Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Дэлхийн II дайнд Монгол улс оролцож Өвөр Монгол, Манжуурыг чөлөөлсөн ньУншсан23,030

Дэлхийн II дайны төгсгөл үеийн байлдаанд БНМАУ оролцсон нь дараахь зүйлтэй холбоотой.

Дэлхийн II дайны төгсгөл үеийн байлдаанд БНМАУ оролцсон нь дараахь зүйлтэй холбоотой. Дэлхийн II дайны явцад ЗХУ, түүний удирдагч И.В.Сталины нэр хүнд олон улсын тавцан дээр асар их өссөн юм. Тиймээс ч дайны дараа ЗХУ-ын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь Сталины хувьд амин чухал асуудал байв. Сталин 1945 оны 2 дугаар сард Японы эсрэг дайнд орох ЗХУ-ын болзлуудын нэгэнд “БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалах” гэсэн болзол тавьсан билээ. “Бүх асуудлын гол гогцоо нь БНМАУ-ын газар зүйн байрлалд байсан юм” байна.

Герман дарагдсан ч Япон эсэргүүцэн байлдсаар байсан тул дайны галыг унтраах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, өөрийн орны аюулгүй байдлаа хангах, 1936 оны “харилцан туслалцах протокол” ёсоор зөвлөлтөд туслах үүднээс 1945 оны 8-р сарын 10-нд Японд дайн зарлав. Монголын 5, 6, 7, 8-р морьт дивиз, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химмйн инженерийн тусгай салбар, хилийн цэрэг, сайн дурын морьт отрядууд “Зөвлөлтийн өвөр Байгалийн фронт”-ын “Өмнөд бүлэг”-т багтан орсон. Манай зэвсэгт хүчнийг Маршал Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар удирджээ.

1935-1945 онд Монгол төрийн зүгээс батлан хамгаалалтад их анхаарч 80 мянган сайн дурын морьт цэргийг элсүүлж, Орос, Монголд энэ төрлийн мэргэжилтнийг олноор бэлдэж, Оросоос 100 сая гаруй рублийн зэвсэг худалдан авчээ. Цэрэг стратегийн холбогдолтой Баянтүмэн-Тамсагбулагийн төмөр зам (380км), Улаанбаатар-Алтанбулаг чиглэлд засмал зам тавьж, цэргийн утсан холбоог бий болгож, цэргийн хувцас, морины хэрэгсэл бэлтгэх үйлдвэр байгуулжээ.

Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтөд үзүүлж 1936 онд байгуулсан “харилцан туслалцах протокол” дахь үүргээ биелүүлжээ.

Эх орны дайны жилүүдэд Монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “ Хувьсгалт Монгол”, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилийг бэлэглэсэн. Мөн 485 мянган морь худалдаж 32.5 мянгыг бэлэглэж нийт бэлэг нь 53.5 сая төгрөг,300 орчим кг цэвэр алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ. Монголын ард түмний бэлгийг баруун, баруун хойд фронт, Украйны 1-р фронт, Калинин болон Волоховын фронтод бүгд 6 удаа хүргэн өгчээ. Монголд сууж байгаад фронтод дайчлагдсан оросуудын ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж олгож байв

 

Тусгай анчид гарган зээр, гахай агнаж Зөвлөлт цэргийн хүнсэнд нийлүүлж байв. Улсын нийт төсвийн хагас нь Батлан хамгаалалтад шингэж байв.

Ингээд 1945 оны 8-р сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлд давших хүч хил давж дайсны эсэргүүцлийг няцаан Шеншингийн овоо, Шанага, Ар цагаан нуур, Янду сүм, Тасын овоог чөлөөлж 13-нд Далай нуурт хүрчээ. Тэндээс Цахарын 150 км урт цөлийг туулж Долоннуурыг эзлээд (хилээс 450км-т) цааш давшив. МАХЦ-ийн 5, 7-р дивиз Оросын цэргийн хамт 8-р сарын 17-нд Фынин, 20-нд Саньчакоу, 21-нд Луньхуаг эзлэв.

МАХЦ-ийн 7, 8-р дивиз Орос цэргийн хамт 8-р сарын 20-нд Жэхэг авав. Эндээс 8000 гаруй цэрэг, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 танк, 300 машин, 42 агуулах олзолж Манжуур дахь Квантуны армийг умард Хятад дахь баазаас нь тасалжээ. 6-р дивиз 8-р сарын 21-нд Аньзятуныг эзлээд, Гуйбэйкоу орчим (хилээс 1010 км орчим) 5-р дивизтэй нийлэв. Цааш давшин Японы үлэмж хүч бөөгнөрсөн Миюньд 8-р сарын 22-нд тулав.

Замын-Үүдээс Чуулалт хаалга зүг хөдөлсөн Монгол, орос цэргүүд Япон, ӨвөрМонголын анги салбарыг устгаад цааш давшин Нянзан хотыг эзлээд 8-р сарын 11-нд Баруун Сөнид, Вангийн хүрээг (хилээс 200 км) чөлөөлөв.

Цааш давшин Завсар (8-р сарын 13), Жанбэй (8-р сарын 18) эзэлснээр Жанчхүүд тулав. Хилээс 560 км-т орших Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох замыг халхалсан Японы гол түшиц байлаа. Тэрхүү “Давагдашгүй цайз” болсон бэхлэлтийг МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн 7-р хуягт бригад, Зөвлөлтийн 27-р мотобуудлагын бригад 3 хоног ширүүн байлдсаны эцэст эвдэн 8-р сарын 21-нд Чуулалт хаалга орчмыг чөлөөлжээ. Энэ дайнд 78 Монгол хүн алагдаж улсаас 200 гаруй сая төгрөгийн хохирол гарчээ. Нийт 594 мянган япон цэрэг олзолсны 12318-г нь Монголчууд олзолсон байна. Энэ дайн МАХЦэрэг нь эх оронч, зориг хатуужилтай, чадварлаг, орчин үеийн арми болсныг харуулсан юм.

