Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бин Ладены нууц байрнаас олдож олныг гайхашруулсан зүйлсУншсан26,475

АНУ-ын Тагнуулын Төв газраас түүний эд зүйлсийн ихэнхийг олон нийтэд дэлгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд эдгээр зүйлсээс 9-р сарын 11-ний аймшигт халдлагын ард байсан туйлын нууцлаг, зартай алан хядагчийн дотоод сэтгэл рүү нь өнгийж харж болохоор байгаа юм. Ингээд түүний нуугдаж байсан байрнаас олдсон санаанд оромгүй 9 зүйлтэй цөмөөрөө танилцацгаая.

Олон жилийн эрэн хайх, нууц ажиллагааны үр дүнд 2011 оны 5-р сарын 2-нд АНУ-ын “Далайн хав” тусгай хүчний баг Пакистаны Абботтабад дахь Осама бин Ладены гэрт дайрч орсон нь зөвхөн Аль-Кайда бүлэглэлийн удирдагчийг у с т г а с а н хэрэг төдийхөн байгаагүй юм. Пакистаны цэргийнхнийг ирэхээс өмнө амжиж байрнаас нь хэрэгтэй гэсэн бүхий л зүйлээ авах ёстой байсан тэд Осамагийн хувийн эд зүйлсийг түргэхэн гэгч нь хамаад явжээ. АНУ-ын Тагнуулын Төв газраас түүний эд зүйлсийн ихэнхийг олон нийтэд дэлгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд эдгээр зүйлсээс 9-р сарын 11-ний аймшигт халдлагын ард байсан туйлын нууцлаг, зартай этгээдийн дотор тал руу өнгийж харж болохоор байгаа юм. Ингээд түүний нуугдаж байсан байрнаас олдсон, олны анхаарлыг чамгүй татаж гайхашруулсан зүйлсийн тухай.

Сайтар нууцалсан цахим шуудангууд

“Өөрийнх нь хувийн аюулгүй байдал хэтэрхий эрсдэлтэй байсан тул гэртээ интернэт, утасгүй амьдардаг байсан ч Осама бин Ладен тун бүтээлч бичээч, харилцагч байсан” гэж Long War Journal вебсайтын Билл Рожжио дүгнэлт хийжээ. Осама флашд бичиж хадгалсан и-мэйлээ өөрийн итгэлт хүндээ өгч явуулахад тэр нь хотын хаа нэгтээх интернет кафегаас илгээх ёстой хүнд нь илгээдэг байжээ. Осамаг барих даалгавар авсан тэнгисийн цэргийн далайн хавнууд түүний 100 орчим флашийг сэргээсэн байна. Улмаар дэлхий даяар Айман ал-Завахирид Аль Каидагийн бүх эрх мэдэл шилжсэн гэж таамаглаж байсан тэр үед ч бүлэглэлийнхээ нэн чухал үйл ажиллагаануудад Бин Ладенг оролцсон хэвээр байсан гэдгийг флаш дээрх мэдээллүүд баталж өгчээ. Тагнуулын төв газар файлуудыг олон нийтэд дэлгэн үзүүлэхээс өмнөхөн файлуудтай танилцах зөвшөөрөл авсан Рожжио “Осамагийн и-мэйлүүд түүнийг бүлэглэлийнхээ үйл ажиллагаа, стратегийг хянах үүргээ орхиогүй байсныг харуулдаг. Тэрбээр үүрэг даалгавар өгч, аливаа нэг хүнийг тушаал дэвшүүлэх, дахин томилохтой холбоотой асуудлууд болон стратеги, үзэл санааны асуудлуудад ч оролцсоор л байж” хэмээжээ.

Өдрийн тэмдэглэл

“Далайн хавнууд” 228 хуудас бүхий өдрийн тэмдэглэлийг мөн сэргээн уншиж чадсан юм. Тухайн цаг үед байшин дотор яг хэдэн хүн амьдарч байсан талаарх мэдээлэл тодорхойгүй ч Аль Каидагийн тэргүүний эхнэр хүүхдүүд, ач нар нь, итгэлт зарлага нар нь цугтаа амьдарч байсан гэж үздэг. Аль нэг охиных нь хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэлийн хуудаснаа мусульман шашинтай улс орнуудад болсон “Арабын хавар” бослого болон дэлхийн улс төрд Аль Кайда бүлэглэл ямар байр суурь эзэлдэг талаархи аавынх нь үзэл бодол хадгалагдан үлджээ. 

