Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Лигдэн хаан: "Чи миний өмнөөс довтлох гэж байгаа бол сайтар бодтугай"Уншсан69,879

Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ.

Лигдэн хаан (1588–1634) нь 1604-1634 оны үед Их Монгол улсын хаан ширээнд суусан Чингис хааны удам, Боржигин овгийн Монголын хаадын Боржигин овгийн сүүлчийн хаан юм.

 

Эхэн үе

Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн Цахар түмний найман отог л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед Манжийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж Умард Алтан улсын хаан Нурхачи говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй. 1605, 1606 онд өвөр Халхын Баяагуд аймгийн ноён Энхэ Дара таван отогийн Халхын элчийг томилон Нурхачи баатрын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1608 онд Нурхачи баатрын ахмад хөвгүүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймгийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон Монгол аймгууд Хорчинд элч зарж цэргийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна.

Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатар, хөвгүүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэргийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар Монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатрын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаанаас тусламж хүссэнд Онгудай баатар, Уба тайж нар Нурхачи баатрын цэргийг дайлж, хиа Буянтыг алсан байна.

Зөрчидийн Нурхачи баатар Монгол аймгуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгц зөөлөн арга “ураг барилдах” замд шилжсэн юм. Нурхачи баатар Ляодунгийн газарт өөрийн байрыг бэхжүүлэхийн тулд нангиадын Мин улсыг дайлахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон Монгол аймгуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдлаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага, довтолгоонд Нурхачи баатар хүлцэнгүй хандаж, “ураг болоё” гэх зэргээр хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отогийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа.

 

Дунд үе

Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосон байна.

1619 онд Зөрчидийн Нурхачи баатар хаан Мин улсын хязгаарт хийх довтолгооноо өргөтгөж Тиелин давааг эзлэн авахаар хөдөлж ирсэнд Мин улс хүчин мөхөсдөж Монголын Лигдэн хаанаас тусламж хүсэв. Лигдэн хаан зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсай ноён, Жарудын Бага дархан, Сабун, Хорчины Мянган тайж ба түүний хөвгүүн Сангаржай тайжи нар нэгэн түм илүү морьт цэрэг дайчлан Тиелин давааг довтолж эзэлсэн боловч Нурхачи баатарт ялагдаж, Зайсай ноён зэрэг олон ноёд олзлогдсон байна.

Нурхачи баатар Солонгосыг дайлсныхаа дараа Нангиад ороныг байлдан дагуулах аян дайндаа өөрийн баруун жигүүрт байгаа Монгол аймаг, ханлигуудыг өөртөө татах, нөлөөндөө оруулахыг чармайж, тэр дундаа Лигдэн хааныг өөрийн гол холбоотноо болгохыг санаархаж эхлэв.

Манж-Зөрчидийн Умард Алтан улс, Монгол улс хоёрын хооронд болсон анхны тулалдаанд Нурхачи баатар хааны ялалтаар өндөрлөсөн нь манж-зөрчидийн хувьд Монгол аймгуудыг өөртөө татах боломжийг нэмэгдүүлэв.

Тиелингийн тулалдаанаас хойш Зөрчидийн Нурхачи баатар хаан Мин улсыг дайлая гэвэл эхлээд Монголын Лигдэн хааны хүчийг сулруулах, ар талаа бэхжүүлэх ёстой болсон байна. Лигдэн хааны мэдэлд буй Цахар аймаг хүчирхэг тул Өвөр Халх, Хорчин, Харчин, Найман, Аохан, Баарин олон Монгол аймгуудыг урагийн холбоондоо дулдуйдан “айлган сүрдүүлэх” ба “аргадан татах” замаар Нурхачи баатар хүчирхэг Лигдэн хааны хүчийг сулруулж эхэлжээ.

Лигдэн хаан урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна.

Түүний хойно, 1619 оны 11-р сарын эцсээр Лигдэн хааны элч Хангал Байху манж-зөрчидийн хааны ордонд очиж Нурхачи баатарт илгээсэн Лигдэн хааны бичгийг өргөсөн байна.

