Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улаан армийн удирдлагуудын тушаалаар Зөвлөлтийн 4000 гаруй цэргийг Германы нутагт хээрийн шүүхэд шилжүүлж байжээУншсан107,900

Анх Зөвлөлтийн цэргүүд Германы нутагт орж ирэх үеэс эхлэн фронтын том удирдагч нар тус тусдаа захирамж гаргаж байсан бөгөөд Берлинд дөхөөд ирэх үед Сталин өөрөө энэ талаар зарлиг гаргаж байжээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

ЗХУ-ын Улаан арми Гитлерийн Германы нутагт орж ирээд хоёр сая гаруй герман эмэгтэйчүүдийг хүчиндсэн тухай, тэрхүү хүчиндүүлсэн сая сая герман эмэгтэйчүүдийг өрөвдөн хайрласан, "бузар" орос цэргүүдийг хараан зүхсэн янз бүрийн нийтлэл олныг харж байсан байх. Тэр тусмаа адгийн муу “Монголойдууд” (оросуудыг хэлж байгаа нь) герман бүсгүйчүүдийг хүчирхийлсэн нь гэсэн утгатай тайлбар бүхий зөндөө зураг бий.

27 сая хүнээ алуулж, өч төчнөөн хот тосгодоо үнсэн товорго болгуулсан орос цэргүүд өшөө хорсол, уур хилэндээ автаж янз бүрийн юм хийсэн байж л таараа. Тэр тусмаа яг бодит баримтууд ч бий. Хамгийн наад захын жишээ нь Германы канцлер байсан Хельмут Колийн эхнэр бага байхдаа Улаан армийн цэргүүдэд хүчиндүүлж байсан гэдэг. Сүүлд амиа хорлосон шалтгаан нь ч энэ явдлаас эхтэй гэсэн таамаг бий.

Тэгэхээр Улаан армийн цэргүүд таарсан герман бүсгүйчүүдийг хүчиндээд явдаг, япон цэргийн Нанкин, Шанхайд хийж байсан бузар явдлаас огт дутахгүй нь бололтой. Гэхдээ хоёр сая гэдэг арай л хэтрүүлэг биш үү. Хэзээ нь байлдаж байсан хэрэг вэ? Ер нь энэ хоёр сая гэдэг тоо хэр үнэн бол? Хаанаас гарч ирсэн, ямар эх сурвалж байдаг юм бол?

 

Дайны үед цуглуулсан тэр олон сая цэргүүд дотор арилсан дотортой өөдгүй юмнууд мэдээж зөндөө л байж таараа. Хэрвээ тийм хүмүүсийг хатуу гараар хазаарлаж дарахгүй бол арми гэж удахгүй байхгүй болж бөөн дээрэмчдийн бөөгнөрөл болдог гэдгийг түүх харуулсан учир Зөвлөлтийн удирдлагууд энэ тал дээр маш хатуу анхаарал тавьж байсан гэдэг. Яг л Герман нь Зөвлөлт болон бусад улсын газар нутгийг эзлэн авч байхдаа энэ тал дээр анхаарал тавьж байсантай адил шүү.

Анх Зөвлөлтийн цэргүүд Германы нутагт орж ирэх үеэс эхлэн фронтын том удирдагч нар тус тусдаа захирамж гаргаж байсан бөгөөд Берлинд дөхөөд ирэх үед Сталин өөрөө энэ талаар зарлиг гаргаж байжээ. Зарлигийн биелэлт ч айхтар. Зарим тоо баримтаар бол Германы нутагт энгийн номхон ард иргэдийг дээрэмдсэн, хүчирхийлсэн 4000 гаруй цэргийг хээрийн шүүхэд шилжүүлж ихэнхийг нь буудан алсан (энэ нөхдүүд одоо цуст Сталины гарт хэлмэгдсэн хүмүүс болж хувирсан байх даа) байна. Мөн иймэрхүү хэрэг гарсан цэргийн анги нэгтгэлийн дарга нарыг маш хатуу шийтгэж, одон медалийг нь хураах байтугай, шорон оронд ч хийж байсан юм байх.

