Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Чоно голын хилчинУншсан12,860

Хөвсгөл аймгаас цэргийн албанд мордсон залуусын дунд багтсан Б.Лувсандаш цэргийн албанд тэнцэн, 1939 оны хавраас Чоно гол гэж алдаршсан 20 дугаар отрядад хилчин байлдагчаар цэргийн алба хааж эхэлжээ.

Халхын голын байлдааны ахмад дайчин Баярах (Баярлах)-ын Лувсандаш  1917 онд Сайн ноён хан аймгийн Итгэлт бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багийн Эрхүүд гэдэг газар төрсөн. Тэрбээр 1937-1938 онд мал аж ахуйн машинт станцад анхны ажилтнаар ажиллажээ. 1930-аад оны эхээр Алс Дорнодод Японы Квантуны арми Манжуур, хойд Хятадыг түрэмгийлэн эзлэх бодлого явуулж,  улмаар БНМАУ-ыг эзлэх алсын бодлоготой Манж-гогийн тоглоомын улсыг байгуулсан цагаас манай улсын зүүн хил хязгаар дайны байдалд шилжсэн хүнд хэцүү цагт Хөвсгөл аймгаас цэргийн албанд мордсон залуусын дунд багтсан Б.Лувсандаш цэргийн албанд тэнцэн, 1939 оны хавраас Чоно гол гэж алдаршсан 20 дугаар отрядад хилчин байлдагчаар цэргийн алба хааж эхэлжээ.

Японы Квантуны армийн туршуулууд занал учруулан улсын хилийг хэсэг бүлгээрээ зөрчих, буудалцах нь  нэмэгдэж байсан цаг үе буюу 1939 оны хавраас Эрдэнэцагаан уулын 20 дугаар отрядыг хамгаалдаг 200 гаруй км хилийн хэсэгт цагийн байдал хүндэрч, улмаар Японы түрэмгийлэгчид байлдааны машин техниктэй хил зөрчих, хилийн харуул манаатай буудалцах зөрчлүүдэд тус отрядын эрэлхэг хилчид удаа дараа няцаалт өгч, дархан хил хязгаараа халуун амь, бүлээн цусаа үл хайрлан хамгаалж байсныг түүх мартаагүй.

   Байлдагч Б.Лувсандаш дайчин нөхдийнхөө хамт улсын хилээ сонор соргог баатарлагаар хамгаалж явсан дайчдын нэг юм. Тус отрядын улсын хил хамгаалах зурваст Зөвлөлтийн Улаан армийн анги, салбар болон МАХЦ-ийн морин анги, салбарын дайчид хамтран дайсны хил зөрчсөн түрэмгийллийг цаг алдалгүй няцааж байсан түүхэн баримт хадгалагдан үлдсэн байна. Архивын лавлагаанд: “Баярахын Лувсандаш  1939-1942 онд 20 дугаар отрядад цэрэг, 1942 оноос Төв сургуульд сурагч, 1945 онд Тусгай хороонд салааны даргаар ажиллаж байгаад 1953 онд ажлаас чөлөөлөгдсөн байна. Дайны хүнд хэцүү цагт цэргийн эрдмийг шамдан суралцаж, сумангийн захирагч, дарга нарын байлдааны цагийн үүрэг даалгаврыг сайн биелүүлсний үр дүнд тухайн цаг үеийн цэргийн дарга офицеруудыг бэлтгэдэг Төв сургуулийн үндсэн ангид суралцан дэслэгч цолтой 1945 онд сургуулиа төгссөн гэжээ.

   Б.Лувсандашийн эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн цэргийн тангарагтаа үнэнч байж, улсын хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлснийг төр засаг өндрөөр үнэлж “Японыг ялсны төлөө”,  “За победу над Японией”, Байлдааны медаль, “Халх гол-1939” тэмдгээр тус тус шагнажээ. Дэслэгч Б.Лувсандаш 1945-1953 он хүртэл тусгай хороонд ажиллан, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Ерөөд улс ардын аж ахуйг сэргээн босгох бүтээн байгуулалтад олзлогдогсдыг зохион байгуулан ажиллуулах хариуцлагатай ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж байсан, дарийн утаа үнэрлэж хатуужсан офицеруудын нэг байлаа.

Лувсандашийн Ганбаатар

 
Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 6. 12:41
Ганбат

Миний өвөө Лувсандашын талаар бичсэн аавын минь дурсамж байна. Лувсандашын Ганбаатарын Ганбат

2018, 4 сар 25. 9:46
болд ах

мундаг өвөөгөөрөө бахархаж яваарай

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]