Лигдэн хааны бичиг: „Би бол баатар агуу суут эзэн Чингис хааны удам Лигдэн бөгөөд Дөчин дөрвөн түмэн Монголын эзэн билээ. Нурхачи чи болбаас усны гурван түмэн Зөрчидийн эзэн билээ. Хэрбээ, чи миний өмнөөс довтлох гэж байгаа бол сайтар бодтугай. Чи нангиад оронд гай гамшиг их тарибай. Мин хийгээд бидний хоёр улс дайсан улсууд бүлгээ. Бид чамайг үхэр жилээс эхлэн Мин улсыг нэг бус удаа дайлсныг мэднэ. Энэ жилийн зун би өөрөө Мин улсын Гуаннины эсрэг цэрэглэж хотыг эзлэн авч тэнд хураасан албыг хураамжлан авсан болой. Хэрбээ чиний цэрэг Гуанниныг дайлах хэмээвэл би номхотгон дарна. Монгол улс эртнээс Мин улстай өшөөтэй болохоос Зөрчид нартай өшөө атаа үгүй. Бид тасарсан элчин харилцаагаа сэргээх буй за...“ Лигдэн хаан цааш нь Зайсай тэргүүтэй Хорчин, Өвөр халхын ноёдыг ямар ч болзолгүйгээр суллах, түүний эзлэн буй Гуаннан хотод цэрэглэхээ татгалзахыг шаардсан байна.

Нурхачи баатар хаан энэхүү захидалд эгдүүцэж, Монгол элчийг барьж хориод, 1620 онд хариу элч илгээв:
„Та юуны учир өөрийгөөн манай улсаас дээш дөчин түмэн улс хэмээн өргөмжилнөм бэ. Мин улс Дадуг (Их нийслэл) авах үед танай дөчин түмэн Монголчууд бүрнээ бут ниргүүлж, дөнгөж зургаан түмэн хүн амь золин гарсныг бид сонссон билээ. Тэд зургаан түмэн ч танд бүгд бүрэн захирагдаагүй болой... “Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнавч, түүний мэдэл өчүүхэн, Цахарын эзэн төдийгөөс үл хэтрэх биш үү. Минчүүд биднээс айхын учир та бүгдийг бэлэг мөнгөөр өөртөө татаж байна. Та болон бид хэл яриа өмнөө боловч эмгэнэлийн хувцас өмсөх ёс журам бидэнд нэгэн адил болой. Минчүүд бидний заналт дайсан болой. Эзэн хаан Тэнгэр, Газрын өршөөл хүртэж, тэдний эсрэг дайтаж, хотыг нь нурааж, хүн ардыг нь устгав. Тэнгэр, Газарт ивээгдсэн эзэн хаантай хамтаар гүнзгий заналт дайсан минчүүдийг дайлах хэтийн санаа өвөрлөе гэхсэн. Тийм үг хэл илүү чухаг бус гэж үү“ гээд Цахар нь Мингийн дайнд ялагдаж байсныг дурьдаад, Мин улсын эсрэг Зөрчид, Монгол нар холбоотон болж тэмцэхийг санал болгоод хоригдож буй зарим ноёдыг сулласан ч Зайсай ноёныг түмэн талаар сольж авсугай гэж элч илгээв. Лигдэн хаан хилэгнэж, зөрчидийн элчийг хорьсонд Нурхачи баатрын ордонд манж-зөрчидийн элчийг хороосон тухай худал цуу үг хүрч, Лигдэн хааны элч Хангалбайхуг хороожээ. Ийнхүү Умард Алтан улс ба Монгол улс хоёрын хооронд ноцтой зөрчил бий болов.

Манж-зөрчид нар хүчирхэгжсэнтэй холбогдуулан, Мин улсын эрх баригчид зөвлөлдөхөд Манж-зөрчид ба Монгол хоёрын алинтай нь холбоотон болох тухай хэлэлцэхдээ нангиад түшмэд: “Зөрчид нар эртнээс залихай хүмүүс тул яаж ч мэднэ. Харин умардын Монголчууд болбаас довтолж эд агуурс булаахаас өөр үгүй, хэлсэндээ хүрдэг хүмүүс тул Монголтой холбоотон болох нь зөв” гэж тогтсон байна.

1619 онд Лигдэн хаан нангиадын Мин улстай цэргийн холбоотны гэрээ байгуулж, Мин улсаас авах шан харамжаа 4,000 лан цагаан мөнгийг 20,000 лан цагаан мөнгө болгожээ.

Монголчууд нангиадын үзэн ядах үзэл санааг сэдрээсэн Лигдэн хааны энэ үйл ажиллагааг Өвөр Монголын бүх ноёд дургүйцэн хүлээн авч, Монгол ноёд Лигдэн хаанаас нүүр буруулан Манж-зөрчидийн Нурхачи баатар хааныг түших болжээ. Лигдэн хаан ба Мин улсын холбоотны гэрээ байгуулахаас өмнө Монгол ноёд цөм Лигдэн хааныг дагаж, түүний үг зарлигийг мөрдөж байлаа.

Лигдэн хааны бодлогод дургүйцсэн Үзэмчин, Сөнөд, Хуучид, Авга нар аймгууд элсэн говийг гаталж, Халхын Сэцэн хан Шолойн нутагт нүүж ирэв.

