Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Монголын армийг шинэ цагийн хүчирхэг зэвсэгт хүчин болгосон генералУншсан37,211

...Хурандаа генерал Бутачийн Цог бол монгол цэргийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн, шинэ цагийн армийг байгуулж, жинхэнэ байдлаар нь үүрэг гүйцэтгүүлж, бие бүрэлдэхүүнийг сургасан гавьяатай.

БХЯ-ны I дүгээр орлогч сайд, хурандаа генерал, Монгол Улсын баатар Бутачийн Цогийн тухай бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу гуайн дурсамж нийтлэл, Монгол цэргийн музейн арга зүйч М.Бямбарагчаагийн Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагыг тус тус хүргэж байна.


Мартаж болохгүй юм, бас мартаж болохгүй хүн гэж байдаг. Тийм хүмүүсийг түүхэн цаг үе төрүүлдэг. Монгол Улсын баатар Бутачийн Цог 1912 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. ЗХУ-д их бууны дунд сургууль, Улаан армийн хуягт танкийн ба механикжсан цэргийн академи, ЗХЖШ-ын академийг онц дүнтэй төгссөн. ЗХЖШ-ын академид Монголоос суралцсан анхны төгсөгч юм.

1930 оны хугацааны цэрэг. Тэрбээр курсын дарга, МАХЦ-ийн их бууны дарга, 5 дугаар морьт дивизийн их бууны дивизионы дарга, хуягт бригадын дарга, МАХЦ-ийн Жанжин штабт  Байлдааны хэлтсийн дарга, 1948 оноос тасралтгүй 40 орчим жил ЗХЖШ-ын дарга, орлогч сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байв. 1950 онд хошууч генерал цол хүртсэн Монгол Улсын 18 дахь генерал. Түүнээс хойш 11 жилийн зайтай 2 удаа цол ахиж, хурандаа генерал болжээ. Генерал Б.Цогийн дайчин шуурхай, зохион байгуулах арга барил зэргийг нь харгалзан төр засаг түүнд албан тушаалын хүнд хүчир ажлаас нь гадна улсын хэмжээний шинэ ажлыг хавсран ажиллуулж байв. Тухайлбал, 1957-1965 онд Агаарын харилцааны газрын дарга, 1971-1975 онд УБХТН-ийн Төв Зөвлөлийн дарга, 1975-1978 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны орлогч дарга гэх мэт. Тэрээр сайн зохион байгуулагч учраас хүнийг ажиллуулж чаддаг, удирдлагадаа байгаа хүмүүсийн ахуй амьдралыг сайн харж үздэг, зовлон жаргалыг нь хуваалцаж өөдрөг сэтгэл төрүүлдэг, тэр хэмжээгээрээ ажлын эрч хүчийг өрнүүлдэг бидний хайртай дарга, удирдагч байсан юм. Түүнийг ажлын төлөө төрсөн хүн гэж цэргийнхэн бахархан ярьдаг. Гялалзсан хурдан алхаа гишгээ, золбоолог төрхөөрөө бусдын анхаарлыг татдаг байв. Бас өндөр шаардлагатай, хугацаатай үүрэг өгч биелэлтийг хугацаанд нь шалгаж, үр дүнг холбогдох хүмүүст хэлж өгнө. Хэрэв биелүүлээгүй байвал арга хэмжээ авахгүй, харин дутагдлаа засах амлалт авахуулдаг. Ийм учраас түүний өгсөн үүрэг, даалгавар заавал биелэгддэг хэвшил болсон байдаг.

