Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Түүхэнд тэмдэглэгдсэн 6 хачирхалтай армиУншсан36,257

....дайсан маань дан уяман өвчтөн, эсвэл үлгэрт гардаг шиг аваргууд байвал яана!

Дайн гэж... ямар ч үед өөрчлөгддөггүй зүйл. Гэхдээ байзнаарай, дайсан маань дан уяман өвчтөн, эсвэл үлгэрт гардаг шиг аваргууд байвал яана! Дэлхийн дайны түүхэнд хачин сонин арми тулалдаж байсан жишээ цөөнгүй. Эдгээрийн заримаас танилцуулъя.

Иерусалимийн уяман өвчит хөлөг баатруудын арми

Эхлээд та дундад зууны үеийн гялалзсан хуяг дуулгатай үзэсгэлэн төгс загалмайтан хөлөг баатрууд сэлмээ сүртэйгээр эргүүлэн дайрч байна гээд бод доо. Одоо тэднийг амьдаараа ялзарч буй зомби болгон төсөөлөөд үзэгтүн. Ингэвэл Гэгээн Лазарийн ордены уяман өвчит хөлөг баатруудын үнэн дүр гарч ирэх юм. 12-р зууны үед уяман өвчнийг эмчлэх ямар ч арга байгаагүй тул нийгмээс тусгаарлахыг л эрхэмлэдэг байж. Иймээс л Иерусалим дахь Гэгээн Лазарийн нэрэмжит эмнэлэг өвчтэй рыцариудын сүүлчийн найдвар болон хувирчээ. Османы цэргүүд түрэмгийлэн дайрах болж, Загалмайтны аян дайн олшрох үед тэд үхлээ хүлээж гар хумхин суухыг хүссэнгүй нэгдэн босчээ. Тэртээ тэргүй ялзран үхэж буйгаа сайн мэдэж буй, дээрээс нь үрэвслийн улмаас ямар ч өвдөлтийг мэдрэхээ больсон тэд сэтгэл зүйн болон биологийн хүчирхэг зэвсэг болж байсан нь гарцаагүй.

Пруссийн аваргуудын арми

 

Пруссийн ван I Фридрих Вильгельм аваргуудыг цуглуулдаг хоббитой байж. Ингэсээр бүхэл бүтэн армитай болжээ. Тэр үед (17–18-р зуун) эрчүүдийн дундаж өндөр өнөө үеийнхээс хамаагүй бага байсан тул 180 см-ээс дээш өндөртэй эрчүүд энэ армид заавал алба хаах ёстой байв. Тэр ч бүү хэл Фридрих харь орнууд руу туршуул илгээж өндөр эрчүүдийг хулгайлан авчрах даалгавар өгдөг байв. Нэгэн удаа нилээд эрхэмсэг өндөр эрийг сүйх тэрэгнээс нь хулгайлан авчирсан нь Австрийн элчин байж, “олон улсын хэмжээний” дуулиан дэгдэж байсан удаатай. Фридрихтэй найрсаг харьцаа тогтоохыг хүссэн хаад ноёд улсынхаа өндөр эрчүүдийг найр тавин бэлэглэдэг заншилтай байсан гэнэ. Мөн вантан эдгээр өндөр эрчүүдийг бас л өндөр хүүхнүүдтэй гэрлүүлж онцгой угсааны өндөр хүүхдүүд гарган авахыг эрмэлзэж байжээ.

Амазонкийн Дагомей арлынхан

Тасралтгүй шахам үргэлжлэх дайн тулаан, боолын худалдааны улмаас Дагомейн эрчүүдийн тоо толгой ихээхэн цөөрсөн тул цэргийн албанд эмэгтэйчүүдийг дуудах санаа хааны толгойд орж иржээ. Ихэнх нь сайн дурынхан байсан авч, зарим эрчүүд хоол хийж чаддаггүй буюу ер нь “муу эхнэрээ” армид явуулж амардаг байсан гэнэ. Дагомейн амазонкууд цэрэг дайны эрдмийг гарамгай эзэмшсэн, маш аюултай арми байлаа. Шүдээ хүртэл хурцлан өвөрмөгц зэвсэг болгосон 6000 орчим тооны амазонкуудын арми оршин байх хугацаандаа ердөө хоёрхон удаа ялагдал хүлээсэн гэдэг. Тэд онцгой эрхтэй: архи, тамхи чөлөөтэй хэрэглэж, 50 хүртэлх тооны боолчуудаар үйлчлүүлнэ.