1623 оны 5-р сард Лигдэн хаан Жаруд аймгийн Сабун ноёныг “Умард Алтан улстай далдуур харилцав” хэмээн довтолсонд Сабун ноён ял асуухаас айж хөрш Хорчины нутагт орж ирсний дараа ялт хүмүүнийг орогнуулсан ял нөмрөхөөс эмээн Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад дагаар оров. Лигдэн хааны авга ах Дайчин тайж Шинэ мянган отогийг авч Ууба ноёны хамгаалалтанд оржээ.

Өвөр Халхын ноёд тайж нар Лигдэн хааны шийтгэлээс айж Манж-Зөрчид уруу очиж чадахгүй байгаагаа мэдэгдэж, Нурхачи баатар хаанд байнга элч илгээж байв. 1623 оны 5-р сард Абахай хунтайж, Дэглэй тэргүүтэй зөрчидийн 3000 цэрэг Жарудын Ананда тайжийг бут цохиж аймаг олныг нь хураан авчээ.

1623 онд Нурхачи баатар хаан Хорчины Ууба тайжид элч илгээн 1624 онд тангараг өргүүлж холбоотноо болгов. Лигдэн хаан “энх төрөөр нэгтгэх бодлого” нь амжилтгүй болмогц “дайчин төрөөр нэгтгэх бодлого”-д шилжиж, 1625 оны 4-р сард Хорчин аймагт довтолж Зүрүхэ хотыг бүсэлсэнд Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад элч илгээн тусламж хүсэв.

Нурхачи баатар хаан цэрэглэж, Хорчины нутгийн гадна цэргийн үзлэг хийгээд өөрийн гутгаар бэйл Мангудай, дөтгөөр бэйл Абахай хун тайж нараар 5000 шилдэг морин цэргийг удирдуулан Хорчинд туслаар илгээж, өөрөө гэдрэг буцжээ. Лигдэн хаан манж-зөрчидийн цэрэг айсуйг мэдээд бүслэлтээ зогсоож гэдрэг буцсан байна. Энэ үед Өвөр Халхын Баяагудын ноён Энхэ дара албат нараа дагуулан Умард Алтан улсад дагаар оров. 1625 онд Хорчины Ууба тайж, зөрчидийн Нурхачи хаанд бараалхан есөн цагааны бэлэг сэлтийг өргөж давхар ураг барилдав. Манж ба Цахар хоёрын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөнд Манж нар дарамгайлж Нурхачи баатар Өмнөд Монгол уруу цэрэглэн орохоор зоримог шийдвэр гаргасан байна.

1626 онд Манж-зөрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймгийг довтолж хүн мал олныг олзолж авчээ.

1626 оны 5-р сард “Хүндэлэнг хаан” Нурхачи баатур 10,000 цэргээр найман замаар довтолж, Хатун голыг (Шар мөрөн) гаталж Баарин аймгийг довтолж Наннуг тайжийг хороон, Баарин, аухан, найман, ар хорчин, оннигуд, хишигтэн аймгуудын нутгийг эзлэн авч, намар 10-р сард манжийн цэрэг Жаруд аймгийг довтолж Бага Дархан тэргүүтэй 14 тайжийг талж буцжээ.

Халхын зүүн гарын Шолойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэнгийн эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж Сэцэн ханы нутгаас Түшээт ханы нутгийг дайран өнгөрч 1631 онд Харчин, Түмэд, Ордос, Юншээбү, Асуд аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёдууд хөхиүлэн өөгшүүлсэн нь дамжиггүй юм.

Халхын ноёдын олонхи нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, тэднийг дэмжсэн Манжийн хамтарсан хүчинд Лигдэн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай хэмээн болгоомжилж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ.

1627 оны үед лигдэн хаан баруун гурван түмэнг (Ордос, Харчин, Түмэд) дайлах чимээг сонссон ар Халхын Засагт хан, Хотгойдын Алтан хан нар тагнуул туршуул явуулж байдлыг ажиглах гэхэд Лигдэн хаан тэднийг нь барьж аван цөмийг нь алжээ. Энэ мэт байдлаас болон ерөөс Лигдэн хааныг ар Халхад цэрэглэх нь гэж сандарсан ар Халхын ноёдуудын дунд багагүй хөл үймээн болж эсэргүүцэн тэмцэхээр бэлдцгээжээ.

1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд элч зарж байсан төдийгүй Лигдэнгийн “аюулаас” аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаар орох асуудлыг татгалзахгүй байсан нь „Өөрийн төрөлдөө захирагдсанаас өрөөлийн дор боолчлогдсон нь дээр“ гэх сонголтыг буй болгосон юм.

