Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын танкууд өнгөө өөрчилдөг шинэ бүрхүүлтэй болноУншсан7,869

Үүнээс үүдээд дайсны тал компьютерын сул талыг ашиглавал Америкийн усан онгоц, нисэх онгоц, хиймэл дагуулыг жагсаалаас гаргах боломжтой болно гэж “Popular Mechanics” үзсэн байна.

Орчуулсан Б.Бадрал

Уншигчдадаа геополитик болон олон улсын цэрэг зэвсэглэлийн салбартай холбоо бүхий цаг үеийн мэдээллүүдийг хүргэж байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас F-35 Lightning II онгоцыг Орос, Хятад мөн тодорхой хэмжээгээр Иран, Хойд Солонгос улсууд буу буудаж, пуужин харвалгүйгээр унагах чадвартай болсон гэж болгоомжилж байгаа тухай “Popular Mechanics” мэдээлсэн байна.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Батлан хамгаалах яам Америкийн орчин үеийн зэвсэглэлийн системд заналхийлсэн кибер гэмт хэрэгтнүүд гарч ирж байгаад ихээхэн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн Кибер аюулгүй байдлыг удирдах газрын тэргүүн Роб Жойс энэ сэдвээр ярихдаа “Америкийн цэргийнхэн Афганистанд 20 жил болохдоо өндөр технологи ашигладаг дайсантай тулгарч байгаагүй тул одоо усан онгоц, онгоц, хуурай замын системүүдээ яаж ажиллуулх тухай бодох ч үгүй байна. Гэтэл манай хамгийн ойрын дайснууд бидний энэ сул талыг ашиглах боломжтой болжээ” гэжээ.

“Popular Mechanics” сэтгүүл “Америкт буучийн зэвсэг бас баг бүрэлдэхүүнээр ашигладаг пулемёт гэх мэт зэвсгийг эс тооцвол бусад бүх зэвсгийг компьютерын систем асааж унтрааж байна. Компьютерүүд галын удирдлага, байршил тогтоох ба холбоо гээд чиглэл зорилгын боломжуудыг нэмж байдаг. Компьютерүүд улмаар тушаал өгч, өгөгдөл цуглуулдаг, дайсныг илрүүлж мэдэгддэг, давшилтыг удирддаг асар том, заримдаа дэлхийг тэр чигт нь бүрхсэн сүлжээнд нэгтгэгдсэн байдаг” гэж онцолжээ.

Үүнээс үүдээд сөргөлдөгч тал нь тал компьютерын сул талыг ашиглавал Америкийн усан онгоц, нисэх онгоц, хиймэл дагуулыг асар богино хугацаанд жагсаалаас гаргах боломжтой болно гэж “Popular Mechanics” үзсэн байна.

 

Оросын танкууд өнгөө өөрчилдөг шинэ бүрхүүлтэй болно

Оросын армийн хуягт, танкууд ойрын хугацаанд хүрээлэн буй газар орны онцлогт тохируулах өнгөө өөрчилдөг тусгай шинэ бүрхүүлээр хучигддаг болох тухай “РИА Новости” мэдээлсэн байна. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр өнгөлөн далдлах хамелеон бүрхүүлийг цахилгаан хром материалын үндсэн дээр бүтээсэн юм байна. Одоогоор байлдааны техникийн дууриамал макет дээр бүрхүүлийг буулган турших ажил хийгдэж байгаа. Туршилт дууссаны дараа шинэ бүрхүүлийг танк, явган цэргийн байлдааны машин, хуягт тээвэрлэгч зэрэг хуягласан машины өнгөлөн далдлалтад ашиглах аж.

Эх сурвалж шинэ бүрхүүлийн чадварын талаар ярихдаа “Орчны өнгө байдал өөрчлөгдөхөд үзүүлэх хариу өөрчлөлт секундын хэд хуваасантай тэнцэх богино байна. Жишээлбэл, танк тал газар зогсоод түүнд тохирсон нэг төрлийн өнгөтэй байж байгаад өөр зураглал бүхий газар очлоо гэж бодоход бүрхүүл нь шинэ байрлалд очих хүртэл өнгөлөн далдлалтын өнгө ба харагдах бүтцийг өөрчлөн явна” гэжээ.

Ийм байдлаар хамелеон бүрхүүл нь дайсны оптик төхөөрөмж болон газар байрласан техникийн онилох ба байршил тогтоох системийг оновчтой ажиллагаанд саад үүсгэнэ. Мөн дайсны “буудаад март” гэсэн системийн ажиллагаа алдагддаг болно. Энэхүү бүрхүүл нь гадаргыг цахилгаан хром бүрхүүлээр бүрхсэн олон жижиг ялтаснаас тогтоох бөгөөд эдгээр ялтаснуудын тусламжтайгаар хүрээлэн буй газар орны өнгийг төдийгүй бүтцийг нь дуурайлгасан янз бүрийн дүрслэл бий болгож чаддаг юм байна. Гадаад орчны байдлын талаарх мэдээллийг видео камерын тусламжтай авах бөгөөд авсан дүрслэлээ тооцоолох копмлексоор шинжлээд ялтаснуудын өнгө ба бүтцийг өөрчлөх замаар шаардлагатай дүрслэлийг бий болгодог юм байна.

Орчуулагч Б.Бадрал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]