Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Монгол сэлэм Кубад очсон нь буюу удирдагчдын сонирхол татсан 10 бэлэгУншсан27,853

Эртний түүхэн дэх дипломатуудын бие биедээ илгээж байсан хачирхалтай бэлгүүдийг дурдвал тоолж барамгүй хачирхалтай түүхүүд бий. Тэгвэл тэдгээрийг энэ удаад орхиж орчин цагийн алдартай улстөрчид дипломат харилцааны түүхэнд тэмдэглэгдэхээр сонин хачин бэлгийг бие биедээ явуулж байснаас уншигч танаа сонирхуулж байна.

Эртний түүхэн дэх дипломатуудын бие биедээ илгээж байсан хачирхалтай бэлгүүдийг дурдвал тоолж барамгүй хачирхалтай түүхүүд бий. Тэгвэл тэдгээрийг энэ удаад орхиж орчин цагийн алдартай улстөрчид дипломат харилцааны түүхэнд тэмдэглэгдэхээр сонин хачин бэлгийг бие биедээ явуулж байснаас уншигч танаа сонирхуулж байна. Өнөөдөр дипломатын бэлэг сэлт нэг ёсны уралдаан гэлтэй зүйл болж хувирчихаад байна. Дипломатчид болон улс орнуудын тэргүүн нар өвөрмөц сонин, ер бусын бэлэг барих гэж уралдаж байгаа гэлтэй. Юу бэлэглэдэг гээч, амьтан, ном, DVD гээд цааш зөндөө үргэлжлүүлж болох, жишээ нь Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветад Бродвейн янз бүрийн дуу бүхий iPod ч хүртэл бэлэглэж байв. Гэвч үүнээс ч илүү сонин хачин бэлэг барьсан тохиолдол цөөнгүй.

Монгол сэлэм Кубад очсон нь
 

Соц нийгмийн үед ЗХУ-ын хамгийн дотны харилцаатай ах дүүгийн барилдлагатай улс нь алс холын Куба болон дэргэдэх хөрш БНМАУ байлаа. Тиймээс Куба болон БНМАУ-ын хооронд ч бас найрсаг ах дүүгийн харилцаа өргөжин тэлж байсан гэдэг. 1972 онд хоёр орны удирдагчид уулзсан юм. Кубын Засгийн газрын урилгаар манай төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Гавана хотод долоо хоног айлчилсан бөгөөд Фидель Кастро ямар ч хүчирхэг гүрний тэргүүнээс илүүтэй хүндэлж угтан авсан гэдэг. Энэ айлчлалын үеэр Ю.Цэдэнбал Кастрод сэлэм бэлэглэсэн гэдэг. Дэлхийн түүхийн өндөр мэдлэгтэй Фидель Кастро дэлхийг дагуулж явсан Их Монгол гүрний үр садаас Монгол сэлэм авлаа хэмээн ихэд талархсан аж. Хэдийгээр улс гүрнүүдийн удирдагч, хаад ноёд бие биедээ илд сэлмээ бэлэглэх явдал эртнээс нааш энгийн явдал болоод байсан ч цаг үеээ дагаад хорьдугаар зуунд моодноос гарч алтадсан гар буу гэх мэтийг бэлэглэдэг болоод байсан үед монгол сэлэм гойд дуулиан дагуулж байв.

Гүрвэл авсан эцэг Жорж Буш

1990 онд Жорж Буш Индонезийн Засгийн газраас Комодын варан гүрвэл бэлгэнд авсан бөгөөд энэ нь дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэг дэх хамгийн том гүрвэлийн нэг аж. Уг гүрвэл үнэ өртөг ихтэй, ховор хэдий ч, Буш гүрвэлийг Цинциннати хотын амьтны хүрээлэнд бэлэглэчихэж. Энэ варан гүрвэл амьтны хүрээлэнд байхдаа 130 кг жинтэй болжээ. Түүний 30 зулзагыг Америкийн янз бүрийн амьтны хүрээлэнд өгсөн байна. Индонезид варан гүрвэлийг өөрөөсөө хоёр дахин том амьтныг (буга юмуу үхэр) барьж иддэгээр нь үндэсний эрхэм амьтанд тооцдог гэнэ.

Маханд нугасгүй Жорж Буш

2009 онд хүү Жорж Буш хурганы мах бас бэлгэнд авчээ. Ерөнхийлөгчөөр хоёр хугацаанд ажиллахдаа Буш болон түүний гэр бүлийнхэн сард багцаалвал нэг мянга орчим бэлэг авч байжээ. Жинхэнэ Техас нутгийн хүний хувьд Буш маханд нугасгүй нэгэн бөгөөд Аргентины ерөнхийлөгч 130 кг хурганы мах бэлэглэж байв. Гэхдээ энэ мах ерөнхийлөгчийн зоогийн ширээнд очсон нь юу л бол, учир нь төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах албаныхан энэ махыг зооглохыг зөвшөөрөхгүй нь мэдээж, гэхдээ л Буш бэлгийг зүй ёсоор үнэлсэн нь мэдээж.