Халхын ноёдуудын дундаас Лигдэн хааны тэмцэл нийт Монголын тусгаар тогтнолын хэрэгт гүн холбогдолтойг ухамсарлан түүний тэмцлийг дэмжих талыг баримталсан Цогт хунтайжаас өөр түүхэнд нэр гарч тэмдэглэгдсэн хүн алга байна. 1624 онд Лигдэнг хаан ширээнд суусны 20 жилийн ойг тохиолдуулан Цогт тайжийн хаданд сийлүүлсэн 7 бадаг шүлэг, дагалдвар бичээсэнд түүний улс төр, гүн ухаан, шашны үзэл бодрол тусгалаа олжээ. Шүлэгт авга эгч Халуутыгаа санан мөрөөдөх сэтгэлээрээ дамжуулан Лигдэн хааныг дэмжсэн санаагаа илэрхийлэхдээ: „Халх Оннигудын газар хол болбоос бээр Хайрлан санагалзах агаар нэгэн буй заа Эх нь ганц хүүгээ хайрлах мэт Элдэв үйлээр харилцан туслалцах болтугай“ хэмээгээд дагавар бичээсэнд: „Дээд тэнгэр хийгээд хаан, хатан ба аливаа ачтан хүмүүнээ мөргөм ... Тэргүүн хэсэг. Манж Чин улс Монголыг байлдан дагуулсан нь Чингис хааны үр Очир хааны ач Халхын Цогт тайжийн зарлигаар Лайчин хиа, Гүен баатар хоёр, Монголын Хутагт хааны учир Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо Жилийн эх модон хулгана жил, Сарын эх гал барс сарын арван таван их цагаан өдрөө, Хас эрдэнэ мэт хаданд бичив...“ хэмээжээ.

Дээр өгүүлсэнчлэн Ар Халхын ноёдууд Лигдэн хааныг дэмжих нь бүү хэл оргож боссон албат аймгуудыг нь орогнуулан эсэргүүцэж улмаар Лигдэн хааны эсрэг тэмцэхэд нь өдөөн турхирч байлаа. Нөгөө талаар Ар Халхад шургалан орж ирсэн Авга болон Цахарын баруун гарын Сөнид, Үзэмчин, Хуучид эдгээр аймагууд нь Халхын зүүнгарын Шолойг “Сэцэн хан” цол өргөмжилж түүний албат болсон байна. Энэ үүднээс авч үзвэл Халхын Сэцэн хан аймгийхан Манж Чин улс болон түүнд дагаар орсон Өвөрлөгчдийн хамт Лигдэн хааны эсрэг хэд хэдэн удаагийн дайнд оролцсон гэж үзэж болох юм.

Айшин гүрэн болон арын аймгууд (Ар Хорчин, Оннигуд, Дөрвөн хүүхэд, Исүд) нь Монголын (Цахарын) хаан Лигдэнгийн эсрэг цэрэг улс төрийн холбоо байгуулсанд 1630 онд Лигдэн хаан эдгээр урвагчдыг болон ар Халхруу зугтаасан аймгуудыг залхаан цээрлүүлэх дайн явуулсан байна.

Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймгууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харьяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмэний (Ордос, Түмэд) цэргийг дайчилсан байна. Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харьяат Авга нар л Лигдэн хаантай нилээд тулсан бололтой байна. Ар Хорчин, Оннигуд, Дөрвөн хүүхэд нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичгийн данс”-нд буй нэгэн захидалд :

    „...Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад, гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүен ирж хэлэлцэж, Халх жононтой угтаж гарав гэнэм“

... гэжээ. Мөн

    „...Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй“

...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдэглэсэн байна.

Урвагч нарт хорссон Лигдэн хаан 1631 онд Хянганы нурууг давж урвасан Хорчин тэргүүтэй аймгуудад цохилт өгчээ.

Лигдэн хутаг хаан, Халхын Цогт хунтайж, Түвэдийн Занба хаан Данзанвамбо, Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн Монгол цэрэгтэй зам зуур нийлж Хянганы давааг давжээ.

Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр Монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийж, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөхнуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаасан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман хувь нь гээгдэн хоцорсон байна. Лигдэн хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Төвдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэхийг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газар цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.