АНУ болон Их Британи ч бас иймэрхүү хатуу бодлого явуулж байсан ба нийт 11 000 хэрэг үүсгэж шийтгэж байсан юм гэнэ лээ. Нэг иймэрхүү.  Гэтэл энэ нь нөгөө хоёр сая гэдэг аймшигт тоотой яагаад ч дүйхгүй байгаа биз? Хоёр сая гэдэг тоог анх олон нийтэд 2000 оны үед Британийн нийтлэлч Энтони Бивор гээч хүн “Берлиний уналт” гэсэн номоороо тараасан байна. Хэдийгээр өмнө нь буюу 1990-ээд онд Германы судлаач Барбара Йор хэмээх эмэгтэй өөрийн гэсэн судалгаагаар ийм тоо гаргаж ирсэн боловч тухайн үедээ олонд тарж огт чадаагүй байжээ. Одоо Барбара Иогын анх гаргаж ирсэн, Энтони Биворын дэлхийд түгээсэн тэр хоёр сая хэмээх тоог хэрхэн гаргаж ирсэн зарчмыг сонирхуулъя.

Барбара 1945 онд ажиллаж байсан Берлиний нэгэн дүүргийн төрөх эмнэлгийн баримт бичгийг гол эх сурвалж болгож авчээ.

Нэг. Тэр баримтад 1945 оны 8-р сараас 12 сар хүртэл төрсөн 237 хүүхэд, 1946 оны эхээр төрсөн 567 хүүхдийг бүртгэсэн байж. Төрсөн эхийн өгсөн мэдүүлгээр эдгээрээс 32 хүүхдийн эцэг нь Орос хүн.  (Эдгээрээс 9 нь орос цэргүүдэд хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн байж. Тоо нь багадсан уу яасан 9 гэдэг тоог зүгээр л орхичхож)

Хоёр. 1945 онд төрсөн 12 “орос“ хүүхэд нь нийт төрөлтийн 5%, 1946 онд төрсөн 20 “орос” хүүхэд нь нийт төрөлтийн 3,5% болж байна гэнэ.

Гурав. 5 хувийг нь авлаа. 1945-1946 онд төрсөн хүүхдүүдийн 5 хувь Орос цэргүүдийн хүчээр хийсэн хэргийн үр дүн гэж тооцсон буюу нийт Берлинд энэ хугацаанд 23124 хүүхэд төрсний 1156 нь Орос хүүхэд байж таарах нь

Дөрөв. Нийт хүчиндүүлсэн бүсгүйчүүдийн 90% нь үр хөндүүлсэн байж таарна гэж тооцоод 1156*10=11560 тоо гаргалаа. Ингээд болоогүй буюу хүчиндүүлсэн хүн болгон жирэмслэхгүй, 5 хүчингийн хэрэгт нэг жирэмслэлт байна гэж тооцоод нөгөө тоогоо дахиад 5-аар үржүүлж 57800. Энэ бол тухайн үеийн Берлин дэх төрөх насан дээрээ байгаа эмэгтэйчүүдийн 10% болж байна. (хүчингийн улмаас жирэмслэх магадлал 1,8-4,1% гэдэг тоо байна. Гэтэл энд шууд 20%)

Тав. Дараа нь өнөө оросууд чинь 8-80 настай таарсан эмэгтэйчүүдийг хүчиндэж байсан юм чинь гээд дахиад 80 000 хүн нэмлээ. (Берлин дэх төрөх насанд хүрээгүй болон нас хэтэрсэн 800 000 эмэгтэйчүүдийн 10% гэж тооцоод)

Зургаа. Гарсан тоог өмнөх дээрээ нэмээд 137 000.

Энэ болтол яахав хүчээр ч гэсэн нэг юм ойлгоод л байлаа. Цааш нь болохоо байлаа...

137 000! Берлинд ийм харьцаатай юм бол нийт зүүн Германд бол... 2 сая!  

Түүх гэдэг чинь ийм амархан юм байдаг байж. Ганц түүхч, судлаач нэртэй нөхөр 2 сая гаруй Герман бүсгүйчүүдийг ганцаараа... Энэ тооцоог гол эх сурвалжаа болгосон Энтони Биворын ном барууны ертөнцөд маш их шуугиан тарьсан бөгөөд бараг бүх түүхчид, статистик судлаач нар бодсон аргачлалыг нь бүдүүлэг гэхэд ч хэтэрнэ гэж үзэж байсан юм гэнэ лээ.

