Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жамухын ирлэсэн хоёр жанжинУншсан53,257

Жорчиудай Урууд овогтны дээдэс Начин баатрын хүү Эрэлхэг баатар, мэргэн харваач гэсэн алдартай. Жорчиудай байлдаанд алаг тугаа мандуулж дайтна. Анхандаа Жамухын харьяалалд байжээ

Жорчиудай

 

Урууд овогтны дээдэс Начин баатрын хүү Эрэлхэг баатар, мэргэн харваач гэсэн алдартай. Жорчиудай байлдаанд алаг тугаа мандуулж дайтна. Анхандаа Жамухын харьяалалд байжээ. "Арван гурван хүрээний байлдааны" дараа Жамухын харгис хэрцгий байдал тод илрэх үед түүнийг жигших Хуйлдар тэргүүтэй Мангууд овогтны хамт Чингист дагаар оржээ. Урууд, Мангууд овогтон ямагт манлайлан довтлоно. 1203 оны "Муу өндрийн" байлдаанд Чингис гурван мянгаадхан цөөн цэргээр Хэрэйдийн хүчирхэг олон цэрэгт их хохирол учруулсан нь эдний гавьяа мөн. Сүүлд нь Зээгэр Өндөрт Жорчиудай, Архай Хасар хошуучлан орж гурван өдөр, гурван шөнө ширүүн тулалдаж Хэрэйдийг мөхөөхөд Жорчиудай тэргүүлжээ. 1204 онд Найманг дайтаж дарахад Хуйлдар нэгэнт нас барсан байсан тул Жорчиудай Хуйлдарын хүү Мөнх, Халзан нарын хамт (дөрвөн хошуучийн дараа) гэзэгт довтолж их гавьяа байгуулсан. 1206 онд Чингис Жорчиудайг "Өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа" гээд 88 гавьяатны 6 дугаарт оруулан соёрхол хүртээжээ. Мөн татвар хатан Ибагааг Жорчиудайд соёрхжээ. Дараа нь дөрвөн мянган Уруудаа захирч Хасарт захирагдан Алтан улсыг дайтахад олон тооны хот газрыг буулган авчээ. Жорчиудай хожим нь Монгол эх нутагтаа нутаглаж байгаад өвчнөөр нас баржээ.

Хуйлдар

Энэ хүн Мангууд овогтон. Уруудтай төрөл угсаа болно. Жамухыг дагасан ахаасаа салж Чингист дагаар оржээ. "Ах чинь тэнд, чи энд" гэж Чингис хаан асуухад Хуйлдар нэг сум гаргаж хуга татаад "энэ биеийг эцэслэтэл хаан танд эс үйлчилвээс энэ сум мэт болтугай" гэжээ. 1203 онд "Муу Өндрийн" байлдаанд Хуйлдар сэцэн (сэцэн гэдэг цолыг Чингис өгчээ) "Андын өмнө би хатгалдая. Миний хойно хоцорсон өнөчид хүвүүдийг минь асрахыг анд мэдтүгэй" гэжээ. Хэрэйдийн нэг салбар болон Жирхинийг даржээ. Дараа нь Түмэн Төбэгэний Ачиг Широнтой байлдахад толгойдоо шарх авчээ. Уг байлдаанаас бүтэн cap өнгөрсөн хойно Чингис Халхын голоос нүүх үед хүнс нөхвөрлөх зорилгоор агнуур хийсэн билээ. Чингис Хуйлдарыг хориглосон боловч түүнийг үл хэрэгсэн авд мордож яваад шарх нь сэдрэн нас баржээ.

Чингис ихэд гашуудаж шарилыг нь Өрнөгийн хэлтгий хад гэдэг газар оршуулжээ. Ван ханы их жанжин Хадаг баатарыг Жирхин овгийн зуун хүний хамт Хуйлдарын эм, хүвгүүдэд зарц болгон өгч Хуйлдарын зүтгэл гавьяаг түүний урагийн ураг хүртэл өнчнийг тэтгэх хишигнээс хүртэж яв гэж Чингис соёрхов. 88 гавьяатны 21 дэхэд нь Чингисээс соёрхол хүртсэн хүн бол Мангуудын Хуйлдар байжээ.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 9 сар 19. 19:33
Зочин