Энэ дашрамд нэгэн зүйлийг зориуд хэлэхэд, ялангуяа өрнийн түүх бичлэгт Монгол орныг 17 зууны сүүл үеэс 20 зууны эхэн үеийг хүртэл Хятадын эрхшээл дор байсан гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь буруу юм. Монгол болон хятад хоёр улс аль аль нь Манж хэмээх гэнэт хүчирхэгжин гарч ирсэн хагас монгол угсааны хагас нүүдэлчин аймагт эзлэгдэж, тэдний эрхшээл дор аль аль нь 200 гаруй жил, гэхдээ нэг нь шууд эзэмшлийн, нэг нь вассал орны байдалтай оршиж ирсэн билээ. Манж нар нь Хятадын Бээжин хотод төвлөн сууж, төрийн хэргээ хятадын уламжлалт бодлогод тулгуурлаж, аажмаар хятаджин үндэстнийхээ хувьд бүрмөсөн хятадад ууссан нь Манж нарыг Хятад гэх, Манжийн төрийг Хятадын төр гэх ойлголтыг төрүүлж, энэ нь улмаар Монгол улсыг Хятадын хараат байсан гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг. Ийнхүү хэдэн зууны түүхтэй Их хаант төрөө мөхөл болж буйг нь, улс үндэстнээ бусдын өвдөг дор бөхийж буйг нь, үр удам, үндэс угсаа нь устгагдан доромжлогдож буйг мэдэж байсан нь, яахын аргагүй түүхэн хувь заяаг сөрж буйгаа ойлгож байсан нь Лигдэн хааны хувь заяаг бусдаас нь онцгой эмгэнэлт болгожээ. Хэдийгээр сүүлчийн хаан боловч Лигдэн Хутагт хаан сул дорой хаан байгаагүй билээ. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүнийг сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байв. Гэвч түүний тэмцэл амжилт олоогүй билээ. Үүний учрыг Лигдэн хааны алдаатай үйл ажиллагаатай холбохоос илүүгээр олон он жилээр суурь нь тавигдсаар ирсэн монгол гүрний задралын зайлшгүй шалтгаант нөхцөлтэй холбон үзэх нь илүү бодитой байж магад юм. Түүхэн үйл явцыг сөрөх аргагүй байдаг шүү дээ. Лигдэнг Монголын түүхнээ "Цахар хаан" "Дөчин хаан" хэмээн нэрлэдэг нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэрээр төрийн зарим нэгэн шинэчлэл хийж, найман отог цахар түмнийг гурван түмэн болгон хувааж, Хар Авга ууланд шинээр "Цагаан хот"-ыг байгуулан, түүнээ монголын нийслэл болгож байв. Мөн Лигдэн хаан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм. Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна. Энэ мэт бурханы шашныг монголд дэлгэрүүлэхэд анхаарч байсан нь улам бүр тархай бутархай болж буй баруун, зүүн, төв монголчуудыг буддын шашны далбаан нэгтгэх, ард түмнээ шажны ариун сургаалаар гэгээрүүлэх, шашны үзэл санааг дагасан соёл, урлагыг хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургасан төрийн бодлогыг тухайн цаг үед түгэн дэлгэрч байсан шашны үзэл санаагаар дамжуулан хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм. Гэвч Лигдэн хааны эдгээр бүх зорилгод Манж нар саад болсон билээ. Тэр үеийг хүртэл манж нар нь Сунгари мөрний сав газар, Япон тэнгэсийн эргээр нутаглаж байсан багашиг хагас нүүдэлчин, загасчин аймаг байсан тул Лигдэн хаан тэдний гэнэтийн хүчирхэгжиж буйг нь анхааран, тэднээс сэрэмжилж чадаагүй байна. Түүний илрэл нь Манжийн төрийг үндэслэсэн анхны хаан Нурхач баатарт илгээсэн захидалд тод байдаг. Тэрээр захидалдаа өөрийгөө Дөчин Дөрвөн Монголын Их хаан Чингис хэмээгээд, Нурхачыг захын овгийн жижигхээн ноёны хэмжээнд адилтган үзсэн байдаг. Нурхач болон Абахай нар “Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэсэн бодлого барьж, манжтай хил залгаа ойрхон байсан Хорчин, Горлос зэрэг монгол аймгуудын ноёдыг өөртөө татахын тулд их хэмжээний бэлэг сэлт тараах, ураг садан бололцох зэргээр Лигдэнгээс хөндийрүүлж эхэлсэнд Лигдэн хаан Манжийн хаанд илтэд дургүйцэх болов. Улмаар энэ явдал даамжирсаар эцэстээ тулж, 1631 онд Лигдэн хаан цэрэглэн Манжийн нутагт гүн цөмрөн давшжээ. Гэвч Манж нар өөрийн талдаа найдвартай татсан Монгол ноёдын хүчтэй хавсран Лигдэнд цохилт өгсөн төдийгүй Чингис хааны төрийн залгамж чанарыг хүчээр авахаар улайран зүтгэсээр, түүнийг бүрмөсөн мөхөөсөн билээ. Чухам Манж нар түүний хараат ноёдыг эвт бодлогоор татаж буйн эсрэг хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн нь Лигдэн хааны алдаа байсан ч байж магад юм. Ерөөс тухайн үед Лигдэн хааны шууд эзэмшлийн дор зөвхөн Цахар түмэн байсан ба олонхи монгол аймгууд тус тусын ноёдын дор бие даасан бодлого явуулж байсан нь Лигдэнг нэгдсэн хүчээр Манж нартай дайтах боломж олгосонгүй. Харин хятадууд улам бүр хүчирхэг болж буй Манж нараас болгоомжлон, тэднийг Монголын эсрэг хандуулж, хоёр хүчтэний хүчийг баран тамирдуулах бодлого барьж байсан нь энэ явдалд ташуур болсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хятадуудын энэ бодлого бас үр дүнгээ өгсөнгүй. Манж нар хөрш улсуудаа хэрэглэж байсан Хятадын бодлогыг өөрийнх нь эсрэг үр дүнтэй ашиглав. 1635 онд өмнөд Монгол бүхлээрээ Манжийн эрхшээлд орж, 1636 онд өвөр Монголын 16 аймгийн 49 томоохон ноёд чуулж, Манжийн хааныг Манж болон Монголын Богд эзнээр өргөмжлөхөд хятад улсын хувь заяа бараг тодорхой болжээ. Тэр жил Манж, Монголын нэгдсэн хүчин Цагаан хэрмийг даван довтолж, улмаар 1644 онд Бээжинг унаган, Хятадын Мин гүрнийг мөхөөхөд монголын морьт цэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин хожим 1691 онд Халх монголыг, 18 дугаар зууны дундуур Баруун монголыг буулган авахдаа хятадын цэрэг, эдийн засгийн баазийг манж нар чадварлаг ашиглажээ. Лигдэн хутагт хаан нас барснаар Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигдсан... Гэвч Монголчууд Лигдэн хааныг цогтой эх оронч, соён гэгээрүүлэгч хэмээн тууштай үнэлэн, гүнээ хүндэтгэдэг юм. Түүхэн цагийн их хүрдэнд тээрэмдүүлсэн түүний үйл ажиллагаа үнэхээр ч тийм хүндлэлийг хойч үедээ үлдээхүйц байсан билээ.

