Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Текумсегийн хараалУншсан37,633

Гаррисон Ерөнхийлөгч болоод хоёр цагийн турш үг хэлсэн ба энэ үедээ хатгаа тусаж, дараа дараагийн өдрүүдэд мориндоо мордож, бууж чадахаа байжээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1811 онд болсон нэгэн том тулалдаанаар Америкийн уугуул болох индианчуудын удирдагч Текумсе гээч үхлүүт шархдан Темза голын эрэгт хэвтэж байхдаа (Лондонгийн дундуур урсах Темза биш нь мэдээж. Канадын нутаг дахь Темза) “0-ээр төгссөн онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс бүгд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадалгүй хорвоог орхих болно” гэсээр амьсгаа хураасан хэмээн Америк даяар ярьдаг нэгэн домог бий гэнэ.

Харин өнгөрсөн жил буюу 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден хэмээх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч, хамгийн “улаан” ардчилагч маань яах бол? Зарим нэг нөхөд мань хүний Ерөнхийлөгч болох ёслолыг “муми залах ёслол” гэж дооглон бичиж байгаа нь ч харагдаж л байсан. Индианы удирдагч Текумсе хачин хачин юм ярьсан байх аа... гэмээр болж байгаа биз.

Аль дэмий балай домгийг тоох вэ дээ. Ванга, Нострадамус гээд будлиулсан нөхдүүдээс салж чадаагүй байхад хаа байсан Текумсе шүү.

1840 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж Уильям Гаррисон хэмээх эр ялалт байгуулан дараа жил албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд суух ёстой байв. Ингээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 1841 оны 3-р сарын 4-нд болсон ба тэр өдөр хүйтэн, бороо шороо орсон муухай цаг агаартай байжээ. Шинэ Ерөнхийлөгчийг харах гэж ёслолд очсон олон өвдөж ханиад хүрсэн ба хэргийн эзэн болох Гаррисон ч ялгаагүй ханиад хүрч. Цагтаа индианчуудыг сүйд хийж байсан, алдартай удирдагч Текумсегийн удирдсан бүлгийг бут цохин, нөгөө ертөнцөд одуулсан гэх гавьяатай энэ баатар эрд ханиад төдий өвчин бол сүйдтэй зүйл огт биш. Харин тэр Текумсе гээч нь мань хүнд ялагдаад үхэхдээ нэг дэмий ярьсан гэдэг балай цуу байдаг л жаахан тийм байлаа.

Гаррисон Ерөнхийлөгч болоод хоёр цагийн турш үг хэлсэн ба энэ үедээ хатгаа тусаж, дараа дараагийн өдрүүдэд мориндоо мордож, бууж чадахаа байжээ. Гэсэн ч Ерөнхийлөгч учир өөрт нь зориулсан хүлээн авалтуудад очих ёстой, ард түмэнтэй уулзах ёстой гэж явсаар 26-ны өдөр орноосоо босож чадсангүй. Ийнхүү оронд хадагдсан энэ хүн АНУ-ын Ерөнхийлөгч болоод 30 хоногийн дараа нөгөө ертөнцөд очжээ. Энэ үед хүн болгон л индианы удирдагч Текумсегийн хэлсэн гэх үгийг нэг нэгэндээ дамжуулан ярьж эхэлжээ.

Муусайн мухар сүсэгтнүүд иймэрхүү юманд сүйд болохыг нь яана. АНУ-ын зөндөө л Ерөнхийлөгч 0-ээр төгссөн онд сонгуульд ялсан байгаа ш д. Жишээ нь Авраам Линкольн 1860 онд Ерөнхийлөгч болоод 4 жилийн турш засаглаа биз дээ. Дараа нь дахиж өрсөлдөөд ялаад... аан тийм 1865 онд буудуулж ... тал бий. Жаахан буруу жишээ авчихаж.

Тэгвэл 1880 онд Жеймс Гарфильд Цагаан ордны эзэн болсон юм байна. Энэ хүн хэдэн жил Ерөнхийлөгч хийснийг харъя л даа... хагас жилийн дараа "явчихаж". Юу болж байна энэ чинь?

1900 онд Уильям Маккинли Ерөнхийлөгч болж... тэгээд жилийн дараа буудуулчихаж. Арай хойшоо хөөгөөд үзэхэд Уоррен Гардинг (1920 онд Ерөнхийлөгч болж 1923 онд "явсан"), Франклин Рузвельт (4 дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод байхдаа нас барсан), Кеннеди (1960 онд сонгуульд ялж 1963 онд машин дээрээ...)

