Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үл үзэгдэгч цохигч нисэх онгоцУншсан28,572

Цэргийн нисэх хүчин сонирхогч хүмүүсийн хувьд 80-90-ээд оны зааг дээр Америкийн үл үзэгдэгч нисэх онгоц тулаанд орсон явдал хамгийн том шуугиан дуулиан болж байсан юм.

Цэргийн нисэх хүчин сонирхогч хүмүүсийн хувьд 80-90-ээд оны зааг дээр Америкийн үл үзэгдэгч нисэх онгоц тулаанд орсон явдал хамгийн том шуугиан дуулиан болж байсан юм. Америкийн  Lockheed компанид олноор үйлдвэрлэн цэргийн нисэх хүчинд нийлүүлсэн  F-117 A Nighthawk (шөнийн харцага) нэртэй үл үзэгдэгч онгоцыг анх 1981 оны зургадугаар сард нисгэж, хоёр жилийн дараа цэргийн нисэх хүчний албанд шилжүүлжээ.

Гэвч дэлхий даяар ийм онгоц байдаг гэдгийг 1988 онд л мэджээ. Nighthawk-ууд 1991 онд Персийн булангийн дайнд нэр төртэй гавъяа олноор байгуулжээ. Тэднийг шөнө цохилт өгөх арга хэмжээнд хэрэглэн Иракийн цэргийн удирдлагын цэгүүдийг жагсаалтаас амжилттай гаргаж, агаарын хамгаалалтын чухал хэсгүүдэд цохилт өгсөний дараа холбоотнуудын нисэх хүчин өдрийн цагаар ямар ч алдагдал хохиролгүйгээр агаарт давуу байдлыг олж авчээ.

 

Онцгой, олон өнцөгтөөр гадна талыг нь бүрж, алмазтай төстэй хэлбэр дүрстэй, цээжин биед нь моторуудыг нь болон газрын байнуудад зориулсан бөмбөгнүүдийг нь нуусан, радарын долгионуудын заримыг шингээж авдаг хөө шиг хар будгаар будсан энэ онгоц нь тэр үед үйлдвэрлэж байсан бусад онгоцноос шал өөр байсан. Түүнээс хойш ч гэсэн түүнтэй төстэй онгоцыг энэ дэлхий дээр үйлдвэрлээгүй юм. Магадгүй нил далавч болсон B-2 Spirit гэдэг үл үзэгдэгч бөмбөгдөгч онгоцыг л түүнтэй харьцуулж болно.

Энэ F-117 A Nighthawk-ыг анх 1977 оны 12 дугаар сарын 1-нд нисгэжээ. Түүнээс хойш 40 жил өнгөрчээ. Энэ онгоцноос нийтдээ 64 ширхэгийг Lockheed-ийн үйлдвэрт үйлдвэрлэжээ. Энэ өнгөрсөн 40 жилд олон том байлдаан, тулаан, мөргөлдөөнд оролцжээ. Булангийн дайны дараа 1999 оны НАТО-гийн Югославын эсрэг тулаанд оролцож, 2000-гаад онуудад Иракын эсрэг байлдаанд цэргийн штабын газар доорхи хоргодох байруудыг бөмбөгджээ.

Энэ үл үзэгдэгч онгоцны алдагдал, хохирол бага гарчээ. Ослоос болж 6 онгоц унасан. Дайн байлдаанд ердөө нэг л онгоц сүйдсэн. Энэ оны 4 дүгээр сард F-117-г албан ёсоор тэтгэвэрт гаргасаны 10 жилийн ой болно.

Үлдсэн 57 онгоцноос 5-ыг музей болон олон нийтийн талбайд үзэсгэлэн болгон гаргажээ. Нисэх чадвартай 52 онгоцноос 2017 оноос эхлэн жилд 4-ийг  нисэх хүчнээс актлан гаргана. Энэ бүгдийг акталж дуустал агаарын үзүүлэх сургууль, дасгал сургууль, нисэхийн сургалтуудад энэ онгоц харагдаж л байх болно.

