Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Гитлерийн Герман ЗХУ руу халдан д о в т о л с о н эхний хэдэн саруудад механикжсан болон танкийн том том бүлэглэлүүдээрээ дайсныхаа жигүүрээр довтлон орж, ар талаасаа тасрах вий гэж айлгүйгээр олон том тогоо үүсгэн, түүнийгээ жижиглэн б у т л а н, у с т г а ж байсан билээ. Саяар тоологдох цэрэг бүслэн авч, о л з о л ж, у с т г а ж байсан тэр үед Германы агаарын десант дэндүү даруухан үүрэгтэй ажиллаж байсан гэдэг. Цахилгаан дайны “номоор” бол агаарын десант нь танкийн нэгтгэлүүдээс илүү гүнд цөмрөн орох үүрэг гүйцэтгэх ёстой баймаар. Гэтэл ердөө л ганц нэг чухал объект эзлэн авах болон х о р л о н с ү й т г э х, жижигхэн бүлэг буулгах зорилгоор л агаарын десант хаяж байжээ. Хүний болон материалын асар их нөөцийг дайны нөхцөлд богино хугацаанд дайчлан гаргах боломжтой ЗХУ-ын эсрэг агаарын десант өргөн хэмжээгээр хэрэглэж чадсан бол 1941 оны 11 сард Москвагаас 22 км-ийн зайд зогсох биш харин Москвагийн цаана гарчихсан Урал зүглэн зүтгэж...
Германы цэргийн удирдлага ЗХУ руу довтлохын өмнө Крит арал дахь Холбоотны хүчийг у с т г а х хэрэгтэй байсан ба удахгүй эхлүүлэх оросуудтай хийх "з о д о о н"-ы үеэр Критээс Америк, Английн онгоцууд хөөрч Румын дахь нефтийн орд газрыг б ө м б ө г д ө ж, Германы танк Оросын их талд шатахуунгүй зогсож мэдэх аюул байв. Тийм учраас нацистууд юун түрүүнд Критийг эзэлж авах ёстой. Харин үүнийг хийх хамгийн боломжит арга нь агаараас десант буулгах байв.
Крит арал дээр 40 000 орчим Грек болон Британийн цэргүүд байсан боловч тэдгээрт хүнд з э в с э г бараг байхгүй, байдал хүндрэх үед Грекийн цэргүүд хаашаа ч эргэж магадгүй гэсэн а й д а с т а й, агаараас эсэргүүцэх систем нь тун ч тааруухан, арал дундуур цэрэг зэвсэг нааш цааш зөөвөрлөх хэрэгтэй үед шаардлага хангах зам байхгүй зэргээс харахад Германы армийн элит болсон десантын эсрэг байтугай Вермахтын хамгийн эгэл жирийн шинэхэн анги бүлэглэлийн дайралтыг ч зогсоох чадалгүй мэт харагдаж байжээ. Гэхдээ тэдэнд тэнгисийн цэргийн томоохон бүлэглэл байсан учраас байдлыг ерөнхийдөө хянаж байгаа, шаардлагатай үед энэ тэнгисийн цэргийнхэн дайсныг төлөвлөгөөг т а с ц о х и х боломжтой гэж үзэж байв. Дайсан усаар ирвэл тэд хоншоорыг нь т а с ц о х и ж чадна гэж байтал... харин тэд нь агаараар ирсэн билээ.
Нийт 430 бөмбөгдөгч, 180 сөнөөгч, 500 орчим тээврийн онгоц, 80 планер бүхий энэ том хэсэг Люфтваффе-гийн удирдлага дор ажиллагаа эхлэхээр шаргуу бэлдэж эхэллээ. Эхлээд агаараар десантын гол хүчийг хоёр ээлжээр буулгах ба үүний дараа залгаад усаар бас цөөнгүй тооны десантын цэргүүд арал дээр очиж тулалдаанд орно гэсэн төлөвлөгөөтэй байв.
Ингээд 1941 оны 5-р сарын 20-ны өдөр ажиллагаа эхэллээ. Бөмбөгдөгч онгоцууд б ө м б ө г д ө ж, араас нь залган дайрагчууд дайрч байсны улмаас Холбоотнуудын арлыг агаараас эсэргүүцэн хамгаалах систем ерөнхийдөө ажиллагаагүй болж олон мянган цэргүүд байрлалаа орхин з у г т а ж, эмх журам байхгүй боллоо.
Төлөвлөгөөний эхний хэсэг төлөвлөсний дагуу явагдсан буюу агаараас эсэргүүцэх системийг дарсан, боомтууд болон зам харилцааг таслан б ө м б ө г д с ө н учир дараагийн хэсэг болох десант хаях цаг боллоо. Мянга мянган шүхэрч дотроо чихсэн онгоцнууд, планерууд гэнэт тэнгэр бүрхэж удалгүй олон мянган цагаан цэг тэнгэрт задарч эхэлсэн нь германы уулын б у у ч нар бууж байгаа хэрэг байв. Энэ бол жинхэнэ хүч, ялагдашгүй арми мэт санагдаж байсан боловч...
Агаараас 23500 орчим хүн, 353 ширхэг хүнд зэвсэг техник, 771 мотоцикл, 5358 буу, сум бүхий хайрцаг, 1090 тонн бусад хэрэгслийг хаяжээ.
