Нийтлэлч Авиан Баатархуягийн 2014 онд Ноён уултай холбогдуулан бичиж байсан "Хүннүгийн гунигт дуун" нийтлэлийн хэсгээс хүргэе. Хэрэв та үндсэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарж үзээрэй.
Эртний тэрсэлдээн
Нүүдэлчдийн орон зай уг нь Номхон далайн эргээс эртний Грек хүрч байсан юм. Эртний Грек ваарны “Нумаа хөвчилж буй Скиф” зургаас нүүдэлчдийн дайчин алдрыг өрнийн түүхийн сурах бичигт анх үздэг. Нүүдэлчид…
Эзлэн түрэмгийлэгч, эвдэн сүйтгэгч. Гэвч нүүдэлчдэд нэн сайн чанар байсан юм, өнгөрсөн цагт хэлэхийн учир нь нүүдэлчид орон зайгүй болж, мөхмөл соёл иргэншлийн тоонд оржээ. Үлдэж буй нь Халхын талд буй 170 мянган малчин, тэднийг ч суурьшуулах гэж үзэж тарж байна. Уул уурхайн эзэлбэр, лиценз, тариа ногооны талбайгаар хашсаар. Бүр Америкчууд Монголд “Бэлчээр ашиглалтын менежментыг сайжруулах төсөл” гэгчийг хэрэгжүүлж байсан гээд бод доо. Аягүй бол одоо ч байгаа даа. Хэдэн мянган жил нүүдэллэсэн Монголчууд тариачдаар бэлчээр яаж ашиглахаа заалгалаа юу ? “Малаа яаж маллахаа Марксизмаар заалгахгүй” гэхэд нэг их алгаа ташдаг байсан монголчууд өнөөдөр заалгаж л байна. Шоглоом уу?
Өмнө дурдсан нүүдэлчдийн сайн чанар нь байгалиа сүйтгэдэггүй, хэвээр хадгалах эрмэлзэл юм. Энэ байгальтай харьцах соёл өдгөө хүн төрөлхтний нэн ховор үнэт зүйл болсон байна. Энэ бол өнөө “Чоно тотем”-ыг алдаршуулагч санаа. Чингис хааны байлдан дагууллын үр дүнд Евроази экологийн томоохон сүйрлээс зайлсхийжээ. Хааны байлдан дагууллын явцад өргөн уудам газар нутаг хүний “дарангуйллаас чөлөөлөгдөж” атаршсанаар байгаль сэргэжээ. Хэрэв тийм бол нүүдэлчид сүйтгэгчид биш, харин ч сэргээн тэтгэгчид ажээ. Хүний гараар боссоныг эвдэвч байгалийн жамаар бүрдсэнийг сэргээгч ийм соёл хаана байна?… энэ ертөнцөд.
Эсвэл иргэншлийн эсрэг иргэншил үү?
Хүн төрөлхтөний хамгийн аюултай нүүдэл бол суурин иргэншлийн нүүдэл юм. Түүнийг хориглон зогсоож байсан нүүдэлчдийн морьт харваачид технологийн эрэмбэд гүйцэгдсэнээр өргөн уудам нутгаа хамгаалах чадавхиа алдсан.
Суурин иргэншлийн тэлэлт газар нутгийг эвдэн сүйтгэх агаад тэд өөрийн хөнөөлт тэжээвэр амьтад, байгальд халтай ахуйг тээж явдаг. Суурин иргэншил алс холын бага Азиас их Ази руу хэдэн мянган жил зогсолтгүй тэмүүлсэн. Нүүдэлчид сөрөн давшиж байсан, Блокийн бичсэн өргөн шанаат Скифүүд өндөр хамартныг устгаж чадаагүй, тиймээс Грекийн хот улсууд цэцэглэн соёл иргэншил дэлхий дахинаа тархав.
Хүннүгийн Атилла Баруун Ромыг унагасан ч дорно зүгт Византид соёл шилжсэн. Византын соёлын гэрэл гэгээн мандан бадарсан лалын их гүрнүүдийг яйр цохисон Монголчууд суурин соёл иргэншлийг Газар дундын тэнгис цаад талд түрэн гаргажээ. Буцаад Итали. Энэ завшаанаар Түрэг сельжукууд Византыг мөхөөсөн ч цааш ахиж чадсангүй ихэд соёлжжээ.
Технологи нь байгалийн хүчийг даван гарах эрмэлзэлтэй тул байгалийг сүйтгэн устгана. Байгаль дэлхий хамгаалагчаа алджээ. Орос, Хятадын суурин иргэншил дэггүй нүүдэлчдийг 800 жил шахсаар Халхын хуурай талд хашиж авчээ. Одоо энд ус, ургамал алтнаас үнэтэй биш үү? Л.Гумилёвын нэрлэх дуртай “их тал” эзнээ алдаж талхлагдан сүйрэв. Казахууд Арал нуурыг сэргээх гэж хамгаа зарж байна. Байгаль эх хамгаалагчдаа алджээ. Хамгаалагчид нь хүчин мөхөстөх тусам тэр хамгаалагчдийн голомт нутаг эцсийн сүйрлийн цэг болж байна.
