Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гурван удаа бүх насаараа...Уншсан24,798

Венесуэл Ильичийн эцэг нь нэгэн үе коммунист үзэл бодлыг дэмждэг, биширдэг хүн байгаад гурван хүүхдэдээ Владимир, Ильич, Ленин гэсэн нэр хайрлажээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Барууны улс орнуудаас хүн б а р ь ц а а л ж баахан мөнгө аваад усанд хаясан чулуу шиг алга болсон нэгэн “сайн эрийн” тухай домог шиг яриаг та сонсож байсан л байж таараа.

Энэ бол Ильич Рамирес Санчес  (1949 онд төрсөн) хэмээх нэртэй, Карлос Шакал хэмээх хочтой нөхөр юм. Уг террорист-д Шакал буюу Jackal хэмээх давжаа чонын нэрийг хоч болгон өгч алдаршуулсан буруутан нь олон улсын сэтгүүлчид бөгөөд энэ эр хэвлэл мэдээллийн орон зайг тэр чигээр нь эзлэн байх ер бусын гэмээр хүсэл сонирхолтой хүн байжээ.

Венесуэл гаралтай энэ хүний нэрэнд Ильич гэсэн славян нэр цохиж явааг та анзаарсан байх. Яагаав Владимир Ильич Ленин, Леонид Ильич Брежнев...

Энэ Венесуэл Ильичийн эцэг нь нэгэн үе коммунист үзэл бодлыг дэмждэг, биширдэг хүн байгаад гурван хүүхэддээ Владимир, Ильич, Ленин гэсэн нэр хайрлажээ. Коммунизмын фанат энэ нөхөр хүүхдүүддээ ийм нэр өгсөн ч бас шашин шүтлэг нь ер бусын гүн гүнзгий. Тэгснээ удалгүй шашин бол х а р т а м х и шахам юм яриад унана. (Дараа нь шашнаасаа татгалзаж, дахин шашинд орж, үзэл бодлоо өөрчилсөн... байнга л эргэж хургасан тийм нөхөр байсан гэнэ лээ)

Иймэрхүү хүний үр хүүхэд болох Ильич нь зүүний үзэл бодлыг дэмжин хаана л жагсаал цуглаан болно тэнд явдаг, цагдаа цэрэгтэй хэн т э р с э л д э ж баригдах болно тэнд бас гол дүрд нь тоглож байдаг хүн болжээ. Венесуэлийн коммунист нам ч энэ идэвхтэй залууг өөрийн нэг ирээдүйтэй зүтгэгч гэж үзэн ЗХУ руу сургуульд явуулж социализм, коммунизмын үзэл бодлоор хүмүүжүүлэхээр шийдсэн байна.

Гэтэл сургуульд явуулсан хойноо л энэ нөхөр ердөө л хэн хүнтэй   т э р с э л д э ж   нэр алдартай байхыг хүсэгч төдий нөхөр гэдгийг мэдсэн ба 1969 онд Коммунист намаас хөөжээ. Ильич сургуулиа тэр даруй орхиж  тухайн үеийн хамгийн халуун цэг болох Ойрхи Дорнодоор тэнүүчлэн явсаар Палестиныг чөлөөлөх Ардын Фронтын гишүүн болж, бэлтгэл сургууль хийж эхэлсэн байна. Бэлтгэл сургууль гэдэг нь т е р р о р и с т үйл ажиллагаа явуулах тэр сургалтыг хэлж байгаа хэрэг.

