Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны төрсөн оны тухай нийтлэлд хариуУншсан8,787

Эрхэм “Монголчуудын түүх” фейсбүүк бүлгэмийн тэргүүн Ю.Пүрэвдорж та Чингис хааны төрсөн сар, өдрийг долдугаар сарын 7 хэмээсэнд болон миний номыг уншсанд талархаж байна.

Эрхэм “Монголчуудын түүх” фейсбүүк бүлгэмийн тэргүүн Ю.Пүрэвдорж та Чингис хааны төрсөн сар, өдрийг долдугаар сарын 7 хэмээсэнд болон миний номыг уншсанд талархаж байна.

Таны өгүүлэлд хэд хэдэн зөв дүгнэлт, эшлэлтэй хэдий ч “Чингис хаан 1155 онд мэндэлсэн” зэрэг ташаа дүгнэлт байгааг тань залруулъя.

 

“Судрын чуулган”-ы зохиогч Рашид-аддин Монголчууд Чингис хааныг төрөх үед зурхай хэрэглэж байгаагүй, төрсөн жил найдвартай бус хэмээсэн. “Судрын чуулган”-ы 1952 оны орос “Сборник летописей Том I, Книга первая” номын 74-р нүүрт “Чингис хаан хижирийн 547 онд гахай жил төрсөн, мөн номын 247-р нүүрт “Чингис хаан хижирийн 549 онд гахай жилд төрсөн” гэсэн зөрчилтэй ташаа дүгнэлтийг авч үзэх шаардлагагүй юм.

Судлаачид хижирийн 547 оныг 1152-1153 он, 549 оныг 1155 он гэдэг. “Судрын чуулган”-д өгүүлснээр Зочи (Зүчи) 1225 онд 40 насандаа нас барсан гэдэг. Ингэхээр Чингис хааныг 30 настай байхад нь Зочи (Зүчи) төрсөн, Тэмүүжин Бөртө үжинтэй 29 настайдаа гэрлэсэн болох бөгөөд энэ нь огт боломжгүй нь тодорхой. Иймд Чингис хаан 1152-1153 он, Жао Хуны хэлсэн хөх нохой жил, 1154 он, 1155 оны алинд ч мэндлээгүй нь тодорхой байна.

Чингис хааны нас, жилийг 1271-1287 онд бичсэн, миний хөрвүүлэн нэмэлт тайлбар хийж 2010 онд хэвлүүлсэн, “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” номын 40-р нүүрт, харагчин гахай жилийн өгүүлэлд “Чингис хаан 42 сүүдэртэй” гэсэн ба 53-р нүүрт “улаан нохой жил ... Чингис хаан 65 сүүдэртэй” гэснээс тооцоолоход Чингис хаан билгийн тооллын усан морин жил, аргын 1162 онд мэндэлсэн гэж гарна.

“МНТ, Монголын түүхийн сурвалж, Чингис хаан судлал, Монгол хэл, Монголын түүхийн өгүүлэл.2016 ” номын 76-82-р нүүрт хэвлэгдсэн “МНТ болон бусад сурвалжийн Чингис хааны мэндэлсэн жил зэрэг чухал он үйл явдлын товчоон” (2001 оны номонд анх хэвлэгдсэн) гэсэн хүснэгтэд Монголын түүхийн 20 сурвалж бичиг, 1624 онд бичсэн Цогт тайжийн хадны бичигт бүгд морин (усан, хар) жилд (1162 онд) мэндэлсэн гэж өгүүлсэн.

Мөн Хятадын судлаач эрдэмтэн Тао Цзгун –и (орос галиг) 1366 онд бичсэн номд “улаагчин гахай жил (1227 он... 66 настай)” , 1368-1370 онд бичсэн “Юань улсын судар”-т улаагчин гахай жил (1227 он.. 66 сүүдэр) гэснээс бас л усан (хар) морин жил, аргын 1162 онд мэндэлсэн гэж гардаг. Иймд Чингис хаан 1162 онд мэндэлсэн гэдэгт эргэлзэх явдалгүй.

Миний орчуулж тайлбар хийсэн “Лу.Алтан товч.2009” номын 67-р нүүрийн тайлбарт ингэхлээр Тэмүжинийг 7-р сарын 7-ны өдөр мэндэлсэн гэсэн. “Түүхийн бүх сурвалжид Тэмүжинийг 28 насанд Хамаг Монголын хан” болсон гэсэн тань ташаарал ажгуу.

“Шар тууж”-ийг ашигласан “Эрдэнийн товч”, “Эрдэнийн товчийг ашигласан олон сурвалж бичиг тухайлбал “Хөх түүх”-д дурдсан Тэмүжиний 28 насны жил нь шаргачин тахиа жил (1189 он). Энэхүү 1189 он нь Тэмүжиний Хамаг Монгол улс, Их Монгол Улс хоёрын алины нь ч хан (хаан) болсон он биш юм. “Тэмүжин 1189 онд хан болсон биш, 28 насандаа 1182 онд хан болсон” гэсний тань “28”-ыг хэрэв “21” гэвэл “Асрагч нэртийн түүх”-ийн (энэ сурвалж “МНТ”, “Лу.АТ” хоёрыг хоёуланг ашигласан ишлэл үнэн болно.