Хүү Хамзагийнх нь хуримын бичлэг

Бин Ладены хүү Хамза бин Ладены хуримын бичлэг. Хүү нь Аль Каидагийн өөр нэгэн удирдагч Абу Мухаммад Ал-Масригийн охинтой гэр бүл болжээ. “Хамзагийн томоохон удирдагч шиг сайхан хувцасласан бичлэгийг үзэж, насанд хүрсэн эр хүн болсныг харахад сонин байсан” хэмээн сэтгүүлч Рожжио ярьсан юм. Хамзагийн хуримын ёслолд Аль Каидагийн тэргүүлэгчид уригдан оролцсоны дотор Египетийн Ерөнхийлөгч Анвар Садатын амь насыг б ү р э л г э с э н Халидын дүү Мухаммед Шовки ал-Исламбули ч мөн  уг бичлэгт гардаг байна. Хамза бин Ладен 2019 онд х ө н ө ө г д с ө н юм.

Видео тоглоомууд

Маш олон цуврал видео тоглоомыг түүний компьютерт суулгасан байгаагаас Осама бин Ладен эсвэл тус байшинд амьдарч байсан хэн нэгэн видео тоглоомын үнэнхүү хорхойтон байжээ гэсэн дүгнэлтийг хийж болно. 2011 онд тусгай ажиллагаа явуулсныхаа дараа АНУ-ын Тагнуулын төв газраас дэлгэн үзүүлсэн файлуудад Аль Каидагийн удирдагч Half-Life, Super Mario Bros., Yoshi’s Island DS, Final Fantasy VII, Dragon Ball Z, Counter-Strike зэрэг залуусын түгээмэл тоглодог тоглоомуудыг компьютертаа татсан байсан нь харагддаг.

Илтгэлээ давтаж байсан видео бичлэгүүд

Осама өөрийн дагагчиддаа зориулан бичсэн олон тооны видео бичлэг цацдаг байсан. “Шууд дамжуулалт хийж байгаа хүнийг мөрдөж олох боломжтой байдаг учир Осама өөрийн хэлэх гэсэн зүйлээ урьдчилан бичиж, түүнийг зарлага нь олон интернэтэд цацдаг байжээ. Тусгай ажиллагаа явагдах үеэр мөн ийм бичлэгүүд ч олноор хураагдсан аж.

Диснейн бүтээлүүд

Бин Ладенг нуугдах байрандаа Диснейн бүтээлүүдийг үзээд сууж байсан гэхэд мэдээж хэрэг итгэхэд амаргүй ч гэлээ гэрээс нь Antz, Cars, Chicken Little and Ice Age: Dawn of the Dinasaurs бүтээлүүд олджээ.

Насанд хүрэгчдийн кинонууд

Түүний нуугдах байрнаас олдсон зүйлсийн заримыг олон нийтээс чандлан нуусан байдгийн нэг нь насанд хүрэгчдийн киноны асар том цуглуулга. Reuters агентлагийн өгсөн мэдээллээр Абботтабад дахь байрнаас маш өргөн сонголт бүхий ийм бичлэгүүд олдсон ажээ. Түүний бичлэгүүдийг нийтэд дэлгэх хүсэлтийг удаа дараалан тавьж байсан байдаг ч өнөөг хүртэл няцаасаар ирсэн учир яг ямар бичлэгүүдийг Бин Ладен гэртээ хадгалж байсан нь учир битүүлэг хэвээр үлдсэн юм.

Өөрийнх нь тухай баримтат кинонууд

Мянга мянган сонины нийтлэл, олон арван баримтат киноны гол дүр болж явсан Осама бин Ладен өөрийнхөө тухай олон улсын мэдээллүүдийг ихээхэн анхаарч сонирхдог байсан бололтой. Компьютерээс нь “Осама бин Ладений намтар”, 2008 онд хийгдсэн “Осама бин Ладен дэлхийн хаана нуугдаж байна вэ?” нэртэй баримтат кино зэрэг цөөнгүй киног олж илрүүлжээ.

Номын сан

Осамагийн хувийн номын санд орвол үнэхээр гайхширч хоцорно. Боб Вудвардын “Обамагийн дайнууд”, Ноам Чомскийн “Бүтэшгүй мөрөөдөл: Ардчилсан нийгэм дэх үзэл бодлыг удирдахуй”, Роберт Хопкинс Миллерийн “Америкийн Нэгдсэн Улс”, “1787-1941 оны Вьетнам орон” зэрэг Америкийн нийгэм, цэрэг дайн, дипломат харилцааны түүхийн талаар өгүүлсэн зохиол бүтээлүүд түүний номын цуглуулгад байжээ. Нэг үгээр хэлбэл тэр дайснаа ойлгож, тэдний үзэл бодол, сэтгэлгээг мэдэж авахаар мэрийж байсан бололтой. Эдгээрээс гадна түүний номын тавиур дээр хуйвалдааны онолын талаар бичигдсэн онц сонирхолтой номнууд ч мөн байсан ажээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]