Энэ их хүч нь дайсны сандарч тэвдэн зохион байгуулалтгүй болсон тэр тархай бутархай цэргүүдийг нам дарах ёстой мэт боловч агаараас зэвсэг бүхий хайрцаг хаясан гэсэн ихээхэн но-той үг байгааг та анзаарсан байх. Бидний ойлгодгоор десантчид гэж зоригт эрчүүд шүхрээр буугаад л буу зэвсгээ гарган тулалдаанд ордог. Харин Германы десантын цэргүүд маань шүхрээр үсрэхдээ ердөө л х у т г а, г а р б у у гэсэн зэвсэгтэй байж. Тухайн үеийн Германы десантын шүхэр нь з э в с э г т э й харайх боломжгүй байсан учраас ингэж үндсэн з э в с г э э тусад нь хаясан хэрэг. Хүнгүй уудам нутагт бол десантчид маань буу зэвсгээ олж аваад т у л а л д а ж болох боловч харин Крит арал дээр цэргүүд нь бараг л дайсны толгой дээр бууж байсан юм. Дайсныхаа бөмбөгдөлтөд ухаан бодолгүй болтлоо н а м ц о х и у л с а н британичууд гэнэт сэхээ авч зэвсэггүй, гар хоосон шүхэрчдийг ёстой хэдэн зуугаар нь тулган б у у д а ж эхэллээ. Ийм байдлаар Германы десантын эхний хэсэг дэндүү их х о х и р о л амсаж с ү й р ч байх үед Британийн нэмэлт агаараас эсэргүүцэх хүч хүрэлцэн ирсэн байна. Германы хоёр дахь хэсгийн шүхэрчдийг хаяхаар тээврийн Юнкерсүүд эгнэн гарч ирэхэд нь агаарын их б у у н у у д ширүүн г а л а а р угтлаа. Зенитийн их бууны эсрэг маневрлах чадваргүй энэ онгоц планерууд бут үсрэн дотроос нь цэргүүд бөөн бөөнөөрөө унах ба Германы армийн тэр үеийн шүхэр нь зөвхөн онгоцноос ү с р э х үедээ онгоцны тусгай гогцооноос татах оосрыг зүүж байж задардаг байсан учир энэхүү асгаран байгаа герман цэргүүд нь шууд газарт б я ц у н а ж байсан юм. Их дайнд бэлдсэн Герман улсын десантын зориулалтын шүхэр нь өрсөлдөгч талуудаасаа даанч хоцрогдсон эд байжээ.
Арал даяар энд тэндгүй унаж ш а т с а н онгоц, планер, б у у д у у л ж, тэнгэрээс унасан герман цэргүүд. Агаарын десантын дараа дэмжлэг болох ёстой, усан замаар ирэх цэргүүдийг британичууд замаас нь тосон авч цөөнгүй онгоцыг нь ж и в ү ү л ж үлдсэн нь буцан зугтлаа. Нэг үгээр десант буулган Крит арлыг авах ажиллагаа бүрэн бүтэлгүйтсэн боловч Агаарын десантын хүчний удирдагч генерал Штудент ажиллагааг зогсоосонгүй. Зогсоох нь тэнд эсэн мэнд бууж, давуу хүчтэй дайсантай тулалдан байгаа цөөн цэргүүдээ зүгээр гаргуунд нь гаргасан хэрэг болох байлаа.
Тэрхүү амьд үлдсэн цэргүүд нь чадах газраа бэхжиж аван хамгаалж байсан төдийгүй Малеме хэмээх жижиг нисэх буудлын ойролцоо х о р и г л о л т байгуулж, улмаар буудлыг эзэлж авсан байна. Үүнийг ашиглахаар шийдсэн генерал дахиад ихээхэн хэмжээний цэргийг онгоцоор уг нисэх буудалд хүргэх аз туршсан ажиллагааг эхлүүлжээ.
22-ны өдрийн турш Германы тээврийн онгоцнууд дайсныхаа зенитийн их б у у н ы ш и р ү ү н г а л ы н дор нисэх буудлууд дээр газардаж байхдаа сөнөх нь с ө н ө ж байсан төдийгүй буусан нэг нь яаран хөөрөх гэж байхдаа бууж байгаа өөр онгоцтой м ө р г ө л д ө н ш а т а ж байсан гэдэг.
Англичууд нисэх буудлыг эргүүлэн авахаар олон удаа дайрсан ч герман цэргүүд тэсэн үлдэж чадсан төдийгүй өөрсдийн хяналтыг ямар нэг хэмжээгээр тэлж чадсан учир 25-ны өдөр генерал Штудент өөрийн штабтай цуг Малемед нисэн ирж удирдлагыг гартаа авсан байна. 27-ны өдөр байдал огцом өөрчлөгдөн, Италийн 6000 гаруй цэрэг усан замаар арал дээр бууж эхэлсэн учир одоо британичуудын хувьд тэсэн үлдэх гэж тэмцсээр 27-28-ны өдрөөс арлыг орхин Египетийг чиглэн зугтлаа.
Энэ бол Германы армийн хувьд хүсэн хүлээсэн чухал ялалт байсан боловч дэндүү их үнээр олдсон ялалт байв. Бараг 2 долоо хоног үргэлжилсэн тулалдаанд 4000 орчим хүнээ алуулж, сураггүй алга болж, 3400 орчим хүн шархтаж, 500 тээврийн онгоцноос 185 үлдсэн ба энэ нь Германы цэргийн тээврийн онгоц гэж бараг байхгүй болсонтой адил болжээ.
Энэ бүх х о х и р л ы г мэдсэн Гитлер галзууртлаа уурлаж, дахиж агаарын десантын томоохон бүлгийг дайсны ард буулгах ямарваа нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэдэг.
ЗХУ-тай хийсэн дайнд Германы арми яагаад агаарын десант ашиглаагүй шалтгаан нь энэ. Угаас дэлхийн хоёрдугаар дайны үед агаараас десант хаях олон ажиллагаа а й м ш и г т а й х о х и р о л хүлээн бүтэлгүйтэж байсан түүх олон бөгөөд энэ нь тусдаа ярих сэдэв болов уу.
Za shaana biz. Xuviinxaa dugneltiig nemj gene.