“ЭТ”, түүнийг ашигласан сурвалж бичигт Тэмүжинийг шар нохой жил (1178 он) Бөртө үжинтэй гэрлэсэн гэсэн нь Зочийн 1180 онд мэндэлсэн (Хөх судар), Тэмүжингийн 1182 онд Хамаг Монгол улсын хан болсон, Мухулайн Чингис хаанд ирж нийлсэн (1223-40=1183 он) бүгд цаг хугацааны хувьд нийцэж байгаа юм. Тэмүжин “1182 онд Хамаг Монгол улсын хан болсон”-ыг “Шамба.Асрагч нэртийн түүх.1677.”, “Дхарма.Алтан хүрдэн мянган хэгээст.1739” номд өгүүлснийг би 1996 онд бичиж 2001, 2004 онд хэвлүүлсэн өмнө дурдсан хоёр ном болон “МНТ.2006”, “Лу.АТ.2009” зэрэг номдоо өгүүлсэн. Гэсэн ч “Монгол улсын түүх” зэрэг ном өгүүлэлд одоо хүртэл Тэмүжинийг 1189 онд “Хамаг Монголын хан болсон” гэж ташаа бичсээр буй нь даанч харамсалтай.

Түүхч, судлаач Оюут Овгийн Д.Пүрэвдорж

 

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 9 сар 26. 20:55
Зочин

FB-iin bulgemiin terguun gej ireed l bichih yum. Ene bas bid nar 1 1-ndee ugsog col gunshin uu? Manaihaas uor orond bol ene chin tui ch bish biz dee...

Za tegeed ter bulgemd n baij uzsenii hivid helehed ene ih sonirholtoi goyo goyo zurag tuuh oruulj baidag saihan group baina lee. Ene Purevdorj gedeg hun bol uneheer yum unshsan, tuuniigee busadtai huvaalcah durtai davgui l zaluu baisan. Sanal bodol zurloo geed deveed baidaggui, harin ayataihan yarilcah hun baina lee. Harin tuunii dor moderator hiideg ganc 1 humuus bol uortoo evgui sanagdval, jaahan shuumjileed ehelvel shuud group-eesee hasah huoh mayagaar gishuudee shigshij suudag etgeeduud baisan n tun demii sanagdsan.

Za tegeed 1 huogdson gar gomdood yum bicheed baina gej bitgii bodooroi. Tertei terengui medeelel undor hugjson, internetiin erind amidarch baigaa bidend zaaval tiim bulgem ene terend negdeh geed, bas moderatoruudiin sanaand taarch post hiij yavah shaardlaga nadad baihgui shuu dee.

Mongoliin tiih group-iihend amjilt huseye!

2018, 10 сар 13. 2:05
Зочин

өгөр байхгүй чингис .элдэв шалдав хаад ярьсаар монгол турж үхэж байна..одоо наад үлгэрээ дуусга.өнөөдөрөөр амьдарья.газар нутгаа алдаж дууслаа.

2018, 10 сар 18. 15:52
Зочин

Ёс заншилаа алдаж жаяггүй баймаар байвал буланд суугаад ганцаараа л тийм бай. Битгий бусдад халдаа.

2018, 10 сар 29. 21:52
Зочин Миш

Миний бие нэг зуйлд сэтгэл жаахан дундуур байгаа.
Би Орос орны олон хот тосгоноор хэрэн тэнуучилж, олон
хумуустэй уулзаж, сэтгэл санаа бодлоо солилцож тэдний дунд амьдарсан. Би тэднээс: Чингис хаан ямар ундэстэн бэ ? гэсэн асуултанд тэдний зевхен 10-15% нь л татаар монгол гэж хариулдаг. Улдсэн хувь нь - Хамниган, Буриад гэж сонссон гэж хариулдаг,. Монголыг заавал татаар монгол гэж холбож ярьдаг. Тэдний туухэнд л тэгж бичсэн бололтой гэж би ойлгосон. Тэр буу хэл Чингис хаанаар евчилсен оросын буриадууд хуртэл Их хааныг маань монгол гэдэгт эргэлздэг юм билээ. Бараг бух буриад эрчууд - Би Чингис хааны дайчин, Би Чингис, гэж бахархдаг хэдий ч Чингис хаан монгол хун гэдэгт эргэлздэг юм билээ.

2018, 11 сар 30. 11:00
Зочин

Аргагүй шүүдээ бид нар харанхуй зуунуудыг туулж ирсэн өөрсдийн өв соёлоо дэлгэрүүлэх хамгаалах юу ч хийгээгүй болхоор хүмүүс мэдэхгүй байгаа юм. Одоо л сэхээ авч байна шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]