1942 оны долдугаар сард Сталинградын тулалдаан эхлэв. Паулюсын 6-р арми 270 мянган цэрэг 350 гаруй танк 3500 их буу 1000 гаруй онгоцтойгоор давшилтад оров. Эсрэг талд нь Зөвлөлтийн 300 мянган цэрэг, их буу бүхий адилавтар хүчин сөрөн зогсож байв. Гэвч Паулюсын цэргүүд давуу байж Дон мөрний баруун эрэг давшилтын эхний өдрүүдэд германчуудын гарт шилжлээ. Долдугаар сарын 21-нд тэргүүний ангиудаа завиар гол гатлуулж түшиц газар булаан өргөжүүлснээс фашистууд Сталинград хотод 60 км зайтай болж ирлээ. Сталинград хотоос өмнө зүгт Бакугийн чиглэлд явсан Готын танкийн 4-р арми хотыг өмнө талаас нь шахаж ирлээ. Сталинград дайсны бөмбөгдөлтөд өртсөн эхний өдрөөсөө авахуулаад л галд умбав. Хотын ихэнх хэсэг нь модон байшинтай байсан нь ч үүнд нөлөөлөв.
Ганцхан өдөрт 40 мянга орчим хүн бөмбөгдөлтөд амь үрэгдлээ. Германчууд хотын захад ирээд шууд л хот руу дайралтаа эхлүүлснээр хот доторхи тулаан оргилдоо хүрэв. Байшин, гудамж бүрийн төлөө зууралдан тэмцэх оросуудын эсэргүүцлийг дарсаар зүүн зүгт Сталинградын балгасан дундуур дайсан алхам алхмаар урагшилсаар байв. Хотын гол найдвар 62-р арми байлаа. Армийн командлалаас Лопатиныг сольж Василий Иванович Чуйковыг 1942 оны есдүгээр сарын 14-нд командлагчаар тавилаа.
Энэ бол Дээд Ерөнхий командлалын газраас аминд тулсан чухал мөчид гаргасан маш чухал шийдвэр байлаа. Сталинградын дэргэд Зөвлөлтийн хоёр фронтыг нэртэй жанжнууд удирдаж байсан ч хамгийн хүнд хэцүү бэрхийг галын шугаманд нуруун дээрээ үүрч гарсан командлагч бол Чуйков байлаа.
...Паулюс 62-р армийг өмнөд хөрш Шумиловын 64-р армиас салгаж тун удахгүй 2 хувааж чадав. Хотын гол хэсгийг хамгаалж байсан 62-р армийн 112-р дивизийн 12 мянга гаруй хүн хэдхэн хоногт 100 хүрэхгүй болсон байна. Хотын төв гол хэсэг дайсны гарт орлоо. Василий Иванович Чуйков маш хатуу шаардлагатай түргэн ууртай, хурц хүн байсан гэдэг. Тэрээр дивизийн даргынхаа шүдийг ч хуга цохиж байсан тухай яриа бий гэнэ. Чуйков сандарч тэвдэлгүй, зоримог шийдвэр гаргаж хошууч генерал Родимцевын гвардийн 13-р дивизийг дайсны өөдөөс хаяв. Есдүгээр сарын 16-ны шөнөөр дивиз давшилтад орж Мельницийн 4-р гудмын төлөөх тулаанд Паулюсын цэргүүдтэй гардан тулаанд оров. Бууны жад, ирлэсэн хүрзээр үзэлцсэний эцэст гудмаас дайсныг цэвэрлэлээ, дараагийн атакаар төв вокзал, мөн цаашлаад олон дахин атаклаж маш их хүнээ алдсан ч Мамай толгойг дайснаас булааж авсан нь уг тулааны хамгийн шийдвэрлэх мөчүүдийн нэг байлаа. Мамай толгой Сталинградын өндөрлөг цэг бөгөөд эндээс өдрийн цагт голоор гарч байгаа бүх юмыг харж их бууны хараандаа байлгаж болдог аж.