...Эд нар чинь бүгдээрээ 0-ээр төгссөн онуудад Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм байна. Ямар гээчийн...?

Гэхдээ 0-ээр төгссөн онд Ерөнхийлөгч болоод амьд мэнд хугацаагаа дуусгасан хүн бас бий. Энэ бол Рональд Рейган. Яахав энэ хүнийг Ерөнхийлөгч байхад буудаж шархдуулсан тал байдаг. Текумсегийн хараалд итгэдэг хүмүүс “Рейган Ерөнхийлөгч байхдаа буудуулж шархдаж байсан. Хэрвээ XIX зуунд тийм шарх олсон бол шархаа даахгүй байсан” гэж магадгүй юм.

Бас бяцхан Буш байна. Энэ хүн 0-ээр төгссөн онд Ерөнхийлөгч болоод одоо хүртэл амьд байгаа учир Текумсе худалч амьтан байж таарах нь. Яахав 2009 онд Өмнөд Африкийн нэгэн ТВ буруу мэдээ авч Жорж Бушыг нас барсан гэж мэдээлж байсан юм гэсэн. Бас Гүржид айлчилж байхад нь нэг этгээд байлдааны гранат шидсэн ч өнөөх нь тэсрээгүй тухай түүхийг зүгээр дурсаад л өнгөрөе.

Энэ бүхнээс харахад сая, 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ихээхэн маргаантай сонгогдсон, дараа нь бараг төрийн эргэлтэд өртөх шахсан Жо Байден гуай элдэв адал явдалгүй дөрвөн жилээ гүйцээх байлгүй дээ гэмээр. Тэр Текумсе шал худалч амьтан байсан байх... эсвэл тэр хүний хараал он цагийн уртад суларсан байлгүй гэж найдахаас. 

P.S,

0-ээр төгссөн онуудад Ерөнхийлөгч болсон ч хугацаагаа дуусгаж чадаагүй өнгөрсөн энэ 7 нөхдийн 4 нь хөнөөгдсөн, нэг нь тун ч сэжигтэй дууссан байдгийг нэг сануулах хэрэгтэй болов уу.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 6 сар 7. 9:27
Чалчаа саарал нэртэй орос хужаагийн гибрид шэээс

Чалчаа саарал гэж нэг энд тэндээс хальт уншсан юмаа худлаа шаадаг орос хужаагийн гибрид илжиг минь. Чамайг жинхэнээсээ харааж алмаар байна шүү. Муу писдаа

2022, 9 сар 6. 15:27
Зочин

Чи өөрөө зайлдаа гөлөг минь. Унших дуртай болоод энэ сайт руу хүмүүс ордог юм. Чам шиг муу өтийг бол орж ирээд уншаад өг гэж хэн ч гуйгаагүй. Мөрөөрөө далдарч үз гуйлгачин минь

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 23. 11:20
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 6 сар 11. 21:07
Зочин

Чи дургүй бол тэгээд зайлаач гөлөг минь. Хол очиж борго

2021, 3 сар 31. 20:51
Зочин

Тэкүмзэ гэдэг индианы удирдагчийг соц ийн үеийн хүүхэд бид нар ГДР ын Хэлмэгдсэн омгийхон киногоор нь мэднэ. Гойко Митич гэдэг Югославийн жүжигчин тоглосон. Энэ киноны сүүлийн анги дээр Тэкүмзэ англи-америкийн дайнд английн талд бригадын генерал цолтой индианы холбоотны хүчний командлагчаар оролцож байгаад тулаанд амь үрэгдэж байгаагаар гардаг. Бодит түүх нь ч ийм юм билээ. Индианы тусгаар тогтносон улс байгуулахаар тэмцэж байсан гэж америкийн түүхэд бичигдсэн байгаа. Энэ удирдагч бүүр нийслэл хотоо хүртэл байгуулсан байсныг түүнийг тулаанд алуулж америкчууд англичуудыг ялсаны дараа милита гэдэг сайн дурын цэрэг ч юм уу эсхүл орон нуигийн цэрэгжсэн цагдаагийн хүчээр дайн хийж эзлэн сүйтгэж устгасан түүхтэй юм билээ. Хэрвээ түүнийг залгамжлагч байсан бол энэ тэр гээд америкчууд бичдэг. Түүхт гэвч хэрвээ байхгүй болохоор ...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]