Зөвлөлтийн болон Холбоотны олон цэрэг эрсийн дуртадгалд яг л иймэрхүү байдал харагддаг билээ. Герман бүсгүй, ялсан армийн цэрэг хоёрын харицааны тухай Хартманы номд их  тодорхой бий.  Харин Зөвлөлт болон Оросын түүхчид энэ баримтыг эрс үгүйсгэж, тооцооны хэсэг болгон дээр сөрөг баримт гаргаж ирдэг юм байна.

Нэг сонирхолтой зүйл бол энэ тооцоог  байж боломгүй бүдүүлэг алдаа, гүтгэлэг гэдгийг гаргаж ирсэн барууны болон Оросын баримт болгон өнөөх 2 сая гэдэг тоог улам бүр алдаршуулдаг, тараадаг явдал. Орчин цагийн нэг өвөрмөц өнгө төрх юм даа.

Иймэрхүү арга замаар гаргаж авсан тооцоо нь статистик болон бусад судалгааны арга барилд хэр таарч байгааг мэдэхгүй ч Берлинд 1945 оны 8-12 сард, 1946 оны эхний хагас жилд төрсөн нийт 32 хүүхдээс (нөгөө 9 гэдэг тоог бас л орхиё) 2 сая гэдэг тоо гаргаж ирнэ гэдэг бол бас л их зориг байх даа л гэж бодогдож байна. 

Хачирхалтай зүйл: Дээр дурдсан эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн нэг нь америк цэрэгт хүчиндүүлснээр гарсан юм байх. Тэгтэл америкчууд Берлинийг аваагүй гэж байдаг, төрсөн он сарыг тооцохоор 1945 оны эхээр хүчиндүүлсэн болж таардаг. 1945 оны эхээр Америкийн цэрэг Берлинд үхсэн элэнцгээ хийгээд, хүүхэн хүчиндээд явж байдаг билээ гэсэн асуулт өөрийн эрхгүй л төрөх юм. 

Энд Зөвлөлтийн болон Холбоотны армийн цэргүүдэд хүчиндүүлсэн олон зуун герман эмэгтэйчүүдийг янз бүрээр хэлж, тийм явдал болж байсныг үгүйсгэх гэсэнгүй. Харин ч тийм бузар доромжлол амссан эмэгтэйчүүдийг дээрх байдлаар улс төрийн, суртал ухуулгын бай болгож байгаад харамсаж байгаа юм шүү. 

P.S.

Гитлерийн уран зураг зурж байсан тухай нэгэн нийтлэлийн минь коммент дотор “Оросын цаана Монгол гэдэг чухал улс бий. Тэр мундаг хүмүүст гар хүрч огт болохгүй юм шүү” гэсэн утгатай зүйлийг Гитлер өөрөө Майн Кампф-д бичсэн байдаг тухай хоёр ч хүн дурдаад, энүүгээрээ ихээхэн бахархаж байгаагаа илэрхийлсэн байсан. Майн кампф-ыг уншаагүй болохоор мэдэхгүй юм. Ямар ч байсан Германы “ари” нар нь Польш, Орос зэрэг славян үндэстнүүдийг зэрлэг бүдүүлэг, тэнэг, сармагчин шахам амьтад гэж малаас дорд үздэг, үүнийгээ Монголчууд гэсэн нэрээр нэрлэж илэрхийлдэг байсныг мөн ч олон юмнаас харж байлаа. Тэнд Монголчуудыг тэгж хүндлээд хайрлаад байсан гэхэд нэг л итгэж чадахгүй нь. Тэр тусмаа 1930-аад оны үед шүү.

Ямар ч байсан Майн Кампфыг нэг унших хэрэгтэй бололтой.

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 2 сар 20. 14:36
Зочин haha

Mongoliig mongolchuudaas uur hen ch hairlahgui. hyataduudiin huvid bid buduuleguud, orosiin huvid aluurchid, angli germanuudiin huvid afrikiin azi dahi sarmagchinguud, bool zayatai haranhuichuud. Ouy tolgoi bol sarmagchingiin gadil jims tudii. gadniihan bidniig ingej bodoj baihad doligonood esvel ad uzeed baih ni bid uursdiiguu uneheer sarmagchin gedgee batlana. 21r zuund chuluu uvurtlun land 200g boonooroo hudaldan avdag, mori buh getsen zamgui gazraar uraldan biye biydee bayarhaj yavdag iim ulsiig sarmagchin gehees ch yahav.