(Урд эгнээний голд Б.Цог)

Б.Цог гуайг мөн цаг үеийн ярвигтай, хүн хүч шаардсан, хүссэн бүхэн удирдаж чадахгүй яаралтай ажилд томилдог. Усны үер, гал түймэр, зуд турхан, хар зам, төмөр зам тавих, цэргийн анги нэгтгэл шинээр байгуулах, хамтарсан томоохон хээрийн сургууль удирдах зэрэг ажлыг төр засгийн хүссэн хэмжээнд биелүүлдэг дайчин байв. Түүнээс том багагүй, цэрэг даргагүй бүх хүмүүс айна, хүндэтгэнэ. Ялангуяа Зөвлөлтийн зөвлөх, мэргэжилтнүүд бүр ч их эмээнэ. Буруу үйлдэл хийгээд ажил удаашруулаад байвал түүнийг дагуулж аваачаад хамгийн том даргатай нь хамт загнаад орхино. Зангарагтай эр, эцэг хүн шиг, бие нь бага ч гэсэн бэлчир нь их, цэргийн том зүтгэлтэн байлаа. Шулуун шударга, шийдэмгий чанар, сүр хүч, алдар нэрээрээ эх орондоо төдийгүй гадаад оронд гайхагдаж байв.

(Голд нь Б.Цог)

1980 оны 7 дугаар сарын 10-ны өдөр миний бие БХЯ-ны жижүүртэй байв. БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Авхиа үдээс хойш ажлынхаа өрөөнд бие нь гэнэт муудаж түргэний машинаар сайд нарын хэмээх 2 дугаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Хэвлэл мэдээллийнхэн сайдыг эмнэлэгт хүргэгдсэнийг сонсчихсон, маргааш наадмын парадыг хэн хүлээн авах вэ? Сайд яасан бэ? гэх зэргээр асууж би хариу хэлж чадахгүй будилж байтал орой 21 цаг өнгөрч байхад хурандаа генерал Б.Цог парад хувцастайгаа ирж, би илтгэл өгч өрөөнд нь дагаад орлоо. Би, радио телевизийнхэн маргааш хэн баярын парад авах вэ? Сайдын бие ямар байгааг утсаар их асууж байгааг илтгэв. Цог генерал “Би, Төв Хорооноос шууд ирлээ. Намайг маргаашийн баярын парад ав гэж байна, би олон жил парад командалж байсан, харин парад авч үзээгүй юм. Тиймээс бэлтгэл хийхээр ирлээ” гэсэн юм. Сайдын биеийг цаг тутам асуу, байдлыг надад орж ирж илтгэ гэв. Шөнийн уртад өрөөнд нь хэд  орж илтгэл хийв. Тэр үед би залуухан, ахмад цолтой, генералын олон одон медаль дээр миний нүд унасан байх, тэрээр миний хүү үз үз гэж билээ. Генералын анхны шагнал “Алтан гадас” одон байлаа. Харин Байлдааны медалиар огт шагнуулаагүй. 1973 онд Зөвлөлт-Монголын цэргийн хамтарсан “Хэрлэн-73” хээрийн сургуульд амжилттай оролцсоныг үнэлж намайг одонд тодорхойлох гэхэд нь би, Байлдааны медаль аваагүй гэж саналаа хэлж шагнуулсан юм. Шинэхэн гялалзаж байгаа биз. Ер нь цэргийн хүнд “Байлдааны медаль”, “Байлдааны гавьяаны одон” хоёр байхад цэргийн жинхэнэ албыг сайн хаасан нь харагддаг юм гэж хуучилсан.

Түүний энгэрт Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон тус бүр 5, Лениний болон БНУАУ-ын Улаан тугийн одон, Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны Улаан тугийн хошоод одон, өөрийн орны болон гадаад орны одон, медалиуд өнгө алаглан ярайхад бахархах сэтгэгдэл төрсөн билээ.

Генерал шөнийн турш л бэлтгэлээ хийсэн. Зуны өглөө эрт гэгээ ороход тэрбээр 03 цагт яамны үүдний довжоон дээр тэвхийтэл зогсчихсон, тугийнхан өдийд яагаад ирдэггүй юм бэ? гэж яараад л байсан. Төр засгаас даалгасан үүргийг сайн биелүүлэхийн тулд лав л нэг шөнө унтаагүй. Тэр үед орлогч сайд Б.Цог 68 настай байжээ. Наадмын парад сайхан болсон. Нэгдүгээр орлогч сайд ийм л байдаг байхдаа гэж бахархаж байж билээ.