Сэтгэгдэл 25ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 24. 21:07
Зүрчид

Их Монгол улс 80 гаруй жил оршин тогтноод Юань гүрэн, Цагаайдайн улс, Алтан Ордны улс болж бутарч эхэлсэн гэдэг. Өгөөдэй Тангад орныг дайлах үедээ дүү Тулуй -г цаазалж үүнийг нь нууц товчоонд тэнгэрт золиосолсон гэж тайлбарласан байдаг. Энэ үеээс их гүрний бутралын эх тавигдсан гэж ойлгодог. Тулуйн удамынхан төрийн эргэлт хийж Өгөөдэйн хойчисоос хаан ширээг булаан авсны дараа Өгөөдэйн удмынхан Туркина хатны уугуул нутгийн зүг Алтайн нуруу даван дүрвэсэн гэдэг. Энэ үеээс баруун монгол төв засаглалд захирагдахаа байж явсаар эцэст нь Зүүн Гарын улс бий болж 200 орчим жил тогтноод бас эрх мэдэл булаалдсаар бусдын гарт орсон. Энэ бутрал одоо хүртэл үргэлжилж байгаа нь харамсалтай.

2021, 12 сар 27. 13:37
Зочин

Тун оновчтой зөв гаргалгаа байна.Зүүнгар бол Өгөдэйн улс юм шүү

2020, 5 сар 17. 23:17
Зочин

Baidlaas uzehed tuhain uyed ar halhaas busad mongolchuud bugd burhnii shashnii ulaanii ursdgaliig shutej baisan baih ni. Ovor Mongol, Tsahar, Oirad Zuungar, Halhaas Tsogt Huntaij geh met. Manjuud shariin shashintai baisan bolohoor ar halh ni ted nar luu taltai baisan biz. Tegeed yahav hoorhii "daisnaa" darj avaya gej manjid davhij ochihoor ted nar ni butsaagaad ah duu naraa alj ir mongiig ni ogno bolood husseniig ni hiigeed irenguut oorsdiig ni butsaaj tongorood shashin hamgaalah temtsel ulsaa nuraah temtsel bolsniig nuuren deer ni Manj Chin ulsiin tamga darj ogson odor l oilgoson biz. Halh tumen ch iim ur dung huseegui l baih, tuhain uyedee gehdee nirgesen hoino hashhiraad yamar nemer, ter uyeiin mulguu noyodiin horiig zalruulah gej notsoldson 400 jil, ochnoon olon hunii ami nas, hols tsus hoorhii!

