Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

144 гал сөнөөгч 39 цаг тэмцэлдсэн Хүнсний 20-р дэлгүүрийн галУншсан16,503

1994 оны хоёрдугаар сарын 9-ний өглөөний 7 цаг 30 минутад Хүнсний 20 дугаар дэлгүүрт гал гарлаа гэсэн дуудлага Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн жижүүрт ирлээ.

1994 оны хоёрдугаар сарын 9-ний өглөөний 7 цаг 30 минутад Хүнсний 20 дугаар дэлгүүрт гал гарлаа гэсэн дуудлага Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн жижүүрт ирлээ.

Гал унтраах 10 дугаар ангийн харуулын ээлж яаравчлан ирж дэлгүүрийн байранд хайгуул хийхэд хонгил нь нэлэнхүйдээ утаажсан, галын голомт тодорхой бус, хэт их халалттай байв. Ахлах ахлагч Да.Отгонбаяр даргатай харуул ээлж гал унтраах байлдааны тархалт хийж дулааны өндөр температурыг зогсоох, хөргөлтийн ажлыг хайгуултай хавсран хийж эхлэв. Тэгтэл дэлгүүрийн подвалд болон зааланд байрлах цахилгаан төхөөрөмж ажиллаж байгаа тул эрсдлээс үүдэн цахилгааныг салгах хүртэл гал унтраах ажиллагааг зогсоохоос аргагүйд хүрлээ. Энэ тухай нэн даруй 101-ийн диспетчерээр дамжуулж дүүргийн цахилгаан шугам сүлжээ, төвийн Эрчим хүчний системийн захиргаанд мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ авахгүй цаг алдаж байв.

Галын хэрэг гарсан газар дээрээс гал командын удирдах дарга нар нь өөрсдөө биечлэн Төвийн эрчим хүчний системийн захиргааны диспетчерт хэлж байж 11 цагт хүчдэлийг арай гэж салгуулав. Энэ хооронд дуудлага анх ирснээс хойш 3 цаг 30 минут өнгөрсөн байсан тул газар авч байв. Ингэж 3 цаг 30 минут нааш цааш ярилцах хооронд гал түймрийн шатлагыг улам эрчимжихэд хүргэж алдаа гаргасан билээ. Утаа ихсэв. Хорьдугаар дэлгүүрийн зэргэлдээ орших видео прокат, шөнийн бааранд галын хайгуул үзлэг яаравчлан хийж өндөр настан, бие муутай хүмүүсийг аюулгүй байдалд оруулав. Удалгүй дэлгүүрийн хоёр орц, 2-4 давхар дахь айлуудад утаа тархаж эхэллээ.

Видео прокатын талаас орох гэтэл хоёр том цоож зүүлттэй эзэд нь олдоогүй тул цоожийг нь эвдэж оров. Өрөөнүүд нь битүү утаажсан, хаалттай байснаас галын голомт ойрхон байгаа нь мэдрэгдлээ. Иймээс 10 дугаар гал унтраах ангийн II тасгийг, шинээр гарч байгаа ээлжийн хүмүүс, хорт хий утаанаас хамгаалах багтайгаар нэмэгдэл хүч дуудан ирүүлж харагдах орчин муу, өндөр температур бүхий хонгил руу бараа, мах оруулдаг гулсуураар дамжуулан оруулав.

Өдрийн 12 цагт гал гарсан гэх голомтын эх үүсвэрийг дэлгүүрийн подвалын зүүн урд хэсэг буюу хөргөгч, моторын өрөөний орчимд байгааг илрүүлж унтраах үйл ажиллагаанд хуваарилагдан орцгоолоо. Энэ үед хортой утаа, хий ихээр ялгарч гал сөнөөгч нарт хүндрэл учруулах болов.

Галын голомт руу хүрсэн ус ууршин температурыг улам ихэсгэж, дутуу шаталтнаас сүүдсэн хорт утаа өтгөрөн ялгарч хамгаалах хэрэгсэл, хувцастай ч аюул учруулж эхлэв. Дөрвөн метрийн гүнд гэхэд л 10 минутаас илүү хугацаагаар байх боломжгүй их халалт, хорт утааны үйлчлэл нэмэгдэж, гэсэн хэдий ч гал сөнөөгчид чадлынхаар хэрээр тэмцэлдсээр  гал унтраах ажиллагаа оройн 17 цаг хүртэл үргэлжилсэн юм.