Жамух "Гүр хаан" Монголын хаан байгаагүй бол Тэмүүжин амьд бус, Жамух "Гүр хаан" Монголын хаан байгаагүй Тэмүүжин Хамаг Монголын эцэг бус, Жамух "Гүр хаан" Монголын хаан байгаагүй бол Тэмүүжин дуурсагдахгүй бус

2022, 6 сар 14. 21:22
Зочинөлзий

Түүхэнд хэрвээ гэж юм байдагүй ээ шүү өөрийн бодол санаагаа өөртөө л шингээ

2020, 9 сар 16. 14:24
Зочин

Юу бувтнаад байна даа чи минь

2016, 10 сар 13. 1:58
amara

saaak

2016, 10 сар 11. 17:16
Зочин

Жамуха ирлэсэн биш. Харин мохоох гээд байсан учир тэд Чингис хаан руу очиж нийлсэн юм.

2018, 1 сар 20. 13:58
Нара

энэ Жарчуидай баатарын талаар хаанаас дэлгэрэнгүй олж мэдэж болох вэ... нэрний утга ч гэдэг юмуу хэхэхэ

2019, 5 сар 17. 23:21
Зочин

Hargis zuun geed nom bgaa tend baga saga medeelel bgaa da

2019, 2 сар 15. 0:31
Jagi San

Жорчидай болон Хуилдар 2 урут, мангутын ноёд. Тэднүүс Чингис болон залгамжлагчдын хамт хэд хэд хуваагдан дэлхий даяар таржээ. Миний мэдэх зүйлээс хэдийг товчхон бичье. Оросууд манкыты гэдэг. Алтан ордын Чингисийн удмын Ногай ноёныг дагаж Константинополийг бүслэх хүртэл Балканы хойгт болгар, серб,хорватыг байлдан эзлэж, Болгарын хаан болтол явж байсан. Алтан орд дотор нилээн гол хүч явсан. Сүүлдээ Ногай нь Алтан ордод хэн хаан болохыг шийдэж байжээ. 1240-1295 орчим онуудад. Нилээн хойно манкытын ноён Эдигей Батын удмын Тохтамыш хааныг устгасан. 1390-1410 он орчимд. Эдигейгийн арми Москваг бас эзлэж шатааж байсан. Энэ нь монголчууд Москваг шатаасан 3 дах тохиол. Дон, Днеприйн тал нутгийг эзлэж 1240-1600-гаад он хүртэл байсан учир Ногайн тал гэж нэрлэгдэж байв. Алтан орд нурж Ягойло, Махмуд зэрэг хан хөвүүд бусад хан хөвүүдээс зугатаж Оросын хаанд дагаар ороход Абдурахман мурза нэрт манкыт Орост дагаар орсон. Энэ хүн үнэн алдарт шашинд орохдоо нэрээ Дмитрий гэж сольж цэргүүд-манкытууд ч нэрээ христ болгон сольсон. Энд оросыг шалбартал маажвал татар гарч ирнэ гэж энэ дээ. Ингэж лалын шашнаас христ болоход энэ удмыг харааж эр хүн зөвхөн 1 л үлдэж удам залгана гэсэн. Үнэхээр 2-3 зууны турш тийм байсан. Энэ үеэс 1917 он хүртэл Оросын хаанд үнэнчээр зүтгэж олон тулаанд ялалт байгуулсан князь Юсупов болцгоосон. Григорий Распутинг сүүлчийн князь Юсупов буудсан. Хувьсгалаар Оросоос зугтааж Францад гарсан. Эмэгтэй удам нь францад байж алдартай хувцас үйлдвэрлэгч байсан. 1968 онд нас барж охин нь грекийн графтай сууж нэр нь солигдсон. Охидууд дотор нь Оросын ба Германы хаадын удмынхантай суусан нь ч бий. Манкытын үндсэн хүчийг Ойрдоос очсон халимагууд Суворовын үед бутцохисон. Одоо оросын Ставрополь, Саратов, Казакстаны баруун хойт талаар ногайцы нэрээр 2-3 сая орчим хүн байна. Хэл ба заншлыг эс тооцвол гаднаасаа бидэнд оросууд л болж харагдана. Өвөрмонголд , Хятадад, Дундад Азид бас урут, мангудууд байна. Манай Монголд ч бий.

2020, 1 сар 17. 12:06
Bilguutei

Sain bna uu ta Belguutei baatariin tanid Bilgutei baatariin talaar medeelel bna uu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]