 

1945 он. Эх орны дайн төгсгөл рүүгээ ойртож байлаа. Кёнигсберг (одоогийн Калининград) хотын орчим Улаан арми өрнө зүг давшихад Танкийн цэргийн академийн сонсогч Б.Цог эгнээнд нь байлаа. Нэг багахан шиг өндөрлөгийн төлөө ширүүн тулалдаан болов. Гэнэт “Бригадын командлагч хошууч О.К.Петровский шархадлаа” гэсэн таагүй мэдээ ирэв. Танкийн бригад удирдлагагүй болж, давшилт зогсох хэрэг үү? Үгүй ээ, тэгэх ёсгүй. Б.Цог удирдлагыг гартаа авч давшилт үргэлжлэв. Энэ бол А.М.Василевскийн командалсан Белоруссын 3 дугаар фронтын генерал К.Н.Галицкийн гвардын 11 дүгээр армийн бүрэлдэхүүнд Б.Цог хүнд танкийн бригад командлан тулалдаж Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд оролцсон нь тэр билээ. Үүнээс хойш төдий л удалгүй Хуягт танкийн академийг онц дүнтэй төгссөн Б.Цог эх орноо зорьсон юм. Ингэж Б.Цог генерал Эх орны дайны I зэргийн одонгоор шагнуулжээ.

Монголын Зэвсэгт хүчний 60 жилийн ойг тохиолдуулан 1981 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Зэвсэгт хүчний эгнээнд 50 шахам жил алба хааж, Халхын голын байлдаанд их бууны ангиудыг удирдан гарамгай гавьяа байгуулсаны дээр Эх орны дайны үед Зөвлөлтийн армийн танкийн бригадыг удирдан тулалдсаныг тэмдэглэж БХЯ-ны I дүгээр орлогч сайд, хурандаа генерал Бутачийн Цогд БНМАУ-ын баатар цол олгосон юм.

***

Хурандаа генерал Б.Цог гэж чухам хэн байв, Батлан хамгаалах болон бусад салбарт ямар гавьяа байгуулсан тухай Монгол цэргийн музейн арга зүйч М.Бямбарагчаагийн хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс

...Хурандаа генерал Бутачийн Цог бол Монгол цэргийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн, шинэ цагийн армийг байгуулж, жинхэнэ байдлаар нь үүрэг гүйцэтгүүлж, бие бүрэлдэхүүнийг сургасан гавьяатай. Тэр хүн байлдагчаас эхлээд генерал болтлоо бүхий л амьдралаа цэрэг армид зориулсан. Тэрбээр 1939 оны Халх голын дайнд хошууч цолтойдоо Монгол ардын хувьсгалт цэргийн (МАХЦ) Их бууны командлагчаар ажилласан. 1939 оны дайнд тухайн үедээ шинэ төрлийн, Зөвлөлтийн армийн мотомеханикжуулсан зэвсэглэл, армийн төрөл цэргүүд бүгд байсан.

Танк, их буу, нисэх онгоц гээд хамгийн олон тулааны зэвсэг оролцсон. Энд Б.Цог генерал тодорхой үүрэг гүйцэтгэж байсан шүү дээ. Эх орны дайны жилүүдэд ЗХУ-д суралцаж төгсөөд, МАХЦ-ийн Жанжин штабын Байлдааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон, түүнээс хойш дандаа удирдах албан тушаал хашсан байна. ЗХУ-д 1933-1937 онд Их бууны дунд сургууль, 1943-1947 онд Хуягт танкийн механикжсан цэргийн академи, 1953-1956 онд ЗХУ-ын ЗХЖШ-ын академид суралцан төгссөн, тус академийн анхны Монгол төгсөгч.