Кельтийн нүцгэн арми

Кельтийн хөлсний цэргүүд ромчуудын эсрэг дайтаж байв. Тэдгээр залуус жаднаас өөр юу ч үгүй шалдан тулалддаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэд даливс хэмээх өргөст ургамал хувцсанд наалдан саад болохоос эмээдэг байсан тул эхээс төрснөөрөө тулалддаг байсан гэж түүхчид бичсэн байна. МЭӨ 225 онд биендээ алтан чимэг зүүснээс өөр юмгүй шалдан нүцгэн хөлсний цэргүүд Кельтийн байнгын армийн өмнө (харамсалтай нь бүрэн хувцастай) жагсаж ромчуудын эсрэг давшилтанд оржээ. Ромчууд ихэд цочирдсон ч энэ удаа Кельтийн хувцастай хувцасгүй армийг бут ниргэж чадсан байна.

Америкийн хийлдэг арми

Дайн тулааны түүхэнд «хий үзэгдлүүдийн арми» гэсэн нэр томьёо тааралддаг. Дэлхийн 2-р дайны дундуур, 1944 онд Америкт зураач, загвар зохион бүтээгчид, жүжигчид, найруулагчид зэрэг 1100 хүнийг цуглуулж 23-р отряд гэж нэрлээд “голливуд стилээр” дайснаа айлгаж, зүрх зоригийг нь мохоох даалгавар өгчээ. Үүний тулд цэргийн хийлдэг тоног төхөөрөмж, дуу болон пиротехник эффект, хувцас хунар ашиглагдсан байна. Пиротехникчид “тулааны талбар дахь дэлбэрэлт” зэргийг хийж байхад жүжигчид цэнгээний газруудаар явж немцүүдтэй архидан еврей хүүхэнтэй унтах зэрэг “ёс бус санаа” төрүүлэн уруу татаж байв. Саяхан болтол хов хоосон байсан газар гэнэт байлдааны техник, хэдэн зуун танк, их буу газраас ургасан мэт бий болж байгаа тухай туршуулуудын мэдээ немцүүдийг сандаргаж байв. «Хий үзэгдлүүдийн арми» 1996 оныг хүртэл нууцын зэрэглэлд хамаарч байжээ.

Эмэгтэйчүүдийн үхлийн батальон

Дэлхийн 1-р дайны ид үед оросууд сэтгэл санаагаар гундуухан байлаа. Эцэс төгсгөлгүй хувьсгалт “залхаан цээрлүүлэлт” тэднийг айлгаж байв. Гэтэл тааруухан намтартай ч, эрэлхэг зоригтой Мария Бочкарёва гэх эмэгтэй гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөв. Тэрээр дан эмэгтэйчүүдээс бүрдсэн шуурхай цохилт өгөх анги байгуулах санаачлага гарган “дээрээс” зөвшөөрөл авч чаджээ. Эмэгтэйчүүдийн батальон байлдааны төдийгүй, үзэл суртлын талын даалгавар гүйцэтгэж байв. Тэд эрчүүдэд урам зориг өгөх (нөгөө өнцгөөс харвал ичээх) зорилготой байлаа. Бочкарёвагийн санааг олон эмэгтэй дэмжиж байсан ч, «Яшка» (Мариягийн хоёр дахь нөхөр агсан дээрэмчин эрийн өгсөн хоч) зорилго нэгт бүсгүйчүүддээ ямар ч атаманаас дутахгүйгээр нударган боов амсуулдаг гэдгийг мэдээд зориг нь мохдог байжээ. Харин тэвчээр гарган давж чадсан нь үнэхээр сайн тулалдаж хожим нь Октябрийн хувьсгалын үеэр Өвлийн Ордныг хамгаалж байсан юм. Бочкарёва Оросын анхны эмэгтэй офицер-поручик болжээ. Гэвч бүх зүйл болдгоороо л болж 1920 онд эрэлхэг эмэгтэйг “ажилчин-тариачны заналт дайсан” хэмээн буудан хороосон байна.

Эх сурвалж: viva.mn

 

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 2 сар 15. 17:36
Зочин

уяман өвчин гэж яг ямар өвчин байнаа.яагаад тусчихдаг юм бол доо

2022, 12 сар 4. 9:44
Зочин

Мэдэхгүй

2019, 12 сар 21. 4:24
Baatar

Tembuu gesen ug ehleed erhten chin medeegui bolno daraa ni busad heseg ni

2018, 8 сар 4. 1:36
sunsunich

noiton hamuu gehiimuuda

2018, 6 сар 29. 22:40
Зочин

чам шиг юу ч мэддэггүй хүнд хамгийн түрүүнд тусдаг байхгүй юу..хэ хэ

2018, 8 сар 12. 3:43
Зочин

эргүү амьтан .мэддэг бол хэлээд өгчихгүй,мэдэхгүй бол дуугүй л өнгөрнө байгаа даа.чи ч ялгаагүй юү ч мэдэхгүй л байна ш дээ.ядаж дээрхи хүн шиг бага ч гэсэн тайлбарлаж өгч чадахгүй хэвтэж байж..

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]