Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Польшийн арми хуягт танкийн салбарт идэвхтэй ажиллаж байнаУншсан6,771

Польшийн Батлан хамгаалах яам 2018 он хүртэл хэрэгжүүлэх хэд хэдэн хөтөлбөрийг баталсны дотор хүнд зэвсэглэлтэй, LC-08 “Андерс” загварын хуягт байлдааны машиныг зэвсэглэлд нэвтрүүлэхээр болжээ.

Польшийн Батлан хамгаалах яам 2018 он хүртэл хэрэгжүүлэх хэд хэдэн хөтөлбөрийг баталсны дотор хүнд зэвсэглэлтэй, LC-08 “Андерс” загварын хуягт байлдааны машиныг зэвсэглэлд нэвтрүүлэхээр болжээ.  Тус улсын Кельц хотод нээгдсэн олон улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн XVIII үзэсгэлэнд уг хуягт тавигдсан ба хуягтыг “Талин-3000” навигацийн систем, “Рэдмор” радиостанц, дотоод холбооны “WB электроникс” станц зэрэг төхөөрөмжөөр тоноглосон байжээ.

Байлдааны машины жин 33 орчим тонн. Машины корпусыг ган хуягаар бүтээсэн болохоор экипажийн бүрэлдэхүүнийг бүх талаас найдвартай хамгаалдаг. 721 морины хүчтэй 8 цилиндр бүхий дизель хөдөлгүүртэй. Тэгш гадаргуутай газар оронд 72 км/цаг хүртэл хурдална. Байлдааны машины цамхагт 120 мм-ийн их буу суурилуулсан бөгөөд автоматаар сумлагддаг. Цамхгийн арын хэсэгт зайны удирдлагатай “Кобузь” 12,7 мм-ийн пулемет болон автомат гранатомёт байрлуулжээ. Зэвсгийн болон галын удирдлагыг машины дарга, наводчик хоёр телевизийн дэлгэц, шөнийн харааны хэрэгсэл, лазерын хол хэмжигч зэргийг ашиглан явуулна.

Байлдааны хуягт машинд Бельги эсвэл Польшид үйлдвэрлэсэн цамхаг суурилуулсан. Бельгийн цамхаг 105 мм-ийн их буутай, нөгөө нь 120 мм-ийн буутай. Бельгийн загварын цамхаг бага зай эзэлдэг учир десантын хэсэгт 1-2 хүний суудал гарах, нэмэлт галт хэрэглэл тээвэрлэх боломжтой. Польшийн арми байлдааны хуягт машины үндсэн суурь явах ангид үндэслэн олон загварын хуягт танкийн техник бүтээхээр төлөвлөж байна.

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]