Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан ньУншсан49,720

ЗХУ-ын шатрын дөрвөн удаагийн аварга, Европын таван удаагийн аварга Виктор Корчной Швейцарьт 30 илүү жил аж төрсний эцэст өнгөрсөн жил насан эцэслэсэн билээ.

 

ЗХУ-ын шатрын дөрвөн удаагийн аварга, Европын таван удаагийн аварга Виктор Корчной Швейцарьт 30 илүү жил аж төрсний эцэст өнгөрсөн жил насан эцэслэсэн. Цагтаа дэлхийн аваргын титмийн төлөөх Зөвлөлтийн их мастеруудын гол өрсөлдөгч явсан түүнийг 80-аад оны үед сүнстэй шатар тоглосон гэдэг билээ.

Үнэмшихэд бэрх ч гэсэн шатарчдын дунд ийм нэгэн яриа байдаг. Тэр бүү хэл тухайн үедээ энэ явдал хэвлэл мэдээллээр ч бичигдэж, ихээхэн дуулиан дэгдээж байсныг манай хуучны зарим хүмүүс санах байх.

Виктор Корчной Швейцарьт нэгэн сүнс дуудагч шидтэнтэй дотно танилцжээ. Корчной тэрхүү шидтнээс “Нас барсан шатарчны сүнсийг дуудаад цуг тоглож болох уу?” гэж асууж л дээ. Тэрээр “Бололгүй яахав, болно” хэмээж нэгэн шинэ зүйлийг туршиж үзэхээр болж гэнэ.

 (Эвлүүлэг зураг)

Корчнойг ид тоглож байх үед баргийн алдар цуут дэлхийн аваргууд арайхийн бардаг, барагтай л бол хожигдохгүй цуутай шатарчин байсан тул, элдвийн юм бодож сэтгэж саваагүйтсэн нь энэ байх л даа. Ёстой л нөгөө аатай, бяртай бөхчүүд хүнд дийлдэшгүй болоод ирэхээрээ чулуу, тэмээ өргөж хүчээ үздэг гэдэг шиг л юм болж дээ.

Тэд хоёул нэгэн өрөөнд сүнс дуудах болон шатар тоглох гээд бүх л зүйлээ бэлдэж гарчээ. Дараагаар нь шидтэн сүнс дуудах зан үйлээ эхэлсэн байна. Тэрээр Корчнойд хандан “Шатраа өрөөд, нүүдлээ хийгээд сууж бай” гэж хэлжээ. В.Корчной цагаанаар эхэлж тоглохыг хүссэн тул өөрийн дуртай гарааг сонгон авчээ.

Шидтэн түүнээс “Хэний сүнсийг дуудах вэ” гэхэд В.Корчной “Миний найз, их мастер Гиза Мароцийн сүнсийг дуудахыг хүсч байна” гэж хэлэв.

Бидний өгүүлэн буй энэ явдал 1985 онд болсон бөгөөд Корчной 54-тэй байв. Корчнойн багш, анд нөхөр нь болох алдарт шатарч Гиза Мароци 81 насандаа таалал төгсөөд хэдийнэ 34 жил өнгөрөөд байсан гэсэн үг. Корчной идэр залуу насны андл нөхөр, багшдаа ямархуу шатарчин болсноо харуулахыг маш ихээр хүсдэг байсан тул туршаад үзэхээр шийджээ.

Шидтэн зан үйлээ хийхийн хамт “Цаасан сэнс” эргэхийг харж байхыг захисан аж. Хэсэг хугацааны дараа нөгөө цаасан сэнс нь эргэлдэж гарчээ. Шидтэн түүнд “Таны хүссэн сүнс ирлээ” хэмээв.

 Гиза Мароци

Ингээд тэр хоёр шатар нүүж эхэлсэн байна. В.Корчной “Бэрсний гамбит” гэх гараа сонгосон агаад бэрснийхээ өмнөх хүүг Д4 гэж нүүлээ. Шидтэн Их мастерын сүнстэй харьцаад “Харын бэрсний өмнөх хүүг Д5 гэж нүүлээ” гэх зэргээр бүтэн таван цагийн турш шатар нүүн суусан ажээ. Үнэхээр илүүгээ харуулан В.Корчной хожсон гэдэг. Энэхүү шатарын тоглолт нь тухайн үеийн шатар сонирхогч залуусын дунд шуугиан тарьсан гэдэг. Корчной ч багшийнхаа өрөг, тавилыг яг мөн хэмээн уулга алдан баталсан гэдэг.

Сүнс, чөтгөрт итгэдэггүй хүмүүс алдарт шатарчин, өндөр боловсролтой Виктор Корчной шиг хүн ийм саваагүй, гоомой явдалд хутгалдсанд ихэд гайхаж өнгөрсөн аж.

Гэхдээ уг явдал баттай болохыг нь 1987 оны ЗХУ-ын “Шахматное обозрение” сэтгүүлийн дугаарт нийтэлсэн байдаг. Тэр үеийн маш олон шатарт хорхойтой хүмүүс энэхүү сэтгүүлийн дугаарыг уншиж шатарт улам дуртай болсон гэх яриа ч бий.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 10. 17:43
Зочин

Яг тийм

2018, 1 сар 9. 15:14
Зочин

Шатарчин нь зөнөсөн эсвэл солио туссаных байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]