Анхны оролтоор гал унтраах 10 дугаар ангийн гурван гал сөнөөгч хийн хордлого авч унав. Гал сөнөөгч Ж.Оргодол зам гарц нь хаалттай, давчуу орчинд халтирч унан мөрөө мулталж хүнд байдалд орж, мөлхсөөр гулсуурын ирмэгт арай гэж ирсэн ч гарч чадахгүй амь насанд нь аюул ойртож байтал дэслэгч Ч.Ганхуяг ямар ч баг хэрэгсэлгүйгээр орж татан гаргаж хорт утаан дундаас хоёр дахь хүнээ гаргасан билээ.

Гал сөнөөгч Ж.Оргодолд хиймэл амьсгал хийж багийг нь тайлан түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт явуулав. Олон хүн х о р д о ж, унаснаас хүнд орчинд ажиллах хүч дутагдах явдал үе үе гарч байв. Энэ тохиолдолд офицер даргалах бүрэлдэхүүний хэсэг ч дайчлагдахад хүрчээ. Ахмад Ж.Баярсайхан утаанд унасныг мөн л нөгөөх дэслэгч Ч.Ганхуяг гарган ирлээ. Өндөр температурын үйлчлэлээс жижүүр ахмад Р.Алгаагийн хүзүү гарын шуу нь т ү л э г д э ж арьс нь зумран гарч ирэв.

Ингэж ү х э л т э й тэмцэлдэн бүгд шаргуу ажилласнаар өндөр температурын үйлчлэлээр гал нь подвалын бүх л өрөө тасалгааны тааз, хана, модон эдлэл агуулахад бүрэн тархсан, тааз нь модлож доторлосон, хана нь үртэс, нүүрсээр дулаалсныг тогтоож задаргаа хийх хэсгийг зохион байгуулан 10-12 цагийн хооронд шинэ тактикаар, нэмэгдэн ирсээр байсан хэсгүүдээр хүчээр сэлбэн ажиллуулж эхэлсэн юм.  

Энэ хооронд Улаанбаатар хотын Нефть хангамжийн удирдах газрын мэдэлд байдаг дөрвөн тонн агаар-механикийн хөөс бүхий чиргүүлийг татаж авчирсан боловч хүйтэн гараашид хадгалснаас хөөсний крант нь хөлдөж ажиллуулах боломжгүй тул гал сөнөөгчдөд олигтой нэмэр болсонгүй.

Дэлгүүрийн заалны баруун урд талд хоёр, хойт талаар нь нэг нийт гурван хэсэг газар хана цоолж, ус, хөөс хослуулан өгч ажилласнаар гүн халалтад өртсөн барилгын бетон хөргөлт авч галын голомтууд 16 цагийн орчим багасч галыг нийтэд нь таслан зогсоох таатай нөхцөл бүрдүүлсэн юм. 16 цагаас хойш дахин хүч сэлбэн хайгуулын болон задаргаа хийх хүмүүсийн тоог нэмэгдүүлснээр 19 цагт галын тархан дэлгэрэлтийг зогсоож чадлаа.

19 цагаас хойш офицер, улирагсдын хүчийг хуваарилан ээлжлэн ажиллуулснаар нуугдмал байсан галын долоон голомтыг илрүүлэн унтраасан хэдий ч зарим тааз, хананы дулаалгын үртэс, нүүрс нь нурамлан нуугдмал оч үлдсэн байдаг тул подвалийн бүх модон эдлэл, баглаа, боодол, тааз дээврийн шатах материалыг задлан гаргаж 2 дугаар сарын 9-ний өглөөнөөс гал түймэртэй 39 цагийн турш тэмцэлдэж, маргаашийн 22 цаг 30 минутад бүрэн унтрааж галын байгууллагын ажилтнуудын нуруу тэнийн анги байрлалдаа буцаж ирэхэд нохой жилийн сар шинийн баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан өндөрлөөд удаагүй байлаа.

Дэлгүүрийн подвалд гарсан галыг унтраахад нийслэлийн 10, 14, 26, 18, 23, 30, 34 дүгээр гал унтраах ангийн үндсэн албаны 15, туслах чанарын 4 бүгд 19 техник, 144 офицер, жолооч, гал сөнөөгч, утасны жижүүр техникчид 39 цаг тасралтгүй ажилласан юм.

39 цагийн туршид барих барьцгүй, харах орчин хязгаарлагдмал, өндөр температур, өтгөн хар утаанд хорт хий утаанаас хамгаалах багны хэрэгцээнд 350 ширхэг баллон, 70 ширхэг химийн шүүгч бортого шинээр цэнэглэн сольж 503336 төгрөгийн зардал гарчээ. Үүнээс гадна гал унтраах автомашиныг саадгүй ажиллуулахад нийтдээ 5,5 тонн шатахуун зарцуулсан нь тухайн үеийн ханшаар 572 мянган төгрөг болж байв.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 10. 0:12
123

Bituunii udur gal garsan sanagdajiin

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]