Шагдарын Үнэнтөгс

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 9 сар 16. 4:13
МОНГОЛ

Долнуур хотыг эзэлж
Дотоод Монголоо чөлөөлөв гэж цэргүүд дуу зохион дуулж байлаа гэж энэ дайнд оролцож явсан өвөө минь ярьдагсан

2017, 8 сар 14. 14:15
GICHII

JANCHHUUGIIN DAVAAGAAR MANAI UVUU GARCH YAVSAN HUN,TEND DAIN BAILDAAN YUUCH BOLOOGUI,YERUNHIIDUU YAPONUUD ESERGUUTSEL UZUULEEGUI BUUJ UGUH HELELTSEERT HURSEN GEDEG,HARIN HALHIIN GOLD OROSUUD SAMURAINUUDIG TANKAARAA HYADAAD DUUSGASAN YUMDAG.

2016, 9 сар 12. 10:12
555

Mongolchuud baildaaguui sh dee. Orosuudiin ard okoovond nuugdaj baigaal irsen sh dee. Savaagyi neg ni ondolzoj baigaad tenesen sumand onogdool.....78

2021, 10 сар 23. 15:30
Зочин

Харсан юм шиг, тэр цаг үед байсан юм шиг дэмийрэх гэж... Жөтөөрхдөг юм уу хаашаа юм.... өрөвчихлөө.

2018, 1 сар 18. 8:57
Зочин

Chamd mongold orognoh zai baihgui ene horvoodch baihgui bas chinii ur udamd ch iim baih bolno

2019, 12 сар 11. 14:21
Зочин bn llra

uiddimu ydin

2017, 8 сар 15. 20:57
Зочин

Эндээс зайлаарай гоморхож минь

2017, 8 сар 15. 20:58
Зочин

Гомо минь

2017, 8 сар 14. 21:41
Зочин

yponchuudad tsusaa holuulj bisan olborch uhej bisan hujaa chi yugaa meddeg yum be

2017, 8 сар 11. 13:55
Зочин

zailaach novshoo

2016, 9 сар 12. 22:44
Зочин

Юу ч мэдэхгүй байж битгий мэдэмхийр орос бацаанаа Миний өвөө 6 р морьт дивизэд 45 мм ийн их бууны ангид байж Жанчхүүгийн даваанд тулалдсан юм Яөлөөлөх дайны үүрэг өвөрМонголыг Монголд нэгтгэх явдал Зорилгоо биелүүлж чадаагүй гэж өвөө минь нууцаар ярьдаг байсан юм

2017, 8 сар 14. 11:05
post.guest

555-д. Дүү минь дээ. Түүхээ мэдэхгүй, тэгээд бас чалчих дуртай айн.

2016, 9 сар 12. 9:13
mednee medne shdee

Medneee tegeed Ovormongol oo avalgui har hargis Hyatadad ogdog erguu malnuud shvv. Hujaa ni Mao zedun aluuchin ni soeliin huvisgalaar saya saya omhii hargis aluurchin hujaag Ovormongold suurshuulj gemgui nutgiin irgediig aimshigtai alj tamlaj tahir dutuu bolgoj baisaniig oogt dursahgui aidag ***** shvv manaihan.

2021, 10 сар 23. 15:38
Зочин

Тэмээ, ямаа хоёрыг ялгадаг байгаа даа чи чинь. Хоёр өөр гүрний харьяанд эрхшээгдсэн, угсаа нэгтэй, уг нутаг гарвал нэг байсан ч олон улсын гэрээ хэлэлцээр, хууль ёсоор хамгаалагдсан статустай асуудлыг нутаг сэлгээд нүүчихдэг, дуртай газраа тоонотоо дугуйлдаг шигээ л амарханд санах ч гэж дээ. Мэдэхгүй юмандаа дуугүй байх сайхаан.

2019, 10 сар 18. 16:47
Мөнхөө

Харамсалтай боловч түүхэн үнэн юм. Дэлхийг эрхшээж явсан их гүрний хойчис туурга тусгаар үлдэх гэж тэмцэж явсан цаг аж. Өөрсдийн үндэслэсэн хоёр гүрний дунд олон хэсэг тасарсан могой лугаа хавчуулагдаж, 1945 он хүртэл албан ёсоор бол хятадын хойд муж статустай хэвээр байсан юм шүү дээ. ЗСБНХОУ, БНМАУ-ын удирдагч нарын тууштай алхамуудын ачаар өөрийн гэсэн туурга тусгаар улс оронтой, тэр нь дэлхийд данстай, цаашилбал бусад улс үндэстнүүдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг улс шиг улс байгаад нь талархах хэрэгтэй. Хүссэн зоргоор олддоггүй тусгаар тогтнол гэдгийг хүндлэн дээдлэж яваарай. Харин тэр япон цэргүүдийн дийлэнх нь бууж өгөх, олзлогдохыг хүлээн зөвшөөрдөггүй хэцүү нөхдүүд байсан гэлцдэг шүү!

2018, 8 сар 10. 0:28
Зочин

зөв

2017, 2 сар 7. 22:23
Зочин

oros hytadiin heleltseereer ovormongoliig hytadad oros ogvvlsen mongoliin hvchiig nemegdvvlehgvi gj orosiin margaashaa bodson bodlogo mongol gazar nutag hvn am n ers osoh bsan hytad oros 2 mongoliig hvchirhegjihees sergiilj ar ovor hoeroos n tasdaj idsen n vnen bolno

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]