэрийн харх арай илүү тэсэж байгаа нь илт харагдаж байж. Гэрийн харх хөвөх гэж оролдохоос гадна хувингийн ёроол болон бусад хэсэгт гарах нүх хайж байгаа нь ойлгомжтой байсан бол зэрлэгүүд хэсэгхэн хөвж байгаад л шууд ёроол руу талийгаад өгнө.

Маш догшин, зэрлэг зан ааштай харх ингэж амархан бууж өгч байгаа нь эрдэмтдэд их сонирхолтой байсан ба эдгээр хархыг анх барихад айхтар эсэргүүцэл үзүүлж, торонд хийхэд төмөр торыг ч хазаж тасдах гэж улайрч байсан амьтад билээ. Харин усанд хаяхад хэсэгхэн хугацаанд тэмцээд...

Биологичид энэ явдлыг “ямар нэг хамгаалах, итгэл найдвар төрүүлэх зүйл харагдаагүй учраас ийм явдал болж байж болох юм” гэж дүгнэсэн байна.

Туршилтын дараагийн үе. Энэ удаа Рихтер арай өөр аргаар туршилт хийж эхэлсэн ба хархыг усанд хийгээд яг л живж, ёроол руу явахын өмнөхөн нь уснаас гаргаж авна. Хэсэг байлгаад дахиад усанд хийнэ.

Анх хархыг усанд хийхэд дунджаар 15 минут тэмцэж байгаад живж байсан бол нэг удаа аврагдаад дахин усанд хаягдсан харх хэр тэмцэх бол гэдгийг л харах санаатай байлаа. Эрдэмтэд хоорондоо 15 минутаас арай их байна, үгүй хүрэхгүй гэж янз бүрээр таамаглаж байсан боловч туршилтын явцад...

Живж байсан хархыг гаргаж аваад дахин усанд хаяхад тэрх харх бүхэл бүтэн 60 цагийн турш тэмцэлдэж байгаад бяр хүч нь бүрэн дуусаж живжээ. 60 минут биш 60 цаг!

Яагаад?

Яагаад гэвэл тэр харханд аврагдах боломж байгаа юм байна гэсэн итгэл найдвар төрсөн учраас. Тэдгээр харх амьд үлдэхийн тулд өөрийн эрч хүчийг маш хэмнэлттэйгээр эцсээ хүртэл шавхаж чадсан учраас ийм удаан тэссэн байна.

Анх бяр хүчтэй харх ердөө 15 минут болоод живж байсан бол бяр хүчээ барах шахсан амьтан дахин усанд хаягдаад анхныхаас 240 дахин их хугацаагаар тэмцэнэ гэдэг бол амьд организмд ямар их нөөц байгааг харуулж байгаа хэрэг юм. Ерөөсөө ямарваа нэг найдлага байгааг олж харсан амьд амьтан, организм өөрийн эцсийн нөөцийг шавхаж, эцсээ хүртэл тэмцэж чаддаг бололтой.

Хүний хувьд ч гэсэн мөнд адил. Ихэнх амжилтад хүрсэн хүмүүс хамгийн ухаантай, хамгийн авьяастай байхаасаа илүү зорьсон зүйлдээ үнэнч, түүндээ хүрэхийн тулд юуг ч туулахад бэлэн байснаараа ялгардаг. Тэд тархиндаа амжилтад хүрэх төсөөллийг бий болгох замаар өөртөө итгэл найдвар бий болгож, энэ нь эрч хүч, тэсвэр тэвчээрийг нь нэмж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]