Б.Цог генерал 1945 оны чөлөөлөх дайнд оролцоогүй. Түүнийг төгссөний дараа 1946-1947 оны үед цаг төр тайван болж, төр засгийн зүгээс Монгол ардын армийг энх цагийн бүтээн байгуулалтад орол цуулах, орон тоог цомхотгох ажлыг зохион байгуулсан юм. Цомхотгосон бага бүрэлдэхүүнтэй армийг удирдах ажлыг энэ хүн хийж байв. Тэр үед буюу 1948 онд ЗХЖШ-ын даргаар ажиллаж, 1956 оноос Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны орлогч сайд, Агаарын цэргийн хэрэг эрхлэх яамны орлогч сайд зэрэг албан тушаалыг хашиж, шинэ цагийн Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг гардан гүйцэтгэж байсан хүн. Мөн хүйтэн дайны жилүүдэд армийг өргөтгөх, хүчийг нэмэгд үүлэх төлөвлөгөө зэрэг нь энэ хүний удирдлага дор, түүний оролцоотой хийсэн. Жагсаалын цэргээс хурандаа генерал болтлоо цэргийн бүхий л шат дамжлагыг дамжиж, академи, дээд сургуулийг нь төгссөн, мэргэшсэн цэргийн жанжин хүн л дээ.

Тэрбээр 1943-1947 онд Москва хотод хуягт танкийн ба механикжсан цэргийн академид суралцаж байсан юм билээ. Москва хотыг хамгаалахад тус хотод байдаг Цэргийн сургууль, академийн сонсогчдыг оролцуулсан аж. Мөн ЗХУ-ын Цэргийн дээд командлалын шийдвэрээр цэргийн сургуулийн ахлах курсийн сонсогчдыг түргэвчилсэн байдлаар сургаж, фронтод явуулж байсан юм. Тэгэхэд Москваг чөлөөлөх тулалдаанд оролцож байхдаа танкийн хороо командалж, тулалдаж байсан нь яах аргагүй үнэн түүх. Тийм гавьяа зүтгэлийг нь үнэлж ЗХУ-ын төр засгаас Лениний одон болон Эх орны дайны I зэргийн одонгоор шагнасан.

1950-иад оны сүүлчээс Иргэний агаарын тээврийн салбар манай улсад хөгжихөд одоог ийн МИАТ, ИНЕГ-ын даргаар олон жил ажилласан юм. Цэргийн нисэх хүчнээс иргэний нисэх салбар тусдаа бие даан гарч, иргэний тээвэр, шуудан, бусад хангалт үйлчилгээний салбарыг нь байгуулж, өдий зэрэгтэй том нисэхийн компани болгоход Б.Цогийн оруулсан хувь нэмэр асар их. Тэрбээр анхны дарга нь болж олон жил ажилласан юм. МАХЦ, 1960-аад оны сүүлчээс Монгол ардын арми нэртэй шинэ маягийн армийг бий болгож хөгжүүлэ хэд үнэ тэй хувь нэмэр оруулсан хүн. Тиймээс манай төр засаг түүний гавьяа зүтгэлийг үнэлж, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор таван удаа шагнасан байх. Энэ одонгоор ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй.

ЗХЖШ-ын даргаар олон жил ажилласан, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайдаар хэд хэдэн сайдын үед ажиллаж байсан нэгэн. Тухайлбал, Ж.Лхагвасүрэн, Б.Дорж, Ж.Авхиа, Ж.Ёндон нарыг сайд байх үед дээрх албыг хашиж, 50 гаруй жил Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэсэн, цэргийн зүтгэлтэн. Тэрбээр сайн зохион байгуулагч учраас хүнийг ажиллуулж чаддаг, удирдлагадаа байгаа хүмүүсийн ахуй амьдралыг сайн харж үздэг, зовлон жаргалыг нь хуваалцаж өөдрөг сэтгэл төрүүлдэг, тэр хэмжээгээрээ ажлын эрч хүчийг өрнүүлдэг удир дагч байсан юм. Түүнийг ажлын төлөө төрсөн хүн гэж цэргийнхэн бахархан ярьдаг. Гялалзсан хурдан алхаа гишгээ, золбоолог төрхөөрөө бусдын анхаарлыг татдаг байв. Бас өндөр шаард лагатай, хугацаатай үүрэг өгч биелэлтийг хугацаанд нь шалгаж, үр дүнг холбогдох хүмүүст хэлж өгнө. Хэрэв биелүүлээгүй байвал арга хэмжээ авахгүй, харин дутагдлаа засах амлалт авахуулдаг. Ийм учраас түүний өгсөн үүрэг, даалгавар заавал биелэгддэг хэвшил болсон байдаг.