Хичээл зүтгэл, уран сэтгэмжээрээ бусдаас эрс ялгарч байсан Ильич 1973 оноос дахин Европт очихдоо сионистуудын тухай мэдээлэл цуглуулах, Британийн сионист холбооны дэд тэргүүн Жозеф Эдвард Шифф хэмээх хүнийг х улгайлах даалгавартай байсан боловч энэ нь бүтэлгүйтлээ. Гэсэн ч тэрээр хэвлэл мэдээллийн баатар байхын амтыг мэдэрч, цаашдаа олон улсад өчнөөн жижиг хэмжээний т еррорист х а л д л  а г а үйлдэж, мөрөөр нь хөөх тусгай албадыг будлиулан зугтах, жилдээ ядаж нэг бужигнуулчихдаг цагийн хуваарьтай болсон зэрэг нь  улам бүр алдаршихад хүргэсэн ба тухайн үеийнх нь хийсэн х э р г и й г тоочих гэвэл ихээхэн олон хуудас хэрэгтэй болох биз ээ. Харин тэр үед Шакалын үйлдлээс болж хүний а м ь хохироогүй байсан гэдэг нь сонирхолтой.

Удалгүй Шакал-Ильич нь “Японы Улаан арми” хэмээх сүртэй нэртэй бүлэглэлтэй нийлж, энэ бүлэглэл нь 1974 оны 9-р сард Гаага дахь Францын Элчин сайдын яамыг э з э л ж авчээ. Өч төчнөөн улс төрийн шаардлага тавьж, онгоц мөнгө нэхсэн ба францчууд т е р р о р и с т у у д т а й хэлэлцээ хийхгүй гээд хөдөлж өгсөнгүй. Хэлэлцээний ширээнд францчуудыг суулгах арга бий гэж үзсэн Шакал Гаагад байгаа хэддээ туслахын тулд хэд хэдэн   т э с р э х   бөмбөг авч Парисын хүн ам ихтэй гудамжинд т э с э л ж орхилоо. Хоёр хүн а м ь ү р э г д э ж 30-40 хүн ш а р х а д с а н ы дараа францууд "Японы Улаан арми"-ийн шаардлагыг хүлээн авав.

1975 оны 1-р сарын 13-нд Карлос Шакал хэдэн нөхдийн хамт Францын Орли хотын нисэх буудал дээр бууж байгаа иргэний агаарын тээврийн онгоцыг гранатмётоор хоёр ч удаа б у у д с а н боловч оносонгүй. Нөгөөдөр нь дахин ирж б у у д а х үед өмнөх явдлаас сургамж авсан нисэхийн аюулгүй байдлыг хамгаалах албаныхан даруй арга хэмжээ авч өөдөөс нь гал   н э э ж э э. Карлос болон түүний бүлгийнхэн хэдэн хүн б а р ь ц а а л ж, нисэхийн 00-д орогнож байх үедээ мань хүн нууцаар зайлж чадсан байна. Харин үлдсэн бүлгийнхэн нь францчуудтай удтал хэлэлцээ хийж байж барьцаалсан хүмүүсээ суллаад Багдад руу нисэх тохиролцоонд хүрч чадсан юм.

6-р сард Ливаны тусгай албад дээрх хэрэгт оролцсон Мохаммед Мухарбаля гээчийг барьж аван францчуудад өгөхөд өнөөх нь ч Карлос Шакалын тухай мэдэх бүхнээ, бүр одоо байгаа хаягийг нь ч өгчээ. Францууд энэ нөхөртэй цуг Ильичийн гэрт очиход өнөөх нь бөөн хүмүүс цуглуулчихсан ид наргиж байж. Бүгдийг нь саатуулж аваад, тусдаа өрөөнд оруулан байцааж эхлэхэд нөгөөх Мохаммед нь Шакалын хамаг муу муухайг нүүрэн дээр нь илчилж байхад Карлос-Ильич 00 ороод, тэндээ нуусан буугаа авч эргэж гарч ирэхдээ нөгөө хамаг байдгаа тоочиж байсан Мохаммедыг болон өөр хоёр тусгай албаны ажилтныг х ө н ө ө г ө ө д  зугтаажээ. Тэрээр яаж ийгээд хил даван Ливанд очоод тэндээсээ хуурамч баримт бичгээр Унгар, дараа нь Зүүн Герман хүрч хэсэг хугацаанд амьдарч байсан гэнэ.

