Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Монголчуудын заншлыг зөрчсөн лал сүсэгтнийг Өгөдэй хаан хэрхсэн тухайУншсан20,648

Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байна.

Судлаач, профессор Д.Чулуунжав "Чингисийн удмын Монгол хаан Газаны зарлигийг биелүүлэх гэж 1301-1311 оны хоорондох 10 жилийн дотор хаант төрийн нөр их ажил, албын хажуугаар оюунлаг тархиа цуцаан байж дэлхийн түүхийн анхдагч хувилбар болох “Судрын Чуулган” номыг туурвиж бидэнд үлдээсэн Рашид Ад Динд нийт хүн төрөлхтөн, тэр дундаас онцолж өнөөгийн монголчууд гүнээ талархах учиртай" хэмээн бичиглэсэн байдаг.

Үнэхээр Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байна. Таалан болгооно уу.

Нэгдүгээр өгүүлэл

 

Монголчуудын заншил дэглэм нь ийм байдаг. Зун, хаврын улиралд өдрийн цагаар ч задгай гол усанд ордоггүй, тэр бүү хэл голын усанд гараа угаадаггүй, алт мөнгөн сав байлаа ч ус утгаж авдаггүй, угаасан хувцсаа газар дэлгэдэггүй байна. Учир нь гэвэл тэдний боддогоор чухам ийм зүйлүүд л тэнгэр хүчтэй дуугарах, цахилгаан цахилах явдлын шалтгаан болдог ажээ. (Монголчуудын байгаль дэлхийгээ хүндэлж, хөх тэнгэрээ шүтдэг заншлыг Рашид ад дин дутуу дулимаг ойлгосон байх талтай) Тэд нь энэ бүхнээс ихэд айж зугтаан гүйдэг байна.

Нэгэнтээ Өгөдэй хаан Цагадайтай ан хийгээд буцаж явсан байна. Тэд усанд ороод биеэ угааж байсан нэгэн лалын сүсэгтнийг харсан байна. Зан заншлыг ихээр баримталдаг байсан Цагадай лалын сүсэгтэнг алах гэсэн байна. Харин Өгөдэй хаан өгүүлрүүн: “Одоо цаг нь биш. Бид ч ядарлаа. Түүнийг бариад энэ шөнө цагдаж хоног. Харин маргааш түүнийг шүүг. Тэгээд цаазлаг” гэжээ. Тэрээр энэ хэргийг Данимэш Хажибт даалгаад лалын сүсэгтний орж байсан усанд нэгэн мөнгөн зоос нууцаар шид гээд маргааш шүүхэд ингэж өч гэж тэр лалын сүсэгтэнд хэл гэв. Үүнд, “Би ядуу хүн, надад байсан мөнгө минь усанд уначихсан билээ. Би түүнийгээ авахын тулд л усанд орсон” гэж хэлээрэй гэж Өгөдэй хаан тушаав.

Зураач Б.Содномдаржаа. 2015 он.

Дараагийн өдөр нь түүнийг шүүхэд тэрээр энэ тайлбарыг хэлсэн байна. Тийш нь хүн явуулж үзүүлэхэд мөнгөн зоос олдсон байна. Хаан айлдсан нь: “Аугаа их ясыг хуулийг (Их Засаг) зөрчих зоригтой хүн байна? Энэ золгүй хүн туйлын их ядуу тул гачаалаас иймхэн юмны төлөө өөрийгөө золиос болгосон байна” гэжээ. Тэгээд суллаад хаан түүнд сангаас 10 зоос өг гэж тушаалаа. Тэгээд үүнээс хойш дахин ийм хэрэг гаргаж зүрхлэхгүй гэсэн баталгааг бичгээр гаргуулан авсан байна. Үүнээс болоод дэлхийн чөлөөт хүмүүс хааны сайн санааны боол болсон гэнэ. Учир нь сайн санаа бол ихээхэн үнэт эрдэнэсээс илүү ажгуу. Болгоогтун.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 8. 10:47
Зочин

НҮҮДЭЛЧИД УЧИР ЭЛДЭВ ЮМСАА ХАДГАЛАХ БОЛОМЖ ТУЙЛЫН ХОМС,.2-Т ЮАН УЛС,АЛТАН ОРД,ЦАГААДАЙН УЛС ГЭЭД ХАМАГ ЮМАА АВААД ТАЛИЙЖ ОДОЖ.3-Т ХЯТАДУУД ИРЭЭД 1 ТООСГО Ч ҮЛДЭЭХГҮЙ СҮЙДЛЭДЭГ БАЙЖ\ХАРХОРИН\.ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨХ СОЦИАЛИЗМИЙН ЮМС АЛГА БАЙХАД ДЭЭР ҮЕИЙН ТАШУУР ЭРЭЭД БАЙДАГ СОНИН ГАР ВЭ ЭНЭ ЧИНЬ

2019, 12 сар 14. 19:22
Зочин

яг үнэн

2016, 10 сар 8. 22:16
Зочин

Гэрийн тотго бол хаалганы дээд хэсэг гээч

2016, 10 сар 5. 12:03
Зочин

ЯГ Л ҮЛГЭРТ ГАРДАГ ШИГ

2016, 10 сар 5. 11:48
Зочин

laliin ulsad geriin totgon deer huuhed gishgeheer shiitgehgui

2016, 10 сар 7. 17:21
Зочин

Гэрийн тотго бол босгоны дээд хэсэг гишгэх боломжгүй

2017, 9 сар 13. 10:49
сом

Хаалганы дээд хэсгийг тотго гэнэ. хаалганы доогуур хөндлөнг босго гэнээ

2017, 9 сар 13. 10:51
сом

босгон дээр гишгэж болохгүй, тотгоноос зүгдэж болохгүй

2016, 10 сар 5. 11:09
Зочин

Woow uneheer gaihaltai Mongoliin ih Haaduud uneheer eneren niguulseh, gesgeen tseerluuleh augaa ih uhaantai baijde, iim bolhooroo l Delhiin Ertuntsiig baildan daguulah ih huvi zayatai baijde, Unuugiin Amerik Oros geh met ih gurnuudees ch iluu zuiliig hiij chadsan, odoo getel yaj bn zuvhun shashnaas bolj ih dain garj bn, Mongolchuud buh shashniig huleen zuvshuurdug bsan n enh taivniig avchirsan..

2022, 6 сар 5. 16:15
ХүрлээЗочин

Сав суулгаар хутгахгүй яаж ус авах вэ? Орчуулга буруу байлгүй дээ. Бохир сав суулгаар гэж байх байлгүй дээ. Гэхдээ үнэн бол бас хэцүү л цаг үе байж дээ. Хирнээсээ салдаггүй юм аа гэхэд зуны халуунд усанд шумбах шиг жаргал хаана байна даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]