Тансаг сайхан Килэн уулаан алдаад би
Таван хошуу мал минь өсөхөөн болив.
Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх
Тэртээх ууландаа яаж хүрэх билээ?
Өнөр баялаг Яньжи уулаан алдаад би
Үзэсгэлэнт хатад минь өнгө зүсээ алдав.
Ямархан нутгийн зосоор одоо
Яаж шүү хатад минь хацраа гоодох билээ? (Хүннүгийн гунигт дуун шүлэг. МЭӨ 121 он)
Ноён уул бол ургамлын төрөл зүйлээр хамгийн баялаг нутаг, Монголдоо. Орчуулагч Я.Ганбаатар Хилэн уул, Хөх уул гээгүй нь учиртай л биз, үгийг хамаагүй тайлбарладаг гэмээс хол явалтай. Хятад шастирт үлдсэн Хүннү шүлэг. Шүлэг бичиж байсан тэр цагт л суурин иргэншлийн түрэлт нүүдлийн иргэншлийн голомт руу алхаж эхэлжээ. Магадгүй Тураны зүрхэнд Хүннүгийн төрт улс үүссэн нь энэ түрэлтээс хамгаалах гэсэн зөн билгийн үр дүн байж уу ? Чөлөөтэй нүүдэллэгч тал нутгаа хамгаалахын тулд өөрсдөө хил хязгаар тогтоож, төр улс байгуулснаар нүүдэлчин суурин иргэний хил тогтож, тэр цагаас хойш нүүдэлчид хязгаараа алдаж эхэлжээ. Гэвч үргэлж хил хязгааргүй мэт сэтгэж ирсэн тэдний сэтгэлгээ нь Евроазийн дараа дараагийн тив дамнасан эзэнт гүрнүүдийг үүсгэсэн. Гагцхүү хил хэмээгч нь суурин иргэдтэй залгалдах учиртай байж. Энэ төр улсаас айсан Си Мачян (Орос сурвалжид голдуу Сыма Цянь гэж бий. Гэвч өдгөө хятад нэрийг Си Жинпин, Ли Көчян гэж бичиж байгааг дагавал ингэж бичих ёстой байх) тэдний чанад дахь суурин иргэншилтэй холбоолох гэж нутгаасаа гараад Хүннү нарт баригдаж 12 жил хорионд байгаад улмаар зугтан Ром хүрсэн байна. 24 жилийн дараа эргэж ирээд алдарт “Түүхэн тэмдэглэл” буюу “Ши Зи”-гээ бичихдээ Тураны зургийг үйлджээ. Энэ хүнийг дорнын Геродот гэдэг. Ингээд л нүүдэлчдийн өрнө дорно этгээдээс суурин иргэншил алгуур түрж эхэлжээ.
Геродот “Түүх”-ээ бичихдээ Грекээс дорно зүгт Персүүдийн нутаг Иран байгааг мэдэж байв, тэгээд цаана нь Скифүүд давшин гарч ирсэн энгүй Туран байна гэж сэтгэж байжээ. Энэ Туран бол Каспийгаас Номхон далай хүрсэн “их тал”. Тэгээд л 2135 жилийн тэртээд зах хязгаар нутгаа алдаж эхэлжээ. Тэнгэр уулын Килэн уул. Энэ түрэлт явсаар Хүннүгийн голомт, Ноён уулын ихсийн хоригийг ухах хүртэл найман эзэнт гүрэн, бүр суурин иргэншлийнхний байгуулаагүй аугаа гүрнүүдийн түүх бичигдэнэ. Гэвч энэ түүхийн бүрэн дүр зураг нь улам бүр хавчигдан шахагдаж, устан мөхөж буй нүүдлийн соёл иргэншлийн гунигт шастир болой.
Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Ягаан уулаа алдаад
Авгай хүүхнүүд минь энгэсэггүй боллоо. (Өмнөх шүлгийн Г.Сүхбаатарын орчуулга)
Зургаа дахь хошуу мал нь сарлаг. Хятад бичиг Сүн-юй, Монгол орчин цагийн хэлэнд Хүннү гэгддэг нүүдэлчдийн эзэнт гүрний нэрийн тайлбар ч маргаан дагуулсаар. Саяхан “Сионы мэргэдийн протокол” номын орчуулгыг хянаж байхдаа “гое”-чууд гэдэг үгийн утгыг олох гэж их мачийж билээ. Гэтэл эртний Мисир хэлнээс утгыг тайлсан нэг тайлбартай таарав. Гое гэдэг бол “нохой” л гэсэн үг ажээ. Харин Еврей ба түүнээс үүдэлтэй Европ гэдэг нь хүн, хүний нутаг гэсэн эртний үг аж. Харин албан түүхэнд Европ бол “Ереб” буюу наран ургах зүг, Ази бол “Асу” буюу наран шингэх зүг гэсэн Грек үг, Геродот анх хэрэглэсэн гэж заасан санагдана. Харин манай эрдэмтэд Хүннүг Хүн гүрэн гэж тайлсан нь нүүдэлчид бас өөрийгөө яг жүүдийн адил “хүн” гэж өргөмжилж байж. Ийнхүү Евразийн хоёр талын “хүмүүс” тэрсэлдэн хэдэн мянганыг өнгөрөөхөд нүүдэлчид гал голомтоо сахих чадлаа бараад ихсийн хүүрийг ухуулан амь зогоохдоо хүрч бууран доройтжээ, бидний үед шүү. Үхсэн өвгөдийнхөө ясыг мөлжиж улаан голоон зогоохдоо тулсан бус уу? Энх-Амгаланд Галдангийн шарилыг өгөөгүй юмсан, Үхэвч өвгөдийн ясыг мөлжихгүй гэж байгаа “хүмүүс” харь нохдын боол бологчдоо хараан Галсансүхийн тамлагад бичсэн шиг “Өвгөдийн ясанд хахаж үхэг, хэг, хэг ээ” хэмээн бөөлнө. Улаан яс хэмлээд алтан шүдтэй болов хэмээн зүүдэлж хононо, тэд.
Ноён уулаа ухуулаад Нотлох түүхгүй боллоо
Ихсийн хоригийг ухуулсан Ичих нүүрээ яалтай
Энгэсэг оо түрхээд ч Илэг эсгэж наагаад ч
Хүннүгийн үр сад гэж Хүний өмнө хэлэлтгүй
Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх Тэртээх уулаа яах вэ?
Тэнэгийн шуналд автсан Монголын төрийг яах вэ?
2014.02.25
Хүннүг Хүн гэсэн үг гэж хэн батласан юм бэ?
hujaagiin shees min ulsiinhaa tuuhiig sudal. min ulsiin sudar geed bii tuuniig olj unshaarai. chamshig hujaagaar tuuhee zohillgohgui
энд хятад монголоо дуудалцах гэж бичсэнгүй.хүнийг яс үндэсээр нь дуудагч та хэн бэ.энэ газар нутаг дээр амьдарч бгаа нь үнэн бол 1990 онд хүн амын 40гаруй% эрлийз ба хурлийз гэж батдагдсан юмшүү.1919 онд 10000гамин цэрэг 5000 орчим энгийн иргэд байсан тоо байдаг бас дээр нь олон мянган төвд иргэн байсан дан эрчүүд бүгд боожгоотой 1921 онд үйсээн дээд хэмжээнд тулсаан.100000мянган эмэгтэйчүүд айн тэгхээр эрлийз гэж бичигч та ч бас тэдний хойчис гэдгээл батлаад бгаа юмдаа
Хужаа баатархуягаа хүннү монголчууд биш
chi uuruu mongol bish...
хүннү Монгол биш гэсэн та өөрөө тамын өт, тарчиг яс, тахлын хачиг буюу. Хүчирхэг ХҮН гүрэн 600 зууны турш мандуулж явсан хөх Монголын ихэс дээд эсүүд минь мөн гэдгийг лугших зүрхний цохилт бүрээрээ, амьсгалах агаарын хэм бүрэээрээ мэдэрнэм. Энэхэн замыг эзэгнэхэн явсан ямар ч гүрэн ихдээ 300 зуунаас хэтэрч байсангүйг тэртээд хадгалагдан буй түүх гэрчилнээ
Hunnu guren mongoliin ertnii turt uls bolhoos yag jam yosnii ovog deedes bish
Yag deed ovog ni jujaan ulsaas. Amid uldsen mongolchuud hemeen nerlegdeh tsuun heden jujanchuud mongolchuud bidnii shuud deed ovog bolsiin
Хүн гүрэн жужан түрэг сүмбэ монгол бүгд нэг гаралтай нэг хэлтэй. Зөвхөн аймаг тэргүүлдэг ноёд язгууртануудаараа нэрлэгдэж байжээ.
Жинхэнэ Монгол 100,000 мянга л байна да
Тэгвэл эрхэм таныхаар хүн гүрний захиргаанд байсан сяньби,жужан зэрэг нь хүн чүүдтэй ураг төрлийн холбоо тогтоолгүй буйраа тойрон хуримласан болж таарахнээ