Зургийн тайлбар: 1975-79 оны үед: Дуу цуурайтахгүй өрөөнд байгаа F-117-гийн загвар.
 (Fotо: San Diego Air and Space Museum Archive) 

 Зургийн тайлбар: Зогсоолын налуу багана дээр зогсож байгаа F-117-ийн загвар. Невадагийн цөл говьд байгаа байдал. Энэ налуу баганыг радарын зургуудад мэдрэгдэхээр хэвтээ огтлол гарахгүй байхаар хийжээ. (Fotо: San Diego Air and Space Museum Archive)

 Зургийн тайлбар: Радарын туршилтад орох гэж байгаа F-117. Онгоцны өнцөг гарсан гэдэс болон дотогшоо налсан удирдлагын хавтгайнууд. (Fotо: San Diego Air and Space Museum Archive)

 Зургийн тайлбар: Салхины сувагт байгаа  F-117-гийн загвар 80-аад онуудын эхэнд  
(Fotо: San Diego Air and Space Museum Archive) 

 Радарын туршилтад бэлтгэсэн F-117-ын загвар (Fotо: San Diego Air and Space Museum Archive) 

 Зургийн тайлбар: Техникчид үл үзэгдэгч онгоцны загварыг радарын туршилтад оруулахаар босоо, налуу зогсоолд бэхэлж байгаа нь. (Fotо: San Diego Air and Space Museum Archive)

 Зургийн тайлбар: Радарын  өөдөөс хараад зогсож байгаа F-117 (Fotо: San Diego Air and Space Museum)

 Зургийн тайлбар: McKinley-гийн лабораторийн цаг агаарыг симуляцалдаг зааланд үл үзэгдэгч нисэх онгоцыг хөлдөлтийн цэгээс хүйтэн хэмд туршиж байгаа нь. (Fotо: U.S. Air Force) 

 Зургийн тайлбар: Энэ хэлбэр дүрсийг харсан  хэн ч гэсэн Гайхалтай гэж хэлнэ. (Fotо: Lockheed Martin)

 Зургийн тайлбар: Үүнийг харсан хүн нисэх онгоц байна гэж хэлэх үү. (Fotо: Getty Images Hungary)

 Зургийн тайлбар: 1986 оноос эхэлж саарал өнгөтэй болгов. 79-7082 тоот F-117 харагдаж байна. (Fotо: U.S. Air Force)

 Зургийн тайлбар: 1984 оны гурав дахь будалт. Говь цөлийн халхавч байдлаар буджээ. (Fotо: U.S. Air Force)

 Гэвч зөвхөн хар өнгө л сайхан тохирч байсан. (Fotо: U.S. Air Force)

 Зургийн тайлбар: 1989 оны 5 дугаар сарын 1-нд Aviation Week сэтгүүлийн хавтас дээр F-117 гэдэг үл үзэгдэгч онгоц байдаг гэсэн мэдээг нийтэлжээ. (Fotо: Aviation Week)

 Зургийн тайлбар: 1991оны 6 дугаар сарын 11-нд Парисын Le Bourget онгоцны буудалд газардаж байгаа үл үзэгдэгч онгоц. Ерөнхийлөгч Жорж Буш Кувейтийг эзлээд байсан Иракт шахалт үзүүлэхийн тулд 6 ш  F-117-г Булан руу илгээжээ. (Fotо: Frederick Florin / AFP)

 Зургийн тайлбар: 1991 он Сауд Араб руу явж байх замд агаарт шатахууныг нь цэнэглэж байгаа байдал (Fotо: Stewart Scott P./Staff Sgt / U.S. Air Force) 

 Зургийн тайлбар: 1991 он нэг ангарт байгаа 2 ш F-117 (Fotо: Dod / Getty Images Hungary)