1975 оны 12-р сарын 21. Австрийн нийслэл Вена хот. ОПЕК-ийн байр.

ОПЕК-ийн хурал болж байсан төв байранд цүнх сав болсон 6 хүн орж ирэн ганц нэгхэн   б у у д а л ц а а н болсны дараа дээрх 6 хүн 70 гаруй хүнийг б а р ь ц а а н д авч, 50 сая доллар бэлнээр өгөх, тэдний улс төрийн шаардлага тавьж байгааг дэлхийн улс орнуудад шууд дамжуулах зэргийг шаардаад биелүүлэхгүй бол барьцаанд байгаа хүмүүсийг нэг нэгээр нь ... гэж з а н а л х и й л ж э э. Тэрхүү барьцаанд байсан хүмүүсийн дотор ОПЕК-ийн гишүүн (Нөгөө бензиний үнийг тогтоодог газар гэхэд хол буруудахгүй байх) 11 орны 11 сайд байсан бөгөөд терро ристуудын толгойлогч Карлос-Шакалын бодлоор бол эдгээр сайд нарыг аван нисэж улс болгонд нь очиж тусад нь шаардлага тавин баахан мөнгө авах санаатай байсан бололтой.

Австрийн Засгийн газар янз бүрийн байдлаар шаардлагыг зөөлрүүлэх гэж уйгагүй зүтгэсний дүнд 40 хүнийг суллуулж, оронд нь 50 сая доллар, дүүрэн шатахуунтай онгоц өгч хаашаа ч хамаагүй явахад нь саад болохгүй гэсэн баталгаа өгснөөр нөгөөдүүл үлдсэн хүмүүсээ аван Алжир-Ливи-Алжир гэсэн чиглэлээр хэсэг нисээд, б а р ь ц а а л с а н хүмүүсээ тараан өч дууссаны дараа таг чиг алга болцгоосон (бүгдийг нь мөнгөөр сольсон юм байх) байна.

Гэсэн ч Европын олон улс, ялангуяа Франц улс энэ нөхөртэй тооцоо хийх ёстойгоо мартаагүй байлаа.

Олон ч удаа д оромжлуулан ш и в ш и г л ү ү л с э н Франц улсын хуулийнхан Шакалыг хайсаар Суданд байгааг олж мэдээд нэхсэн боловч энэ улс мань эрийг гаргаж өгөх ямар ч бодолгүй байгаагаа мэдэгджээ. Эвээр яриад бүтэхгүй болохоор нь мөнгө яриад үзтэл бүх зүйл окей болж, “Судан улсын Францад төлөх өрийг тэглэвэл тэр Шакалыг чинь мэдэхгүй, танихгүй болоход бэлэн” гэдгээ Суданы засаг төр мэдэгдсэнээр Ильич Рамирес Санчес баригдан Францад ирж бүх насаараа х о р и г д о х я л авсан гэдэг. Түүнээс хойш хоёр ч удаа шүүх хурал болж дахиад л бүх насаар нь  х о р и х   я л ы г хоёр удаа өгсөн бөгөөд энэ хүн гурван удаа бүх насаараа х оригдох я л ы н х а а эхнийхийг нь ч эдэлж дуусаагүй байгаа билээ.

Яаж уйдаж суух вэ дээ гэсэн шиг янз бүрийн ном бичиж, аливаа улс орноос орогнол хүсэж байдаг энэ хүн хамгийн сүүлд Оросын иргэн болохыг Путинаас хүсээд, иргэн болсны дараа өөрийг нь Америкийн ямар нэг хүнээр сольж ш о р о н г о о с гаргах хэрэгтэй тухай заавар өгсөн сурагтай. Гэм нь өнөөх нь л огт тоогоогүй бололтой таг чиг өнгөрчээ.

Осамагаас өмнөх нэгдүгээр зэргийн т е р р о р и с т гэж иймэрхүү эр байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]