2022, 4 сар 3. 22:28
Зочин

Яаг үнэн сайхан хэллээ

2022, 2 сар 17. 17:39
Алтан

Орос гёрман гэлтгүй өлссөн хүүхнүүдтэй талхаар консёрвээр тохиролцддог байсан гэж оро сын бага үндэстнүүд ярихыг сонссон шүү.

2021, 11 сар 17. 16:08
Зочин

Гийтлаарууд өөрсдөө оросын нутагт орж ирэнгүүтээ яалаа муусайн фашистууд орос охидыг ээжтэй нь эгчтэй нь олуулаа цувран хүчиндэж байсан.Ээж аавых нь нүдэн дээр хүчиндэж бах таваа хангаж байсан булаан эзлэгдсэн газар нутагт байсан гийтлаарууд оросуудыг цаазлах эмс охидыг нь хүчиндэх булаан дээрэмдэх зэргийг зоргоороо хийсэн сданууд.Олон сар жил хүүхний бараа хараагүй орос хөвгүүд германы нутагт оронгуутаа л хүчиндсэн юм биш.Европын олон улс хотуудын хүүхнүүд чөлөөлөгч цэргүүдэд алаа ангайлган өгч сайн дураараа шаалгаж байсан юм шүү.Герман хүүхнүүдийг орос цэргүүд шаахдаа олуулаа цувардаг байсан нэг хүүхэн дээр салаа рот батольонооро цувдаг байсан гэсэн.Польш хүүхэн Франя зуу гаруй орос цэргүүдэд хүчиндүүлээд арайхийж чацга харваж байж амь гарсан гэсээн.Гийтлааруудыг хүчиндэх нь зөв тэдэнд гоё л байсан байж таараа

2021, 11 сар 17. 16:02
Зочин

Тэгж яривал ч их юм бий шүү

2021, 4 сар 6. 12:05
Байнгын уншигч

Энэ сайтад талархаж байгаа шүү. Мэдээлэлээ улам арвин болгоорой.

2021, 4 сар 13. 17:28
Зочин

Олон сэдвээр сонирхолтой сайхан зүйл бичдэг таньд талархаж байдаг шүү.Дараагийн бичвэрүүдийг хүлээж байна. Баярлалаа.

2021, 4 сар 5. 21:37
Уянгалахаа багасгая аа, таминь ээ

Майн кампф-д Гитлер тэгж уянгалах нь байтугай Монголын тухай юу ч дурдаагүй. Манай малнууд 90-д оны уянгын халилын үед Лхагвасүрэн гуай мэтээс л цуурхал дуулснаа өөрөө Гитлерээс сонссон мэт солиорцгоодог юм.

2022, 9 сар 12. 15:23
Зочин

Бараг бүх хүүхнүүдийг нь толгой дараалан хүчиндсэн. Нэрээ бодоод багасгаж хэлдэг гэж сонссон. Олон сая цэрэг шүү дээ. Гэхдээ ихэнх нь тохиролцсон бага хэсэг нь хүч хэрэглэсэн байж болох юм гэвэл 2 сая үнэн болж байна.

2021, 10 сар 20. 20:08
Зочинxongor

Mal2. 90onoos xoish torj xumuujsen bugd malnuud

2021, 4 сар 7. 9:32
Зочин

Олон "мал"-тай... өөрөө нөгөө мянгат малчин, манлай уяачдын нэг бололтой дог оо... ккк

2021, 6 сар 7. 13:12
Зочин

Гитлер өөрийн холбоотон Италийн дарангуйлагч Муссолинитэй Берлинд уулзахдаа "мөхөж яваа Монгол гэдэг үндэстэн бидэнд хэрэггүй, харин тэдний газар нутаг нь л бидэнд хэрэгтэй" гэж хэлж байсан тухай протокол байдаг гэж түүхчид ярьдаг шүү. Гитлер ч монголд тэгж нэг их элэгсэг хандахгүй хүн байсан байх. Санаагаараа худлаа ярьдгаа болиоч ээ. Сэтгүүлч ээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]