 Зургийн тайлбар: Газрын байнуудад зориулсан гол зэвсэг болох GBU-28 маркийн чиглүүлсэн бөмбөг. (Fotо: MSGT Edward Snyder / U.S. Air Force)

 Зургийн тайлбар: 1992 он  Holloman-ы агаарын цэргийн бааз. 18ш  F-117 үзлэгт орж байгаа нь (Fotо: U.S. Air Force)

 Зургийн тайлбар: 1998 оны 6 сарын 6. Holloman-ы агаарын цэргийн баазын  F-117 –нууд цэргийн дадлага сургуульд  оролцохоор Кувейт рүү нисэхээр бэлтгэж байна. (Fotо: U.S. Air Force / Getty Images Hungary)

 Зургийн тайлбар: 1999 оны 2 сарын 21. Италийн Aviano агаарын баазад бууж байгаа F-117 Энэ оныхоо хавар нь НАТО-гийн Югославын эсрэг явуулсан агаарын цохилтод оролцжээ. (Fotо: Usaf / Getty Images Hungary)

Зургийн тайлбар:1999 оны 3 дугаар сарын 27. Югослав орох замд шөнө агаараас шатахуун цэнэглэж байгаа нь (Fotо: U.S. Air Force / Getty Images Hungary) 

Зургийн тайлбар:2003 он. F-117 Nighthawk Невадагийн цөлийн дээр (Fotо: Staff Sgt. Aaron D. Allmon U.S. Air Force)  

Зургийн тайлбар: 2006 оны 10 дугаар сарын 27. Жагсаалаар нисч байгаа F-117-нууд (Fotо: A1C Russell Scalf / U.S. Air Force)  

Зургийн тайлбар: 2006 оны 10 дугаар сарын 28. Жагсаалаар ниссэн нислэгт 25ш  F-117 оролцжээ. (Fotо: SrA Brian Ferguson / U.S. Air Force) 

Зургийн тайлбар: Үл үзэгдэгч F-117 онгоцны 90-ээд оны эхэн үеийн аппарат хэрэгсэлтэй нисэгчийн бүхээг. (Fotо: U.S. Air Force) 

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 10 сар 1. 23:55
Зочин

Энэ онгоц хэлбэрээсээ болоод энгийн маневрлах чадваргүй ер нь бол нисч л чаддаг байсан, гол давуу тал нь радараас ирж буй долгионыг өөр чигт сарниулах зорилготой хийсэн. Гэхдээ 1999 онд Югославын дайнд илрээд устгуулсан түүнээс хойш ямар ч давуу талгүй болж дайсандаа судлагдчихсан өөрөөр хэлбэл радарт энэ онгоцыг барих аргаа олсон гэсэн үг юм хоёр радарын сарнисан дохиог давхар бичих үйлдлээр түүнээс хойш ямар ч хэрэггүй төмрийн сэг болоод зэвсэглэлээс хасагдсаж тэтгэвэртээ гарч оронд нь F-35 Raptor, YF-22 зэрэг 5-р үеийн шинэ онгоцнуудад зайгаа тавьж өгсөн.

2018, 9 сар 3. 21:18
Ас

Оросын одоо ашиглаж байгаа Су 24 хүртэл АНУгийн F111 бөмбөгдөгчийн цэвэр хуулбар

2019, 10 сар 17. 22:29
Зочин

хятад цагаан алтаар хиисэн

2018, 1 сар 31. 12:33
Зочин

orsuudad hamgiin mundag zewsguud bdag gj sonssn ted hiisen zewsgee surtalchildaggui mash nuutsad bj bda gdg ym bilee

2018, 9 сар 3. 21:11
Ас

АНУ хийсэн U 2, SR71 Blackbird, B2 Spirit, F 22 Raptor ууд бол ШУ, цэргийн нисэх технологийн гайхамшгууд юм. Зөвлөлтүүд сансрын салбарт бол АНУтай өрсөлдөхүйц байсан бол нисэх онгоцны салбарт бол тухайн үедээ хол хоцорч барууны технологийг хуулбарлах хэмжээнд хүрсэн байсан. Үүнд дөхөж очих Оросын өөрсдөө хийсэн ганц онгоц гэвэл Su 47 Berkut л байна даа, даанч ганцхан ширхэг прототип л хийсэн.