2019, 11 сар 18. 1:08
Зочин

ЦАХАР БОЛ ЯЗГУУРЫН МОНГОЛЧУУД. ӨНӨӨГИЙН ХАЛХ АЯЛГА, ХЭЛ БИЧИГ БҮГД ЦАХАР АЯЛГУУНД ҮНДЭСЛЭЖ 1960 ААД ОНД РЕНЧИН, ДАМДИНСҮРЭН НАР ЗӨВШИЛЦСӨН БАЙДАГ. БАЛ ДАРГА Ч МӨН АДИЛ ТҮҮХЭЭ САЙН МЭДДЭГ УХААНТАЙ ХҮН БАЙСАН ТУЛ ХОЁР ЭРДЭМТЭНД МОНГОЛЧУУДЫГ НЭГ ХЭЛ АЯЛГУУТАЙ БУЮУ ЦАХАР АЯЛГААР ЯРЬЖ БИЧИХИЙГ ЗӨВЛӨЖ.

2019, 9 сар 22. 23:19
Зочин

Боржигон гэж бичих естой бус уу...

2019, 9 сар 19. 16:22
Зочин

Ямар ч байсан Чингис хааны удмын сүүлчийн хаан Лигдэн байсан гэдэг нь тодорхой. Хаант төрийн хүч нөлөө нь эрс багассан үед Цахар найман отогийг л эрхэндээ баттай барьж байсан бөгөөд Манж болон Хятадын арганд унаж бүх Монголчуудын хүчийг сарниаж бидний үндэстнийг 400 жил үргэлжилж байгаа мөхлийн замд оруулах эхийг тавьсан хүн гэж би хувьдаа үздэг. Хэтэрхий их хүчээр далайлгаж, хятадын алт мөнгөнд хууртаж Манжийн аюулыг бага дээр нь дарахгүй үл тоосоор яваад өөртөө болон Монгол улсад маш их гай болсон хүн дээ.

2020, 1 сар 10. 21:32
Зочин

Энэ маргаад байгаа түүхийг Манжийн Гадаад монголыг хариуцсан яамны хятад манж түшмэдын зохиосон түүх 1634 онд Лигдэн хутагт хаан Манж өвөр монголын холбоотон туршуулуудад хорлогдон Очирт цагаан хотдоо амиа алдсан Түүнийг үхсэний дараа манж нар сүлбээтэн нартайгаа хамжин Очирт хотыг нураан сүйтгэн эзэлсэний дараа өвөр монгол ноёдтой эвсэн хятадыг 1640 онд эзэлсэн байдаг Манж нар үнэхээр зальхай хэлсэндээ хүрдэггүй башир хүмүүс

2019, 2 сар 17. 2:15
Зочин

ЛИГДЭН ЧИНЬ ЦАХАРЫН ХААН БОЛОХООС МОНГОЛЫНХ БИШ. ӨМХИЙ ХАЛХ ЦАХАРУУД ЗАЙЛЦГАА. МОНГОЛЫН ТӨРД ОЙРАД ҮҮРД БАЙХ БОЛНО. УГААСАА МОНГОЛ ГЭДЭГ Ч ХУЖАА НЭР. ОЙРАДЫН УЛС МАНДТУГАЙ

2022, 1 сар 12. 12:31
Зочин

Хэвийн бус өвчтэй бачканууд хаа сайгүй доншуучилж явах юм даа

2021, 12 сар 27. 14:19
Зочин

Энэ хагалган бутаргах гэж ком-н араас хараал хэлж яс хаяж байгаа хүмүүс яг үнэндээ халх ч биш ойрад ч биш хүмүүс байгаа шүү.