 Б.Цог генералын хүү Геннадий Цог

Б.Цог генерал ЗХУ-д сурч байхдаа орос эмэгтэйтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байдаг. Гэрлэлтийн баталгааных нь хуулбар өдгөө манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Тэрбээр алсын хараатай хүн байсан бололтой. Тиймдээ ч хүүгээ мөн цэргийн хүн болгосон байх. Түүний хүү нь цэргийн нисэхийн мэргэжилтэй Ц.Геннадий гэж хошууч генерал байдаг. Цэргийн шинжлэх ухаа наар докторын зэрэг хамгаалсан анхны Монгол хүн ч гэж түүнийг хэлж болно. Эцэг, хүү хоёр генерал Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөө зүтгэж явсан түүх ховорхон шүү дээ.

Хурандаа генерал Б.Цогийн хүү, хошууч генерал Ц.Геннадий өдгөө Унгарт амьдардаг 70 гаруй настай хүн бий. Тэр хүн Монгол орны төлөө, Монголын Зэвсэгт хүчний төлөө хийх бүтээх зүйл их байна гэж ярьдаг. 1990-ээд оны үед Чойрт байсан Зөвлөлтийн цэргийн нисэхийн аэрод ромыг олон улсын том нисэх буудал болгож хөгжүүлэх санал тухайн үеийн Засгийн газарт тавьсан юм билээ. Гэтэл төр засгийнхан дэмжээгүй учраас гомдсон байх. Эхнэрээ дагаж, Унгар руу явсан гэдэг.

Хурандаа генерал Б.Цогийн талаар ард түмний дунд домог мэт тархсан нэгэн яриа байдаг. Энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Б.Цог генерал барилгын цэргийн ангиудыг байрлуулж, өргөжүүлэн зохион байгуулах ажлыг хийж байсан юм. Тэр үед буюу 1960-аад оны сүүлчээр цэргийн сахилга баттай холбоотой асуудал Дархан дахь барилгын цэргийн ангийн алба хаагчдын дунд үүссэн. Тэгэхэд Б.Цог генерал дээрээс өгсөн тушаалын дагуу очиж, арга хэмжээ авсан. Гэхдээ хүмүүсийн дунд яриад байгаа шиг нэг цэргийг буудсан зүйл байхгүй байх гэж би боддог юм. Гэхдээ буугаа гаргасан юм билээ. Эндээс нисдэг тэргээр очихдоо буудах зөвшөөрөлтэй явсан гэдэг. Цэрэг буудаагүй, зөвхөн сүрийг үзүүлсэн байх.

1984 онд тэтгэвэртээ гараад, Орост эхнэрээ дагаж очин амьдарч байгаад, 1989 онд тэмдэглэсэн Халх голын ялалтын 50 жилийн ойд оролцоно гэж байгаад чадалгүй, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж.

Сэтгэгдэл 36ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 10 сар 4. 18:24
Зочин

Бат үүл угийн л тэнэг тэр хэвээрээ дуусах шив.

2018, 8 сар 17. 10:23
Зочин

зочин Батүүлийн баатар гэж юу байдаг юм бол ичиж үхдэггүй юм байхдаа Элбэгдоржийн бөгсийг овоо долоосон байхаа Элбэгээ ардчилал гэж их орилснийх нь төлөө баатар болгоо биз Энэ хоёр жинхэнэ баатаруудын хажууд юу ч биш ичиг ичиг ичиг

2018, 6 сар 22. 8:49
Зочин

маш чадвартай, зохион байГуулах авьяастай. ажилсаг хүн гэдэг. хүүхэд байхад өвөөгөө дагаад 2, 3 удаа эднийхээр орж байсан. өөрөө болоод эхнэр нь их сайхан ааштай. цай цүй болсон мань мэтэд атга атгаар чихэр тараасан сайхан улс байсан. өвөө маань генералаа гээд л маш их хүндэтгэж харьцаж, үүх түүхээс нь заримыг нь хуучилж байлаа.ТУХАЙН ҮЕИЙН ЦЭРГИЙНХЭН ИХ МАГТАЖ , ХҮНДЭТГЭН ХАРЬЦАЖ БАЙСАН БОЛОХООР МУНДАГ Л ХҮН БАЙСАН БАЙж ТААРНА. одоогийн мань мэт мэдэхгүй байж элдвээр комет бичиж шүүх эрхгүй байх даа.