Ердөө шил оливийн тос

Мөн 2009 онд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Барак Обама оливийн тос бэлгэнд авчээ. Палестины ерөнхийлөгч түүнд нэг шил тос бэлэглэсэн байна. Энэ нь 75 орчим долларын үнэтэй бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн авсан хамгийн хямдхан бэлгийн нэг байжээ. Ерөнхийлөгч энэ тосыг амтлаж үзсэн эсэх нь тодорхойгүй ч, төрийн тэргүүнд барьсан хамгийн хачирхалтай бэлгийн нэг болсонд тооцдог аж.

Дахин ачааллаад үзье л дээ

АНУ, Оросын харилцаа олон жил түгшүүртэй байсны эцэст Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж л дээ. Байдлыг бага зэрэг зөөлрүүлэх гэхдээ уулзалтын эхэнд Хилларид “reset” буюу “дахин ачааллах” гэж бичсэн шар өнгийн нэг жижигхэн хайрцаг шиг юм бэлэглэсэн байна. Энэ нь уулзалтын үед байлцсан сэтгүүлч нарын хөх инээдийг хүргэжээ. Гэхдээ олон улсын түгшүүртэй байдлыг нэг их удаан зөөлрүүлж чадаагүй нь харамсалтай.

Гөлөгтэй Путин

2010 онд Владимир Путинд гөлөг бэлэглэжээ. Амьтан бэлгэнд авах нь дэлхийн хэмжээний удирдагчдын хувьд сонин мэдээ биш гэдгийг та ойлгож байгаа биз. Владимир Путин Болгарын ерөнхий сайд асан Бойко Борисоваас арван долоо хоногтой Йелоу болгар овчаркны гөлөг бэлгэнд авчээ. Энэ нь орчин үеийн дипломат бодлогын хувьд хамгийн хөөрхөн нохойны нэг байсан бизээ. Путин өөрийн хар зүсмийн лабрадор нохойг мөн бэлгэнд авсан гэх цуу яриа байдаг бөгөөд бэлгэнд ирсэн гурван ч барыг байгалийн дархан цаазат газарт тавьсан гэдэг.

Янкуудын онгоцыг сөнөөснөө гайхуулагчид

Сүүлийн хэдэн арван жилд АНУ, Ираны харилцаа гайгүй сайн байсан гэж ярих нь хэцүү гэдгийг бүгд мэдэх байлгүй. АНУ-ын зүгээс Ираны тэнгэрт нисэх америкийн нисэгчгүй онгоцны тоо олширсонд иранчууд бухимдалтай явдаг. Ираны зэвсэгт хүчнийхэн Оросын дээд тушаалын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ийм нэг нисэгчгүй нисэх онгоцны загвар бэлэглэж, ингэхдээ хэдэн сарын өмнө америкийн энэ онгоцыг сөнөөснийг битүүхэн сануулсан байна. Америкийн нисэх онгоцны багасгасан хувилбарыг Ираны тоглоомын дэлгүүрүүдээс та худалдан авч болно.

Саддамын бэлэг

Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейн Америкийн батлан хамгаалахын сайд байсан Дональд Рамсфельдэд хамгийн хачин, аймаар бэлэг барьжээ. 1983 онд болсон уулзалтын үеэр Хусейн могойны толгой тас хазаж, нохойны гөлөг алж байгаа Сирийн цэргийнхэн болон бяцхан хүүхдүүдийг харуулсан гурван минутын дүрс бичлэг өөрт нь бэлэглэснийг Рамсфельд 2011 онд хэвлэгдсэн дуртгал номондоо дурдсан байдаг. Энэ нь угтаа Сирийн дарангуйлагч Хафез аль Ассадыг элэглэсэн хэрэг байсан гэдэг.

Обамаг матраас хамгаалав

Барак Обама 2011 оны арваннэгдүгээр сард Австралийн умард нутагт зочлох үеэрээ жигтэй бэлэг авав. Австралийн ерөнхий сайд Пол Хендерсон ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан гэнэт гэнэ алдаж болох юм гэж үзээд 50 мянган долларын даатгалын гэрээ бэлэглэсэн байна. Энэ нь хачирхалтай санагдаж болох хэдий ч, Австралид хамгийн том матрууд байдгийг мэдэх Хендерсоныг хэтэрхий их болгоомжилж байна хэмээн буруутгах аргагүй юм. Обама даатгалын гэрээг баяртай нь аргагүй хүлээж авахдаа, АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоонд шинэтгэл хийхдээ матрын халдлагаас даатгах ажлыг мартаж орхисноо санасан гэдэг.

Панда ба бух гөрөөс

Хятадууд улс төрийн удирдагчдад амьд панда баавгай бэлэглэдэг уламжлалтай юм даг. 1958 оноос 1982 онд тэд янз бүрийн орны дээд тушаалын хүмүүст 23 панда бэлэглэжээ. 1972 онд Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон Линг-линг, Хинг-хинг гэдэг хоёр хөөрхөн панда бэлгэнд авч, хариуд нь Хятадад хоёр бух гөрөөс бэлэглэсэн гэдэг.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]