2022, 1 сар 1. 23:45
Мөнх

Харин тийм ээ, тавхан үгэндээ танигдаад байна

2021, 12 сар 27. 14:15
Зочин

Чи ч түүхээ сайн мэдэдгүй бололтой. Ойрадууд гэж ямар учиртайг мэдэх үү Оросуудын зохиож өгсөн түүхээр л харах өнцгөө хязгаарлачихаад байна уу.Ойрадууд бол Өгөөдэй хааны удмыхан юмаа Халхууд нь Тулуй хааны үр сад адилхан монголчууд тэгээд ойлгочиход болно. Оросууд зориуд салан бутаргаж хүчгүй байлгах гэж тусдаа үндэстэн байсан юм шиг ойн иргэд нтр гэсэн худлаа нэр томъолол түүх зохиож бидний тархийг олон жил угаасан байдгиймаа. Нэг овог аймаг хичнээн хүчирхэгжсэн ч алтан урагт захирагдаж ирсэн бүхэл бүтэн улс гүрнийг эсэргүүцэх тийм том амбици гаргах уу. Зүүнгар гэж гэв гэнэт асар хүчтэй улс бий болох уу. Тэд ч бас Алтан урагт хамаатай болоод олон овог аймгууд тэднийг дагасан байж таараа. Эртнээс Тулуй хааны үр садад хаан ширээгээ алдсан Өгөдэйн удмыханы Монголыг буцааж захирна гэсэн хүсэл нь цусанд нь хадгалаастай байдаг болхоор баруун монголчууд халхууддаа захирагдахгүй олон зуун жил тусдаа явсым болов уу гэж хардаг. Би гэхдээ Халх хүн лдээ өөрөө Халх Ойрадаараа талцаад байхыг ерөөсөө ойшоодаггүй угтаа нэг гарал угсааны л хүмүүс бидний дотоод хагарал гадныханд л ашигтай. Түүхээсээ суралцмаар л байна шүү хүмүүсээ бие биенээ үзэн ядаад өөрсдийгөө усгасаар л байх уу.

2019, 9 сар 30. 6:53
Зочhalahин

oir ad gej ymar utagtai ug bolhiig medeh uu muu shawhar uu ugaadas nii golog

2019, 9 сар 20. 12:20
Зочин

chawaas da oird gej uls xezee ch bgaagyi xoishid ch yysexgyi xyataddaa uusaad dald ornoo xyatadiin tagnuuluud uwug etsg ni exmel taij shyy dee oirduud bygd esmel bsn

2019, 9 сар 19. 21:28
Зsumaaочин

lalaraa chi oirad ch bish manj esvel hujaa garaltai nowsh l bna odoo Mongol uls hagarahgui ee bitgii gorid

2019, 9 сар 19. 13:37
Зочин

Ойрад халх гэдэг чинь монгол хүмүүс нэг удамтай битгий хагалж бутаргасан юм бич чи түүх гуйвуулахгүйгээ монгол тэр үейин монгол биш

2019, 12 сар 11. 22:07
Зочин

ОИРАД ГЭЖ ОДООГИИН ӨМХИИ ХАЗГАИ ХЭЛТ ДҮРВЭД БАЯДУУД ЮМ

2020, 5 сар 17. 23:21
Зочин

Aa, hujaa aylagatai halhavchuud bish yum uu?

2019, 9 сар 19. 13:11
Зочин

Tvvxe mededgvi mal min

2019, 9 сар 3. 11:39
Зочин

Яасан түүхээ мэддэггүй малнаас дор тэнэг вэ

2018, 10 сар 3. 9:13
Зочин

Монголчууд захирагдах дургүй өөр өөрийн дур дураараа байх дуртай тэрнээсээ болж тал тал тйишээ тарж бутарж нэгддэггүй мөн халх ноёдын аминчхан урвамтгай зан нь тэр сайхан их улсыг ийм байдалд хүргэсэн болов уу гэж бодном

2021, 12 сар 25. 11:55
Баатар

Ойрадын салан тусгаарлагчид МИН, МАНЖ-тай нийлж монгол улсын хууль ёсны төртэй тэмцдэг байв. Эцэстээ хятад, орос, төвдөд тэд хуваагдан уусч, үлдсэн Ойрадууд нь Монголд дагаар оржээ. Тэд өөрсдийнхөө шившигийг халхлахын тулд саяханаас Халхыг урвагч гэдэг үг бодож олжээ. Энэ түүхийг коммунист түүхчид зохиож, урвагч Галданг эх оронч гэж худлаа түүх бичив. Ойрадууд дутуугийн комплекстой тул энэ хагалан бутаргах зохиолд дуртай. Хүмүүс үнэнийг мэдэж байхад тэд энэ худлааг ярьдаг нь өрөрвдмөөр... Галдан хаан нь өөрсдийг дуусгасан атал магтаад байдаг хачин хүмүүс. Тэд үнэнд дургүй

2019, 3 сар 5. 19:10
Halh

Chi bitii gutsoo . halh mongol bgaagui bol odoo chi haana bhaw ??

2017, 12 сар 14. 9:13
СоЗочин

Төвөд, Орос, Манж , Хятадын тухайн үеийн байдал харилцаа эрх ашгийн сонирхол дээр түүхийг харах бас шашны зөрчил гээд олон зүйлийг нягтлах шаардлага бий шүү

2017, 12 сар 14. 10:18
Зочин

Ed naraas omno ter uyeiin halhiin tusheedin haralgan uls ornoo bish amin huvia l hicheesen uzel ni suul suuldee bugdeeree hamtdaa mohoh mohliin shaltgaan baisniig huleen zovshooroh heregtei.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]