2018, 2 сар 25. 10:50
Зочин

Генерал Ганбат гэдэг хүн Цензургүй яриа нэвтрүүлэгт орж байхдаа Цог генерал газар дээр нь асуудлыг шийдсэн, тэгэхдээ цэрэг буудсан гэдэг нь худлаа, тийм явдал гараагүй гэж ярьсан. YouTube ээс үзэж болно. Харин нь Маш нууц кинонд киногоо сонирхолтой болгох гэж л түүхийг гуйвуулсан. Оркуудад зориулсан арилжааны кино хийдэг Бат Өлзийгийн гэр бүлийнхэн эх орондоо бүтээсэн гавьяатай олон сайхан өвгөдийн маань сүнсийг хилэгнүүлж бна даа.

2018, 1 сар 31. 20:08
Зочин

Бат-Үүлд хошой баатар цол олгое


Улаанбаатарт дайны утаа нөмрөөд.

2018, 1 сар 19. 18:48
Зочин

Батальон командалж байсан гэдэг байсан одоо томроод бригад болжээ ккк

2019, 10 сар 4. 18:39
Зочин

бригад л гэж сонсож байсан .

2018, 1 сар 5. 17:16
Зочин

Batyyliin baatar tsoliig khuraan avakh kheregtei khyy ni khyrtel khulgaich byr Turk ulsiig khyrtel khulikhdsan luivarchin shyy. Khulgaichiin khyy khulgaich baidag Baatariin khyy baatar baidag uym bna .

2018, 1 сар 5. 14:05
Зочинзм

Батын Дорж гэдэгшдээ

2018, 1 сар 5. 14:57
Зочин

Монголын армийн түүхийг мэддэг хүн бол 1-рт Залуу жанжин Лхагвасүрэн, 2-рт Б.Дорж, 3-рт Рапорт ЁНДОН, 4-рт Цог генерал орно. Лхагвасүрэн генерал олон жил дарагдсан, Маршал болох гавьяатай хүн

2019, 3 сар 1. 11:19
зочин

армииханд Цог генерал Доржоосоо илуу алдартай ш дээ

2018, 4 сар 27. 23:59
Зочин

Үнэн.үнэн.

2018, 1 сар 5. 11:29
Зочин

БАТҮҮЛИЙН БААТАР ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ ИЧМЭЭР ЮМ

2019, 10 сар 4. 18:38
Зочин

Ичнэ гэдгийг мэдэхгүй л мал.

2018, 1 сар 5. 15:54
үгээ бодож бич.

новш минь, чамд ингэж чөлөөтэй хуцах эрх чөлөө олгосны төлөө түүнд баатар цол өгсөн юм.

2018, 1 сар 10. 23:19
Монгол

Чи л хуцдаг байх Батуулын бегс долоогчоо

2018, 1 сар 5. 13:43
Зочин

Цог генералыг танина. Удирдлаганд нь ажиллаж байсан. харин энд бичсэнээр танкын бригадыг хошууч цолтой хүн командалдаггүй байх аа Тэгээд л шархдахаар нь сонсогч бригад командлаад л ....Бат Үүлийн дэргэд бол баатар л даа

2019, 10 сар 4. 18:32
Зочин

Юм сайн унш. Бригадыг хошууч юмуу дэд хурандаа нар захирч байсан үе их бий. Чинийхээр генерал удирдах юмуу.

2018, 1 сар 5. 15:59
юм үнэнээрээ сайхан

архи завхайгаараа зартай энэ генералд тухайн үед орос эхнэртэй болохоор нь найрамдалдаа үзэл сурталдаа тааруулж л баатар цол өгсөн юм.Халх голд тухайн үед хамаг дарга нарыг нь 1937 онд хэлмэгдүүлэн хядаад хаясан тул цэрэг удирдах хүнгүй болохоор нь түүнийг болон Лхагвасүрэн Дандар Зайсанов нарыг дөнгөж цэргийн сургууль төгсөөд ирэнгүүт нь шууд генерал хурандаа албан тушаалд тавьсан.