2018, 1 сар 30. 22:21
Зочин

БИЧСЭН ОРЧУУЛСАНЫГ ЧИНЬ ЧАДАН ЯДАН УНШИЖ ОЙЛГОХЫГ ОРОЛДОВ.!!! ЭОРУУЛСНЫГ ЧИНЬ ТАЛАРХАЖ БАЙГАА ХЭДИЙ Ч НАЙРУУЛГЫГ ЧИНЬ ХАРААД ОЙ ГУТАВ. !!! МОНГОЛООР СЭТГЭХЭЭ БОЛИОД УДСАН БОЛОЛТОЙ.

2020, 10 сар 2. 18:12
Зочин

чаддын бол чи орчуулаад ингээд үнэгүй сайт ажиллуулаач худлаа дэлгэцний цаанаас бүлт шаажаахаар. Хүний үнэгүй бичсэнийг үнэгүй уншиж байж шаах юмаа.

2018, 1 сар 29. 16:05
Зочин

акталсангуудаа манайд өгчихгүй л юм байх даа

2021, 9 сар 10. 0:18
Зочин yma

Manai bayngol duuregt neg heregtei l bna S.Erdene shaachdiin bolwuu?

2018, 1 сар 29. 15:47
MGL

Үл үзэгдэгч ч юу байхав дээ. Радарт баригддаггүй ч гэх юм уу жаахан тохиромжтой тодотгол хиймээр байна.

2018, 1 сар 26. 19:28
Зочин

Хаа байсан 1981 онд үйлдвэрлэсэн байхад, дэлхий даяар дөнгөж 1989 онд мэдэж эхэлсэн гэхээр аргагүй л үл үзэгдэгч, үл мэдэгдэх бөмбөгдөгч байжээ. Оросууд дөнгөж одоо л СУ57 үл үзэгдэгч онгоцыг туршиж байдаг. Оросууд энэ тал дээр АНУ-гаас хол хоцрогдсон юм байна.

2019, 2 сар 22. 21:38
Зочин

Манай Женко хийе гэвэл хийчэх л юм бна.

2018, 1 сар 29. 20:50
Зочин

yuch medehgui ATS mn amaa TAT

2018, 4 сар 8. 22:24
Зочин

Хуц

2018, 1 сар 29. 17:27
Зочин

оросууд ийм төрлийн онгоц хийж чадах уу? Америкийн хойноос Хятад,тэр байтугай онгоц үйлдвэрлэж байна гэж сонсогддоггүй Япон энэ төрлийнхийг хийчихсэн. су-57 нь үнэн юмуу,оросууд зэвсгийн тал дээр бол бүлт үсрээд л,бүлт гайхуулна шүү. су 47 доо 4+ үеийн гэсэн мөрөөдлийн ангилал өгчихөөд бүтэлгүйтсэн юм билээ

2018, 4 сар 8. 22:24
Зочин

Хуц

2018, 5 сар 16. 10:53
Bagabandi

Үхлээ юу хүүрээ

2018, 1 сар 29. 15:55
Зочин

ЮУ Ч МЭДЭХГҮЙ АЦ МИНЬ АМААА ТАТ

2018, 1 сар 29. 20:32
Зочин

harin thh yu ch hiij buteeh chadvargui baaj sheehees uur gaviyagui amid uhdel met mongoluud amaa tataad doodohoo maajaa l duugui suu

2018, 2 сар 3. 15:43
su 27очин

amid uhdeluudee medej baihiig bodhod chi gaigui mongol yumuu daa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]