Германы бөмбөгдөгч нар Чуйковын цэргүүдэд амар заяа үзүүлэхгүй бөмбөгдөж аюул тарьж байв. Чуйков цэргүүдээ урагшлуулж Германы цэргүүдтэй бараг л тулгаж байрлуулав. Хоёр талын цэргүүд 10-30 м зайтай ойрхон балгасанд үзэлцэж байсан нь нисэгчдэд агаараас идэвхтэй бөмбөгдөх боломжийг эрс хязгаарлав. Германы онгоцуудын хаясан бөмбөгөнд өөрийнхөн нь өртөх магадлал маш их байжээ. Мөрний зүүн эрэгт байрлах артиллерийн галын дэмжлэг сайн байсан тулдаа л мөрний баруун эргээс ховх цохигдохгүй тэсээд байв.
Эцэст нь Павловын байшин гэж алдаршсан жижигхэн байшинг булаан авахаар Паулюс яаж ч оролдоод чадсангүй. Эндээс л Сталинградын ялгуусан ялалт Зөвлөлтийн талд эргэсэн. Чуйковын 62-р арми эцсээ хүртэл хамаг боломжоо шавхан Сталинградыг дайснуудад алдалгүй хамгаалж чадсанаар байдлыг эргүүлж чадсан юм. Хоёр жигүүртээ Румын, Италийн сулхан дивизүүдийг байрлуулж голд нь Герман цэргүүдээ хотын гол хэсэгт өрнөж буй тулаанд түгжсэн байсан нь оросуудуудад давшилт явуулж хотод байгаа цэргийг бүслэх талаар бодоход хүргэсэн гэдэг...
...Василий Чуйков 1900 онд Хаант Орос Улсын Москва мужийн Серебрянная пруды тосгонд төржээ. Оросын Иргэний дайнд цэл залуухан морин цэрэг Чуйков Улаан армид элсэн оролцож олон удаагийн тулалдаанд оролцсон бөгөөд хэд хэдэн удаа шархдаж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Чуйков Сталинградын тулалдааны үед онц гарамгай гавъяа байгуулсан 62-р армийг командлан Паулюсийн германы 6-р армиас Сталинград хотыг хамгаалж чадсан.
Тэрээр дайн дуустал 8-р гвардийн арми болсон 62-р армиа командлан оролцсон бөгөөд Польшийг чөлөөлөх, Висла-Одерын давшилт, Берлинийг эзлэх тулалдаануудад армиа чадамгай удирдан ялалтад хүргэжээ. Дайны дараа Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн командлагч, Батлан хамгаалах яамны орлогч сайд, Зөвлөлтийн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ерөнхий командлагч зэрэг цэргийн удирдах албан тушаалуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна. 1982 онд Москвад нас барсан бөгөөд өөрийн хүсэлтээр Волгоград хотод 62-р армийн дайчдын булшинд оршуулсан байна.
Дашрамд дурдахад ЗХУ-ын хошой баатар, Василий Чуйков 1929 оны сүүлээр болсон ЗХУ-Хятадын дайнд "Буриад-Монголын морин дивиз"-ийг удирдан баатарлаг гавьяа байгуулж гарамгай жанжны алдар цуугаа эхлүүлж байсан түүхтэй.
Мундаг жанжин бжээ
Харах царайны монголжуу нөхөр бна. Алтан ордныхны цус байгаа биз.
Жинхэнэ баатар
Мундаг жанжин байжээ бахархаж байна
Marshal Jukoviin photo zurag bish bainshtei !!!
юун Жуковскийн бэ тэнэгээ зөв уншиж чаддаггүй хужаагийн шээс юм уу
Хэ хэ яана даа...
Жуков биш Чуйков
Жуков биш ээ, Чуйков.
Хотын доторх тулааны мастер шүү дээ. Энэ хүний тактикийг одоо ч Оросын арми Сирид хэрэглэж байна. Евфрат мөрний эрэг дээрх Дэйр-эз-Зор хотод Сталинградын тулаан давтагдаж байна.
neg ih hooson medemhiirch dee . odoonii hooson tolgoitoi komputeriin ard suugchdiin niitleg duriin neg l bn daa
Харин ч энэ этгээд яг өөрийгөө л тодорхойлждээ.
Чиний мэдэж байгаа юм чинь хаана, юу байна аа?
Познань, Берлиний хотын доторх тулаанд маршал Чуйковын арми л германуудыг нугасласан шүү дээ.
OROS ii BAATARLAG ARD TUMEN MANDTUGAI