2018, 3 сар 17. 1:39
Зочин

ter ch unen shuu

2018, 3 сар 17. 1:42
Зочин

dain ehlehed hamag chadvartai medlegtei darga naraa helmegduuleed bugdiig hyadchihsan baisniig tuuh medn

2019, 10 сар 4. 18:33
Зочин

Тэгээд яахав дээ нэгэнт л тийм үе хойно .

2018, 1 сар 3. 9:30
Зочин

ЭНЭ БААТАРУУД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АМЬ НАСАА ХАЙРЛАХГҮЙ БАЙЛДАЖ БАЙСАН ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАТҮҮЛ ХАРИН ЭНЭ БААТАРУУДТАЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛААД БААТАР БОЛСОН ЮМ ЭЛБЭГДОРЖИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧЭЭР ХАМТРАН САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ ӨГСӨН БОЛЖ ТААРАХ НЭЭ ТЭД ЦЭДЭНБАЛЫН БААТАРЫГ ХУРААЛГАЖ БАЙСАН ОДОО ӨӨРСДИЙНХӨӨ БААТАРЫН ТЭМДЭГЭЭ ХУРААЛГАВАЛ ТААРАНА. ИНГЭЭД ХАРХАД ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ ДАА ЮУ ХИЙСЭНДЭЭ БАТҮҮЛ БААТАР БОЛДОГ БНА АА.

2018, 3 сар 17. 1:47
Зочин

tuuhiin ali ch ued baatar zaaval turdug jamtai ardchilal ehleegui bol bid odoogiih shig bhgui l bsan Batuuld ardchilaliin nuhduudiig tuluulj ugsun gej oilgodog yamar bugded n ugultei bish ...

2019, 10 сар 4. 18:37
Зочин

Гэхдээ арай сэрүүднээ.

2018, 1 сар 5. 16:01
Чи Хойд Солонгост очиж амьдар

Бат-Үүл чамд ингэж чөлөөтэй хуцах эрх чөлөө олгохын төлөө тэмцээгүй бол чи өдийд энэ Хойд Солонгосын манкурт боолууд шиг эзнээ магтан дуулсан хорвоогийн тэнэгүүдийн нэг байх байсан.

2019, 10 сар 4. 18:36
Зочин

Бараг хойд солонгост амьдарсан нь зарим д нь дээр ч байж магад малаа.

2019, 10 сар 4. 18:26
Зочин

Үхсэнийх нь Бат үүлийн бидэнд эрх чөлөө олгох өөртөөэрх чөлөө олгосон мал.

2018, 1 сар 10. 23:21
Монгол

Энд нэг бегс долоогч боож ухлээ юу. Сахлаа сайн хусаарай

2019, 10 сар 4. 18:35
Зочин

Богс долоохоос өөрийг мэдэхгүй малууд их байна даа.

2018, 3 сар 22. 17:49
Зочин

БАТҮҮЛЫН бөгсийг долоогч нохойн гөлөг байнаа наана чинь новшийг эрх чөлөө гэж хуцанахар каптилист нийгэм байгуулсан новшийн батүүлд үхэл ирнэ.

2019, 10 сар 4. 18:27
Зочин

Бат үүл д ичих булчирхай даанч бхгүй л дээ.

2019, 10 сар 4. 18:29
Зочин

Ер нь бүгдээрээ эсэргүүцэж энэ Бат үүл ийн баатар цолыг хураалгахын төлөө тэмцэцгээе. Арай л ард түмнийг доромжилж байна.

2019, 12 сар 19. 15:52
Зочин

Bat uul yamarch baatar bishee

2019, 12 сар 19. 15:53
Зочин

ichmeer 1 salga uvgun.

2021, 11 сар 24. 15:59
Зочин

Цог генералын тухай статья дээр батүүлийн тухай комент л голлочихсон байх юм бас л сонирхолтой народ шүү манайхан нээрээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]